| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03676/И |
| Дугаар | 191/ШШ2025/03827 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/03827
| 2025 05 05 | 191/ШШ2025/0327 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл дарж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягт байрлах *******-******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, ... тоот хаягт байрлах ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд З.*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 91,059,07 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, Б., Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гдрах,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц., түүний өмгөөлөгч Ц.Сайнбат,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д., В. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н. түүний өмгөөлөгч Г.,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б., Ш., Н., Д., В.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хариуцагчийн төлөөлөгч З.******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-******* ******* ББСБ ХХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 91,059,7 төгрөг гаргуулах, Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч *******-******* ******* ББСБ ХХК шүүхэд болон төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ЗГ07232021 тоот зээлийн гэрээ, БГ07232021 тоот барьцааны гэрээ, 7-423 тоот барьцар байгуулан 35,000,000 төгрөгийг 2, хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Уг зээлийн гэрээг ******* ХХК-ийн захирал 3.******* нь гарын үсэг зурж баталгаажуулсан. Зээлийн барьцаанд ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Хөвсгөл аймгийн сумын дугаар баг дүгээр байр гэх хаягт бүртгэлтэй 2,121.12 м.кв бүхий 75 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны барилга бүхэлд нь барьцаалж, эрх бүхий байгууллагуудаар батлуулан зээл авсан. Зээлдэгч ******* ХХК нь зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл буюу өнгөрсөн 35 сарын хугацаанд 2 удаа эргэн төлөлт хийсэн бөгөөд эргэн төлөлт нь үндсэн зээлийн үлдэгдэл 2021 оны 07 дугаар сарын 2-ны өдөр 35,000,000 төгрөг, зээлийн хүү 9,342,7 төгрөг, нийт төлсөн дүн 9,342,7 төгрөг, мөн 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн үндсэн зээлийн үлдэгдэл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 10,010,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,333 төгрөг, нийт төлсөн дүн 10,77,333 төгрөг байна. Зээлдэгч ******* ХХК нь 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй бөгөөд 2024 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 327,0,7 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 0 дугаар сарын 03-ны өдөр 22,22,000 төгрөг дээр гэрээний хугацаа дуусахад төлөгдөөгүй үлдсэн 101,434,7 төгрөгийг нэмээд нийт 327,0,7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,43,400 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 0 дугаар сарын 03-ны өдөр 45,245,200 төгрөг дээр зээлийн гэрээний хугацаа дуусахад төлөгдөөгүй үлдсэн 1,21,200 төгрөг нийт 77,124,07 төгрөгийн тооцоотой болсон байна. Зээлдэгч ******* ХХК нь ЗГ07232021 тоот зээлийн гэрээний гэрээний дагуу төлөлт хийгээгүй үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 327,0,7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,43,400 төгрөг, нотариатын хөлс 21,000 нийт 77,145,07 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. ХХК нь зээлээ огт төлөхгүй байгаа тул 2024 оны 0 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 27 хоногт бодогдсон зээлийн хүү 95,72,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,152,47 төгрөг, нийт 114,914,00 төгрөг болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа 114,914,00 төгрөг нэмэгдүүлж, үндсэн зээл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 423,423,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,15,7 төгрөг, нотариатын төлбөр 21,000 төгрөг нийт 91,059,7 төгрөг гаргуулна. Үүргийн гүйцэтгэлийг БГ07232021 тоот барьцааны гэрээний дагуу ХХК-ийн эзэмшлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай, тоот гэрчилгээний дугаартай, Хөвсгөл аймгийн сумын баг, байр тоот хаягт байрлах орон сууцны барилгаар хангуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд *******-******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэг хянагдаж байна. Хариуцагч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зээл авсан үйл баримтад маргахгүй ч хүү, нэмэгдүүлсэн хүү хэтэрхий өндөр мөн зээл авснаас хойш 20,000,000 төгрөг төлсөн ч уг мөнгө үндсэн зээлээс хасагдаагүй байна гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц., түүний өмгөөлөгч Ц.Сайнбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх зээлийн хадамж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагаа эрхлэх тухай хуульд тодорхой заасан зохицуулалтууд байдаг. ******* уул ББСБ ХХК-иас 201 онд ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээнд заагдсан төлбөрийг бэлнээр өгөв гэх тэмдэглэл үйлдсэн байдаг. Хэргийн 1 дүгээр хавтасны 11 талд авагдсан. Зээлийн үйл ажиллагаа хэрхэн явуулах, зээлийг нөхөн олгосонд тооцох тухай журмыг тус хуулиар зохицуулсан. Зээлийн үйл ажиллагааны журмын 21.4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан. Зээлийн гэрээ хэзээ хүчин төгөлдөр болж, зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохыг Иргэний хууль болон бусад тусгай хуулиар зохицуулсан. Зээлийн дансанд зээлийн төлбөрийг хийсэн тохиолдолд гэрээ байгуулагдсанд тооцохоор хуульд заасан. Энэ хуулийн шаардлага хангаагүй гэрээ нь хууль бус хэлцэл юм. Иргэний хуулийн 19 дугаар зүйлийн 19.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдана, мөн гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу хуульд заасан дансанд шилжүүлээгүй. Мөн гэрээ нь хууран мэхлэх замаар байгуулагдсан. Хууран мэхэлсэн гэдэг талаар нотлох баримтуудыг гаргуулъя гэсэн боловч шүүхээс хүсэлтийг хангаагүй. Эрх олгоогүй, эрхгүй этгээд уг гэрээг байгуулсан. Мөн анхнаасаа хэний өмчлөлийн зүйл юм бэ гэдэг асуудал яригдаж байгаа. Үндсэн захиалагч гэдэг компани нь Шүүхийн шийдвэр байгууллагын захиалгаар баригдаж байгаа. ХХК нь гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Хэний өмч вэ гэхээр үндсэн агуулгаас харвал Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр байгууллагын байрыг ХХК гүйцэтгэж байгаа харилцаа юм. Үүн дээр тодорхой эрхүүдийг олгосон. Санхүүгийн хүндрэлүүд гарсан байна. Шүүхийн шийдвэр газарт эрсдэлийг давахын тулд зөвхөн банкны барьцаанд тавих эрхийг олгож байна. Уг эрхтэй холбоотойгоор банкны барьцаанд тавьж болно гэдэг зөвшөөрлийг олгосон. ХХК нь хуурамчаар бичиг баримт улсын бүртгэлийн хэлтэс рүү явуулсан. Үндсэн захиалагчийг хууран мэхлэх замаар нотлох баримт бүрдүүлж, улсын бүртгэл дээр бүртгэлийн үйл ажиллагааг хийлгүүлсэн. Улсын бүртгэлээс ирсэн хувийн хэрэг дээр шийдвэр гүйцэтгэлийн н бичиг байгаа. Гуравдагч этгээдээс 1039 тоот н бичгийг олгоогүй байхад хууль бусаар хуурамч бичиг баримт үйлдэж Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн. Манайх цагдаагийн байгууллагад хандах болно гэдэг н бичгийг хүргүүлэхэд хариу бичигт нь ХХК нь танай байгууллагад мэдэгдэлгүй н бичгийг хүргүүлсэн. Дэмжлэг үзүүлнэ гэсэн энэ нөхцөл байдлаа илэрхийлж байсан. Хууль бусаар хүргэсэн ажиллагаандаа хүлцэл өчье гэсэн баримт н бичгийг хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр газар болон компанийн төлөөлөгчид оролцсон хурлын тэмдэглэл байна. Улсын бүртгэлээс ирсэн баримтууд авагдсан. Хурлын тэмдэглэлд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлууд байна. Үүнийг давбал барилгаа бариад ашиглалтад оруулах бүрэн боломж байна. Банкны барьцаанд тавих замаар зээл авч болно гэж хүлээн зөвшөөрч, зээлээр орж ирсэн мөнгийг дундын дансанд байршуулах замаар захиран зарцуулалтад манайх хяналт тавина гэж уг тэмдэглэл, шийдвэрийг Улсын бүртгэлийн байгууллагад хүргэсэн. Улсын бүртгэлийн байгууллага болон захиалагчийг төөрөгдөлд оруулж хууран мэхэлж, барьцааны гэрээг бүртгүүлсэн. Шүүхийн шийдвэр газар банканд барьцаалах гэж байна гэж ойлгосон. Ерөнхий агуулгатай н бичиг гаргуулан авч, банкны барьцаанд тавих эрхийг олгосон мэтээр тайлбарлаж, хууль бусаар гэрээг байгуулсан. Гэрээнүүд хүчин төгөлдөр бус байна. Гэрээ байгуулсан гэж үзэх нь эргэлзээтэй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үндэслэлгүй. Ц., С.Бямбасүрэн нарын хувьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж тус шүүхээс гуравдагч этгээдийг өмчлөгч мөн болохыг тогтоосон. Үл хөдлөх хөрөнгийг олж авах хуулийн зохицуулалт нь үнийг төлснөөр өмчлөгч болдог. С.Бямбасүрэн нь 2019 онд гэрээг байгуулсан. Ц. 2019 онд төлбөрөө төлж, гэрээгээ нөхөн 2020 онд байгуулсан. Талуудын хооронд гэрээ байгуулахаас өмнө өмчлөгч болох нөхцөл үүссэн учраас зөвшөөрөл авалгүйгээр барьцаанд тавьсан нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр газрын н хаагчдын нэрсийг хавсралтаар Улсын бүртгэлийн хэлтэст захиалагч нарын мэдээллийг хүргүүлсэн байхад Улсын бүртгэлийн хэлтсээс энэ нөхцөл байдлыг харзаж үзэлгүйгээр бүртгэлийн ажиллагаа хийсэн нь хууль бус байна гэв.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр газрын н хаагчдын 35 айлын орон сууцны 5 давхар 23 тоот м.кв байрыг ******* ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж захиалсан. Төлбөрийг бүрэн төлж, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, өмчлөгчөөр тогтоогдсон. Уг барилга нь Шүүхийн шийдвэр газрын хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор баригдсан. ******* ХХК нь 2017 оны 05 сард гэрээ байгуулж, 2017 оны 12 сард ашиглалтад оруулахаар гэрээнд заасан боловч өнөөдрийг хүртэл барилгыг бүрэн дуусгаагүй, Улын комисст хүлээлгэн өгөөгүй. Мөн хаагчдын зөвшөөрөлгүйгээр ******* уул ******* ББСБ ХХК-иас зээл авсан. Миний өмчид халдах, өмчлөх эрхийг минь зөрчиж болзошгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын орон сууцны барилгаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрөхгүй гэв.
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 0 дугаар сарын 05-ны өдөр ******* ХХК-ийн барьж буй сум дугаар багт байрлах Шүүхийн шийдвэр н хаагчдын орон сууц буюу байр 7 давхрын 35 тоот 5 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож 52,00,000 төгрөгийг 2019 оны 0 дугаар сарын 05-ны өдөр компанийн дансанд шилжүүлж өгсөн. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 201/02 тоот гэрээг байгуулсан. Анх мөнгө авахдаа тус орон сууцны барилгыг 2019 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулна гэсэн боловч өнөөдрийн байдлаар Улсын комисс хүлээж аваагүй байдалтай байна. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 0-ны өдрийн 155/ШШ2023/01005 дугаар шийдвэр гарсан. Ц. намайг сум дугаар баг дүгээр байрны давхрын 35 тоот 5 м.кв тй бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, Орон сууцны гэрчилгээг Ц.ийн нэр дээр шилжүүлэхийг ******* ХХК-д даалгасан. Шүүхээс шүүгчийн захирамж гарч шүүхийн шийдвэрийг дан болсон. ******* ХХК-ийг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр газарт 2007 оноос хойш шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд манай байгууллага хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр байгууллагын эзэмшлийн газар дээр н хаагчдын орон сууц бариулахаар болж 2017 онд ХХК-тай барилгын ажил гэрээ байгуулсан. 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулан, тухайн байрны 13 тоот 57,5 м.кв тйтай орон сууцыг сонгон захиалсан. Гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орон сууцны барилгыг дуусгаж, хүлээлгэж өгөх нөхцөлтэй гэрээ байгуулж, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрөө төлсөн. ХХК-ийн хүчингүй болсон газар дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж, барьцаанд тавьж, бидний эрх ашигт халдсан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.10-т барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх байгаа эсэх тухай заалтыг барьцарт тус*******а гэж заасан. Барьцар нь хүчингүй, хууль бус байсан. Хөвсгөл аймагт Орон сууц байрлаж байгаа хохирсон иргэд шүүх хуралд олноор орох боломжтойг харзан Хөвсгөл аймгийн шүүхээр шийдүүлэхгүй байх бүхий л аргыг хэрэглэж нэхэмжлэлийг шүүх буцаах байдалд хүргэсэн. Гэтэл дахин захиалагч иргэн биднийг шүүх хуралд оруулахгүйгээр шийдвэрлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан байна. Иймд бидний зөвшөөрөлгүйгээр орон сууцыг барьцаанд тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.ыг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2024/0024 дугаар шийдвэрээр Хөвсгөл аймгийн сумын дугаар баг, -2 тоот, 5.5 м.кв байрны өмчлөгчөөр тогтоосон. Гэтэл тус шүүхэд нь *******-******* Ган ББСБ ХХК нь ******* ХХК-д холбогдуулан гэрээний дагуу зээл гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Хөвсгөл аймгийн сумын дугаар баг дүгээр байрны тоот хаягт байрлах орон сууцны барилгаар хангуулж, түүнийг шүүхийн шийдвэрт тусгуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийг үүргийн гүйцэтгэлээр хангуулах нь М.ын эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байна. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр газарт 1999 оноос ажилласан. Тус газар нь н хаагчдын ахуй амьдралыг сайжруулах, нийгмийн баталгааг хангах үүднээс сумын дугаар багт байрлах газарт н хаагчдын орон сууцын зориулалтаар 35 н хаагчдын орон сууцыг бариулахаар ******* ХХК-тай барилгын ажил гэрээ байгуулсан. Уг гэрээг үндэслэн тус байрны 4 давхарт 1 тоот хаягт 3 өрөө ,5 м.кв байрыг сонгон захиалсан. 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ******* ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Мөн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шинэчлэн гэрээ байгуулсан. Барилга нь гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүй. Гэрээнд заасан хугацааны дагуу урьдчилгаа төлбөр болон сүүлд 2023 онд төлбөрөө 100 хувь төлсөн. Гэтэл ******* ХХК-ийн удирдлагууд барилгын гэрчилгээг авч, бидний зөвшөөрөлгүй, ******* уул ******* ББСБ ХХК-д барьцаанд тавьсан. Бид Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг буцаасан. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2024/00750 дугаар шийдвэрээр Хөвсгөл аймаг, сум, баг, -1 тоот хаягт байрлах , м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосон. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 225/ША2024/00025 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. 201 онд ******* ХХК нь ашиглалтад оруулна гэж тухайн үед хэлж байсан. Дүрмийн сандаа 1 тэрбум төгрөгтэй гэж итгэл үнэмшил төрүүлж байсан. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
9.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр байгууллагаас хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус газрын эзэмшилд байсан хуучин конторын барилгын газар дээр байр бариулахаар болж, 2017 оны 07 сард ******* ХХК-тай гэрээ байгуулж, хаагчдаас захиалга авсан. 2017 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр ******* ХХК-ийн дансанд урьдчилгаа төлбөрийг төлж, Шүүхийн шийдвэр газрын 35 орон сууцны давхар 2 тоотыг захиалсан. 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Орон сууц 2017 оны 12 сард ашиглалтад орох байсан боловч ороогүй. 2022 оны 11 сард ******* ХХК-ийн зөвшөөрлөөр н хаагчид байранд ороод амьдарч байгаа боловч Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авч чадаагүй. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн шийдвэрээр Хөвсгөл аймаг, сум, баг, байр, -2 тоот ,5 тй бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосон. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
10.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ байгуулж, 105,000,000 төгрөгийг төлж, Шүүхийн шийдвэр газрын 35 айлын орон сууцаас 1 давхар 3 тоот 57,5 м.кв, 2 өрөө байрыг худалдан авсан. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр тус байрны өмчлөгчөөр тогтоогдсон. Анх байрыг худалдан авахдаа барьцаанд тавьсан талаар мэдээгүй. ХХК-ийн удирдлагууд энэ талаар огт хэлээгүй. Уг байранд 2022 оны 12 сараас өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
11.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., түүний өмгөөлөгч Н.Одонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 0 дугаар сарын 0-ны өдөр ХХК-ийн захирал 3.*******тэй 2017/34 дугаар Орон сууц захиалах гэрээг байгуулсан. Гэрээгээр захиалагч талаас Хөвсгөл аймгийн сумын дугаар баг, байрны 7 давхар 34 тоотод байрлах 73,30 кв.м 3 өрөө орон сууцыг худалдан авахаар ******* ХХК-д захиалга өгч урьдчилгаа төлбөр болох 10,000,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн. Орон сууц захиалан байгуулах гэрээнд 1 м.кв нэгж тйн үнэ нь 1,20,000 төгрөг байхаар тохиролцож орон сууцыг 2017 оны 04 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Хөвсгөл аймгийн сумын дугаар баг, байрны 7 давхар 34 тоотод байрлах 73,30 кв.м 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосон. Гэтэл тус байраар үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэх өмчлөх эрхэд халдах үйлдэл болж, миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
12.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д., В. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д., В. нар нь манай н хаагч юм. 2017 оны 04 сард анхны захиалгын гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөрийн 30 хувийг төлсөн. Улсын комисст хүлээлгэн өгсний дараа төлбөрөө 100 хувь төлнө гэж гэрээ байгуулсан. Гэрээнд тусгасны дагуу 30 хувийг төлчихсөн. Одоогийн байдлаар Улсын комисст орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байна. Албан хаагчдын зөвшөөрөлгүйгээр орон сууцыг барьцаанд тавьсан. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв.
13.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н. түүний өмгөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр газарт их эмчээр ажиллаж байх үед н хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд байгууллагын хуучин барилгыг нурааж, газар дээр нь ажилчдын орон сууц бариулахаар болсны дагуу Хөвсгөл аймаг дахь - дугаар анги, ******* ХХК-тай 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Барилгын ажил гэрээ байгуулсан. Тус байрны 4 давхар, 19 тоот, 72,35 м.кв тй бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авахаар 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр урьдчилгаа төлбөр 5,500,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлж, ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2017\07 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулж худалдан авсан. Гэрээний 2.2-д заасан 2022 оны 0 дугаар сарын 15-ны өдөр 5,500,000 төгрөг, 2022 оны 0 дугаар сарын 29-ний өдөр 12,300,000 төгрөг, нийт 22,00,000 төгрөгийг гэрээнд зааснаар бүрэн, төлж тухайн байрыг худалдаж авсан. Иймд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
14.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрөл хавсралт, Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, 2021 оны 07 дугаар сарын сарын 23-ны өдрийн ЗГ07232021 тоот зээлийн гэрээ, БГ07232021 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Барьцар, Эргэн төлөлтийн хуваарь, Зээл хүүгийн тооцоолол, Зээлийн дансны хуулга,
Хариуцагчаас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, итгэмжлэл, хариу тайлбар,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нараас Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШЗ2024/0191 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, -Алтар*******а групп ХХК-ийн тодорхойлолт, Орон сууц захиалгын 201/02, 2019/33, 2017/34, 2017/07, 2022/15, 2022/1, 2021/01, 2022/04, 2022/13, 2017/2, 2017/02, 2022/14,2017/17, 2022/07 дугаар гэрээ, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 155/ШШ2023/01005, 155/ШШ2024/00075, 155/ШШ2024/00757, 155/ШШ2024/0003, 155/ШШ2024/0024, 155/ШШ2023/0093, 155/ШШ2023/0093, 155/ШШ2024/00750, 155/ШШ2024/00405, 155/ШШ2024/0009, 155/ШШ2022/0094, 155/ШШ2024/00757 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 225/МА2022/00005, 225/МА2024/00025 дугаар магадлал, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 12/ШЗ2024/0413, 12/ШЗ2024/041, 12/ШЗ2025/0070 дугаар шүүгчийн захирамж, Хөвсгөл аймаг дахь газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/2127 дугаар, 2019 оны 0 дугаар сарын 14-ний өдрийн 01/7 тоот н бичиг, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 201 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 53 тоот Газрын зориулалтыг өөрчлөх тухай тогтоол, 2019 оны 0 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот Газрын зориулалтыг өөрчлөх тухай тогтоол, Хөвсгөл аймгийн Засаг даргын 201 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн А/27 тоот Газар эзэмшүүлэх тухай захирамж, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2019 оны 0 дугаар сарын 29-ний өдрийн А/34 тоот Газар эзэмшүүлэх эрхийг хүчингүй болгож, нийтийн эзэмшилд шилжүүлэх, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/397 тоот Газар эзэмшүүлэх тухай, А/44 тоот Захирамж хүчингүй болгох тухай захирамж, Хөвсгөл аймаг дахь газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1335 дугаар н бичиг, ******* ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/122 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/122 дугаар н бичиг, газрын 35 айлын орон сууцны барилгын ажлын талаар хуралдаан зохион байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр дан тухай 155/ШЗ2024/00192, 155/ШЗ2024/012 дугаар шүүгчийн захирамж, Гүйцэтгэх хуудас, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Ахуйн хэрэгцээнд дулааны эрчим хүч ашиглалтын гэрээ, Мөнгөн шилжүүлгийн мэдээллүүд, Автомашины гражийн захиалгын 2022/01 тоот гэрээ, Хаан банкны дипозит дансны хуулгууд,
Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг бүхэлд нь Хөвсгөл аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулж нотлох баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
15.Нэхэмжлэгч *******-******* ******* ББСБ ХХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 77,145,07 төгрөг гаргуулах, Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 114,914,00 төгрөгөөр нэмэгдүүлж, үндсэн зээлийн төлбөрт 35,000,000 төгрөг, зээлийн хүү 423,423,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,15,7 төгрөг, нотариатын төлбөр 21,000 төгрөг нийт 91,059,7 төгрөг гаргуулж, Үүргийн гүйцэтгэлийг БГ07232021 тоот барьцааны гэрээнд заасан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, тоот гэрчилгээний дугаартай, ******* ХХК-ийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн, сумын баг, байр тоот хаягт байршилтай, Орон сууцны зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй, Орон сууцны барилгаар хангуулахаар шаардаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлажээ. /3 дугаар хавтаст хэргийн 21-217 тал/
1.Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээл авсан үйл баримтад маргахгүй ч хүү, нэмэгдүүлсэн хүү хэтэрхий өндөр мөн зээл авснаас хойш 20,000,000 төгрөг төлсөн ч уг мөнгө үндсэн зээлээс хасагдаагүй байна гэж маргасан.
17.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд Орон сууцны үнийг төлж, шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан байна.
1.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 07 дугаар сарын сарын 23-ны өдрийн ЗГ07232021 тоот зээлийн гэрээ, БГ07232021 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Барьцар, Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, Эргэн төлөлтийн хуваарь, Зээл хүүгийн тооцоолол, Зээлийн дансны хуулга, Орон сууц захиалгын 201/02, 2019/33, 2017/34, 2017/07, 2022/15, 2022/1, 2021/01, 2022/04, 2022/13, 2017/2, 2017/02, 2022/14,2017/17, 2022/07 дугаар гэрээ, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 225/МА2022/00005, 225/МА2024/00025 дугаар магадлал, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 12/ШЗ2024/0413, 12/ШЗ2024/041, 12/ШЗ2025/0070 дугаар шүүгчийн захирамж, Хөвсгөл аймаг дахь газар 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/2127 дугаар, 2019 оны 0 дугаар сарын 14-ний өдрийн 01/7 тоот н бичиг, Хөвсгөл аймаг дахь газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1335 дугаар н бичиг, ******* ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/122 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/122 дугаар н бичиг, газрын 35 айлын орон сууцны барилгын ажлын талаар хуралдаан зохион байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, зохигчдын тайлбар зэргээр дараахь үйл баримт тогтоогдож байна.
19.Нэхэмжлэгч *******-******* ******* ББСБ ХХК нь хариуцагч ******* ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ЗГ07232021 дугаар Зээлийн гэрээ, БГ07232021 дугаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг сарын 2, хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл олгосон. БГ07232021 дугаар Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг 2, хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээл олгох, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. /хавтаст хэргийн 10-13 тал/
20.Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй *******-******* ******* ББСБ ХХК, ******* ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.
21.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
22.Зээлдүүлэгч *******-******* ******* ББСБ ХХК-иас зээлдэгч ******* ХХК нь зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл буюу өнгөрсөн 35 сарын хугацаанд 2 удаа эргэн төлөлт хийсэн бөгөөд эргэн төлөлт нь үндсэн зээлийн үлдэгдэл 2021 оны 07 дугаар сарын 2-ны өдөр 35,000,000 төгрөг, зээлийн хүү 9,342,7 төгрөг, нийт төлсөн дүн 9,342,7 төгрөг, мөн 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн үндсэн зээлийн үлдэгдэл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 10,010,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,333 төгрөг, нийт төлсөн дүн 10,77,333 төгрөг, уг гэрээний 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 423,423,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,15,7 төгрөг, нотариатын төлбөр 21,000 төгрөг нийт 91,059,7 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоолол гар******* нэхэмжилсэн байх ба зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээл авсан эсэх, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, төлбөрийн үлдэгдэл зэрэгт хариуцагч ******* ХХК нь маргаагүй.
23.Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын сарын 23-ны өдрийн ЗГ07232021 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс БГ07232021 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулагдаж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, тоот гэрчилгээний дугаартай, ******* ХХК-ийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн сумын баг, байр тоот хаягт байршилтай, Орон сууцны зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй, 2,121.12 м.кв тй бүхий Орон сууцны барилгыг барьцаалсан байна. /2 хавтаст хэргийн 227, 233-234 тал/
24.Дээрх барьцааны гэрээнд ******* ХХК-ийн захирал 3.******* нь гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй.
25.Харин 2021 оны 07 дугаар сарын сарын 23-ны өдрийн ЗГ07232021 дугаар барьцааны гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээргүй байна.
2.Нэхэмжлэгч *******-******* ******* ББСБ ХХК нь Эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн маягтад Хөвсгөл аймгийн, сумын баг, байр тоот хаягт байршилтай, 2,121.12 м.кв тй бүхий, 2,500,000,000 төгрөгийн үнэтэй, орон сууцны зориулалтай эд хөрөнгөд урьдчилсан тэмдэглэлд 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өмчлөгч ******* ХХК /*******/ өмчлөгч гэсэн тэмдэглэл хийгдэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй байсан гэж тайлбарлав.
27.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар гүйцэтгэгч ******* ХХК нь захиалагч Хөвсгөл аймаг дахь - дугаар ангитай 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 2017/01 дугаар Барилгын ажил гэрээ байгуулж, гэрээний зорилго нь Хөвсгөл аймаг дахь - дугаар анги, ******* ХХК нар нь гэрээ байгуулан, Хөвсгөл аймгийн сумын дугаар багт орших Хөвсгөл аймаг дахь дугаар ангийн газар дээр н хаагчдын 35 айлын орон сууцны барилгыг гэрээнд заасан батлагдсан зураг төсөл, норм дүрмийн дагуу барих, гэрээнд заасан хугацаанд ашиглалтад улсын комисст хүлээлгэн өгөх, захиалагч талд түлхүүр хүлээлгэн өгөх харилцааг зохицуулна гэж тодорхойлж, талууд Барилга угсралтын ажлын хугацааг 2017 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл байна. Нийт барилгын ажил хийгдэх хугацаа cap байна. Энэхүү гэрээ ёсоор барилга угсралтын ажлын төсөвт өртгийг дараах байдлаар тохиролцов. Барилга нийт 7 давхар нэг орцтой, нэг давхарт 5.74 м2, 57.5 м2, 5. м2-тай 2 өрөө орон сууц, 3 ширхэг .5 м2, 72,35 м2-тай 3 өрөө орон сууц 2 ширхэг, нийтдээ 35 айлын орон сууцыг 1 м2 тйн үнэ 0,000 төгрөг байна. Барилгын зураг төсвийн үнэ, барилга угсралтын ажил эхлэхэд шаардагдах зардал, үндсэн болон туслах материал, механизм, тээврийн болон хүчний зардал, гадна шугам сүлжээ, цэцэрлэгжүүлэлт, гадна авто зогсоол барих зэрэг энэхүү үнийн дүнд багтсан болно. Захиалагчийн орон сууцанд орохоор нэрсээ өгсөн н хаагчид нь байрны урьдчилгаа төлбөрийг дараахь хоёр нөхцөлийн аль нэгийг сонгон төлөх боломжтой. Үүнд: Барилга угсралтын ажил эхлэхээс өмнө буюу 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 5,500,000 урьдчилгаа төлбөр төлөх эсхүл 2017 оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөх. Албан хаагчид уг хоёр төлбөрийн нөхцөлийн аль нэгийг сонгон урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчийн дансанд тушаах ба үлдсэн төлбөрийг барилга ашиглалтад орж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа ипотекийн зээлд хамрагдан төлнө гэж харилцан тохиролцож гэрээ байгуулж, талууд 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Барилгын ажил үндсэн гэрээг сунгах тухай 2022/04 дугаар гэрээг байгуулж, уг гэрээний 3.2.2-т гүйцэтгэгч талын дуусгах хугацааг 2022 оны 0 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гэж нэмэлтээр оруулж гэрээний хугацааг сунгасан үйл баримт тогтоогдсон. /2 дугаар хавтаст хэргийн 11-19 тал/
2.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зохицуулсан.
29.Гүйцэтгэгч ******* ХХК нь захиалагч П.тэй 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалгын 2017/2 дугаар гэрээ байгуулж, 72,35 м.кв 3 өрөө орон сууц, Захиалагч Д.тай 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалгын 2017/02 дугаар гэрээ байгуулж, 72,35 м.кв 3 өрөө орон сууц, Захиалагч В.тэй 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалгын 2017/17 дугаар гэрээ байгуулж, ,05 м.кв 3 өрөө орон сууц, Захиалагч В.тэй 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалгын 2017/17 дугаар гэрээ байгуулж, ,05 м.кв 3 өрөө орон сууц, Захиалагч Д.тай 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц захиалгын 201/02 дугаар гэрээ байгуулж, 5 м.кв 2 өрөө орон сууц, Захиалагч С.Бямбасүрэнтэй 2019 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр Орон сууц захиалгын 2019/33 дугаар гэрээ байгуулж, 5 м.кв 2 өрөө орон сууц, Захиалагч Птай 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалгын 2017/25 дугаар гэрээ байгуулж, 5,33 м.кв 2 өрөө орон сууц,Захиалагч Д.тэй 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалгын 2017/2 дугаар гэрээ байгуулж, 72,35 м.кв 3 өрөө орон сууц, Захиалагч Б.тай 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц захиалгын 2017/15 дугаар гэрээ байгуулж, 5, м.кв 2 өрөө орон сууц, Захиалагч Б.тэй 2017 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Орон сууц захиалгын 2017/34 дугаар гэрээ байгуулж, 73,30 м.кв 3 өрөө орон сууц, Захиалагч Э.тай 2017 оны 04 дүгээр сарын 1-ны өдөр Орон сууц захиалгын 2017/17 дугаар гэрээ байгуулж, 5,4 м.кв 3 өрөө орон сууцны үнийг гэрээнд заасан хугацаанд төлж, тус тус өмчлөх эрх үүссэн тухайд хариуцагч ******* ХХК нь маргаагүй.
30.Хөвсгөл аймаг дахь газар 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/122 дугаар н бичгээр ******* ХХК-д тус газрын хаагчдын 35 айлын орон сууцны барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг танай компанийн нэр дээр гаргуулахад татзах зүйлгүй гэсэн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 01/1099 дугаартай н бичгийг танай компанид хүргүүлээгүй байхад, хүргүүлсэн мэтээр хуурамч н бичиг үйлдэн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна. Иймд манай байгууллагын н бланкийг ашиглан хуурамч н бичиг үйлдсэн эсэх талаарх н ёсны хариуг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн дотор ирүүлнэ үү Хариуг ирүүлээгүй тохиолдолд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулахыг мэдэгдье гэх н бичиг хүргүүлжээ. /3 дугаар хавтаст хэргийн 24 тал/
31.******* ХХК 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/122 дугаар н бичгээр газарт Шүүхийн шийдвэр 35 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай хөрөнгийг арилжааны банкны зээлээр дуусгах, барьцаанд тус барилгыг түр хугацаагаар барьцаалах тухай н хаагчид болон танай байгууллагын удирдлага, ажлын хэсгийн хэмжээнд ярилцаж та бүхний саналыг хүндэтгэн, дэмжиж байгаад талархаж байна. Гэвч хүйтний улирал болж байгаатай холбогдуулан барилгын ажлыг яаралтай үргэлжлүүлэх, гэрээний хугацаанд багтаах шаардлага үүсч, танай байгууллагаас олон удаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад дэмжлэг үзүүлж өгөхийг хүссэн. Мөн цаг хугацаа хожих үүднээс танай байгууллагын дэмжсэн тухай н бичгийн хуулбарыг Улсын бүртгэлийн газарт хүргүүлж алдаа гаргасандаа та бүхнээс уучлалт хүсье гэсэн хариуг хүргүүлсэн байна. /3 дугаар хавтаст хэргийн 247 тал/
32. газрын 35 айлын орон сууцны барилгын ажлын талаар хуралдаан зохион байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн тэмдэглэлд Хуралд оролцсон нийт 17 хаагч, ахмад ажилчид /захиалагчид/ бидний тавьсан болзол шаардлагыг хүлээн авч гэрээ байгуулж баталгаажуулсан тохиолдолд гэрээг сунгах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ******* ХХК-ийн нэр дээр түр хугацаагаар буюу барилга ашиглалтад орох хүртэл гаргуулан авч банкнаас зээл авахад дэмжлэг үзүүлэх, татзах зүйлгүй гэж хуралд оролцсон 17 хаагч, ахмад ажилчид хариулав. Мөн барилга орон сууц ашиглалтад ороход танай ******* ХХК-ийн зүгээс санхүүгийн боломжгүй гэдгээ удаа, дараа илэрхийлж байгаа тул барилга бүрэн ашиглалтад ороод улсын комисс хүлээн авмагц газрын зөвшөөрлийг ******* ХХК-ийн нэр дээрээс цуцалж, нийтийн эзэмшлийн зориулалтаар болгон өөрчлүүлж өгөх шаардлагатай, барилгын одоогийн явцыг зээлийн барьцаанд тавихдаа зөвхөн банкинд тавихыг зөвшөөрнө, өөр банк бус санхүү, ломбард, хувь хүнд барьцаалахыг бид бүгд зөвшөөрөхгүй гэж гарын үсэг зуржээ. /3 дугаар хавтаст хэргийн 24-2 тал/
33.Хөвсгөл аймаг дахь газар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1335 дугаар н бичгээр Тус газрын хаагчдын 35 айлын орон сууцны барилгын ажлыг ******* ХХК гэрээний дагуу гүйцэтгэгчээр барьж байгаа бөгөөд 75 хувийн гүйцэтгэлтэй барилгын ажлыг дуусгахад санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан дутуу баригдсан барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ******* ХХК нэр дээр гаргуулан өгөх хүсэлтээ манай байгууллагад болон захиалга өгсөн 2 хаагчдад хандан ирүүлсэн билээ. Орон сууцанд орохоор захиалга өгсөн 2 хаагч хамт олны хурлаар хэлэлцэн ******* ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний 3.21-д заасны дагуу барилга, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг арилжааны банкны барьцаанаас бүрэн чөлөөлж нийтийн эзэмшилд шилжүүлэх нөхцөлтэйгээр харилцан тохиролцож, дутуу баригдсан барилга, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ******* ХХК-ийн нэр дээр гаргуулахыг хүлээн зөвшөөрч байгаа болно гэх н бичгийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна. /2 дугаар хавтаст хэргийн 205 тал/
34.Гэвч Хөвсгөл аймаг дахь газар нь захиалга өгсөн тус байгууллагын 2 хаагчид болон бусад захиалагч нарыг төлөөлөх эрх олгогдоогүй, мөн хариуцагч ******* ХХК нь өмчлөх эрх үүссэн захиалагч нараас зөвшөөрөл авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба хариуцагч ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
35.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дахь заалтад Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу дан худалдана гэж заасан.
3.Нэхэмжлэгч *******-******* ******* ББСБ ХХК-ийн хариуцагч ******* ХХК-д холбогдох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, тоот гэрчилгээний дугаартай, ******* ХХК-ийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн сумын баг, байр тоот хаягт байршилтай, Орон сууцны зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй, 2,121,.2 м.кв тй бүхий Орон сууцны барилгыг дан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
37.Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2, Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.3 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гдрах шүүх хуралдаанд зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тухайд маргаагүй.
3.Талууд зээлийн гэрээний 3.1-т Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ болон барьцаалуулагч нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараахь тохиолдолд банк нь гэрээний 3.1, 3.2, 3.3, дэх хэсэгт заасан зээлийн ерөнхий хугацааг дуусгавар болгож, зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, ийнхүү дуусгавар болсноос хойших хугацааны хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, мөн гэрээний 3.5-д Гэрээ болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхтэй холбогдон үүсэх зардлыг зээлдэгч хариуцна гэж тохиролцсон байх тул нотариатчийн үйлчилгээний хөлс төлсөн 21,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
39.Иймд хариуцагч ******* ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 35,000,000 төгрөг, зээлийн хүү 423,423,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,15,7 төгрөг, нотариатын төлбөр 21,000 төгрөг нийт 91,059,7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-******* ******* ББСБ ХХК-д олгож, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, тоот гэрчилгээний дугаартай, ******* ХХК-ийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн сумын баг, байр тоот хаягт байршилтай, Орон сууцны зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй, 2,121.12 м.кв тй бүхий Орон сууцны барилгыг дан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
40.Хариуцагчийн төлөөлөгч З.*******өд шүүх хуралдааны товыг 2025 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр Мэдэгдэх хуудас-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэв.
41.Нэхэмжлэгч *******-******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,41,405 төгрөгийг Улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,771,205 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-******* ******* ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 91,059,7 /найман зуун ерэн нэгэн сая тавин есөн мянга найман зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ХХК-ийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, тоот гэрчилгээний дугаартай, ******* ХХК-ийн эзэмшлийн Хөвсгөл аймгийн сумын баг, байр тоот хаягт байршилтай, Орон сууцны зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй, 2,121.12 м.кв тй бүхий Орон сууцны барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч *******-******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 0 дугаар зүйлийн 0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,41,405 төгрөгийг Улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4,771,205 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ