| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/04459/И |
| Дугаар | 191/ШШ2025/05292 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/05292
2025 06 10 191/ШШ2025/05292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: З ХХК /РД: /-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХ ГХО ХХК /РД: ***/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, Агийн С /РД: ******/ нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: "З ХХК-ийн нь "ХХ ГХО" ХХК-иас хохиролд 404,831,008 \дөрвөн зуун дөрвөн сая найман зуун гучин нэгэн мянга найман төгрөг\ төгрөг гаргуулж "З ХХК-д олгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч хаягтаа байхгүй тул нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон.
Хариуцагч "ХХ ГХО" ХХК-иас Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 773 дугаар Шүүгчийн захирамжаар 2,166,513 хоёр сая нэг зуун жаран зургаан мянга таван зуун арван гурван юань буюу 485,797,209 төгрөг гаргуулж З ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэр гарснаас хойш одоо хүртэл 10 жил 10 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хариуцагч, төлбөр төлөгч ХХ ГХО ХХК-ни төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж битүүмжилсэн байсан барилга эд хөрөнгийг хууль бусаар бусдад шилжүүлэх замаар төлбөр төлөхөөс зайлсхийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсаар ирсэн, тэд мөн Шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргах \гурван шатны шүүхээр шийдвэрлүүлж эцэст нь нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болсон зэргээр маш их урт хугацааны цаг хугацаа алдуулж хохироосоор 10 жилийг өнгөрөөж байна.
З ХХК -ни нь Орхон аймаг, Цагаан чулуут баг 7 дугаар хорооны 14 дүгээр байр, орон сууцны зориулалттай 60 айлын 3305 кв. м талбайтай 54 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьж гүйцэтгэсэн бөгөөд уг барилга нь одоо Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 773 дугаар Шүүгчийн захирамжийн дагуу Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэн хураасан байгаа болно.
Манай компанид ХХ ХХК 2013 оны 9 сарын 4-ний өдөр төлбөрөө төлсөн байсан бол бид 485,797,209 төгрөгийг арилжааны банкинд хадгалуулан одоо хүртэл хүүгийн орлого олох байсан. Манай компани 2013 оны 9 сарын 4-ний өдөр 485,797,209 төгрөгийг арилжааны банкинд одоо хүртэл хугацаатайгаар хадгалуулсан бол жил бүр дунджаар 12 хувийн хүүгийн орлого олох байсан. Үүнийг тооцож үзвэл: жилд 40,483,100,80 төгрөгийн хүүгийн олох байсан ашгаа алдсан байна. Үүнийг 10 жилээр, 2024 оны 6 сарын 4-ний байдлаар тооцоолбол нийт 404,831,008 төгрөгийн хохирол учраад байна. Иймд хариуцагч ХХ ГХО ХХК-иас хохиролд 404,831,008 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа
Гэвч иргэний хэргийн хариуцагч болох ХХ ГХО ХХК болон гүйцэтгэх захирал А. С нар нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх шатанд оршин суугаа _________ хаягаа өөрчилж, Шүүхээс дуудахад" байхгүй гэж хариу өгсөн. Гүйцэтгэх захирал А. С гэгч нь. Утас: ______ дугаар утастай бөгөөд Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ хаяг утсаар байдаг гээд төлбөр төлөгчийн хувиар гүйцэтгэх ажиллагаанд оролцдог юм.
Учир нь Шүүхэд гаргасан манай нэхэмжлэлийг хүлээн авахаас зайлсхийж, одоо байгаа хаягтаа "байхгүй гэж хуурамч тодорхойлолт гаргуулах, шүүхийг үл хүндэтгэх үйлдэл гаргаж байна. Хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг гардан авахаас үндэслэлгүйгээр зайлсхийж байгаа, олдохгүй байгаа тул Шүүхээс З ХХК-ний нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ХХ ГХО ХХК болон гүйцэтгэх захирал А. С нарыг Шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд оршин суугаа хаяг нь тодорхойгүй ХХ ГХО ХХК болон гүйцэтгэх захирал А. С нарыг тус тус эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг болон компанийн албан ёсны байгаа хаягийг тус тус тогтоож, Шүүхэд А. Сг албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.
2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 11 дүгээр сарын 25-нй өлрийн №11/25 тоот албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/06319 дүгээр захирамж, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 773 дугаар захирамж, Орхон аймаг дахь шүүхийн 674 тоот гүйцэтгэх хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
2.2 Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/22201 дүгээр нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас ХХ ГХО ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, А.Сгийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг тус тус шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс ХХ ГХО ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, А.Сгийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.
Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч З ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХ ГХО ХХК /РД: ***/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, Агийн С /РД: ******/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ....Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/06319 дүгээр захирамжаар ХХ ГХО ХХК нь ******хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ХХ ГХО ХХК нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.
3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1 Хүсэлт гаргагчийн тайлбараар ХХ ГХО ХХК, А.С нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.
3.2 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд ХХ ГХО ХХК нь ***** хаягт бүртгэлтэй, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд А.С нь ******* хаягт бүртгэлтэй гэжээ.
3.3 ХХ ГХО ХХК нь ***** хаягт бүртгэлтэй, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд А.С нь ******* хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т тус тус зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХ ГХО ХХК /РД: ***/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, Агийн С /РД: ******/ нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. Хүсэлт гаргагч З ХХК-ийн өмгөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
5. Хүсэлт гаргагч З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХ ГХО ХХК /РД: ***/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, Агийн С /РД: ******/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ХХ ГХО ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, А.С нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч З ХХК /утас: /-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА