| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0083/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/75 |
| Огноо | 2018-05-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.*******, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч Б.*******-*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******-*******д холбогдох, эрүүгийн 1836000000066 дугаартай 178/2018/0082/Э/ индекстэй хэргийг 2018 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 02 сарын 26-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, ард дөрвөд, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажил-малчин, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн сумын багт оршин суух, сарын өрхийн орлого-330000 төгрөг, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, мотоцикль нэг, 100 толгой малтай, урьд ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******-*******
Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтээр / Шүүгдэгч Б.*******-******* нь 2018 оны 01 сарын 20-ны өдөр Ховд аймгийн сумын “Тосгон” гэх нэртэй газраас хохирогч Б.*******ийн эзэмшлийн *******, ******* зүсмийн 2 тооны адууг хулгайлж, хохирогч Б.*******ид ..... төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч Б.*******-******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч энэ талаараа Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэ******* хүсэлт гаргасан нь хэргийн 56 дугаар хуудас дахь “ Б.*******-******* миний бие хохирогч Б.*******ийн 2 тооны адууг хуллгайлж авсан ба үнийг нь төлж хохирлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...гэх хүсэлтээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв Шүүгдэгч Б.*******-*******гийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.*******-******* нь 2018 оны 01 сарын 20-ны өдөр Ховд аймгийн сумын “Тосгон” гэх нэртэй газраас хохирогч Б.*******ийн эзэмшлийн *******, ******* зүсмийн 2 тооны адууг хулгайлж, хохирогч Б.*******ид ..... төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогч Ховд аймгийн сумын багт оршин суух, оны 06 сарын 13-ны өдөр төрсөн, овогт ын ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 01 сарын 25-27-ны өдрүүдэд шиг санагдаж байна. Тэр өдрийн 10 цагийн үед би адуугаа бүртгэх гээд сумын багийн нутаг “Тосгон” гэх нэртэй газарт байх адуун дээрээ ирэхэд миний ******* 17 настай, ******* зүсмийн 16 настай адуу алга болсон байсан. Тэгээд сураг ажиг барихад сумын иргэн Түмжээ сумын дээд талд 2 тооны адуу алчихсан байна. Та очоод толгойг нь харахгүй юу гэ******* нь очоод харахад манай хулгайд алдсан хоёр адууны толгой мөн байсан. Тэгээд би Б.*******-*******гийнд очоод шууд өөрт нь тулгахад та намайг уучлаарай би таны мөнгийг удаахгүй 2018 оны 02 сарын 05-ны өдөр гэхэд бэлэн өгнө гэ******* нь би за тэгвэл чамайг цагдаад мэдэгдэхгүй байж байя хэлсэн өдрөө өгөхгүй бол би цагдаад мэдэгдэнэ шүү гээд явсан. Хохирол мөнгөө гаргуулаад авчихсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 13-14 дүгээр хуудас/ Мал үнэлсэн тухай тайлангаар...Морь 16-17 настай нэг бүр нь 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөг, / хэргийн 33 дугаар хуудас/ Шүүгдэгч Б.*******-*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Би 2018 оны 01 сарын 19-ний өдөр Ховд аймгийн сумын төв рүү цахим үнэмлэхний хугацаа дуусчихсан болохоор хугацааг нь сунгуулаад хүүхдэдээ ханиадны эм аваад буцаад гэртээ ирсэн. Маргааш нь гэртээ байж байгаад 10 цагийн үед адуугаа эргэ******* “Тосгон” гэх нэртэй газар луу яваад адуун дээрээ ирэхэд манай адууны хажууд 10-аад тооны адуу байсан ба түүнээс *******, ******* зүсмийн хоёр тооны адууг өөрийн адуутайгаа нийлүүлээд туугаад гэрийнхээ ойролцоо “Наймт” гэх нэртэй газарт авчраад цооног дээр үлдээчихээд мал худалдаж авах хүмүүс ирвэл хоёр адууг зарах бодолтой байсан. 01 сарын 25-ны өглөө мал услаад зогсож байтал Чинбат надтай тааралдаад миний дүү завтай байна уу гэ******* нь би завтай байна гэсэн. Тэгтэл намайг адуу ачилцаад өгөөч гэ******* нь та хаашаа явах гэж байгаа юм гэхэд сумын төв орно гэ******* нь би та миний хоёр адуу байна хамт ачаад яваач гэхэд за гэсэн. Та надад заараад борлуулаад өгөөч гэхэд тэгье гэ******* нь ачуулаад явуулсан. Тэгээд Чинбат надад зараад 500000 төгрөг бэлэн өгсөн ... гэх мэдүүлэг Хохирогч Б.*******ийн ... *******ын *******-******* нь надад учруулсан хохирлыг бүрэн төлсөн ... гэх хүсэлт / хэргийн 7 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт болно. Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.*******-*******гийн үйлдсэн дээрхи гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан“ гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч Б.*******-*******г бусдын эд хөрөнгийг хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Б.*******-*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.*******-******* нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 45 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар ... хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь ... эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Б.*******ийн хохирол төлсөн гэх ... зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.*******-*******г бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.*******-*******г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулахаар тогтоов. Эрүүгийн 1836000000066 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.*******ид учирсан 1500000 төгрөгний хохирол төлөгдсөн болохыг дурдаж, шүүгдэгч Б.*******-*******гийн ******* зүсмийн 1 тооны морийг битүүмжилсэн, Прокурорын 2018 оны 05 сарын 11 өдрийн 5/68 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******-амгаланг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******-амгаланд 1 жилийн хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйолийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар цээрлүүлэх зорилгоор 400000 төгрөгний эд хөрөнгө хураах арга хэмжээ авсугай. 3.Эрүүгийн 1836000000066 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.*******ид учирсан 1500000 төгрөгний хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай. 4.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч Б.**************гаар 400000 төгрөгийг 3 сарын хугацаанд 1 сард 133500 төгрөгөөр тооцож төлүүлж, улсын төсөвт шилжүүлсүгэй. 5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.**************д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхэд давж заалдах эрхтэй ба ялтан, хохирогч улсын яллагч дээд шатны прокурор гомдол, эсэргүүцэлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА