2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/05040

 

 

 

 

 

 

 

 

    2025          06           10                                         192/ШШ2025/05040                  

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Х******* төв байранд байрлах, Х***** ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Архивчдын гудамж, Буянт ухаа 2, ***** тоотод оршин суух, Х******* с******* овогт Х******* Одс******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 17,438,274.05 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х***** ХК нь харилцагч Х.Одс*******гийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 2010114315 дугаартай зээлийн гэрээ байгуулан 22,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 5,133,333.31 төгрөг, зээлийн хүүнд 2,573,798.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,909.59 төгрөгийг төлсөн. Гэрээний хугацаа 2027 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусах боловч сар бүр төлбөр төлөх үүргээ б******* биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010114315 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд:

Зээлийн үндсэн төлбөр 16,866,666.69 төгрөг, зээлийн үндсэн хүү 566,061.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,545.83 төгрөг, нийт 17,438,274.05 төгрөг байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2010114315 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 17,438,274.05 төгрөгийг хариуцагч Х.Одс*******гээс гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч Х*******к ХК нь хариуцагч Х.Одс*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,438,274.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Одс******* нь нэхэмжлэлийн шаардлага 17,438,274.05 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,906,379.01 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,906,379.01 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,906,379.01 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,906,379.01 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,906,379.01 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,906,379.01 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х********** ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 17,438,274.05 төгрөг гаргуулахыг хариуцагч Х.Одс******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,906,379.01 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 2,906,379.01 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 2,906,379.01 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 2,906,379.01 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,906,379.01 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,906,379.01 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,141 төгрөгөөс 122,570.5 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 122,570.5 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Х******* ХК-д олгож, хариуцагч  Х.Одс*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 122,570.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ