| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 1705006590106 |
| Дугаар | 2024/ДШМ/874 |
| Огноо | 2024-08-01 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2024/ДШМ/874
2024 8 1 2024/ДШМ/874
Ц.Цэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ариунзул,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/429 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Цийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгийн гаргасан давж заалдах Ц.Цэд холбогдох эрүүгийн 1705006590106 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигон овгийн Ц.Ц, 1992 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............../;
Шүүгдэгч Ц.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 08 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Улаанбаатар пласын орчим Н.Бгийн нүүр лүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь биед зүүн нүдний ухархайн гадна дээд хэсэг хацар ястай нийлэх заадас хэсэг зөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний гайморын хөндийн урд хана болон гадна хажуу ханууд дотогш гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны нум цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Ц нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цийн цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож 450 нэгж буюу 450.000 төгрөгийг торгох ялаас хасаж, торгох ялыг 24.550.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Ц.Ц нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон 30 хоногтой, хохирогчид 1.410.000 төгрөгийн хохирол төлсөн, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, хохирогч Н.Б нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.Цээс хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Цийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг давж заалдах гомдолдоо: “...Уг гэмт хэрэг нь 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдөр үйлдэгдсэн ба шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Н.Бд учруулсан хохирлоо барагдуулсан мөн хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд орох боломжгүй хөдөө орон нутагт ажилладаг гэдгээ бичгээр илэрхийлсэн байдаг. Гэтэл шүүх 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй шийдсэн гомдолтой байна. Мөн шүүгдэгч Ц.Ц нь өөрийн гэм буруугаа гэмшиж ойлгосон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, одоогоор хохирогчтой хэвийн найзын харилцаатай байгаа зэрэг байдлуудыг илэрхийлсэн байхад шүүх торгох ялын доод хэмжээгээр шийтгэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.Цийн торгох ялыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Г.Ариунзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн түүнийг 6 жил гаруй хугацаанд оргон зайлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай учруулсан болохыг дурдаж, нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулахгүйгээр түүнийг нийгэмших боломжтой гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго болон шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Ц нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар гаргасан хохирол болох 1.410.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч болон түүний эх Д.Наранхүү нар гомдолтой, дахин хагалгааны зардлыг төлөх эсэхийг мэдэхгүй байна гэж мэдүүлдэг боловч баримтаар гаргасан хохирлыг төлсөн. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд баримтаа бүрдүүлээд шүүгдэгчээс хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн байгаа учраас хохирлыг төлсөн гэж үзээд дээрх үйл баримт нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хууль үйлчлэх цаг хугацаанд багтсан гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Цийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамаарна, мөн шүүгдэгч нь тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Ц.Цэд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ц.Ц нь 2017 оны 08 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Улаанбаатар пласын орчим, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Бгийн нүүр лүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь биед зүүн нүдний ухархайн гадна дээд хэсэг хацар ястай нийлэх заадас хэсэг зөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдний гайморын хөндийн урд хана болон гадна хажуу ханууд дотогш гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны нум цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Бгийн “...Цэрэнчимэд нь тоглоод байгааг мэдэхгүй, намайг цохиодох гэхээр нь яах гээд байгаан гэтэл чи зүгээр намайг цохидох гээд байхаар нь духны баруун хэсэгт нэг удаа баруун гараа атгаж байгаад цохисон. Тэгтэл Цэрэнчимэд нь чи яагаад намайг цохиж байгаа юм гээд гомдоод байхаар нь чи өөрөө цохь гэхээр нь би цохилоо шүү дээ гэтэл Цэрэнчимэд би тоглож байсан шүү дээ гэхээр нь за тэгвэл уучлаарай гэж хэлээд уучлалт гуйтал хүнтэй тоглож болохоо больчихсон юм байна гээд эргээд
баар луу орчихсон. ...Цэрэнчимэд хойд талд Ганхүү, Гантөмөр нарын хамтаар алхаж байтал араас ирж байгаа чимээ гараад эргээд хартал Цэрэнчимэд нүүр лүү цохичих шиг болсон. Ц.Цийг намайг цохихгүй гэж хэлчихээд яагаад цохиж байгаа юм гэтэл үг хэлээгүй, хамраас маш их хэмжээний цус гараад унасан. Тэгээд зүүн талын хацар орчимд халуу оргиж өвдөөд, тэр дороо хавдаж эхэлсэн. Өглөө аавындаа сэрсэн ба босоод нүүрээ хартал зүүн талын шанаа, хацар орчимд маш их хавдсан зүүн нүд цус хурчихсан байсан. Ц.Ц юугаар цохиж учруулсныг харж чадаагүй ба хамт байсан хүмүүс болон Ц.Цээс өөрөөс нь гараараа цохисон гэдгийг сонссон. ...Надад өмнө нь эхний хагалгаанд орсоны дараа Ц.Цийн аав нь болох Цэрэндорж гэж хүн бэлнээр 1.400.000 төгрөг эмчилгээнд чинь гарсан байна гээд надад барагдуулж өгсөн. ...би сүүлд орсон хагалгаа болон тухайн үед ажилгүй байх хугацаанд зээл төлөх мөнгө зэргээ нэг нугалж өгөөрэй энэ нь ойролцоогоор 6.000.000 төгрөг болно гэж хэлсэн чинь Ц.Ц би өгье гээд манай аав Цэрэндорж гэж хүн холбоо барина гэж хэлсэн. ...” /1хх 7-8, 2хх 12-13/,
гэрч Б.Г“...Баяраа нь цохичих гээд Цэрэнчимэд нь цохихгүй
гээд яваад байсан... Ганхүү бид 2 жоохон зайтай зогсож байсан. Алтанхүү тэр 2-ын дунд одоо больцгоо гээд зогсож байтал Цэрэнчимэд нь Баяраагийн нүүр орчимд цохисон. Очоод хартал Баяраагийн зүүн нүд нь хавдчихсан, хамраас нь цус гарч байсан. ...” /1хх 9-10/,
гэрч Б.Г“...Би баарны гадаа утсаа оролдоод байж байтал Баяраа
нь Цэрэнчимэдийг цохисон. Сүүлд такси барих гээд байж байхад Цэрэнчимэд нь
Баяраагийн зүүн нүд орчимд нэг удаа гараараа цохисон. ...” /1хх 75-76/,
гэрч Х.А“...Цэрэнчимэд Баяраа 2 хоорондоо бага зэргийн
маргаантай нэгэндээ үг хаяад яваад байсан. Баяраа чи найздаа гомдолтой байгаа
бол найзыгаа цохичих гэхэд Цэрэнчимэд нь би чамайг цохихгүй гээд яваад байсан.
Гэнэт Цэрэнчимэд нь Баяраагийн ард талд явж байснаа Баярааг эргээд харах үед
зүүн талын шанаа орчимд нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд
Баяраагийн хамраас цус гараад нүүр хацар орчмоор хавдаад эхэлсэн. ..." /1хх 78/,
гэрч Д.Н“...хүү Баяраа 02-оос 03 цагийн орчимд санаж байна,
яг цаг хэд болж байсныг хараагүй, хаалга хүн тогшихоор нь тайлтал хүү Баяраа би
зодуулчихлаа гэж орж ирсэн. Тэгээд би өглөө нь босоод ажилдаа явж ирээд орой
асуутал ажпын газрын Цэрэнчимэд намайг цохисон, ингэж байгаад гайгүй болох
байх гээд миний үгийг тоогоогүй. Яагаад цохисон талаах асуухад Цэрэнчимэд
намайг цохичих гээд удаа дараа хэлээд байхаар нь би цохичихсон. Тэгтэл намайг
цохь гэж хэлээгүй байхад цохилоо гээд гомдоод байхаар нь тэгвэл надаас хариугаа
аваад нэг црхичих гэхэд үгүй гэж байгаад цохичихлоо гэж хэлсэн. Хүү Баяраагаас
хаана, хэдэн удаа, юугаар цохисон талаар асуухад зүүн хацар, нүд орчимд
тааруулаад нэг удаа цохисон гэсэн намайг анх харахад зүүн хацар болон нүд нь
хавдаж хөхөрсөн байдалтай байсан. ...зодуулсан байдалтай ирсэн цагаас хойш
цагдаа болон эмнэлгийн байгууллагаар хандах талаар хэлэхээр бие ингэж байгаад
хавдар нь буугаад зүгээр болчих байх, цагдаад хандаад яахын гэдэг байдлаар
гэртээ байгаад байсан, зодуулсан өдрөөс хойш бараг гэрээсээ гараагүй хүйтэн жин
болон төмсний хальс тавьж байсан. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би
шахсаар байгаад Төмөр замын эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэрнээс хойш эмнэлгийн
байгууллагаар явж үзүүлэхэд учирсан гэмтэл хүнд болж таарсан. ...Эмчилгээ
хийлгэсэн зардал болон хагалгаанд орсон зардлыг бүрэн барагдуулсан байгаа.
Одоо 12 сард хацаранд суулгасан төмөрийг авахуулах хагалгаанд орно. Түүнйй
зардлыг өгнө гэж байгаа боловч өгөх эсэх нь тодорхойгүй байгаа. ...” /1хх 118-119/,
гэрч Д.Ц“...шөнийн 02-03 цагийн орчимд хүн хаалга цохиод байхаар нь нөхөр Наранхүү нь босож хаалга онгойлгосон ба “Энэ чинь аймар согтуу, хүнд зодуулчихсан байна шүү дээ” гэхээр нь босож ирээд хартал Баяраагийн хувцас нь нэлэнхүйдээ цус болсон, зүүн нүд нь хавдсан, бараг нүд нээгдэхгүй шахуу болчихсон, зүүн хацар орчимдоо хавдсан, зүүн нүд нь хөхөрч эхэлж байсан. Баяраагаас юу болсон, хэн зодсон талаар асуухад хэнд цохиулж зодуулснаа хэлээгүй ба ажлынхаа хүмүүстэй яваад ирлээ, манай ажпын газрын нэг хүн цохичихлоо, зүгээрээ зүгээр гээд байхаар нь ор засаж өгөөд, цустай хувцсыг нь аваад усанд хийчихээд унтаад өгсөн. ...Би байнгын асуух болгонд гайгүй гээд яваад байсан. Гэхдээ өдөр ирэх тусам нүүр хавдар бага багаар буусан боловч хөхрөлт ихтэй, нээх сайн хавдар нь бууж өгөхгүй байдалтай байсан. Сүүлд бүр халуураад.
нүдний харж байгаа байдал нь өөрчлөлттэй байгаа байдал ажиглагдаж эхэлсэн.
Сүүлд сонсоход ажпын газрын Цэрэнчимэд гэж хүн цохисон гэдгийг мэдсэн. ..." /1хх 124-125/,
шинжээч Б.Г“...Баяраагийн биед учирсан зүүн нүдний ухархайн гадна дээд хэсэг, хацар ястай нийлэх заадас хэсэг зөрсөн хугарал нь гэмтлийн зэргийн хүнд зэрэгт хамаарна. ...” /1хх 120-121/,
Шүүгдэгч Ц.Цийн яллагдагчаар өгсөн: “...Бид хоёр хамт тамхи татаж байгаад намайг Баяраа өөрөө нэг удаа цохисон, тэгээд яаж байгаа юм гээд хэлсэн чинь Баяраа чи өөрөө манай найз охиноор оролдоод байгаа биз дээ гэж хэлсэн. Бид буцаж ороод би хамт байсан хүмүүстээ хэлээд таарахгүй юм байна гарлаа гээд хэлсэн чинь манай найз нар хамт гарахаар болсон. Энэ үед Баяраа мань нь буруу ойлгосон байна гэж хэлсэн тул бид эвлэрээд гарсан. Гараад хаалганы зүг явж байхад явган хүний гардаг хаалган дээр ирээд Баяраа надаас уучлалт гуйгаад намайг цохичих гээд гуйгаад байхаар нь нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Болсон явдалд харамсаж байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /1хх 233/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний үндэсний хүрэлэнгийн 2017 оны 09 дүгээр
сарын 06-ны өдрийн 11290 дугаар “...Н.Бгийн биед зүүн нүдний ухархайн гадна дээд хэсэг /суурь ясны далавч/ хацар ястай нийлэх заадас хэсэг зөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана гайморын хөндийрүү цөмөрсөн хугарал, зүүн гайморын хөндийн хана болон гадна хажуу ханануудад дотогш гайморын хөндийрүү цөмөрсөн хугарал, зүүн хацар ясны нум цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэзээ үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. …” /1хх 12/ гэсэн дүгнэлт,
Хохирогч Н.Бгийн “Люкс мед” ухархай ба толгойн компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт, Амбулаториор эмчлүүлэгсдийн дэвтрээс хуулбарласан баримтууд /1хх 12, 89-94, 97-110/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Ц.Цийн хохирогч Н.Бгийн нүүр лүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Ц.Цэд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цийн цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож 450 нэгж буюу 450.000 төгрөгийг торгох ялаас хасаж, торгох ялыг 24.550.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Ц.Цийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг “...Ц.Ц нь өөрийн гэм буруугаа гэмшиж ойлгосон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, одоогоор хохирогчтой хэвийн найзын харилцаатай байгаа зэрэг байдлуудыг илэрхийлсэн байхад шүүх торгох ялын доод хэмжээгээр шийтгэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.Цийн торгох ялыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна”, мөн зүйлийн 6.4-т “Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна.” гэж, мөн зүйлийн 6.5 дугаар хэсэгт “... 6.4-т заасны дагуу ялаас хасуулах ялтан энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна.” гэж тус тус заажээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “...яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэсэн шаардлагыг тавьжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Ц нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед хохирогчид хохиролд 1.410.000 төгрөгийн хохирол төлсөн байх бөгөөд түүнээс хойш хохирогчтой харилцан тохиролцсон мөнгөн дүн болох 5.000.000 төгрөгийг төлсөн талаарх банкны дансны хуулга, хохирогч Н.Б нь 5.000.000 төгрөгийг хохиролдоо нэмж авсан болохоо илэрхийлсэн бичиг гэх мэт баримтуудыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байх тул түүнийг хохирлыг нөхөн төлсөн байна гэж дүгнэлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгийн “торгох ялыг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хасч өгөх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/429 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт зааснаар Ц.Цэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 24.550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 24.550.000 төгрөгийн торгох ялаас 2 жилийн хорих ялтай тэнцэх буюу 730 хоногийн хорих ялыг нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр дүйцүүлэн тооцож, 10.950 нэгж буюу 10.950.000 төгрөгийг хасч, шүүгдэгч Ц.Цийн эдлэвэл зохих торгох ялын хэмжээг 13.600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.600.000 төгрөгөөр тогтоосугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ц.Цийн өмгөөлөгч Ц.Төмөрцэцэгийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Н.Бд гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг төлсөн болох дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА