Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Дуламжав, хохирогч Т.*******, шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ад холбогдох, эрүүгийн 18300000001 дугаартай 18/*******018/009/Э/ индекстэй хэргийг *******018 оны 05 сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 0 сарын *******8-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, *******8 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, сантехникчийн мэргэжилтэй, ам бүл-3, эх дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******- тоотод оршин суух, сарын өрхийн орлого-*******0000 төгрөг, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, урьд ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтээр / Шүүгдэгч А.******* нь *******018 оны 0 сарын *******1-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоот хашаанд иргэн *******ын гэрт Т.*******тэй маргалдаж улмаар түүний нуруун тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч А.******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч энэ талаараа Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан нь хэргийн 8 дугаар хуудас дахь “ Т.*******г хутгалж түүний биед хөнгөн хохирол учруулсан. Т.*******гийн хохирлыг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү ... гэх хүсэлтээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв Шүүгдэгч А.*******ын гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.******* нь *******018 оны 0 сарын *******1-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоот хашаанд иргэн *******ын гэрт хохирогч Т.*******тэй маргалдаж улмаар түүний нуруун тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогч Ховд аймгийн Буянт сумын багт оршин суух, оны 09 сарын 0-ны өдөр төрсөн, Боржигон овогт ын *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...*******018 оны 0 сарын *******0-ны өдөр гэртээ байж байтал манай авга ахын залуу Э.- над руу утсаар яриад “хүрээд ир” гэхээр нь би Э.-Эрдэнийн гэрт очихоор явж байхад миний урдаас Э., А.*******, Д.Түмэндэмбэрэл болон танихгүй ******* залуугийн хамт ирсэн. Тэгээд бид нар дэлгүүрт орж 0.5 литрийн архи нэгийг аваад гудамжинд уучихаад дахиад нэг шил архи аваад гудамжинд ууж байсанаа санаж байна. Өглөө манай дүү Т.Лхамсүрэн намайг сэрээгээд таныг хүн дуудаж байна гэхээр нь босох гэтэл бие хөндүүрлээд болохгүй байж байтал А.******* орж ирээд А.******* “би таныг хутгалсан гэнэ” уучлаарай гэж хэлэхээр нь мэдсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 10-11 дүгээр хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн *******018 оны 0 сарын *******5- ны өдрийн 1 дугаартай... Т.*******гийн биед гэмтэл учирсан байна. Т.*******гийн биед зүүн далны хэсэгт *******.3х0.1см ******* ширхэг оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо. Т.*******гийн биед учирсан гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Т.*******гийн биед үүссэн дээрхи гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан *******01 оны “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” – ын *******..1-д гэмтэл , түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийн дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Т.*******гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй... гэх дүгнэлт/ хэргийн 33 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Э.-Эрдэнийн гэрчээр өгсөн...*******018 оны 0 сарын *******0-ны орой *******0 цаг 30 минутын орчимд би Өлзийгийнд орсон. Тэднийд Мөнхөө, түүний эхнэр Жагаа, Бат-Өлзий түүний эхнэр Заяа, А.*******, Д.Түмэндэмбэрэл нар хөзөр тоглож байсан. Би тэд нарыг “машины кроп өргөөд өг” гээд гэрээс дагуулж гарч байхад урдаас манай авга ах Т.******* ирсэн. Бид нар дэлгүүрээс ороод нэг архи аваад гудамжинд ууж дуусгаад дахиад нэг архи аваад тэндээ уучихаад дахиад нэг архи нэг пиво аваад манайд очсон. Би хойморын орон дээр сууж байхад А.******* надруу шанагатай ус цацсан. Тэгэхэд Т.******* хүүхэд рүү ус цацлаа гээд уурласан. А.******* нь хоолны шкаф онгичиж байгаад дахиад Т.*******тэй барилцаад авахаар нь Д.Түмэндэмбэрэл гарт нь байсан хутгыг аваад хоолны шүүгээний доогуур хаясан...гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Түмэндэмбэрэлийн гэрчээр өгсөн...Би *******018 оны 0 сарын *******0-ны орой Мөнхөөтэй хамт Бат-Өлзийгийнд очсон. Тэднийд Мөнхөө, түүний эхнэр, Бат-Өлзий, түүний эхнэр, А.******* нар хөзөр тоглож байсан. Э.- гаднаас орж ирээд бид нарыг “машины кроп өргөөд өг” гээд гэрээс дагуулж гарч байхад Т.******* урдаас ирсэн. Бид нар дэлгүүрээс ороод нэг архи аваад гудамжинд ууж дуусгаад дахиад нэг архи аваад тэндээ уучихаад дахиад нэг архи нэг пиво аваад Э.Эрдэнийд очсон. Тэгж байхад А.******* Э.- рүү шанагатай ус цацсан. Тэгэхэд Т.******* хүүхэд рүү хар ус цацлаа гээд уурласан. А.******* нь хоолны шкафнаас хутга авсан байсан би түүнийг нь хараагүй. А.******* нь Т.*******тэй барилцаад авахаар нь би салгасан чинь гарт нь хутга байсаныг аваад хоолны шүүгээний доогуур хаясан... гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд А.*******ын яллагдагчаар өгсөн... *******018 оны 0 сарын *******0-ны өдөр би Баруун бүс төв зах дээр Э.-тэй хамт ачаа буулгаад орой нь караокед суухаар болсон. Тэгээд 1 цагийн үед би найз Мөнхөөгийнд оччихоод тэнд гар нүүрээ угааж цай хоол идчихээд хамар хашаанд байдаг Бат-Өлзийгийнд орсон. Удалгүй араас Д.Түмэндэмбэрэл, Мөнхөө хоёр орж ирсэн. Бид нар хөзөр тоглоод сууж байтал гаднаас Э.- орж ирээд кроп өргөлцөөд өгөөч гэхээр нь Мөнхөө, Д.Түмэндэмбэрэл, бид нар гарахад урдаас Т.******* ирсэн. Бид нар нийлээд дэлгүүрээс нэг шил архи аваад гудамжинд хувааж уусан дахиад нэг архи аваад мөн гудамжинд уучихаад би за одоо боллоо одоо харилаа гэхэд Э.- надаас мөнгө байна уу гэхээр нь 000 төгрөг өгсөн. Тэгээд Э.- дэлгүүрээс нэг архи ******* пиво авсан түүнийгээ аваад Э.-Эрдэнийд очиж уусан. Мөнхөө, Бат-Өлзий хоёр харилаа гээд яваад өгсөн Э.-, Д.Түмэндэмбэрэл, Т.******* бид дөрөв үлдээд би Э.- рүү ус цацахад “миний дүү рүү ус цацлаа” гээд уурласан. Түүнээс болж бид хоёр маргалдаад барилцаж авсан. Тэгээд бид хоёрыг Д.Түмэндэмбэрэл, Э. хоёр салгасан. Дахиад сандал шидсэн бас тогооны таг шидсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд хоолны шкафнаас хутга аваад чамайг алчихъя гээд айлгасан. Т.*******гийн хажууд очиход Э.- хажууд нь зогсож байсан ба араар нь Т.*******г чичихэд Т.*******гийн зүүн далны хэсэгт хутганы үзүүр нь орсон байсан... гэх мэдүүлэг / хэргийн 3-38 дугаар хуудас/ Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ын гэм буруугаа ойлгосон прокурорын санал болгосон *******0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрч байна... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно. Иймд шүүгдэгч А.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. Шүүгдэгч А.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч А.******* нь анх удаа бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлсөн нь хэргийн 19-*******1 дүгээр хуудас дахь хохирогч Т.*******гийн...*******018 оны 0 сарын *******1-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт А.*******тай маргалдаж улмаар миний биед хөнгөн хохирол учирсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хүсэлт болон хэргийн 55 дугаар хуудас дахь” Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна. Шүүгдэгч А.******* нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулах ялыг хүлээн зөвшөөрч байх тул Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1-д зааснаар *******0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүнд оногдуулсан *******0 цагийн нийтэд тустай ажлыг Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газарт гудамжны цэцгийн хүлэмжид цэцэг тарих ажлыг хийлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв. Шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дардаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1., 3.1, 3.*******, 3., 3., 3.8, 3.10, 3.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. *******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг *******0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3. Шүүгдэгч А.*******ад холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай. . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн 1.*******-т зааснаар шүүгдэгч А.*******ад оногдуулсан *******0 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газарт гудамжны цэцгийн хүлэмжид цэцэг тарих ажлыг хийлгэж, түүнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дүгээр зүйлийн -т зааснаар шүүгдэгч А.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай. .Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 1 хоногийн дотор ялтан, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй байх ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Т.ЦЭЦЭГМАА