2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/05014

 

 

 

                                          

 

 

 

 

    2025           06           10                                         192/ШШ2025/05014                

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Баян-Уул сум, ***** багт оршин суух, Б*** д***** овогт Б******* М******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ***** байр, **** тоотод оршин суух, Т******* овогт Э******* Г******* /РД:*******/-д холбогдох,

28,040,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М*******, хариуцагч Э.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.М******* миний бие Э.Г*******ын хүсэлтээр 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөгийн 7,986,300 төгрөгийг дансаар, 13,700 төгрөгийг бэлнээр 1 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулан улмаар зээлийн гэрээний хугацаа дуусаж мөнгө нэхэхэд Э.Г******* өнөө маргаашгүй өгнө гэж худал хэлсээр нэг ч төгрөг өгөхгүй хохироож байна. Иймд Э.Г*******оос зээл болон барьцааны зээлийн дагуу зээл 8,000,000 төгрөг, хүү 20,040,000 төгрөг, нийт 28,040,000 төгрөгийг гаргуулж өгнө үү…” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч Б.М******* нь хариуцагч Э.Г*******од холбогдуулан 28,040,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.М******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 28,040,000 төгрөгийн 15,440,000 төгрөгөөс татгалзах, үлдэх 12,600,000 төгрөгийг хариуцагч Э.Г******* нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.М*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Г*******од холбогдох 28,040,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.М******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 28,040,000 төгрөгийн 15,440,000 төгрөгөөс татгалзах, үлдэх 12,600,000 төгрөгийг хариуцагч Э.Г******* нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 600,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 298,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Г*******оос 216,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М*******д олгосугай.

 

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ