2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/04370

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 15 191/ШШ2025/04370

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  ГБ ХК /РД: /-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Аын Х /РД: ****/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: А овогтой Х /РД: ****/ нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ГБтай ЗГR000691715 тоот дижитал зээлийн эрх нээх гэрээ байгуулж 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 3005178005 тоот зээлийн данс үүсгэж 30,000,000.00 (Гучин сая төгрөг) төгрөгийн зээлийг жилийн 19.2 (Арван ес аравны хоёр) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай авсан. 

2024.06.10 -ны өдөр 15,000,000.00 (Арван таван сая төгрөг) төгрөгийн зээлийг жилийн 19.2 (Арван ес аравны хоёр) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай нэмж авсан. 

2024.06.21-ний өдөр 5,000,000.00 (Таван сая төгрөг) төгрөгийн зээлийг жилийн 19.2 (Арван ес аравны хоёр) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай нэмж авсан. 

2024.07.03 -ны өдөр 1,500,000.00 (нэг сая таван зуун мянган төгрөг) төгрөгийн зээлийг жилийн 15.6 (Арван тав аравны зургаа) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай нэмж авсан. 

2024.07.06 -ны өдөр 100,000.00 (нэг зуун мянган төгрөг) төгрөгийн зээлийг жилийн 15.6 (Арван тав аравны зургаа) хувийн хүүтэй, 30 (Гуч) сарын хугацаатай нэмж авсан. 

Мөн ЗГР000691715 тоот гэрээний хүрээнд цахимаар 2024 оны 06 сарын 25-ны өдөр Виртуал кредит картын гэрээг байгуулан 3798********1538 тоот кредит картын данс үүсгэж 500,000.00 (Таван зуун мянган төгрөг) төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24.0 (Хорин дөрөв) хувийн хүүтэй, бэлэн гүйлгээний хүү 42.0 (Дөчин хоёр) хувийн хүүтэй хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 (Нэг) хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар ашиглах нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч А.Х нь ЗГР000691715 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нийт 219 хоног хугацаа хэтрүүлэн зөрчин зээлийн төлөлт болох нийт 56,321,449.36 (Тавин зургаан сая гурван зуун хорин нэг мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байна. 

А.Хыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжилсэн боловч 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 302/ШЗ2025/00905 дугаар бүхий захирамжаар тухайн хаягтаа оршин суудаггүй болох нь тодорхойлогдсон тул А овогтой Хыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү. гэжээ.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18/02/2268 тоот Итгэмжлэл, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-R000691715 дугаартай Дижитал зээлийн эрх нээх гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-R000691715 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ-R000691715 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ-R000691715 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-R000691715 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-R000691715 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Виртуал кредит картын гэрээ, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 302/ШЗ2025/00905 дугаар захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

2.2 Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 191/ШЗ2025/17366 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас А.Хы оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс А.Хы оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч ГБ ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Аын Х /РД: ****/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ....Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 302/ШЗ2025/00905 дугаар захирамжаар А.Х нь __________хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. А.Х нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1 Хүсэлт гаргагчийн тайлбар, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-R000691715 дугаартай Дижитал зээлийн эрх нээх гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ-R000691715 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ-R000691715 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ЗГ-R000691715 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-R000691715 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ-R000691715 дугаартай Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Виртуал кредит картын гэрээ зэргээр А.Х нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

3.2 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд А.Х нь __________хаягт бүртгэлтэй гэжээ.

 

3.3 А.Х нь __________хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т тус тус зааснаар  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Аын Х /РД: ****/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

4. Хүсэлт гаргагч ГБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

5. Хүсэлт гаргагч ГБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Аын Х /РД: ****/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Хыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ГБ ХК /утас: /-д мэдэгдэхийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ГБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА