Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/883

 

 

 

 

 

 

  2024             8               8                                        2024/ДШМ/883           

 

 

Б.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баясгалан,

шүүгдэгч Б.Г өмгөөлөгч Н.Намжилцогт,

            нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/422 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Гд холбогдох эрүүгийн 2302000000380  дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.Г, 1979 оны 2 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хотод төрсөн, 45 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,
мэргэжилгүй, хувиараа блокны үйлдвэр ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн
хамт, ................ тоотод оршин суух бүртгэлтэй, одоо .......................
тоотод оршин суух
хаягийн бүртгэлтэй, /РД:....................../;

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1995 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 246
дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар
зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар
хойшлуулсан,

      Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 286
дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131
дүгээр зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх таслан
шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим хэсэг болох 6
сарын хорих ялыг нэмж нэгтгэн 1 жилийн хугацаагаар хорих,

     Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн таслан
шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 1
дэх хэсэгт
зааснаар 30.000 төгрөгөөр торгох,

      Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 427
дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131
дүгээр зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 10 дугаар
сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

     Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 219
д
үгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123
дугаар зүйлийн 2
дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох,

     Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 457
дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123
дугаар зүйлийн 1
дэх хэсэгт зааснаар 10 сарын хорих,                                      

     Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг хасахгүйгээр 3 сар 10 хоног баривчлах,

     Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9
дүгээр сарын 14-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4-т зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар
хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаар
шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 03 хоногийн ялаас чөлөөлсөн,

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7.000.000
төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж, уг ялыг 2023 оны 10 дугаар сарын 09-ний
өдрийн 394 дугаар тогтоолоор дуусгавар болгосон,

Б.Г нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 02-97 УАК улсын дугаартай “тоёота приус-41” маркийн тээврийн хэрэгсэлд болон өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны
“Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан
“Метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс" гэх нэршилтэй “нийт 45,1055
грамм цэвэр жинтэй” их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах
зорилгоор, хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

            Нийслэлийн прокурорын газраас: Б.Гүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Баясгалангийн Гал-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.Г цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэнэ хэрэгтээ урьд цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн зиплок ууттай жин 6,6827 грамм, цэвэр жин нь 6,3884 грамм, 2 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн зиплок ууттай жин 0,6480 грамм, цэвэр жин нь 0,3690 грамм, 3 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн зиплок ууттай жин 9,9378 грамм, цэвэр жин нь 9,4801 грамм, 4 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн зиплок ууттай жин 10,1260 грамм, цэвэр жин нь 9,6569 грамм, 5 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн зиплок ууттай жин 10,0867 грамм, цэвэр жин нь 9,6237 грамм, 6 гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлийн зиплок ууттай жин 10,0654 грамм, цэвэр жин нь 9,5874 грамм зэрэг сэтгэцэд нөлөөт
бодисууд, хуванцар гуурс мэт зүйлтэй шилэн зүйл, бор шаргал өнгийн даавуун уут
зэргийг устгахыг, 7 гэж дугаарласан зиплокууттай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 100
төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг Монгол Банканд шилжүүлэхийг тус тус Цагдаагийн
Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт шийдвэрлэвэл зохих
битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй
болохыг тус тус дурд
аж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэс 20.491.500 төгрөгийг хувьд ногдох хөрөнгөөс гаргуулж
улсын төсөвт шилжүүл
эхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г давж заалдах гомдолдоо: “...Урьд зүс таних Эрка гэх хүнтэй би интернэтээр холбоо барьдаг байсан. Эрка надаас ах мөнгө зээлээч хэрэг гараад тэгж байгаад өгье гэж хэд хэдэн удаа мөнгө зээлж авсан. 800.000 төгрөгөөр 3 удаа, 500.000 төгрөгөөр 2 удаа, 200.000 төгрөгөөр 1 удаа зээлж авч байсан. Нэг өдөр би Эркагаас дүү наана чинь “мөс” гэх нэршилтэй тамхи байна уу гэхэд байдаг, олдоно гэж хэлж байсан. Хэсэг холбоо барихгүй байж байгаад 2023 оны 10 дугаар сарын 22-нд 15 цагийн үед интернэтээр Эрка над руу залгаад ах “мөс” зохицуулсан шүү. Наана чинь Монголд байгаа удахгүй над руу хаана байгаа байршил, зураг нь ирэхээр би тань руу байршил зургийг нь явуулъя гэж хэлсэн. Удалгүй байршил зураг ирсэн. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх 4 дүгээр сургуулийн ард талд баригдаж байгаа барилга хашаа хоёрын хооронд байгаа гэсэн бөгөөд очиж авахад 4-5 ширхэг жижиг ууттай мөс байсан. Би тэр ууттай мөсийг аваад машиндаа сууж 32-ын тойргийн тэнд очиж шууд задалж шилэн бортогонд хийж асаагуураар төөнүүлэн хэрэглэсэн. Хэрэглэхдээ 1 грамм орчмыг хэрэглэсэн, хэрэглэж дуусаад машинаасаа бууж барилгын материал аван машиндаа очиж байхад үл таних хүмүүс ирж намайг баривчилсан. Анхан шатны шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Би бусдад зарж борлуулах санаа огт байхгүй. Өөрийн биеийн байдлаас хамаарч бие өвдөхдөө хэрэглэдэг нь үнэн. Тэгвэл байцаагч болон прокурор нотлох баримт байхгүй. Мөн үндэслэлгүйгээр зарж борлуулсан, зардаг байсан гэж үзэж хэргийг хүндрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Намайг зарж борлуулсан, худалдаалсан гэх ямар ч нотлох баримт байдаггүй. Би өөрийн найз болох Ганзоригтой хамтарч “Ногоон дарь” ХХК гэх блок хийдэг үйлдвэрийг хамтарч ажиллуулдаг бөгөөд өдөрт миний дансанд ашиг орлого болох 5.000.000-6.000.000 төгрөг данс руу ордог. Хэрэгт хамааралгүй ажлын ашиг данс руу орсон. Мөнгөн дүнг хэрэгт хамааралтай болгон байцаагч болон прокурор ямар шугамаар тус мөнгө данс руу орсон гэдгийг судалж хэрэгт хамааралтай үгүйг тогтоодоггүй. Мөн намайг “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг бусдад зарсан, өгсөн, дамжуулсан гэх ямар ч нотлох баримт байхгүй. Надаас тус бодисыг авсан гэх гэрч байхгүй. Зөвхөн Эрка гэх хүнд мөнгө өгсөн надад байршил явуулж очиж ав гэсэн. Би очиж аваад шууд хэрэглэсэн. Тус мөнгийг ямар савлагаатай байсан, хэдэн грамм гэдгийг мэдээгүй, хурдан авч яваад хэрэглэхийг л бодсон. Мөн 4 дүгээр дэлгүүрийн ард тус “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг орхисон хүнийг би мэдэхгүй. Яагаад ойр орчмын камерыг шүүж тэр хүнийг олон мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхгүй байгаад гомдолтой байна. Надад зарсан, илгээсэн хүмүүсийг барьж зарж борлуулсан гэж үзэхгүй байгаа мөртлөө очиж аваад хэрэглэсэн. Намайг зарж борлуулдаг гэж хэргийг хүндрүүлж байгаад гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдал болон баримт нотолгоог харгалзан үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Б.Г өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах нөхцөл байдлуудыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байна. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Б.Г нь худалдаалах зорилготойгоор мөс гэх бодисыг олж авсан гэдгийг нотолж огт чадаагүй байдаг. Ийм байхад шүүхээс яллах дүгнэлтэд бичсэнээр худалдаалах зорилготой байсан байна гэж нотлох баримтад үндэслээгүй, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

            Улсын яллагчийн зүгээс “мөсний хэмжээ нь 45 грамм байсан болон хэдэн хэсэг болгож жижиглэсэн нь худалдаалах зорилготой байсан гэдгийг нотолж байна” гэсэн дүгнэлт хийснийг шүүх хүлээж авч нотлогдож байна гэж үзсэн. Улсын яллагч болон шүүх нь шүүгдэгч Б.Г дээрх байдлаас өөр бусад байдлаар, нотлох баримтаар худалдаалах
зорилготойгоор олж авсан, хадгалсан гэдгийг огт нотлоогүй. Шүүхээс шүүгдэгчийг бусдаас 45 грамм мөсийг худалдаалж ашиг олох зорилгоор захиалан авч олон хэсэг болгон жижиглэсэн гэж хийсвэр дүгнэлт хийсэн. Бодит байдал дээр
Б.Г нь өөрөө хэрэглэх зорилгоор бусдад 3.200.000 төгрөг өгч “мөс” гэх бодис захисан байдаг бөгөөд мөнгөний оронд 10 грамм орчим мөс өгөх байх гэж бодож байсан байдаг. Гэтэл Б.Гд өгөхөөр тавьсан бодис нь олон жижиг хэсгээс бүрдсэн 45 грамм мөс байсан. Улсын яллагч болон шүүхийн хэлээд байгаачлан 45 грамм мөсийг захиж аваад худалдаалах зорилгоор өөрөө жижиглэн хуваасан үйлдэл огт байдаггүй тогтоогддоггүй юм. Тийм нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт” шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хурлаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасан байдаг. Гэтэл шүүх хуралдаанаар өмгөөлөгч нарын шинжлэн судалсан нотлох баримтуудыг харгалзан үзэлгүйгээр шүүхийн шийдвэрийг эцэслэн гаргасанд гомдолтой байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүх хурлаар шинжлэн
судалсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлгээр шүүгдэгч
Б.Г эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт
хэрэг үйлдсэн гэдэг нь үгүйсгэгдэж байдаг. Улсын яллагчийн зүгээс хэнд ч эрүүгийн хэрэг
үүсгэж, ямар ч яллах дүгнэлт үйлдэн хэргийн материалыг шүүхэд ирүүлж болох хэдий ч шүүх нь гагцхүү нотлох баримтад үндэслэж шүүгдэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг дэх гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь хангалттай, хөдөлбөргүй нотолсны үндсэн дээр гэм буруутайд тооцож улмаар эрүүгийн хариуцлага оногдуулах ёстой. Дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Үүнд
, Б.Г нь гэр бүлийн хамт эко блок үйлдвэрлэж зарим сард 70.000.000-180.000.000 төгрөгийн орлого олж, мөнгө төгрөгийн гачигдалгүй амьдардаг. Сэтгэцэд нөлөөт бодис зарж орлого олох шаардлага Б.Гд байгаагүй. Б.Г нь мөс гэх бодисыг байнга хэрэглэдэг болохыг нотолсон түүний бусдад бичсэн мессеж болон урьд нь энэ төрлийн хэрэгт ял авч байсан. Хэрэглэсний дараа бие хаа өвдөхөө болиод таатай мэдрэмж төрдөг гэсэн мэдүүлэг. Мөсийг олж аваад шууд л өөрт байсан зориулалтын бортогонд хийж хэрэглэсэн, мөн шинжилгээгээр шээснээс нь бодис илэрсэн байдал. Зарж борлуулах байсан бол өөрөө хэрэглэхгүй байх байсан. Мөс тавьсан хүнийг олж тогтоон байцаалт авч мөсийг ямар байдалтай тавьсныг тодруулах шаардлагатай байсан. Энэ нь Б.Г гэм бурууг тогтооход шууд нөлөөлөх байсан. Мөсийг авсан даруйдаа баригдсан байхад хадгалсан гэж үзэх үндэслэлгүй. Хувь хүн болон байгууллага гэрээ хийхгүйгээр блок худалдан авч болдог. Иргэн хүн бүрт тамга тэмдэг тэр бүр байдаггүй гэдгийг шүүхээс Б.Г сэтгэцэд нөлөөт бодисыг машинд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцоогүй мөртлөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж “Кибернетик ББСБ” ХХК-ийн эзэмшилд байдаг тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 20.491. 500 төгрөгийг шүүгдэгч Б.Гэс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, хохирлыг нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасныг буруу хэрэглэсэн. Машинд хадгалсан бол уг машиныг мөрдөн байцаалтын шатанд битүүмжилж мөрдөгчийн тогтоол гаргах байсан. Энэ зүйл ангийн зорилго нь гагцхүү гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой байдаг. Дээр дурдагдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдолд зүйлчлэл хөнгөрүүлэхтэй холбоотой асуудлыг дурддаг. Мөн анхан шатны шүүх хуралдаанд энэ нөхцөл байдал яригдсан. Энэ бодисын хэмжээ, тухайн цаг хугацаанд хэргийн газраас олдох үеийн шинж байдалд тулгуурлаж тус гэмт хэрэгт тохирох зүйлчлэлээр зүйлчилж, хууль зүйн дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг илэрсэн цаг хугацаанд уг бодис их хэмжээтэй буюу 1 хүний дундаж хэрэглээнээс хэт өндөр байсан. Хар тамхитай тэмцэх газрын холбогдох албан бичиг буюу 1 хүний, 1 удаагийн хэрэглээ 0,33 граммаас 1 граммын хооронд байна гэж үздэг. Гэвч тухайн цаг хугацаанд Б.Гбиед Метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй бодис 45 грамм гаруй хэмжээтэй байсан. Нэгдүгээрт, 1 хүний, 1 удаагийн хэрэглээ биш, олон хүний, олон удаагийн хэрэглээ байна гэдэг асуудал яригдаж байгаа. Хоёрдугаарт, тус бодис нь 6 хэсэг, зиплок ууттай олдсон. Тухайн үед 1 хүн дангаараа хэрэглэх зорилгоор биедээ хадгалж байсан бол олон хуваах ямар нэгэн шаардлага байхгүй. Гуравдугаарт, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5127 дугаар шинжээчийн дүгнэлтэд “энэхүү 6 хэсэг бодисын грамм ижил тэнцүү байдлаар буюу 4 ширхэг нь 9 грамм орчим, 1 ширхэг нь 6 грамм, 1 ширхэг нь хэрэглэсэн байж болзошгүй” гэж дурдсан. Б.Гшээснээс бодис илэрдэг. 0,6 грамм хэмжээтэйгээр бодисууд олдсон зэрэг нөхцөл байдлуудад хууль зүйн дүгнэлт хийсэн. Учир нь, Улсын дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 340 дугаар тогтоолд “гэмт хэрэг үйлдэгдээд тухайн цаг хугацаанд илэрч байгаа бодисын хэмжээ гэмт хэргийн зүйлчлэлд чухал ач холбогдолтой” гэдэг байдлаар зүйлчлэлийн эргэлзээтэй нөхцөл байдлыг тайлбарласан. Прокуророос үүнийг удирдлага болгон хэргийг зүйлчилсэн. Анхан шатны шүүхээс улсын яллагчийн дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хоёрдугаарт, Б.Ггаргасан гомдол болон түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарт “хэн надад өгснийг шалгаагүй” гэдэг талаар дурдагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг прокурор тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт болон шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд зөвхөн Б.Гд холбогдох хэргийн талаар тухайн шүүх хуралдаанаар яригдаж байгаа асуудал юм. Энэ хүрээнд шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Гуравдугаарт, эргэлзээ бүхий нөхцөл байдал хаанаас бий болсон буюу худалдаалах зорилготой байсан юм уу, зорилгогүй байсан юм уу гэдэг асуудлыг шүүгдэгч Б.Г“би худалдаалах зорилгогүй байсан” гэсэн мэдүүлгээр тогтоох боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нотлох баримтаар үнэлэгдэх боломжтой. Гэвч мэдүүлгийн эх сурвалж магадлагдах уу, үгүй юу гэдэг нөхцөл байдлаас шалтгаална. Зөвхөн яллагдагчийн мэдүүлгээр түүнийг яллах болон цагаатгах, зүйлчлэл өөрчлөгдөх зэрэг нөхцөл байдлуудыг дурдах боломжгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Дөрөвдүгээрт, хамуу Эрка гэдэг хүний талаар дурдаж байна. Энэ хэрэгт ямар нэгэн байдлаар Эрка гэх хүнийг яллагдагчаар татсан зүйл байхгүй. Мэдээллийн чанартайгаар хэлэхэд энэ хүнд холбогдох хэргийн талаар гадаад улсаас шуудан, илгээмж ашиглаж, Монгол Улсад бодисыг хилээр нэвтрүүлдэг субъект байгаа буюу олон хэргүүд дээр гарч байна. Үүнд Хар тамхитай тэмцэх газар болон Улсын ерөнхий прокурорын газраас холбогдох эрх зүйн туслалцааг Европын оронд хүргүүлж, гадаад улсаас авч ирэх асуудалтай холбоотой тусдаа хэрэг шалгагдаад явдаг гэдгийг дурдах нь зүйтэй. Мөн тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тээврийн хэрэгслийг анхнаасаа битүүмжлэх ёстой байсан уу, үгүй юу гэдэг асуудлын талаар дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэхтэй холбогдсон харилцааг тусгайлан хуульчилсан. Тухайн цаг хугацаанд бодисыг хадгалж байсан тээврийн хэрэгсэл нь яллагдагч, шүүгдэгчийнх мөн байсан уу, эсхүл бусад субъектийн нэр байсан уу гэдгээс битүүмжлэх эсэх асуудал шалтгаална. Өөрөөр хэлбэл, 02-97 УАК улсын дугаартай “тоёота приус 41” маркийн тээврийн хэрэгсэл шүүгдэгч Б.Гнэр дээр бус, банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгө биш учраас мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэх боломжгүй. Харин шүүхээс гэм буруутайд тооцсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар дүйцүүлээд улсын орлого болгох, үүнтэй холбоотой мөрдөн ажиллагаа хийгдэж холбогдох үнэлгээ, дүгнэлт хэрэгт авагдсан. Энэ хүрээнд улсын яллагч дүгнэлтээ гаргаж, шүүх шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Гд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Б.Г нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 02-97 УАК улсын дугаартай “тоёота приус-41” маркийн тээврийн хэрэгсэлд болон өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны
“Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан
“Метамфетамин”-ын бодисын агууламжтай “мөс" гэх нэршилтэй “нийт 45,1055
грамм цэвэр жинтэй” их хэмжээний сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах
зорилгоор, хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Гяллагдагчаар мэдүүлсэн “...Би 2023 оны 10
дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед интернэтээр танил дүү болох Хамуу Эрка
нь над руу залгаад “мөс" явуулсан байгаа шүү гээд удалгүй байршлын зураг
явуулсан. Би тэр байршил дээр нь очиход гялгар ууттай 3-4 ширхэг “мөс” байсан. Уг
  байршил нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр сургуулийн ард
талд баригдаж байгаа барилга хашаа хоёрын дунд ил газар байсныг авсан юм. Би
тухайн үед уг мөсийг аваад өөрийн унаж явсан машиндаа суугаад хойшоо 32 дугаар
тойргийн тэнд очоод зогсож байгаад нөгөө “мөс” гэх зүйлээ задалж үзэхэд 4 ширхэг
билүү 5 ширхэг жижиг ууттай байсан. Би нэгийг нь задлаад өөрт байсан шилэн
бортгондоо хийгээд асаагуураар төөнүүлж гарсан утааг нь сорж хэрэглэсэн. “Мөс”
гэх зүйлийг сорж хэрэглэсний дараа бие хаа өвдөхөө болиод таатай мэдрэмж
төрөөд байсан. ...би сонирхоод “мөс” гэх зүйл байна уу, миний бэлэг эрхтэн сулраад
хэцүү байгаа талаар ярилцаж “мөс” гэх зүйл их сайн гэж сонссон талаар ярихад
Хамуу Эрка “наадахыг чинь олж өгч болно” гэж л хэлсэн. Тэрнээс хойш таг болж
байгаад гэнэт Хамуу Эрка “мөнгө байна уу” гээд данс явуулаад байдаг байсан. Тэр
данс руу нь би 800.000 төгрөгөөр гурван удаа, 500.000 төгрөгөөр нэг удаа, 200.000
төгрөгөөр нэг удаа тус тус шилжүүлж хийсэн. ...Хамуу Эрка дүү надад ямар
хэмжээтэй хэр их юм явуулснаа бол огт хэлээгүй. Би 10 грамм орчим л ирэх байх
гэж дотроо бодсон байснаас их ирсэн байсан. Би уг “мөс” гэх зүйлийг өөрөө л
хэрэглэх зорилготой байсан. ...Би өөрөө хувийн бизнестэй өдөрт 10
.000.000 төгрөг
орчим орлого олдог хүн учраас мөс зарж мөнгө олох зорилго огт байгаагүй. ...Би
долларыг зүгээр л хэтэвчний гангараа болгож л авсан. Би Бөмбөгөр захын тэндээс
хүнээс худалдаж авч байсан.
...” /1хх 172-173/ гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн
5132 дугаар
“...1, 2, 3, 4, 5. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Г ХГ79021614 2023.10.23”
гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн “Б.Г ХГ79021614 2023.10.23” гэж хаягласан шээсний дээжээс Метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна. Уг бодисыг хэзээ, ямар цаг хугацаанд хэрэглэсэн эсэх нь хүний нас, хүйс, биеийн жин, өндөр, эрүүл мэндийн байдал зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг тул тогтоох боломжгүй байна. ...”/1хх 42-44 /,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн
3599 д
үгээр “...Шинжилгээнд ирүүлсэн МЕ42703207 А сери, дугаартай 100 доллар гэх 24
ширхэг зүйл бичиг техникийн шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн МЕ42703207 А сери дугаартай 100 доллар гэх 24 ширхэг зүйл нь үнэт цаасны нууцлалгүй, ердийн хэрэглээний цаасан дээр растер офсет хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн, төлбөр тооцооны хэрэгслээр ашиглах зориулалтгүй зүйлс байна. Үйлдлийн аргаараа ижил төстэй зүйлс урд өмнө нь шинжилгээнд ирүүлж байсан. ..." /1хх 47-50 /,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 880 дугаар “...Б.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Г нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Г нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. Б.Г нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Г нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” /1хх 71-72 / гэсэн дүгнэлтүүд,

            хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-10/, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11-18/,  Б.Гбиеэс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглах шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 21-23/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба шүүгдэгч нар тухайн зүйл, хэсэгт зааснаар хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

            Шүүгдэгч Б.Г “...зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...”,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт “...шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар”, 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор” тус тус хуульчилсан байна.

            Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

            Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

             Мансууруулах бодис нь гэмт хэргийн эд зүйл болохын хувьд өөрийн гэсэн тун хэмжээ, жин зэргээр илэрхийлэгддэг, өөрөөр хэлбэл, тоо-чанарын онцлог шинж байдал бүхий тодорхой төрлийн материаллаг объект байдаг. Гэмт үйлдлийн талаар хууль зүйн үнэлгээ өгөхөд мансууруулах бодисын хэмжээ чухал ач холбогдолтой байдаг. Тодруулбал, мансууруулах бодисын хэр хэмжээ, эсхүл өөр бодисын найрлага дахь мансууруулах бодисын эзлэх хувь, эдгээр нь хүний бие, сэтгэхүйд нөлөөлөх идэвхжилтийн түвшин зэргийг бодитой шалгаж дүгнэх замаар тухайн хүн тодорхой бодисыг мансуурах зорилгоор хэрэглэж байгааг эсхүл эмчийн жороор олгогддог зөвшөөрөгдсөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, түүнтэй адилтгах эмийн зүйлсийг хэрэглэж байгаа зорилгыг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаа зөрчигдсөн эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх боломж бүрдэнэ.

             Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн үйлдлийн хэв шинж, арга болон тухайн төрлийн гэмт хэргийн онцлог шинжээс хамаарч худалдаалах гэдэгт нь дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа /худалдах, бэлэглэх, солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх гэх мэт/ аливаа хэлбэр, арга хэрэгслээр түгээж байгаа үйлдлийг багтааж буй ойлголт бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр худалдаалсан гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогддог.

             Түүнчлэн мансууруулах бодисын хэмжээ их байгаа үйл баримт нь мансууруулах бодисыг бусдад худалдаалах зорилгыг тогтоох шалгуур шаардлагад хамаарах төдийгүй үүн дээр тухайн мансууруулах бодисын үнийн талаарх мэдээлэл, мөн жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав баглаа боодол, жин хэмжүүр гэх мэт онцлог эд зүйлсээс гадна, тухайн хүний амьжиргааны эх үүсвэр, зан үйлийн байдал, хэргийн бусад нөхцөл байдлуудын талаарх нотлох баримт зэргийг нэгтгэн дүгнэж, цогц байдлаар үнэлснээр мансууруулах бодисыг худалдаалах сэдэлт, санаа зорилгыг тодорхойлох, хэргийн зүйлчлэлийн талаар зөв дүгнэлт хийх боломж бүрддэгийг анхаарах нь зүйтэй. 

             Хар тамхитай тэмцэх газрын холбогдох албан бичгээс үзэхэд 1 хүний, 1 удаагийн хэрэглээ 0,33 граммаас 1 граммын хооронд байна гэж үздэг. Тухайн гэмт хэрэг илэрсэн цаг хугацаанд Б.Гбиед уг бодис их хэмжээтэй буюу 1 хүний дундаж хэрэглээнээс хэт өндөр, Метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй бодис 45 грамм гаруй хэмжээтэй байсан нь 1 хүний, 1 удаагийн хэрэглээ биш, олон хүний, олон удаагийн хэрэглээ байх бөгөөд тус бодис нь 6 хэсэг, зиплок ууттай олдсон нь холбогдох үйл баримтаар тогтоогдсон.

             Нөгөөтэйгүүр шүүгдэгч нь өвчний улмаас өвдсөн өвдөлтөө намдаах гэж хэрэглэдэг гэх боловч сэтгэцэд нөлөөт бодисоор намдаах өвдөлт бүхий ямар төрлийн өвчинөөр өвдсөн талаарх байдлаа нотолж чадаагүй, хангалттай баримт авагдаагүй.

             Мөн шүүгдэгч нь өөрөө блок үйлдвэрлээд хангалттай орлого олдог, хар тамхи худалдаалж орлого олох шаардлагагүй гэх авч энэ нь гэмт хэргийн сэдэлт, зорилгийг  үгүйсгэх хангалттай үндэслэл биш юм.

             Дээрх байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзлээ.

             Шүүгдэгч Б.Гжолоодож явж байсан, Метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй бодис дотроос нь илэрсэн тээврийн хэрэгсэл болох 02-97 УАК улсын дугаартай “тоёота приус-41” маркийн автомашин нь Б.Г өөрийн охин болох Хуланд авч өгч хэрэглүүлж байгаад өөрөө буцаан авч ашиглаж байсан болох нь О.Хулангийн гэрчээр өгсөн “Манай аав Б.Г нь өнгөрдөг хавар  02-97 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг надад авч өгч байсан юм. Манай аав блок хийдэг, блокныхоо өрөнд бартер маягаар худалдан аваад миний нэр дээр шилжүүлэн өгч байсан юм. Нэр шилжүүлж авч өгснөөс хойш хэсэг би өөрөө унаж хэрэглэдэг байсан. Одоогоос 1 сар орчмын өмнөөс аав өөрөө авч унаж байгаа юм.” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

             Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого буюу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар заасан. 02-97 УАК улсын дугаартай “тоёота приус-41” маркийн машин “Кибернетик ББСБ” ХХК-ны нэр дээр бүртгэлтэй байх тул хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон үнэ 20.491.500 төгрөгийг шүүгдээгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

             Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ггэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар ял оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын “...зүйлчлэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 04 дүгээр дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ний өдрийг хүртэл нийт 111 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/422 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний  өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 111 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                                                  Г.ГАНБААТАР

                      ШҮҮГЧ                                                  Н.БАТСАЙХАН

                      ШҮҮГЧ                                                  Ц.МӨНХТУЛГА