| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0056/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/53 |
| Огноо | 2018-04-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2018/ШЦТ/53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Д.Аянагүл, шүүгдэгч М., шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, орчуулагч Т.Уатхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт ******* ад холбогдох, эрүүгийн 1836000000041 дугаартай 178/2017/0052/Э/ индекстэй хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02 - ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол Улсад түр оршин суух, ******* улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 30 - ны өдөр ******* аймгийн Дэлүүн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс казак, бүрэн дунд боловсролтой, жолоочийн мэргэжилтэй, хувиараа тээвэр эрхэлдэг, Баян- Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр хороо ******* тоотод оршин суух хаягтай, аминдаа 4 өрөө хувийн сууц, Истана маркын авто машин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 450000-500000 төгрөг, ******* дугаарын регистртэй, ******* паспортын дугаартай, Баян- Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 сарын 03 - ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2 - т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 - д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, ******* ******* овогт ******* аратМ,
Холбогдсон хэргийн талаар / Яллах дүгнэлтээр / Шүүгдэгч М. нь 2018 оны 02 дугаар сарын 20 - ны өдөр Ховд аймгийн Манхан сумаас Ховд аймаг руу явах чиглэлд БӨТ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэл дотор сууж явсан зорчигч Х.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Нэг:Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг үнэлж дүгнэхэд: Шүүгдэгч М. нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Манхан сумаас Ховд аймаг руу явах чиглэлд БӨТ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл байдал хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна“ гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, хохирогч Х.ын эрүүл мэндэд “баруун хөлний дунд чөмөг ясны төгсгөл хэсгийн хөндлөн зөрүүтэй далд хугарал, үений мултрал” гэх хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь болох нь... Хэрэг учралын газар үзлэг хийсэн... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутагт дэвсгэр Ховд аймгаас Манхан сум явах чиглэлийн засмал зам дээр болсон байв. Уг хэрэг учрал болсон газар нь Ховд аймгийн төвөөс 55 км зайд байв. Хэргийн газар дээр очиход ертөнцийн зүгээр замын зүүн талын зогсоол руу орох хэсгийн тусгаарлагч хашлагыг БӨТ улсын дугаартай Истана маркийн ногоон өнгийн тээврийн хэрэгсэл мөргөж зүүн тийш хөндөлдөн хашлага мөргөж зогссон байдалтай байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 6 дугаар тал / Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... ногоон өнгийн БӨТ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл нь урд хэсгээрээ хашлага мөргөсөн байдалтай, урд гупер хагарсан, урд талын жижиг толь хагарсан байдалтай байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 9-12 дугаар тал / Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 26-ны өдрийн 86 дугаартай... Х.ын биед баруун хөлний дунд чөмөгт ясны төгсгөл хэсгийн хөндлөн зөрүүтэй далд хугарал, үений мултрал, зүүн хөлийн өвдөгний үений урд хэсэгт хаван хавдар болон 16*13см цус хуралт, зүүн гарын шууны гадна доод хэсэгт 4х3см цус хуралт, баруун мөр хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Х.ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. Х.ын биед үүссэн гэмтлүүд нь...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д ... хүндэвтэр зэрэгт хамаарна. ” гэх дүгнэлт, / хэргийн 19 дүгээр тал / Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.ы өгсөн... Би ******* аймгаас найз М. хамт 2018 оны 02 сарын 11-ний өдөр замын машинд сууж Ховд аймгийн Булган сумын чиглэлд хил гарахаар явсан.Тэгээд 2018 оны 02 сарын 12-ны өдөр хилээр гараад 2018 оны 02 сарын 19 - ний өдөр буцаж Монгол улсруу орж ирээд Булган сумын төвд садангийн айлд хоноод 2018 оны 02 сарын 20-ны өглөө М. гэх хүнтэй утсаар холбогдоход зах дээр байна өнөөдөр ******* явна замаараа сумын төвөөр дайраад авъя гэж хэлсэн. 14 цагийн орчим М. ногоон өнгийн БӨТ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгсэлтэй ирж М. бид хоёрыг авч ******* аймгийн чиглэлд явсан.Тухайн үед тээврийн хэрэгсэл дотор зэрэг хүмүүс хамт явсан. Замд Ховд аймгийн Манхан сумын ойролцоо байх цайны газар зогсоод хоол идчихээд 19 цагийн орчим хөдөлсөн.Тэгээд би унтаад явж байтал миний сууж явсан тээврийн хэрэгсэл ямар нэгэн зүйл мөргөөд зогсохоор нь буугаад хартал явж байсан чиглэлийнхээ замын баруун гар талын зогсоол хэсгийн тусгаарлагч цемент нь хашлагыг мөргөсөн байсан. Тухайн үед жолооч М. архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 24-25 дугаар дугаар тал / Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Сулеймены өгсөн... Би ******* аймгаас найз М.ы хамт 2018 оны 02 сарын 11 - ний өдөр замын машинд сууж Ховд аймгийн Булган сумын чиглэлд хил гарахаар явсан.Тэгээд 2018 оны 02 сарын 12-ны өдөр хилээр гараад 2018 оны 02 сарын 19 - ний өдөр буцаж Монгол улсруу орж ирээд Булган сумын төвд М.ы садангийн айлд очиж хоноод 2018 оны 02 сарын 20-ны өглөө М. нь М. гэх хүнтэй утсаар холбогдоход “хил дээр байна. Өнөөдөр ******* явна замаараа сумын төвөөр дайраад авъя” гэж хэлсэн.Тэгээд 14 цагийн орчим М. ногоон өнгийн БӨТ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгсэлтэй ирж М. бид хоёрыг аваад ******* аймгийн чиглэлд явсан.Тухайн үед тээврийн хэрэгсэл дотор М., Т. гэх хүмүүс хамт явсан. Замд Ховд аймгийн Манхан сумын хажууд хоол идчихээд хөдөлсөн.Тэгээд Манхан сумаас Ховд аймаг явах чиглэлийн засмал зам дээр явж байтал миний сууж явсан тээврийн хэрэгслийн урдаас гэрэл шилжүүлэлгүй урсгал сөрөөд тээврийн хэрэгсэл ороод ирэх шиг болтол М. баруун гар талруугаа дартал ямар нэгэн зүйл мөргөж зогссон. Бууж харахад зогсоол руу орох хэсгийн тусгаарлагч цементэн хашлагыг мөргөж зогссон байсан. М. нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... гэх мэдүүлэг / хэргийн 26-27 дугаар тал / Мөрдөн шалгахМ.ын өгсөн... Би *******2018 оны 02 сарын 11-ний өдөр замын аймгаас машинд сууж Ховд аймгийн Булган сумын чиглэлд хил гарахаар явсан.Тэгээд 02 сарын 12-ны өдөр хилээр гараад 2018 оны 02 сарын 20-ны өдөр буцаж Монгол улсруу орж ирээд Булганы боомт дээр М.тай тааралдаад хамт ******* явахаар болсон.Тэгээд би М.ын хамт түүний ногоон өнгийн БӨТ улсын дугаартай Истана маркын тээврийн хэрэгсэлтэй Булган сумын төв орж , М., М. гэх хүмүүсийг авч ******* аймгийн чиглэлд явсан. Ховд аймгийн Манхан сумын ойролцоо байх цайны газар зогсоод хоол идчихээд 19 цагийн орчим хөдөлсөн. Тэгээд Манхан сумаас Ховд аймаг явах чиглэлийн засмал зам дээр явж байтал миний сууж явсан тээврийн хэрэгслийн урдаас гэрэл шилжүүлэлгүй урсгал сөрөөд тээврийн хэрэгсэл ороод ирэхээр М. баруун гар талруугаа дартал зогсоолруу орох хэсгийн тусгаарлагч цементэн хашлага мөргөж зогссон. М. архи уугаагүй эрүүл байсан.... гэх мэдүүлэг/ хэргийн 28-29 дүгээр тал/ Мөрдөн шалгах ажиллагаанд М.ын ялагдагчаар өгсөн... 2018 оны 02 сарын 19 - ний өдөр Баян- Өлгий аймгаас Ховд аймгийн Булган сумын хилээр хүмүүс хүргэхээр явсан. 02 сарын 20- ны өдөр Булган сумаас буцаж ******* аймаг руу явсан. Тухайн үед Т., М., М., М. гэх хүмүүсийг авч явсан. Замдаа Ховд аймгийн Манхан сумын ойролцоо байх цайны газар зогсоод хоол идээд Манхан сумаас Ховд аймаг руу чиглээд засмал замаар явж байтал урдаас нэг машин гэрэл шилжүүлэхгүй зүүн талын толь шүргээд өнгөрөхөөр нь баруун талдаа дартал зогсоол орох хэсгийн тусгаарлагч цемэнтэн хашлага мөргөсөн. Тухайн үед би өөрөө тээврийн хэрэгсэлээ жолоодож явсан. Би согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Миний дэргэд М., арын суудалд М. арагшаа харсан, Т., М. нар урагшаа харсан суугаад явж байсан. Би машинаа зогсоох арга хэмжээ аваад тормоз гишгээд, тусгаарлагч цемэнтэн хашлага мөргөсөн ... гэх мэдүүлэг Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.ы өгсөн... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Хохирогч Х.ад учирсан хохирлыг төлсөн. Прокурорын санал болгосон 450000 төгрөгний торгох ялыг зөвшөөрч байна... гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч М. нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ба гэмт буруугийн талаар шүүгдэгч болон өмгөөлөгч нар нь маргахгүй байгаа болно. Шүүгдэгч М. нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Шүүгдэгыч М.маратын үйлдсэн гэмт хэрэгт нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 - д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. Иймд шүүгдэгч М.ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч М. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 92 дугаар тал дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, Баян- Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 сарын 03 - ны өдрин 04 дугаартай шийтгэх тогтоолоор М.ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан гэх хэргийн 113-114 дүгээр тал дахь 04 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч М. нь хохирогчид учирсан хохирлыг төлсөн нь ... мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.ын өгсөн... 2018 оны 02 сарын 20-ны өдөр Ховд аймгийн Булган сумаас ******* аймаг гэх залуугийн Истана маркийн машинд 1 цагийн үед суугаад явсан. Манхан сумаас Ховд аймаг орох замд машин тас тис гээд дуу гараад явчихсан. Тэгээд зогсохоор нь хөлөө татах гэтэл баруун хөл 2 суудлын дор ороод хөшигдсөн байхаар нь татах гэсэн чинь чахраад өвдөгний дээд талаар хугарч мах нь дээш гарсан байсан. Нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдолгүй ... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна. Шүүгдэгч М. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчтой эвлэрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 - т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 - д зааснаар шүүгдэгч М.ыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.аар 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн 1836000000048 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн хөрөнгө болох Истана маркийн БӨТ маркийн автомашиныг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 03 сарын 19 - ний өдрийн 5/35 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгуулийн ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1- 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 - т заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 - д зааснаар шүүгдэгч М.ыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.аар 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр тооцож хэсэгчилэн төлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 – д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай. 5.Эрүүгийн 1836000000048 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай. 6. Шүүгдэгч М.ын эзэмшлийн хөрөнгө болох Истана маркийн БӨТ маркийн автомашиныг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 03 сарын 19 - ний өдрийн 5/35 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч М.ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч гомдлоо, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг та йлбарласугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА