| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/01204/И |
| Дугаар | 191/ШШ2025/03826 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/03826
2025 05 05 191/ШШ2025/03826
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, .. дүгээр хороо, .. тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ..тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,500,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******-,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Бараа бүтээгдэхүүнийг аж ахуйн харилцааны дагуу нийлүүлэх тухай 11 дугаартай гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ******* ******* ХХК нь 90,000 ширхэг улаан тоосгыг гэрээ байгуулагдсанаас хойш 10 хоногийн дотор ******* ******* ХХК-ийн барьж байсан Хүүхдийн 274 дүгээр цэцэрлэгийн барилгад нийлүүлэхээр тохирсон. Гэрээ хэрэгжих явцад ******* ******* ХХК нь тоосгоноос гадна элс, хайрга, бетон нийлүүлэхийг, авто ачигчаар үйлчлэхийг бидэнд санал болгосныг хүлээн авч, захиалгуудыг хугацаанд нь гүйцэтгэсэн. ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч ******* ******* ХХК нь хүлээн авсан бараа, материал, ажил, үйлчилгээнийхээ төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй байсан. Үлдэгдэл төлбөрөө шуурхай барагдуулахыг олон удаа шаардаж 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, ******* ******* ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 18,500,000 төгрөгийг гаргуулна. Автомашинаас цүнхтэй бүх бичиг баримтаа хулгайд алдсан тул ******* ******* ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Бараа бүтээгдэхүүнийг аж ахуйн харилцааны дагуу нийлүүлэх тухай 11 дугаар гэрээг шүүхэд өгөх боломжгүй болсон гэв.
2.Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бетон нийлүүлэгдээгүй. Тоосго элс нийлүүлэгдсэн бөгөөд тухайн үед хариуцаж байсан хүнээс нь асуусан. Тухай бүрт нь тоосгоо тоолж авсан гэхээр нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн акт дээр би гарын үсэг зурсан. Нөгөө талаас падаан өгөөгүй. 18,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 8,000,000-10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтыг, хариуцагчаас нотлох баримтаар итгэмжлэл, хариу тайлбар шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлсэн тул үлдэгдэл төлбөр шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 8,000,000-10,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, тоосго, элс нийлүүлэгдсэн боловч бетон нийлүүлэгдээгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн акт, зохигчдын тайлбар зэргээр дараахь үйл баримт тогтоогдож байна.
7.Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Бараа бүтээгдэхүүнийг аж ахуйн харилцааны дагуу нийлүүлэх тухай 11 дугаар гэрээ байгуулагдаж уг гэрээний дагуу ******* ******* ХХК нь 90,000 ширхэг улаан тоосго нийлүүлэх, ******* ******* ХХК нь 60,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
8.Талууд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн акт үйлдэж уг актаар 2019 оны 04 сараас 11 сар хүртэл ******* ******* ХХК-ийг төлөөлж ******* овогтой нь ******* ******* ХХК-ийг төлөөлж М.*******-д 60,000,000 төгрөгийн элс, хайрга, тоосго, бетон нийлүүлсэн. Үүнээс 41,500,000 төгрөгийг бартер болон бэлнээр ******* ******* ХХК-д өгсөн. Өөрөөр хэлбэл ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-д 18,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй болно гэж харилцан тохиролцож, гарын үсэг зурж тамга тэмдэгээр баталгаажуулсан байна. /хавтаст хэргийн 4 тал/
9.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах ерөнхий үүрэгтэй гэж, мөн хуулийн 3.1 дэх хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно гэж, 3.1.9 дэх хэсэгт нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг гэж бүртгэлийн суурь, санхүүгийн тайлан гаргахад баримтлах зарчмыг тодорхойлсон журам, заавар, аргачлалыг багтаасан баримт бичгийг гэж, 13.1 дэх хэсэгт Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно, 13.5 дахь хэсэгт Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна гэж зохицуулсан байна.
10.Шүүх хуралдааны үед хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бетон аваагүй. Тоосго, элс нийлүүлэгдсэн бөгөөд тухайн үед хариуцаж байсан хүнээс нь асууж байгаад тооцоо нийлсэн акт дээр би гарын үсэг зурсан гэх тайлбар, нэхэмжлэгчийн төлөөлөгч Автомашинаас цүнхтэй бүх бичиг баримтаа хулгайд алдсан тул ******* ******* ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Бараа бүтээгдэхүүнийг аж ахуйн харилцааны дагуу нийлүүлэх тухай 11 дугаар гэрээг шүүхэд өгөх боломжгүй болсон гэх тайлбар гаргаж мэтгэлцэв.
11.Талууд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актад хариуцагч ******* ******* ХХК-ийг төлөөлж М.*******- өөрөө гарын үсэг зурж тамга тэмдэгээр баталгаажуулсан тухайд маргаагүй бөгөөд дээрх Тооцоо нийлсэн актийг зөвшөөрөхгүй 8,000,000-10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж маргаж байгаа боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
12.Хариуцагч ******* ******* ХХК-иас 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Бараа бүтээгдэхүүнийг аж ахуйн харилцааны дагуу нийлүүлэх тухай 11 дугаар гэрээгээр тоосго, элс нийлүүлсэн үлдэгдэл төлбөрт 18,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох үндэстэй.
13.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,450 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 250,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 18,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250,450 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 250,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ