2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/05287

 

 

 

 

 

 

 

 

   2025             06              18                                              192/ШШ2025/05287                    

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ***** байр, ****** тоотод оршин суух, Е****** ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 25 дугаар хороо, Дөрвөн бэрх хотхон, ***** байр, **** тоотод оршин суух, Ш******* овогт Б******* А******* /РД:*******/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 24,689,820.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.А******* нь манай компанитай 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1066130112000246 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, сарын 3.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ****** УНК улсын дугаартай Toyota Prius /мөнгөлөг/ маркийн автомашинаа барьцаалан 20,000,000 төгрөг зээлсэн. Зээлдэгч Б.А******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх ёстой байсан боловч төлөөгүй бөгөөд зээл, хүүгээ төлөхийг манайх удаа дараа шаардахад "удахгүй төлнө" гэсээр графикт төлөлтийн хугацааг хэтрүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч Б.А******* нь үндсэн зээл 20,000,000 төгрөгөөс 2,370,026.41 төгрөг төлж үлдэгдэл 17,629,973.59 төгрөг төлөөгүй, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 532 хоногийн үндсэн хүү 10,227,980.29 төгрөг төлөхөөс 7,176,864.05 төгрөг төлж үлдэгдэл 3,051,116.24 төгрөг төлөөгүй, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зээлээ төлөөгүй графикт хугацаа хэтрүүлсэн үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү 145,174.24 төгрөг төлөхөөс 85,221.54 төгрөг төлж үлдэгдэл 59,952.70 төгрөг төлөөгүй. Иймд хариуцагч Б.А*******аас нэхэмжлэх нь: 1. Үндсэн зээлийн үлдэгдэл 17,629,973.59 төгрөг, хүүний үлдэгдэл 3,051,116.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,952.70 төгрөг нийт 20,741,042.53 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Улсын тэмдэгтийн хураамжид 261,660 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Е****** ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Хариуцагч Б.А*******аас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 17,629,973.59 төгрөг, үндсэн хүү 6,742,108.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 317,739.01 төгрөг болсон тул нэхэмжлэлийн үнийн дүнг 3,948,778.20 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 24,689,820.73 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.

 

            Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.А******* нь Е******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 24,689,820.73 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг ирүүлжээ.

           

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Е********* ББСБ ХХК нь хариуцагч Б.А*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,689,820.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

                                                                                   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                                                                                          

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Е******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.А*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,689,820.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339,791 төгрөгөөс 169,895.5 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 169,895.5 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч Е******* ББСБ ХХК-д олгож, хариуцагч Б.А*******аас улсын тэмдэгтийн хураамжид 169,895.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                        ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ