| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/03853/И |
| Дугаар | 192/ШШ2025/05012 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/05012
2025 06 10 192/ШШ2025/05012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Г******* овогт Д******* Н******* /РД:*******/, Х******* овогт С******* Б******* /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.С*******, 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Н.Г, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Н.Х нарыг эх С.Б*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Н.С*******, 2015 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Н.Г, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Н.Х нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Д.Н*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар
- Д.Н*******ын өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-2201055365 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, хилчин 44 гудамж, 346 а тоот, 0,533 га газрын өмчлөх эрхийг 2025.06.11-ний өдрийн дотор С.Б*******гийн өмчлөлд шилжүүлэхээр,
- С.Б*******гийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Г-2201055354 дугаартай бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, хилчин 44 гудамж, 346 тоот 0,523 га газрыг С.Б*******гийн өмчлөлд үлдээхээр,
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, хилчин ****гудамж, ***** тоот газарт байрлах 8*8 харьцаатай бичиг баримт нь гараагүй 2019 онд барьсан тоосгон байшинг С.Б******* болон хүү Н.С*******, хүү Н.Г, охин Н.Х нарын өмчлөлд үлдээж, байшингийн өмчлөх эрхийн гэрчилгээ / бичиг баримт/-г С.Б*******гийн нэр дээр гаргуулахаар,
- С.Б*******гийн эзэмшилд бүртгэлтэй Pruis20 маркийн 2004 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай, арлын дугаартай автомашиныг С.Б*******гийн эзэмшилд үлдээхээр,
- Таван ханатай эсгий гэрийг С.Б*******гийн эзэмшилд үлдээхээр,
- 2.5*3.0 хэмжээтэй зөөврийн сууцыг С.Б*******гийн эзэмшилд үлдээхээр,
- С.Б*******гийн эзэмшлийн Хаан банкин дахь дугаарын дансанд дахь Д.Н*******аас хуримтлал болгон шилжүүлсэн 54,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг 2025.06.11-ний өдөр Д.Н*******ын Хаан банкны дугаарын данс руу шилжүүлэхээр,
- Хөдлөх болон үл хөдлөх гэр бүлийн дундын эд хөрөнгүүдийг эхнэр С.Б*******гийн нэр дээр үлдээж, шилжүүлэхээр тохирсон тул нөхөр Д.Н*******т ногдох 24,700,000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулан суутгахаар,
- Гурван хүүхдийн сар бүр олгох тэтгэлгийн 50 хувьд суутган тооцож, гурван хүүхдэд хуулиар тогтоогдсон сар бүр төлөх тэтгэлгийн 50 хувийг С.Б*******гийн банк дахь данс руу Д.Н******* сар тутамд шилжүүлнэ. Суутган тооцуулах 24,700,000 төгрөг дуусгавар болсон хугацаанаас тэтгэлгийн хэмжээг 100 хувь сар бүр хуульд зааснаар төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 803,300 төгрөг, хариуцагч С.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ