Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч Д.Аянагүл, хохирогч Б.*******, шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох, эрүүгийн 1836000000069 дугаартай 178/2018/0084/Э/ индекстэй хэргийг 2018 оны 05 сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 сарын 20-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн ******* тоотод оршин суух, сарын өрхийн орлого-600000 төгрөг, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, урьд ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтээр / Шүүгдэгч Г.******* нь 2018 оны 02 сарын 05-ны өдөр иргэн Б.*******ээс гал тогооны ком хийж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.*******ээс 1200000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч Г.******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч энэ талаараа Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан нь хэргийн 54 дүгээр хуудас дахь “ Г.******* миний бие хохирогч Б.*******ийн хохирлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...гэх хүсэлтээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв Шүүгдэгч Г.*******гийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.******* нь 2018 оны 02 сарын 05-ны өдөр иргэн Б.*******ээс гал тогооны ком хийж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.*******ээс 1200000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогч /Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт оршин суух, 1986 оны 07 сарын 02-ны өдөр төрсөн / ******* овогт*******ын ******* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Ховд аймгийн нэгдсэн группэд гал тогооны тавилга хийнэ гэсэн зар 2018 оны 01 сарын дундуур тавьсан байсныг манай найз бүсгүй О.******* хараад зар дээр тавьсан дугаарлуу нь залгаад гал тогооны ком хийхүү гэсэн чинь хийнэ гэж хэлээд манай найз бүсгүйгийн хаяг руу гал тогооны тавилгын зурагнууд явуулсан байсан. Би найз бүсгүйнхээ хамт зурагнаас харж байгаад нэг гал тогооны ком тавилга сонгоод ярилцаж байгаад мөнгөө тохирсон чинь Г.******* гэх залуу 2500000 төгрөг гэсэн ба бид ярилцаж тохироод урьдчилгаа 70% гэж тохирсон. Тэгээд би 2018 оны 02 сарын 05-ны өдөр өөрийн дүү Б.ийн тоот данснаас гэсэн Г.*******гийн Хаан банкны данс руу 1200000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлээд 7 хоног болгон залгаад “ком юу болж байна” гээд гэрт нь өөрийн найз охин О.*******гийн хамт яваад очтол гэртээ ганцаараа байсан ба гаднаас эхнэр нь орж ирсэн. Тэгтэл Г.******* нь би хотод явж байгаад таны өгсөн 1200000 төгрөгийг 100 айлд явж байгаад алга болгочихлоо гэж хэлэхээр нь чи битгий худлаа яриад бай яагаад чи ингээд худлаа хэлээд хуураад яваад байгаа юм бэ гэж хэлсэн чинь манай нагац ах Бат-Очир таньд мөнгийг нь гаргаад өгчихнө гэж хэлсэн. Тэгээд тэр хүн рүү нь ярихад мөнгө гаргаж өгөөгүй. Г.******* нь надад хохирлыг бүрэн барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 7-9 дүгээр хуудас/ Шүүгдэгч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Би 2018 оны 01 сарын сүүлчээр Ховд аймгийн нэгдсэн группэд гал тогооны тавилга хийнэ гэж зар тавиад өөрийнхөө 85655541 гэсэн дугаараа тавьсан. Тэгсэн над руу О.******* гэдэг эгч залгаад гал тогооны тавилга хийж байгаа юу гэхээр нь хийж байгаа гэж хэлээд би нэгдүгээр сургуулийн байранд очоод хэмжээг нь аваад өөрийнхөө дугаарын дансаа үлдээгээд явсан. Тэгээд би Улаанбаатар хотод явж байгаад О.******* гэдэг хүний нөхөр лүү залгаад та гал тогооны ком тавилга хийлгэх урьдчилгаа мөнгөө яасан бэ гэхэд данс руу чинь хийчихье гэж хэлээд 02 сарын 05-ны өдөр надруу 1200000 төгрөгийг хийхээр нь тэр өдөр найз Энхжаргал болон түүний найз охин Янжинлхам хоёртой уулзаад 11 дүгээр хороололд караокед ороод 2 цаг дуулж сууж байгаад 20 цаг өнгөрч байхад гараад тооцооны мөнгө болох 90000 төгрөгийг хийчихээд гарч ирээд найз охин болох Энхжаргалыг хүргэж өгчихөөд эргэж уулзахаар болоод би халдвартын дэлгүүрээс нэг шил архи аваад тухайн буудалдаа Энхжаргал бид хоёр архиа ууж хоноод маргааш нь босоод 11 дүгээр хороололд хоол идчихээд Энхжаргал манай найз Батмагнайгийн төрсөн өдөр болж байгаа уулзъя гэхээр нь тэгээд бид нар уулзаад тоглож байгаад шөнө 23 цагийн үед би аавындаа ирж амарсан ба 1200000 төгрөг дууссан байсан. Тухайн үед би тавилгыг нь хотод хийлгээд авч ирээд өгчихье гэж бодсон юм. Би Б.*******ийн 1200000 төгрөгийг буцааж өгсөн ... гэх мэдүүлэг Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.*******гийн өгсөн... 2018 оны 01 сарын сүүлээр Ховд аймгийн нэгдсэн группэд “тавилга хийж зарна” гэсэн зар гарсан байсан. Тухайн зар тавьсан хүн рүү залгаж яриад гал тогооны ком хийлгүүлмээр байна гэж хэлсэн чинь болно гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө хамт техникийн захын тэндээс Г.******* гэдэг залууг аваад гэртээ очоод баримжаа авахуулсан. Маргааш нь Г.******* ирээд хэмжээ авахаар яваад 5-6 хоног ирээгүй байж байгаад манай нөхөр лүү ярьсан байсан. Тэгээд гэрт ирээд тавилгын хэмжээ аваад жаахан үнийг нь буулгаач гэхэд 2100000 гэж тохирсон. Г.******* нь Улаанбаатар хотод явж байхдаа манай нөхөр лүү яриад гал тогооны тавилгын урьдчилгаа мөнгөө явуулаач би материалаа авах гэсэн юмаа гэж хэлэхээр нь 2 сарын 05-ны өдөр өөрийн төрсөн дүү Б.ийн дансаар 1200000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш утсаа авахаа больсон. Залгаж байтал утсаа аваад би үйлдвэрээ нүүлгээд ирсэн байрандаа оруулж байгаад таны тавилгыг урьдчилгаа мөнгөнд чинь хийж өгнө гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд байж байтал чимээгүй болохоор нь дахиад залгахад авахгүй болохоор нь эхнэр лүү нь залгаад “танай гадна тавилга болон үйлдвэрийн тоног төхөөрөмж байгаа юмуу” гэхэд тийм зүйл байхгүй гэж хэлэхээр нь гэрт нь яваад очиход гэртээ ганцаараа хэвтэж байсан. Тэгээд яагаад утсаа авахгүй байна гэхэд та хоёроос айгаад гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 10-11 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтантуяагийн өгсөн... Би яг тухайн үед өөрийн нөхөр Г.*******г Б.******* гэдэг хүнээс гал тогооны тавилга хийж өгнө гэж мөнгө авсаныг бол мэдээгүй. 01 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотруу тавилгын үйлдвэрээс материал татаад ир гэж байна яваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд найзуудтайгаа хамт уулзаж байгаад тавилгын үйлдвэрээс материал татах мөнгө алга болчихлоо гэж хэлсэн. Надад Ховдруу явах унааны зардалгүй болчихлоо гэхээр нь би Хаан банкаар 65000 төгрөгийг шилжүүлсэн. Нөхөр Г.******* нь битүүний өдөр гэртээ ирсэн. Дараагаар нь аав манайд ирээд Г.******* манай ажлын О.*******гийн нөхрөөс гал тогооны тавилга хийж өгнө гэж мөнгө авсан юмуу юу болоод байна гэхээр нь би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд нөхрөөсөө “чи О.******* эгчийн нөхрөөс мөнгө авсан юмуу” гэхэд би тавилгын материал татах гэж яваад алдсан гэж хэлсэн. Дараа нь хэд хонож байгаад О.******* эгч нөхрийн хамт манайд ирээд танай нөхөр надаас 1200000 төгрөг аваад өгөхгүй байна гэж хэлэхээр нь таниас мөнгө авсан талаар мэдээгүй байсан. Саяхан мэдээд байж байна. Таны хохирлыг барагдуулж өгнө гэж хэлсэн... гэх мэдүүлэг/ хэргийн 12 дугаар хуудас / Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ийн өгсөн... Манай төрсөн ах Б.******* нь байрандаа гал тогооны ком тавилга хийлгэж байгаа гээд миний миний данснаас дансруу 1200000 төгрөгийг хийчихээрэй гал тогооны ком тавилгын урьдчилгаа гэж хэлэхээр нь шилжүүлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 14 дүгээр хуудас/ зэрэг болно. Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ. Шүүгдэгч Г.******* нь 2018 оны 02 сарын 05-ны өдөр иргэн Б.*******ээс гал тогооны ком хийж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.*******ээс 1200000 төгрөгийг авч залилсан үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэгээр тогтоогдсон. Шүүгдэгч Г.******* нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлж, хохирогчтой эвлэрсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******ийн өгсөн мэдүүлгээр нотлогдсон. Шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдаас 1200000 төгрөгийг авсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон. Иймд шүүгдэгч Г.******* нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Г.*******г зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах үндэстэй. Шүүгдэгч Г.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 28 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар ... хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь...хохирогч Б.*******ийн миний хохирлыг бүрэн төлсөн ... гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Г.*******гийн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Г.*******г зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзнэ. Шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал болгосон 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэхээр шүүгдэгч хүсэлт гаргасан зэргийг үндэслэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******д 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ял оногдуулж, түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. Эрүүгийн 1836000000069 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.*******т учирсан 1200000 төгрөгний хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.*******гийн эзэмшлийн 32 инчийн LCD маркийн зурагтыг битүүмжилсэн, прокурорын 2018 оны 05 сарын 04-ний өдрийн 5/62 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1.2.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г зохиомол байдлыг зориудаар бий болгож, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.*******гаар 450000 төгрөгний торгох ялыг 1 сард 150000 төгрөгөөр тогтоож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай. 5.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 6.Шүүгдэгч Г.*******гийн эзэмшлийн 32 инчийн LCD маркийн зурагтыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 05 сарын 04-ний өдрийн 5/62 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Г.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА