| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/03453/И |
| Дугаар | 192/ШШ2025/05144 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/05144
| 2025 06 13 | 192/ШШ2025/05144 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, Т.Ариунболд, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, Буянт ухаа наадамчдын зам гудамж, ****** байр, ******* тоотод оршин суух, Ч******* Х******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Энгельсийн гудамжинд байрлах, З******* т******* ******* *******-т холбогдох
36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ч.Х*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,
Иргэдийн төлөөлөгч Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ц-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Х******* нь 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч З******* т******* ******* *******-т холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: “... 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр А.Ц нь байгууллагынхаа хашаанд засвар үйлчилгээ хийж байсан автобусандаа дайрагдан амь насаа алдсан. Нийслэлийн з******* т******* *******тгэл, *******-ын ажилтан П.Ц, Н.Ц, А.Г, Б.Ө нар нь Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас А.Ц нь амь насаа алдсан гэж үзэн Хан-Уул дүүргийн прокурорын газраас П.Ц, Н.Ц, А.Г, Б.Ө нарыг яллагдагчаар татсан байдаг бөгөөд П.Ц, Н.Ц, А.Г, Б.Ө нар нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Х*******д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүнчлэн өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, Өршөөлийн хуульд хамрагдах тухай хүсэлт бичгээр тус тус гаргасныг нь Хан-Уул дүүргийн прокурорын газраас хүлээн авч, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж дээрх яллагдагч нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 51 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү хариуцагчийн нэр бүхий ажилтан, албан хаагчид нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль зөрчсөний улмаас иргэн А.Цын амь нас хохирсон нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ДШМ/113 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 51 тоот тогтоолоор, бүрэн дүүрэн тогтоогдсон бөгөөд, үүнтэй холбоотойгоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтанд 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр олгохыг хүссэн хүсэлт гаргасан боловч нөхөн төлбөр олгохгүй байгаа тул уг нөхөн төлбөрийг гаргуулж өгнө үү…” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн з******* тээвэр ******* ОӨНААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “… тухайн ослыг зам т******* осол гэж үзэн цагдаагийн байгууллагаас шалгасан тул үйлдвэрийн ослоор бүртгэж, акт үйлдээгүй. Нэгэнт үйлдвэрийн осол гэж үзэж, акт гараагүй тул Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтанд 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй…” гэжээ.
Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “…Хэргийн нэхэмжлэгчийн талд дэмжиж байна. Шалтгаан нь үйлдвэрийн байр болон ажлын байранд болсон ослыг бүртгээгүй зөвхөн зам т******* үзлэгт хандаж хайхрамжгүй хандсан буюу давж заалдах шатанд тухайн үед байсан хүмүүс үйлдвэрийн осол байсныг хүлээн зөвшөөрсөн нь нэхэмжлэгч талд хэргийг шийдэхийг дэмжиж байна…” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ч.Х*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Ч төрсний гэрчилгээний хуулбар, Ц.Ч төрсний гэрчилгээний хуулбар, А.Цын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.27-ны өдрийн 2022/ДШМ/113 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.16-ны өдрийн 2021/ШЦТ/619 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын 2022.10.24-ний өдрийн 51 дүгээр тогтоол, Нийслэлийн З******* т******* *******тгэл *******-ын 2023.03.22-ны өдрийн 1/188 дугаар албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024.02.28-ны өдрийн 28 дугаар тогтоол, З******* тээвэр ******* *******-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, З******* тээвэр хоёр *******-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Засаг даргын 2024.07.30-ны өдрийн Б/76 дугаар Ц.Б албан тушаалаас чөлөөлөх тухай захирамж, ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Нийслэлийн Засаг даргын 2024.08.09-ний өдрийн Б/107 дугаар С.Б албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай захирамж, Нийслэлийн Засаг даргын 2024.07.30-ны өдрийн Б/77 дугаар Ж.Э албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай захирамж, 2017.02.01-ний өдрийн Үндсэн ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, 2022.03.16-ны өдрийн Ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ, З******* т******* *******тгэл *******-ын захирлын 2021.12.23-ны өдрийн Б/877 дугаар тушаал, З******* т******* *******тгэл *******-ын захирлын 2017.02.02-ны өдрийн Б/95 дугаар П.Ц ажилд авах тухай тушаал, З******* т******* *******тгэл *******-ын захирлын 2022.07.07-ны өдрийн 6/429 дугаар А.Гийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, З******* т******* *******тгэл *******-ын захирлын 2019.12.16-ны өдрийн А/73 дугаар Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс байгуулах, дүрэм батлах тухай тушаал, Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, Автобус ******* ОНӨҮГ-ын даргын 2013.05.02-ны өдрийн Б/194 дугаар Б.Өыг ажилд авах тухай тушаал, З******* т******* *******тгэл *******-ын захирлын 2021.08.30-ны өдрийн Б/586 дугаар Н.Цийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, З******* т******* *******тгэл *******-ын захирлын 2022.02.16-ны өдрийн А/12 дугаар Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууц хадгалалтын гэрээг шинэчлэн батлах тухай тушаал, З******* т******* *******тгэл *******-ын Хөдөлмөрийн дотоод журам,
Шүүхээс Т******* Прокурорын газрын 2025.04.24-ний өдрийн 1/1467 дугаар албан бичиг зэрэг баримтыг тус тус ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Х******* нь хариуцагч З******* т******* *******тгэл *******-т холбогдуулан 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
“З******* т******* *******тгэл” *******-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны дарга П.Ц нь ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 27.3.2, 27.3.3, 27.3.4, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм MNS49692000-г тус тус З******* т******* *******тгэл” *******-ын засварын инженер Н.Ц нь ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 28.1.8, З******* т******* *******тгэл" *******-ын захирлын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/12 дугаар тушаалаар баталсан Байгууллага доторх хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг тус тус, "З******* т******* *******тгэл" *******-ын 1 дүгээр баазын жолооч А.Г нь ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2. 18.1.1, 18.2.8 заалтыг тус тус, "З******* т******* *******тгэл" *******-ын 1 дүгээр баазын жолооч Яллагдагч Б.Ө нь ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.2.1,18.2.8 дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг "З******* т******* *******тгэл" *******-ын 1 дүгээр баазын хашаан дотор "З******* т******* *******тгэл" *******-ын механик засварчнаар ажиллаж байсан А.Ц нь автобусанд дайруулж биедээ баруун 3, 4, 5, 6-р хавирганы суганы урд шугамаархи, зүүн 3,4,5,6-р хавирганы эгмийн дунд шугамаархи шууд бус хугарал, уушгины няцрал, няцарсан шарх, гол судасны тасралт, язралт, зүрхний доргилт, элэгний баруун дэлбэнгийн язарсан шарх, гавлын баруун чамархай, суурь ясны хугарал, тархины аалзан хальсны доорх цус харвалт, доод эрүүний хоёрлосон далд, зөрөөтэй хугарал, баруун шууны богтос, шуу ясны зөрөөтэй далд хугарал, нүүр их бие, мөчдийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт бүхий амь насыг аврах боломжгүй хавсарсан хүнд гэмтлүүд авч, түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.
З******* т******* *******тгэл *******-ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/73 дугаар тушаалаар З******* т******* *******тгэл *******-т мөрдөх Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.7.-д Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрэ тодорхой тусгасан байна Энэ талаар гэрэ тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ, 2.1-т Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд 4 тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно, 2.1.1. ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед гэж тус тус зааснаар ажил олгогчийн Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ үйлдвэрлэлийн ослын улмаас амь насаа алдсан дээрх тохиолдлыг судлан бүртгэж, акт үйлдэх үүрэгтэй байна. /хх 129-133 тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны ******* сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд ******* удаа олгоно, 125.1.2.-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин, Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.2.1.5 Үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас … нас барсан бол 36 дахин тэнцэх нөхөн төлбөрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1, 125.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажилтан эсхүл түүний гэр бүлд ******* удаа олгоно” гэж тус тус заажээ.
Амь хохирогч А.Ц нь Ч.Х*******тай гэр бүл болж, тэдний дундаас 2019.10.16-ны өдөр хүү Ц.Чинзориг, 2021.05.16-ны өдөр охин Ц.Чамин-Эрдэнэ нар тус тус төрсөн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Иймд амь хохирогч А.Цын гэр бүлийн гишүүн эхнэр Ч.Х******* нь шаардах эрхтэй байх тул 36 сарын нөхөн төлбөрт 40,957,763 /1,188,125+1,084,693+1,140,329=3,413,147:3=1,137,715 *36/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч З******* т******* ******* *******-аас 40,957,763 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Х*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 292,539 төгрөгийг гаргуулан улсын төсөвт, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ: Ц.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ: Т.АРИУНБОЛД
Г.НЯМСҮРЭН