Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/882

 

 

 

 

 

 

    2024             8           7                                        2024/ДШМ/882

 

 

Г.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Г.Билэгт, түүний өмгөөлөгч Б.Мянган

            нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/557 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бгаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2409005580201 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Аюуш овгийн Г.Б, 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн,  32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан мэргэжилтэй, Гурван билэг констракшн ХХК-д ХАБ-ын ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .............. тоотод оршин суух хаягийн хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

Шүүгдэгч Г.Бнь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23 цаг 19 минутын үед
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Сэлбэ станцын хойд уулзварын замд
“Honda Airwave” маркийн 77-63 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас “тоёота приус” маркийн 04-68 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ш.Сгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Г.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бшүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бнь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, Зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Боногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дүгээр зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч Г.Билэгтээс 289.900 төгрөг гаргуулж хохирогч Ш.Сд, 4.995.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Баярсайханд олгож, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Бдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугийн талаар маргахгүй, харин оногдуулсан ялын
төрөлд гомдолтой байна. Би өөрийн санамсар болгоомжгүй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг, зөрчилд холбогдсон бөгөөд хохирогчид учирсан хохирол, гэмт хэргийн улмаас бий болсон зардал болох нийт 1
.165.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, мөрдөн байцаалтын шатанд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан, гэм буруугаа бүрэн ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа болно. Хувийн нөхцөл байдлын хувьд би “Гурван билэг констракшн” ХХК-д ХАБ-ын албан тушаалд сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажилладаг бөгөөд барилгын компанийн онцлогоос хамаарч төслийн янз бүрийн байршилд байрлах талбайд очиж ажиллах зайлшгүй шаардлага гардаг бөгөөд уг ажил үүргээ гүйцэтгэн өрхийн амьдрал ахуйгаа авч явдаг юм. Мөн миний эх Ч.Бямбаханд нь Сүхбаатар дүүрэгт амьдардаг бөгөөд 4 дүгээр зэргийн бөөрний архаг дутагдал оноштой, тэргэнцэрт суудаг, 7 хоногт 3 удаа эмнэлэгт хүргэж цус шүүх аппаратын эмчилгээнд байнга ордог тул миний бие заавал эргэж тойрч, асрах туслах шаардлага гардаг. Гэтэл нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулбал би ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, амьдрал ахуйгаа хэвийн авч явах, өвчтэй эхээ асрах ямар ч боломжгүй болохоор байна Иймд надад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг цалин орлогын хэмжээтэй минь уялдуулан торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Бөмгөөлөгч Б.Мянган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шүүгдэгч Г.Бнь “Гурван билэг констракшн” ХХК-д ХАБ-ын ажил эрхэлдэг. Тухайн байгууллагын тодорхойлолтоор Г.Бөөрийн суугаа дүүргээс гадна бусад дүүргүүдэд хөдөлмөр эрхлэх зайлшгүй шаардлага бий болдог гэдэг нь харагдаж байгаа. Хоёрдугаарт, түүний эх бөөрний архаг дутагдалтай, 7 хоногт 3 удаа эмчилгээ хийлгэдэг тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Г.Бэхийнхээ эмчилгээнд хүү нь учраас оролцох шаардлагатай болдог бөгөөд бүсчлэлийн хувьд Сүхбаатар дүүрэгт хамаардаг. Мөн шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн хувьд маргахгүй байгаа. Хохирогч Ш.Сд учруулсан хохирол төлбөр болох 289.900 төгрөгийг анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө төлсөн боловч хуулийн мэдлэггүйн улмаас баримтаа гаргаж өгч чадаагүй байсан. Тэгээд давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн. Гуравдугаарт, иргэний нэхэмжлэгч Б.Баярсайханд учруулсан хохирол болох 4.995.000 төгрөгийг анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа “Монре даатгал” ХХК-д төлсөн. Учир нь, даатгалын компанид гэм буруутай эсэхийг нь төлдөг гэж надад ойлгуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа даатгалын компанид хохирол төлбөрийг төлсөн байгаа. Дээр дурдсан шалтгааны улмаас шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял түүний хөдөлмөрлөх боломжид сөргөөр нөлөөлж байгаа учир ялыг өөрчилж, торгуулийн ялаар сольж өгнө үү. …” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, анхан шатны шүүхэд Г.Бнь хохирогчид учруулсан хохирлыг төлөөгүй, төлсөн талаар баримт гаргаж өгөөгүй тул энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс түүнд зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Бнь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 23 цаг 19 минутын үед
Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Сэлбэ станцын хойд уулзварын замд
“Honda Airwave” маркийн 77-63 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас “тоёота приус” маркийн 04-68 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ш.Сгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ш.Сгийн "...2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би нөхөр Б.Бхамтаар шинэ нисэх буудал орж хүүхдүүдээ гаргаж өгчихөөд буцаад гэрлүүгээ 23 цаг өнгөрч байхад Сэлбэ дэд станцын замаар урдаас хойд зүгрүү чигээрээ явж байсан. Би тухайн үед жолоочийн хажуу урд суудал дээр сууж явсан. Тэгэхэд жолооч талаас нэг бараан өнгийн машин гэнэт гарч ирээд манай машины урд хэсгийг хамж мөргөөд цааш яваад явган хүний зам дээр гараад зогссон байсан. Тухайн үед миний баруун хөл хөдөлж болохгүй эвгүй өвдөөд байсан, манай нөхөр түргэн болон цагдаа дуудсан. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очиж үзүүлэхэд тухайн үед зөөлөн эдийн гэмтэл байна гээд явуулсан. Тэгээд өвдөөд байсан, дараа өдөр нь дүүргийн эмнэлэг дээр очиж зураг авхуулахад өөрчлөлттэй байна гэсэн. Би Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлж зураг авхуулахад өсгий хэсэгтээ хугарсан байсан. Би тухайн үед жолоочийн хажуу талын урд суудал дээр зорчиж явсан. Би суудлын бүс зүүсэн байсан. Тухайн үед манай нөхөр хурд ихтэй яваагүй, удаан явж байсан. Яг хэдэн км цагийн хурдтай явсныг бол мэдэхгүй байна. Сэлбэ дэд станцын замын хойд талын замын уулзвар дээр урдаас хойд зүг рүү явж байсан, нөгөө машин болохоор баруун гар талаас шороон замаас төв зам руу орж ирж байсан. Надад гомдол санал байхгүй. Би 289.900 төгрөгөөр эм болон эмнэлгийн үйлчилгээ авсан байгаа. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...” /хх 46/,

иргэний нэхэмжлэгч Б.Б"... 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр би эхнэр Сувдаагийн хамтаар нисэх онгоцны буудал орж хүүхдүүдээ гаргаж өгчихөөд буцаад гэр лүгээ явах замд буюу Сэлбэ дэд станцын замаар урдаас хойд зүг рүү чиглэн 23 цаг болох гэж байх үед 6 буудлаас тухайн миний явж байсан зам руу нийлэх уулзвар дээр ирэх үед миний баруун гар талаас гэр хорооллын гудмаас тэр зам руу нийлэх хэсгээр нэг машин гэнэт урдуур ороод ирсэн. Тэгээд би дуут дохио өгөөд тоормосоо гишгэх үед миний машин зогссон. Харин тэр машин зогсолгүйгээр чигээрээ яваад миний машины урд хэсгийг хамж мөргөөд чигээрээ явган хүний зам дээр гараад зогссон. Би машинаасаа буугаад нөгөө машины жолооч дээр очиход тэр жолооч залуу толгойгоо бариад машин дотроо сууж байсан. ...Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд очиж эхнэрийгээ үзүүлэхэд баруун хөлдөө зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. 02 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн эмнэлэгт эхнэрийг үзүүлэхэд баруун хөлийн өсгий яс хугарал байна гээд 07-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлж зургаа авхуулаад шүүх эмнэлэгт аваачиж өгсөн юм. .. Би машинаа 2023 оны 01 дүгээр сарын эхээр манай хүргэн надад худалдаж авч өгч байсан. Би үнийг нь сайн мэдэхгүй байна. Миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Би тухайн үед 2 хурд сааруулагч өнгөрөөд явж байсан ойролцоогоор 35 орчим км цагийн хурдтай явж байсан. Машиныхаа хохирлыг барагдуулаад авчихвал надад гомдол санал байхгүй. ..." /хх 47/,

иргэний нэхэмжлэгч С.С"...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ш.С нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 493.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. ...” /хх 52/ гэсэн мэдүүлгүүд,

шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2284 дугаар “...Ш.Сгийн биед баруун өсгий ясны хугарал, баруун тавхай, шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 24 цагийн дотор үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” /хх 22-23/ гэсэн дүгнэлт,

мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний №424 дугаар “...Жолооч Г.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Жолооч Б.Баярсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...” гэсэн магадалгаа /хх 54/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 3-4/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 5- 10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Б “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирсноор Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Бнь хохирогч Ш.Сд 289.900 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Баярсайхан 4.995.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн, мөн тэрээр “Гурван Билэг констракшин” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн /ХАБЭА/-н мэргэжилтэн албан тушаалд ажилдаг буюу эрхэлсэн тодорхой ажилтай нөхцөл байдал болон түүний эх Ч.Бямбаханд нь хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа шаардлагатай зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөх нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын ялын зорилгод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Бнь давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхээс өмнө хохирогч Ш.Сд 289.900 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Баярсайханд 4.995.000 төгрөг хохиролд төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ШЦТ/557 дугаар шийтгэх тогтоолын:

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. …” гэснийг “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. ...”,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бшүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй. …” гэснийг “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. ...”,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бнь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй. …” гэснийг “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. …”,

Тогтоох хэсгийн 6 дахь заалтын “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Боногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Боногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Бнь хохирогч Ш.Сд 289.900 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Баярсайханд 4.995.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

                        

                        ШҮҮГЧ                                                Г.ГАНБААТАР

     

                        ШҮҮГЧ                                               Ц.МӨНХТУЛГА