Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******ад холбогдох, эрүүгийн 1836000000070 дугаартай 178/2018/0088/Э/ индекстэй хэргийг 2018 оны 05 сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол Улсын иргэн, 1990 оны 02 сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эцэг, эх дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын Жаргалант багт оршин суух, сарын өрхийн орлого-240000 төгрөг, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, урьд ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтээр / Шүүгдэгч А.******* нь 2018 оны 04 сарын 20-ний өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт М.*******тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүгдэгч А.******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч энэ талаараа Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан нь хэргийн 85 дугаар хуудас дахь “ Миний бие АлтанОчир овогтой ******* нь 2018 оны 04 сарын 20-ны орой М.Мөнх-Эрдэнийг цохиж хөнгөн зэргийн хохирол учируулсан. Би өөрийн гаргасан үйлдэл алдаа дутагдлаа ухамсарлаж ойлгож ахиж ийм зүйл гаргахгүй хохирлыг бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү ... гэх хүсэлтээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хэлэлцэв Шүүгдэгч А. *******ын гэм буруугийн талаар: Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 сарын 20-ний өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт М.*******тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Хохирогч: Ховд аймгийн ******* сумын Урд гол багт оршин суух, 2000 оны 08 сарын 24-ний өдөр төрсөн, ******* ******* овогт *******гийн Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 04 сарын 20-ны орой цагийн үед миний эзэмшлийн дугаар бүхий утсанд А.******* нь холбогдоод танай гэрийн гадна талд байна гараад ир гэж надтай ярьсан. Би гэрээс гарахдаа муу усаа асгангаа уулзъя гэж бодоод гэртээ байсан. Муу усаа аваад байрнаасаа гарсан. Намайг байрнаас гарах үед манай орцны гадна талд А.******* Баасансүрэн нар байсан. Баасансүрэн надад хандаж чи өдөр тай хамт явж байсан гэж хэлсэн. А.******* одоо хаана байна гэж асуухад би мэдэхгүй гэж хэлсэн. А.******* надад тэгвэл чи одоо руу залгаадах гэж хэлэхэд би залгасан намайг руу залгаж байх үед юу болсон мэдэхгүй А.******* миний нүүрэн тус газарт шууд нэг удаа цохисон миний хамраас цус гарсан. Дараа нь юу болсоныг би санахгүй байна намайг ухаан алдаж унасаны дараа нар өргөж манай гэрт оруулж ирсэн гэж манай аав ээж 2 надад хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 38-39 дүгээр хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 04-ний өдрийн 194 дугаартай... М.Мөнх-Эрдэнийн биед гэмтэл учирсан байна. М.Мөнх- Эрдэнийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. М.Мөнх-Эрдэнийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. М.Мөнх-Эрдэнийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам” – ын 2.4.1-д гэмтэл , түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийн дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. М.Мөнх-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. М.Мөнх-Эрдэнийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй. М.МөнхЭрдэнийн биед учирсан тархи доргилт, хамрын мурийлт гэмтлүүд нь шинэ байх боломжтой. М.Мөнх-Эрдэнийн биед үзлэг хийж эмнэлэгийн материалыг үндэслэж 2018 оны 04 сарын 30-ны өдөр гарсан хөнгөн зэргийн гэмтэл өөрчлөгдөхгүй... гэх дүгнэлт /ххийн 35 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Балжиннямын өгсөн...2018 оны 04 сарын 20- ны орой намайг гэрт байх үед манай хадам аав Бямбахүү дээр М.Мөнх-Эрдэний эмээ нь нэрийг нь сайн мэдэхгүй байна ирж манай О.*******гийн хүү М.******* хүнд цохиулаад ухаан орохгүй байна гэж ирсэн. Тухайн зүйлийг би сонсоод хэсгийн төлөөлөгч Б.Соёмбод мэдэгдсэн өөр надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.*******ын өгсөн...Би 2018 оны 04 сарын 20-ны орой явсаны дараа миний хүү А.Пүрэвжанц над дээр ирчихээд надад би сум ороод бензин аваад ирье гэж хэлээд явсан. Би хүү А.*******ыг хүлээгээд ирэхгүй болохоор нь түрүүлээд гэрлүүгээ явсан. Дараа нь сумын цагдаа нар манайд ирэх үед би А.*******ыг хүүхэд цохисон байна гэдгийг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ийн өгсөн...Би 2018 оны 04 сарын 20-ны орой намайг очих үед ухаан алдсан байдалтай байсан очихоос өмнө хэр удаан ухаангүй байсаныг би мэдэхгүй. Аав ээж нь хэлэхдээ манай хүү ус асгана гэж гэрээсээ гараад 10-20 минут орчим болж байтал гаднаас 2 хүүхэд манай хүүг ухаан алдсан байдалтай өргөж оруулж ирсэн гэж хэлсэн. Дуудлагыг М.******* 20 цагт өгсөн М.******* шөнийн 00 цаг орчимд ухаан орсон. Ойролцоогоор 4 орчим цаг ухаангүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Мөнхтуяагийн өгсөн...Би 2018 оны 04 сарын 20-ны орой манай сумын Жаргалант багийн эмчийн ажил эрхэлдэг М.******* нь тухайн орой миний 88201200 дугаарын утсанд холбогдоод манай хүүхэд ухаангүй байна яаралтай эм тариа түргэн тусламжийн хэрэгслээ аваад хүрээд ир гэж дуудлага өгсөн. Тухайн орой би ээлжтэй хонож байсан. Дуудлага хүлээж аваад би их эмч Д. рүү утсаар холбогдож дуудсан. Би түрүүлээд яаралтай тусламжийн багаж аваад М.*******гийнд очсон. Удалгүй Д. эгч ирсэн. Таталт тавиулах, тархины үйл ажиллагаа дэмжих, зүрх судасны үйл ажиллагаа дэмжих, тайвшруулах, өвчин намдаах эмчилгээнүүдийг шат дараалалтайгаар хийж гүйцэтгэсэн боловч биеийн байдал сайнгүй байхаар нь Ховд аймгийн БОЭТ-д дуудлага өгч тухайн шөнийн 01 цаг орчимд аймгийн төвөөс мэдрэлийн эмч Алтангэрэл ирж үзсэн. М.******* дуудлага 20 цагийн үед өгсөн. М.******* шөнийн 00 цагийн орчимд ухаан орсон. Ойролцоогоор 4 орчим цаг ухаангүй байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.ийн өгсөн...Би 2018 оны 04 сарын 20-ны орой манай хүү М.******* 19-21 цагийн үед гэрээсээ гарсан. Нэг их удалгүй ангийнх нь 2 хүүхэд М.Мөнх-Эрдэнийг гэрт ухаан алдсан байдалтай өргөж оруулж ирсэн. Манай нөхөр М.******* хүүхдээ эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Дараа нь сумын сувилагч, их эмч нарт мэдэгдээд дараа нь манай хүү М.Мөнх-Эрдэнийн амин үзүүлэлтүүд нь маш хэлбэлзэлтэй байсан болохоор нь Ховд аймгийн яаралтай түргэн тусламжийн эмч нарт дуудлага өгч дуудаж үзүүлсэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.гийн өгсөн...Би 2018 оны 04 сарын 20-ны тухайн орой би гэртээ ус авах гээд ангийн найз тэй хамт усанд явсан. Усанд явж байх замдаа А.*******, Н.Баасансүрэн, Цагаанаа, Өсөхөө, Бархас, нартай сургуулийн хойд талд таарсан. А.******* бид хоёроос М.Мөнх-Эрдэнийг харсан уу гэж асуусан бид 2 хараагүй гэртээ байгаа байлгүй гэхэд А.*******, М.Мөнх-Эрдэнийн дугаарыг мэдэх үү гэж бид хоёроос асуухад Мөнх-Эрдэнийн дугаарыг хэлж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Баасансүрэнгийн өгсөн...Би 2018 оны 04 сарын 20-ны орой би сумынхаа Хадаа гэдэг хүний мотоциклыг засварлаж өгөөд гэрт нь хүргэж өгсөн. Намайг Хадаа ахын гэрт очих үед тэдний 8 настай Хүрэлбаатар гэрийнхээ тооноор гараад явчихсан олдохгүй болохоор нь би сумын төвөөр хайж байгаад сумын төв гудманд хамаатны хүүхэд А.*******тай Хосоо ахын дэлгүүрийн урьд талд таарсан. А.******* надаас г харсан уу гэж асуухад би өдөр М.МөнхЭрдэнэтэй хамт явж байсан гэж хэлээд бид 2 салаад тус тусдаа явж г хайсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.гийн өгсөн...Би 2018 оны 04 сарын 20-ны орой Би найзуудтайгаа хамт сургуулын гадна талын сагсны талбайд сагс тоглож байх үед сагсны шийдэн дээр А.******* ирээд г харсан уу гэж бид нараас асуусан бид нар хараагүй гэж хариулсан. А.******* бид нарыг г хайлцаад өгөөч гэсэн. Тэгээд Т. бид 2 сумын төвийн гудамжаар хайж байгаад олдохгүй болохоор нь буцаад сагсны шийдэн дээр очих үед А.******* байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Болор-Эрдэнийн өгсөн...Би 2018 оны 04 сарын 20-ны орой М.******* ухаан алдсан байсан сэрээх гэсэн боловч сэрэхгүй байхаар нь би гийн хамт гэрт нь оруулж өгсөн. М.Мөнх-Эрдэнийн хамараас цус гарсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Буяндалайгийн өгсөн...Би 2016 онд ******* сумын ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ажилтанаар ажилд орсон намайг ажилд орсон цагаас одоог хүртэл А.******* нь ямар нэгэн байдлаар асуудал гаргаж сургуулийн зөвлөлөөр орж ирж байгаагүй. А.******* нь сурлага, сахилга бат сайтай, манай сургуулийн спортын тэргүүний сурагчдын нэг юм. Мөн нийгмийн идэвхи санаачлага сайтай, аливаа зүйлд өөрийгөө бүрэн дайчилж чаддаг, багш удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт хийдэг .... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Эрдэнэчимэгийн өгсөн.. А.******* нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. А.******* төлөв даруу зантай, сурлага сайтай, найз нөхөдийнхөө дунд нэр хүндтэй, спортоор хичээллэдэг, ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн нэрээс олон тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаж байсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Баяржаргалын өгсөн.. Миний хүү А.******* нь ямар нэгэн байдлаар гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. А.******* төлөв даруу зантай, сурлага сайтай, найз нөхөдийнхөө дунд нэр хүндтэй, спортоор хичээллэдэг, сум орон нутгаас зохиогддог, шатар, даам, мэргэжлийн хичээлийн олимпиадаас удаа дараа тэргүүн дэд байруудад шалгарч байсан. Миний хүү А.******* нь аав, ээж, ах нартаа их тус болдог дуулгавартай ажилч хичээнгүй хүү юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт А.*******ын өгсөн... 2018 оны 04 сарын 20-ны оройн 20 цаг 30 минутад манай аав Н.******* миний эзэмшилийн дугаар бүхий утсанд дугаарын утаснаас холбогдож намайг зодлоо хүрээд ир гэж ярьсан. Тэгээд би сумын төвөөс 5 км байдаг малын гэрээсээ мотоцикльтой гарч сумын төвд ирж аавтайгаа уулзсан. Дараа нь г сумаас хайж байгаад хамаатны дүү Баасансүрэнтэй Хосоо ахын дэлгүүрийн урд талд таарсан. Бид 2 хамт г тус тусдаа хайсан. Би сургуулийн дээд талд , 2-той таараад би М.Мөнх-Эрдэний дугаарыг БолорЭрдэнээс авсан. Би М.*******тэй утсаар ярихад гэртээ байна гэж хариулсан. Би тэр үед гараад ир би гэрийн гадаа чинь байж байя гэж хэлээд гэрийнх нь гадаа очсон. М.Мөнх-Эрдэнийг хүлээж байх үед , 2 ирсэн миний хажууд манай хамаатны дүү Баасансүрэн, Цагаанаа, Өсөхөө, , Бархас нар байсан. Удалгүй М.******* гэрээсээ сав бариад гарч ирэхэд би хаана байна гэж асуусан. М.******* мэдэхгүй гэж хариулсан. Би М.*******эс гийн дугаар хэд юм бэ чи залгаадах гэхэд М.******* залгасан. Баасансүрэн тухайн үед М.*******д чи өдөр хамт явж байсан биз дээ гэж хэлэх үед би М.Мөнх-Эрдэнийг хамар хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. М.Мөнх-Эрдэнийн хамраас цус гарсан. Тэгээд би яваад өгсөн намайг явсаны дараа М.******* ухаан алдаж унаад , бид 2 гэрт нь оруулж өглөө гэж тухайн орой надтай утсаар ярьж надад хэлсэн. Манай аав Н.******* М.*******д учирсан эмчилгээний зардал болон бусад зардалыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа ойлгосон прокурорын санал болгосон 450000 төгрөгийн торгох ялыг зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хэргийн 44-45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно. Иймд шүүгдэгч А.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. Шүүгдэгч А.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч А.******* нь анх удаа бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг төлсөн нь хэргийн 84 дүгээр хуудас дахь хохирогч, иргэний нэхэмжлэгч О.*******гийн ... 2018 оны 04 сарын 20-ний өдөр Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт М.*******тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хүсэлт болон хэргийн 51 дүгээр хуудас дахь” Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна. Шүүгдэгч А.*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгч А.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзнэ. Шүүгдэгч А.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1- д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал болгосон 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэхээр шүүгдэгч хүсэлт гаргасан зэргийг үндэслэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******ад 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ял оногдуулж, түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар 450000 төгрөгний торгох ял оногдуулав. Шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн 499950 /дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуун тавин төгрөг/-ний хадгаламж бүхий Хаан банкны дугаартай дансыг битүүмжилсэн 2018 оны 05 сарын 21-ний өдрийн 5/67 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.*******аар 450000 төгрөгний торгох ялыг 01 сарын хугацаанд төлүүлсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.******* нь торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай. 5.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 6.Шүүгдэгч А.*******ын эзэмшлийн 499950 /дөрвөн зуун ерэн есөн мянга есөн зуун тавин төгрөг/-ний хадгаламж бүхий Хаан банкны дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 05 сарын 21-ний өдрийн 5/67 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА