| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/00430/И |
| Дугаар | 191/ШШ2025/03049 |
| Огноо | 2025-04-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/03049
| *******25 04 *******0 | *******9*******/ШШ*******25/03049 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамж, 5************** тоотод оршин суух Бэсүд овогт *******-******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******6 дугаар хороо, ******* дугаар гудамж, тоотод оршин суух Бямнамхай овогт /Регистрийн дугаар *******/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, ************** дүгээр хороолол, гудамж, *******0 байр, тоотод оршин суух Бямнамхай овогт /Регистрийн дугаар *******/ нарт холбогдох,
25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: би *******2******* оны 8 сарын 5-ны өдөр 24 дугаартай захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг ХХК-ийн гүйцэтгэх захирал О.тэй байгуулж, өөрийн эзэмшлийн газартаа 86 м.кв талбай бүхий амины орон сууцыг *******60,250,000 төгрөгөөр, 24,5 м.кв талбай бүхий гражыг ******* сая төгрөгөөр тус тус бариулахаар болж, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Барилга угсралтын ажил *******2******* оны 9 сарын *******5-ны өдөр эхэлж нилээдгүй удаашралтай явагдсан бөгөөд *******22 оны өвөл амины орон сууцны дулаан алдагдал ихэсч, суулт өгч, хана, шал цуурсны улмаас захиралд хэлэхэд хавар дулаарахаас бид засварлаад өгнө гэсэн. миний бие удаа дараа дулаан алдагдал, барилгын ажлын доголдлыг дулааны улиралд багтаан хийж гүйцэтгэхийг шаардсан боловч ажил ихтэй, мөнгө санхүү муу байна ямар ч байсан бид засаж янзалж өгнө гэсээр нилээдгүй удсан. Ингээд намайг амины орон сууцны суурийн хүчитгэл хийж, дулаан алдагдлыг багасгах, засвар хийх байгууллагатай холбож, үнийн санал мэдээлэл солилцоход өндөр өртөгөөр засвар, хүчитгэл хийх шаардлагатай болсон тул бид харилцан тохиролцох замаар асуудлыг шийдвэрлэе гэж тохирсон. Миний бие ажлын шаардлагаар эзгүй байсан тул д итгэмжлэл олгон *******24 оны 05 дугаар сарын 2-ны өдөр , нартай амины орон сууцны доголдол арилгуулах тухай хэлцэл үйлдсэн. Энэхүү хэлцэлд барилгад учирсан дулаан алдагдлын доголдыг засан сайжруулах зардалд 25,000,000 сая төгрөг төлөх, тус төлбөрийг *******24 оны *******2 дугаар сарын 0*******-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Тухайн үед компаний захирлаар нь буюу гийн төрсөн ах нь ажиллаж байгаа гэж хэлсэн бөгөөд компанийн тамга тэмдэг, бланк байхгүй байна, бид өөрсдөө хариуцан арилгаж өгье, 25 сая төгрөгөөс дээш зардлыг хариуцахгүй, зөвхөн энэ мөнгийг л өгч чадна гэж амласан. Би төлөөлөгчөөр дамжуулан хэлцэл хийж, залуу хүмүүст бас дахин итгээд үзье гэж тэдэнд боломж олгосон ч өнөөдрийг хүртэл надад амласан, тохирсон мөнгөө ч төлөөгүй, амины орон сууцны маань дулаан алдагдлыг засаагүй хохироож байна. Иймд хариуцагч , нараас 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******25 оны 04 сарын *******0-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нөгөө талаас хариуцагч О., О. бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. *******/ Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах хуваарийн дагуу 25,000,000 төгрөгийг төлж барагдуулна. *******.*******/ Хариуцагч нар *******25 оны 04 сарын *******8-ны өдөр 5,000,000 төгрөгийг, *******.2/ Хариуцагч нар нь *******25 оны 05 сарын *******-ны өдрийн дотор *******,000,000 төгрөгийг тус тус төлнө. 2./ Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан болно. 3./ Талууд гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй болно. 4./ Талууд дахин энэ асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахгүй, давж заалдах хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болно. 5./ Энэхүү эвлэрлийн гэрээг шүүхэд өгснөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг зөвшөөрч байгаа болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч О., О. нарт холбогдуулан 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 25,000,000 төгрөгийг *******25 оны 04 сарын *******8-ны өдөр 5,000,000 төгрөгөөр, *******25 оны 05 сарын *******-ны өдрийн дотор *******,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Б.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О., О. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйл, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
*******. Б.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О., О. нарт холбогдох 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 25,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 25,000,000 төгрөгийг *******25 оны 04 сарын *******8-ны өдөр 5,000,000 төгрөгөөр, *******25 оны 05 сарын *******-ны өдрийн дотор *******,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, О., О. нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******, 4 дүгээр зүйлийн 4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .*******.******* дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,950 төгрөгнөөс *******4*******,45 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас *******4*******,45 төгрөгийг нэхэмжлэгч Б.ид буцаан олгож, хариуцагч О., О. нараас *******4*******,45 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.ид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч О., О. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР