| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00310/И |
| Дугаар | 150/ШШ2025/00279 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 150/ШШ2025/00279
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би .......... хот, ...... дүүрэг, ..... дугаар хороо, .........., ........., ...... давхар “.........” ХХК-ний (РД:.......) нэхэмжлэлтэй .........аймаг, ........ сум, ......... овоо ....... дугаар баг, ........ оршин суух иргэн ........ (РД:.............) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,535,054.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“........” ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч .......... нь ....... ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2024-03-04-ны өдөр ЗГ2024030410273 тоот гэрээний дагуу Samsung A25, 5G, маркийн гар утсыг /цаг чихэвч/ нийт 1,158,000 төгрөгийн зээлээр 15 сарын хугацаатай авсан.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Иймд 1,538,054.70 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.ж өгнө үү гэжээ.
Хариуцагч ........... шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие .......... нь ......... ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,538,054.70 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 10 дугаар сарын 18-ний өдөр 512,684.9 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 512,684.9 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 512,684.9 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“........” ХХК-нь ......... зээлийн гэрээний үүрэгт 1,535,054.70 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч........... нь “.........” ХХК-ний нэхэмжилж буй 1,538,054.70 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 10 дугаар сарын 15-ний өдөр 512,684.9 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 512,684.9 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 512,684.9 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 24-рт/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “...........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,559 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ............ төлөх улсын тэмдэгтийн хураамж 39,559 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“............” ХХК-ний нэхэмжлэлтэй ........... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,538,054.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,559 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч......... улсын тэмдэгтийн хураамжид 19,779.5 төгрөг, орон нутгийн орлогоос 19.779.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.........” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА