2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/05336

 

 

 

 

 

    2025           06             19                         

                                     192/ШШ2025/05336

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, ****** байр, ****** тоотод оршин суух, Т******* овогт А******* И******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нарны зам 10, Шинэ тэрэг плаза, ****** тоотод байрлах, “Э******* б*******” ХХК /РД:*******/-д холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүр*******ийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.О, Л.Ц*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.И******* нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүр*******ийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э******* б******* ХХК-д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: А.И******* миний бие Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын Х*********** ХХК буюу Ремакс Классик брокер оффисоор зуучлуулан Э******* б******* ХХК болон Х****** ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 23\ЕВ-209 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Тус гэрээний талууд болох Э******* б******* ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Э******* апартмент" хотхоныг барих төслийг хэрэгжүүлж байгаа компани буюу гэрээний "Гүйцэтгэгч" тал юм. Харин Х********* ХХК нь Э******* б******* ХХК-ийн хэд хэдэн төсөл дээр цахилгаан шат нийлүүлэх гэрээтэй хамтран ажиллагч компани билээ. Тэд хоорондоо цахилгаан шат нийлүүлэх ажил гүйцэтгэх гэрээтэй бөгөөд тус гэрээний дагуу Х********** ХХК нь Э******* б******* ХХК-ийн хэрэгжүүлж буй орон сууцны барилгын төслүүдэд цахилгаан шат нийлүүлэх, хариу төлбөрт Э******* б******* ХХК нь Х********** ХХК-д хэд хэдэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээтэй байсан. Тэдний уг гэрээний дагуу Х М ХХК-д шилжүүлэн өгөх үүрэг бүхий Хан-Уул дүүрэг 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Э******* апартмент хотхоны Б блок 2 дугаар орц, ****** тоот 73.31мкв орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Ингээд үл хөдлөх хөдлөх эд хөрөнгийн зуучлалын Х****** ХХК буюу Ремакс Классик брокер оффисоор зуучлуулан 3,360,000 төгрөг төлөн дээрх гэрээг байгуулсан. А.И******* миний бие Э******* б******* ХХК болон Х*********** ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 23\ЕВ-209 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулахаас өмнө дараах зүйлсийг харилцан тохиролцсон. Нэгдүгээрт Э******* б******* ХХК нь өөрийн хэрэгжүүлж буй Хан-Уул дүүрэг 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Э******* апартмент хотхоны Б блок 2 дугаар орц, тоот 73.31 мкв орон сууцыг Х******* ХХК-д шилжүүлэх үүрэгтэй болох нь тодорхой болсон. Хоёрдугаарт Х******* ХХК нь Хан-Уул дүүрэг 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Э******* апартмент хотхоны Б блок 2 дугаар орц, ***** тоот 73.31м.кв орон сууцыг бусад гуравдагч этгээдэд худалдан борлуулах эрхтэй болох нь тодорхой болсон. Гуравдугаарт Хан-Уул дүүрэг 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Э******* апартмент хотхоны Б блок 2 дугаар орц. ***** тоот 73.31мкв орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогыг Х******** ХХК авах эрхтэй болох нь тодорхой болсон. Дөрөвдүгээрт тус орон сууцыг худалдан авагч буюу Захиалагч нь Э******* б******* ХХК- тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, улмаар Гүйцэтгэгч нь орон сууцыг тус гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтад оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэх нь тодорхой болсон. Тавдугаарт миний бие тус орон сууцны төлбөрийг бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон. Дээрх маш тодорхой нөхцөлийн хүрээнд миний бие гэрээ байгуулсан билээ. Ингээд Э******* б******* ХХК болон Х****** ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 23\ЕВ-209 дугаартай Орон сууц захиалгын гэрээний 2.1, 2.2 дахь заалтын дагуу тус орон сууцны үнийг 100% Х****** ХХК-ийн Төрийн банкны 385000338992 дугаарын дансанд төлсөн билээ. Үүний дагуу Х****** ХХК-аас Э******* б******* ХХК-д хандаж 2023 оны 11 сарын 06-ны өдрийн албан бичгээр захиалгын гэрээ байгуулах тухай, 2023 оны 11 сарын 07-ны өдрийн 231106 дугаар албан бичгээр "Хан-Уул дүүрэг 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Э******* апартмент хотхоны Б блок 2 дугаар орц, тоот 73.31 мкв орон сууцыг шилжүүлэх, өөрсдийн гүйцэтгэх ажилд доголдол гарах тохиолдолд төлбөрийг өөрсдөө бүрэн хариуцах баталгаа гаргах тухай, 2023 оны 11 сарын 15-ны өдрийн 231106 дугаар албан бичгээр төлбөр тооцоо бүрэн дууссан тухай тус тус мэдэгдсэн. Мөн гэрээний 3.1 дэх хэсэгт "Гүйцэтгэгч буюу Э******* б******* ХХК нь орон сууцыг 2024 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах", 3.3 дахь хэсэгт "Гүйцэтгэгч нь орон сууц ашиглалтад орсны дараа орон сууцыг биет байдлаар Захиалагчид хүлээлгэн өгөх", 3.4 дэх хэсэгт "Гүйцэтгэгч нь улсын комиссын акт гарсны дараа Захиалагчид өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой бүх баримт бичгийг бүрдүүлж, улсын бүр*******ийн байгууллaraac зохих баримт бичгийг гаргуулж өгөх", 4.5 дахь хэсэгт "Захиалагчид орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх" зэрэг үүргийг хүлээсэн. Гэтэл 2024 оны 4 сард Гүйцэтгэгч буюу Э******* б******* ХХК-ний Гүйцэтгэх захирлын А.П зүгээс надтай уулзаж орон сууцыг шилжүүлж өгөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна, Х****** ХХК дээр очиж асуудлаа шийдвэрлүүлээрэй гэх агуулгатай зүйл хэлсэн. Ингээд тухайн үед 3 талаасаа уулзалт хийсэн боловч Х******* ХХК-ийн талаас тухайн уулзалт дээр яригдсан асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй, уурлаад гараад явцгаасан. Ингээд нөхцөл байдлыг тодруулахад Х****** ХХК- ийн лифт нийлүүлэх үүрэг нь биднийг гэрээ байгуулахаас өмнө тасалдаж эхэлсэн гэж хэлсэн. Хэрэв дээрх нөхцөл байдлыг мэдэж байсан, Э******* б******* ХХК болон Х М ХХК-ийн зүгээс уг нөхцөл байдлаа шударгаар мэдэгдсэн бол миний бие уг гэрээг байгуулж, орон сууцны төлбөрийг шилжүүлэхгүй байсан. Гэвч тухайн үед талууд хоорондоо гэрээний үүргийн зөрчил үүссэнийг надаас нууж уг гэрээг байгуулан, төлбөрийг шилжүүлж авсны дараа хожим ийм зүйл ярьж байгаад гомдолтой байна. Нэгэнт байгуулсан гэрээний хүрээнд тус орон сууцны үнийг Э******* б******* ХХК-ний зүгээс Х****** ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрсөн, Х******* XXK нь Э******* б******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэ*******дээ өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээхээ баталсан, мөн Э******* б******* ХХК болон Х******** ХХК-ний хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь орон сууц захиалгын гэрээнд хамааралгүй, өөр бусад төсөлд олон ажил гүйцэтгэх тусдаа гэрээний харилцаа тул тэдгээр компаниуд хоорондоо үүссэн асуудлаа тусад нь шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой билээ. Иймд миний бие өөрийн захиалсан Хан-Уул дүүрэг 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Э******* апартмент хотхоны Б блок 2 дугаар орц, тоот 73.31мкв орон сууцыг авах хүсэлтэй байна. Э******* б******* ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан 23\ЕВ-209 дугаартай гэрээний дагуу Хан-Уул дүүрэг 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Э******* апартмент хотхоны Б блок 2 дугаар орц, ***** тоот 73.31мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүр*******ийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э******* б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Иргэн А.И*******ээс манай Э******* б******* ХХК-д холбогдуулан гаргасан Э******* 4 апартмент хотхоны Б блок 2 дугаар орц, ***** тоот 73.31 метр квадрат орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, тус орон сууцны үл хөдлөх хөрөнгийн улсын бүр*******ийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул энэхүү тайлбарыг гаргаж байна. Манай Э******* б******* ХХК-ийн хэрэгжүүлж буй 16 давхар, 2 блок бүхий 576 айлын Э******* апартмент орон сууц төслийг 2022 онд эхлүүлсэн. Тус төслийн хүрээнд цахилгаан шат нийлүүлэх, угсрах ажлыг эхлүүлэхтэй холбоотойгоор 2022 оны 7-р сарын 07-08-ны өдрүүдэд "Х******* ХХК-тай нийт 9 ширхэг “Цахилгаан шат нийлүүлэх" HMP120220705/22-08 дугаар, НMP120220707/22-09 дугаартай гэрээнүүдийг тус тус байгуулж гэрээний дагуу Х****** ХХК нь манай компанид нийт 9 ширхэг цахилгаан шат нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг хийж манай компанид хүлээлгэн өгөх, ажлын хөлсөнд манай хэрэгжүүлж буй А блокоос 4 ширхэг, Б блокоос 4 ширхэг нийт 1,009,788,541 төгрөгийн 8 ширхэг орон сууцыг бартераар буюу солилцоогоор өгөхөөр харилцан тохирсон болно. Х***** ХХК нь 2022-2023 онд А блок барилгын цахилгаан шатыг нийлүүлэн угсрах ажлыг 90 хувьтай гүйцэтгэж тус барилгаас 1604 тоот 3 өрөө, 73.31 метр квадрат 183,275,000 төгрөгийн өртөг бүхий орон сууцыг иргэн М, 913 тоот 2 өрөө, 49.36 метр квадрат 123,400,000 төгрөгийн өртөг бүхий орон сууцыг иргэн О.Б. 1109 тоот 2 өрөө, 49.25 метр квадрат 123,125,000 төгрөгийн өртөг бүхий орон сууцыг иргэн Л.З. 1108 тоот 2 өрөө, 53.75 метр квадрат 134,375,000 төгрөгийн өртөг бүхий орон сууцыг иргэн Х.Удвалцэцэгт, нийт 564,175,000 төгрөгийн үнийн дүн бүхий орон сууцыг тус компанийн хүсэлтээр дээрх нэр бүхий иргэдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Х м ХХК нь нэг улирал гаруй хугацааны хоцрогдолтой гэрээний үүргээ хэрэгжүүлж байсан ба Б блок барилгын цахилгаан шатыг нийлүүлэх гэрээний төлбөрт авах орон сууцуудыг зарах тухай хүсэлтийг 2023 оны 07 дугаар сараас удаа дараа амаар болон утсаар, албан бичгээр ирүүлж байсан. 2023 оны 11-р сарын 06-ны өдөр Х м ХХК-ний захирал Х түүний нөхөр тус компанийн хувьцаа эзэмшигч БНХАУ иргэн Ф*********нар нь нэхэмжлэгч А.И******* нь болон Х******* ХХК буюу Ремакс классик гэх компанийн ажилтан гэх Ө /утасны дугаар 88106767/ нарын хамт манай компанийн байранд ирж захирал А.Птэй уулзсан ба тус уулзалтаар дараах зүйлсийг ярьж тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэлд дурдсан 2023 оны 11-р сарын 06-ны өдрийн 23/ЕВ- 209 дугаартай "Орон сууц захиалгын гэрээ"-г талууд байгуулсан. Захирал А.П нь Х******* ХХК нь манай компанитай байгуулсан гэрээгээ хэрэгжүүлж байгаа гэхдээ цаг хугацааны хувьд хоцрогдолтой, А блок төлөвлөгөөний дагуу 2023 оны 4 улиралд Улсын комисст хүлээлгэн өгөх ёстой бөгөөд тус барилгад нийлүүлэх цахилгаан шатны ажил 80-90 орчим хувьтай байна, дараагийн Б блокт нийлүүлэх 4 ширхэг цахилгаан шат нийлүүлээгүй хугацаа хожимдсон байдалтай байгаа ба тус компанийн зүгээс удахгүй нийлүүлнэ гэдгээ илэрхийлээд явж байгаа талаар тодорхой хэлж "Х******" ХХК-иас баталгаа ав, наад компаниа судал, тэгээд гэрээ байгуулж болно гэхдээ манай компани орон сууц захиалгын гэрээг дангаар бус гурвалсан гэрээ байгуулж, Х м ХХК болон Э******* б******* ХХК-ний хоорондын цахилгаан шат нийлүүлэх гэрээний үүрэг биелсэн нөхцөлд А.И******* чамд захиалсан байрыг чинь өгөх гэрээний зүйл заалт оруулна шүү гэдгийг сайтар хэлэхэд А.И******* БНХАУлсын иргэн Ф****** өрөөнөөс гарч хятадаар ярилцаад, бид харилцан ойлголцлоо гэрээгээ байгуулъя Х***** ХХК-иас баталгаа бичиг авахаар боллоо гэсээр орж ирсэн. Дээрх үйл явдал болон яриаг зуучлагч Ө болон тухайн үед Х м ХХК-иас дагуулж ирсэн 2 дахь худалдан авагч А.М /А.И*******тэй нэг өдөр гэрээ байгуулсан/ нар сонсож байсан. Уг яриаг сонсож байгаад Ө нь ажлаа хийж чадахгүй бол яана аа зүгээр байгаа гэж ярьж байсан. Нэхэмжлэгч А.И*******ийн Х******* ХХК-ийн үйл ажиллагаа тасалдаж байгааг мэдсээр байж гэрээ хийсэн гэх утгатай зүйлийг нэхэмжлэл дээрээ бичсэн үндэслэлгүй, бодит байдлыг гуйвуулан бичсэн байна. Гуйвуулсан гэдгийг тодруулбал, бидний зүгээс дээрх байдлаар нөхцөл байдлыг анхааруулж байж А.И*******д хохирлыг бүрэн хариуцах утга бүхий баталгаа бичгийг Х****** ХХК-иас гаргуулсан, түүнчлэн орон сууц захиалах гэрээ байгуулах тохиолдолд "...Уг орон сууц нь Х******* ХХК-тай байгуулсан гэрээний хавсралтад заагдсан бартерт олгох байрны жагсаалтад бүр*******тэй бөгөөд гэрээнд заагдсан ажил үүрэг хангагдаж гэрээ дүгнэгдсэнээр Захиалагч талд хүлээлгэн өгнө" гэх заалтыг оруулах, мөн гэрээний нэг талд Х******** ХХК-ийг оруулан гурвалсан гэрээ байгуулах нөхцөлд манай "Э******* б*******" ХХК-иас орон сууц захиалгын гэрээг байгуулж болно гэхэд гэрээний талууд дээрх нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрснөөр талууд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №23/ЕВ-209 дугаар "Орон сууц захиалгын гэрээ"-г байгуулсан байдаг. Гэрээ байгуулахад А.И******* нь орон сууцны нэг метр квадратын үнийг манай компанид буруугаар мэдүүлж гэрээнд тусгуулж Х****** ХХК-тай нийлж хэт хямд үнээр худалдан авсан болохыг сүүлд манай байгууллага мэдсэн. Х м ХХК нь урьдаас зориудаар хууран мэхлэх замаар хэт хямд үнээр орон сууцыг зарж өөрийн байгууллагын санхүүгийн асуудлыг аргацаах гэсэн арга заль байсан гэж ойлгож байна Иргэн А.И******* ч мөн адил Х******* ХХК-тай үгсэн хуйвалдаж манай компанитай байгуулсан гэрээнд худал мэдээлэл өгч гэрээ байгуулсан байна. И*******ийн гаргасан нэхэмжлэлд хавсаргасан материалаас харахад нэг метр квадрат орон сууцыг 1,527,758 төгрөгөөр бодож нийт 112,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон нь харагдаж байна гэрээнд тусгагдсан үнэ 153,951,000 төгрөг, манай компани нь анхлан нэг метр квадратын үнийг 2,500,000 төгрөгөөр тооцож Х******* ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. 2024 оны 3 дугаар сар гарч барилгын ажил эхлэх үед Х******* ХХК нь гэрээний үлдэх үүргээ биелүүлж угсрах цахилгаан шатаа авчирсан эсэх талаар огт мэдээлэл өгөхгүй, харилцан ярилцах талаар асууж сураглахад утас нь огт холбогдохгүй, ажлын байран дээр нь очиход байхгүй эзэнгүй, цаашид гэрээний үүргээ хэрхэн биелүүлэх яах нь тодорхойгүй байсаар байсан тул арга буюу манай компанийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 24/32 дугаар албан бичиг, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 14/49 дугаар албан бичгүүдээр гэрээ цуцлах мэдэгдлийг тус тус хүргүүлсэн. Гэрээ цуцлах мэдэгдлийг дээрх байдлаар хүргүүлснээс хойш энэхүү асуудлаар 2024 оны 04-р сарын 17-ны өдөр манай компани дээр Х м ХХК-ийн захирал Х түүний нөхөр тус компанийн хувьцаа эзэмшигч БНХАУ иргэн Ф*****, А.И******* бусад орон сууц захиалгын гэрээ байгуулсан байсан О, П болон Ремаксийн хуульч У.Б нарыг байлцуулан ямар шалтгааны улмаас гэрээ цуцлах болсон талаар хэлэлцсэн ба тухайн үед Х****** ХХК нь Б блокт нийлүүлэх 4 ширхэг цахилгаан шатыг өнөөдрийг хүртэл нийлүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, энэхүү зөрчил нь цаашид манай компанийн 2024 оны 4 улиралд ашиглалтад орох Б блок барилгын үйл ажиллагаанд ноцтой нөлөөлж байгаа тул цахилгаан шат нийлүүлэх гэрээг цуцалж уг гэрээний үндсэн дээр байгуулагдсан бартерын орон сууцыг өгөх боломжгүй нөхцөл үүсэж байгаа тул орон сууц захиалгын гэрээг мөн цуцалж байгаа талаар тус уулзалтад ирсэн хүмүүст хэлж тайлбарлаж байтал Х м ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Ф******уурлан тус уулзалтыг орхиж гарсан ба хамт ирсэн дээрх хүмүүс хоорондоо маргалдан гарч явснаар энэ өдрийг уулзалт дууссан. Дээрх асуудлын дараа "Х******" ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд орон сууц захиалгын гэрээ байгуулсан нэр бүхий 4 иргэдэд тус тус орон сууц захиалгын гэрээг цуцалж буй талаарх мэдэгдлийг тус бүрд нь хүргүүлсэн, нэхэмжлэгч А.И*******д 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 24/47 дугаар албан тоотоор гэрээ цуцлах тухай санал, мэдэгдлийг хүргүүлсэн. Манай компанийн хувьд зохигчдын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 1.2-т заасан нөхцөл буюу Х****** ХХК нь Б блокт нийлүүлэх "Цахилгаан шат нийлүүлэх" үүргийг бүрэн биелүүлж, гэрээ дүгнэгдсэн тохиолдолд Б блок 2 дугаар орц, тоот 73.31 метр квадрат орон сууцыг шилжүүлэн өгөх үүргийг тус гэрээгээр хүлээсэн, Х м ХХК-ийн зүгээс өөрийн цахилгаан шат нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд А.И*******д хохирлыг бүрэн хариуцан арилгах "Баталгаа" бичгийг бичиж өгсөн байдаг ба Х*****а ХХК нь Б блокод нийлүүлэх цахилгаан шатыг нийлүүлээгүйгээс орон сууц захиалгын гэрээг цуцлах болсныг нэхэмжлэгч мэдэхийн дээдээр мэдэж байсан атлаа өнөөдөр энэхүү асуудлаар нэхэмжлэл гаргаж байгааг үнэхээр гайхаж байх бөгөөд А.И*******ийн хувьд манай компаниас бус Х***** ХХК-иас орон сууц худалдан авахтай холбоотой төлсөн мөнгийг шаардах нь хууль, шударга ёс болон бодит байдалтай нийцэхгүй юм. Нөгөөтэйгөөр Э******* б******* ХХК-ийн хэрэгжүүлж буй Э******* апартмент хотхоны Б блок төлөвлөгөөний дагуу 2024 оны 4 улиралд ашиглалтад орох хуваарьтай тул бид Х м ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж цахилгаан шат нийлүүлэх угсрах гэрээг Т*******ХХК-тай байгуулсан, Х м ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг хангагдаагүй учир А.И*******тэй байгуулсан орон захиалгын гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй бөгөөд тус орон сууцыг дараагийн лифт нийлүүлэх угсрах гэрээг байгуулсан Т****** ХХК-д шилжүүлэн ажиллаж байгаа ба лифт нийлүүлэлт, угсралтын ажил хийгдэж дуусах шатандаа явж байгаа болохыг дурдаж байна. Мөн Х****** ХХК нь Манай Э******* б******* ХХК-тай байгуулсан "Цахилгаан шат нийлүүлэх гэрээ"-ны үүргээ биелүүлээгүйн зэрэгцээ өөрийн авсан 564,175,000 төгрөг НӨАТ-ын бичилтийг одоо хүртэл бичээгүй, нийлүүлсэн 4 цахилгаан шатны үнийн дүнгээс манай төлбөрт өгсөн байрны үнэлгээ илүү гарч зөрүү үүссэн энэ тухай гэрээг дүгнэх талаар ярилцах гэсэн боловч огт ярилцаагүй, угсарсан 4 цахилгаан шатыг улсын магадлалаар оруулах, баталгаа гаргуулж өгөлгүй хаяж явсан тул дээрх ажлыг бид өөр байгууллагаар төлбөр төлж гүйцэтгүүлсэн, үүссэн нөхцөл байдалтай холбоотой ярилцах гэхэд өмнөх дугаарууд бүгд байхгүй, холбогдох viber, wechat зэргээр мессеж бичихэд огт хариу өгөлгүйгээр манай компанид хохирол учруулсан тул цаашид энэхүү асуудлаар хуулийн байгууллагад хандах төлөвлөгөөтэй байна. Иймд иргэн А.И*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү…” гэжээ.

 

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.11.06-ны өдрийн 23/ЕВ-209 дугаар Орон сууц захиалгын гэрээ, палан зураг, Х м ХХК-ийн 2023.11.06-ны өдрийн албан бичиг, Х***** ХХК-ийн 2023.11.07-ны өдрийн 23/106 дугаар албан бичиг, Х****** ХХК-ийн 2023.11.15-ны өдрийн 23/106 дугаар албан бичиг, А.И*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Монгол шуудан ХК-ийн 2024.07.09-ний өдрийн 18/397 дугаар албан бичиг, Монгол шуудан ХК-ийн 2024.07.09-ний өдрийн 18/396 дугаар албан бичиг, төлбөрийн баримтууд, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.09.30-ны өдрийн 183/ШЗ2024/20935 дугаар шүүгчийн захирамж, RE/MAX Classic-ийн 2023.11.07-ны өдрийн гэрээнд оруулсан өөрчлөлт, RE/MAX Classic-ийн 2023.11.07-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Х м ХХК-ийн 2023.10.17-ны өдрийн 23/106 дугаар албан бичиг,

 Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, Э******* б******* ХХК-ийн 2024.04.10-ны өдрийн 24/32 дугаар албан бичиг, Э******* б******* ХХК-ийн 2024.05.07-ны өдрийн 24/47 дугаар албан бичиг, Э******* б******* ХХК-ийн 2024.05.10-ны өдрийн 24/49 дугаар албан бичиг, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Х М ХХК-ийн 2024.03.01-ний өдрийн 24/23 дугаар албан бичиг, 2022.07.07-ны өдрийн HMPI20220705/22-08 дугаар Цахилгаан шат нийлүүлэх гэрээ, Э******* б******* ХХК-ийн улсын бүр*******ийн гэрчилгээний хуулбар, Х М ХХК-ийн улсын бүр*******ийн гэрчилгээний хуулбар, ӨБ12-1024/18 дугаар тусгай зөвшөөрөл, 2022.07.07-ны өдрийн HMPI20220705/22-08 дугаар Цахилгаан шат нийлүүлэх гэрээ, 2022.07.08-ны өдрийн HMPI20220707/22-09 дугаар Цахилгаан шат нийлүүлэх гэрээ, Х М ХХК-ийн 2023.10.17-ны өдрийн 23/106 дугаар албан бичиг, 2024.08.13-ны өдрийн Х24/08 дугаар Цахилгаан шат худалдах-худалдан авах гэрээ, ӨБ11-723/22 дугаар тусгай зөвшөөрөл, иргэн А.Мын Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, Х Мелектрик ХХК-ийн 2023.10.10-ны өдрийн HMOD23101001 дугаартай албан бичгийн орчуулга, 2024.06.19-ний өдрийн 2024/19 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, иргэн Ч.Мэндбаярын 2024.06.19-ний өдрийн хүсэлт, тооцооны үлдэгдлийн баталгаа, Ти Би Жэй констракшн ХХК-тай гэрээ байгуулсан жагсаалт,

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Э******* б******* ХХК-иас 2024.06.19-ний өдрийн 24/ЕВ-307 дугаар Орон сууц захиалгын гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч А.И******* нь хариуцагч Э******* б******* ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, Э******* апартмент хотхоны Б блок 2 дугаар орц, тоот хаягт байршилтай, 73.31м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүр*******ийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

            Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.И******* миний бие Хан Эй Жи Эн ХХК буюу Ремакс Классик брокер оффисоор зуучлуулан Э******* б******* ХХК болон Х М ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 23\ЕВ-209 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Э******* б******* ХХК нь "Э******* апартмент" хотхоныг барих гэрээний гүйцэтгэгч тал, Х М ХХК нь Э******* б******* ХХК-ийн барьж буй орон сууцанд цахилгаан шат нийлүүлэх, хариу төлбөрт Э******* б******* ХХК нь Х М ХХК-д хэд хэдэн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээтэй байсан. Тэдний уг гэрээний дагуу Х М ХХК-д шилжүүлэх Хан-Уул дүүрэг 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Э******* апартмент хотхоны Б блок 2 дугаар орц, тоот 73.31мкв орон сууцыг худалдан авахаар А.И******* миний бие Э******* б******* ХХК болон Х М ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 23\ЕВ-209 дугаартай Орон сууц захиалгын гэрээг байгуулж, гэрээний 2.1, 2.2 дахь заалтын дагуу орон сууцны үнийг Х М ХХК-ийн Төрийн банкны 385000338992 дугаарын дансанд төлсөн. Орон сууцны үнийг Э******* б******* ХХК-ний зүгээс Х М ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрсөн, Х М XXK нь Э******* б******* ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэ*******д өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээхээ баталсан. Э******* б******* ХХК болон Х М ХХК-ний хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь орон сууц захиалгын гэрээнд хамааралгүй, өөр бусад төсөлд олон ажил гүйцэтгэх тусдаа гэрээний харилцаа тул тэдгээр компаниуд хоорондоо үүссэн асуудлаа тусад нь шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжтой. Иймд 23\ЕВ-209 дугаартай гэрээний дагуу Хан-Уул дүүрэг 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Э******* апартмент хотхоны Б блок 2 дугаар орц, тоот 73.31мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүр*******ийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү…” гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Э******* б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… А.И*******ийн нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани нь Э******* апартмент орон сууцны төслийг 2022 онд эхлүүлсэн. Тус төслийн хүрээнд цахилгаан шат нийлүүлэх, угсрах ажлыг хийлгэхээр 2022 оны 7-р сарын 07-08-ны өдрүүдэд "Х м" ХХК-тай нийт 9 ширхэг “Цахилгаан шат нийлүүлэх" HMP120220705/22-08 дугаар, НMP120220707/22-09 дугаартай гэрээнүүдийг тус тус байгуулж, нийт 9 ширхэг цахилгаан шат нийлүүлэх, угсарч суурилуулах ажлын хөлсөнд манай хэрэгжүүлж буй А блокоос 4 ширхэг, Б блокоос 4 ширхэг нийт 1,009,788,541 төгрөгийн 8 ширхэг орон сууцыг бартер солилцоогоор өгөхөөр харилцан тохирсон. Х м ХХК нь А блок барилгын цахилгаан шатыг нийлүүлэн угсрах ажлыг 90 хувьтай гүйцэтгэн тус барилгаас 1604 тоот 3 өрөө, 73.31 метр квадрат 183,275,000 төгрөг, 913 тоот 2 өрөө, 49.36 метр квадрат 123,400,000 төгрөг, 1109 тоот 2 өрөө, 49.25 метр квадрат 123,125,000 төгрөг, 1108 тоот 2 өрөө, 53.75 метр квадрат 134,375,000 төгрөг, нийт 564,175,000 төгрөгийн үнийн дүнтэй орон сууцыг тус компанийн хүсэлтээр нэр бүхий иргэдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулан авсан. Х м ХХК нь Б блок барилгын цахилгаан шатыг нийлүүлэх ажлыг гүйцэтгээгүй. Өөрөөр хэлбэл 9 лифт нийлүүлэхээс 4 лифтийг А блокод нийлүүлсэн. Б блокт нийлүүлэх 5 лифтийг огт нийлүүлээгүй. 2023 оны 11-р сарын 06-ны өдөр Х м ХХК, нэхэмжлэгч А.И******* нь болон Хан Эй Жи Эн ХХК буюу Ремакс классик гэх компанийн ажилтан Ө нар манай компанийн байранд ирж захирал А.Птэй уулзсан. Тус уулзалтаар 2023 оны 11-р сарын 06-ны өдрийн 23/ЕВ- 209 дугаартай "Орон сууц захиалгын гэрээ"-г талууд байгуулсан. Захирал А.П нь Х м ХХК-иас баталгаа ав, наад компаниа судал, тэгээд гэрээ байгуулж болно гэхдээ манай компани орон сууц захиалгын гэрээг дангаар байгуулахгүй, гурвалсан гэрээ байгуулна. Х м ХХК нь цахилгаан шат нийлүүлэх гэрээний үүрэг биелсэн нөхцөлд А.И******* чамд захиалсан байрыг өгөх гэрээний заалт оруулна гэдгийг хэлэхэд А.И******* өөрөө зөвшөөрч, уг тохиролцоог орон сууц захиалгын гэрээний 1.2-т оруулсан. Х м ХХК нь Б блокт нийлүүлэх Цахилгаан шатаа суурилуулж нийлүүлэх үүргээ биелүүлж, гэрээ дүгнэгдсэн тохиолдолд Б блок 2 дугаар орц, тоот 73.31 метр квадрат орон сууцыг Захиалагч тад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Иймээс Х м ХХК нь Б блокод нийлүүлэх 4 лифтийг нийлүүлээгүй, гэрээгээ дүгнүүлээгүй тул нэхэмжлэгч орон сууцыг биднээс шаардах эрхгүй, түүнчлэн орон сууцны төлбөрийг манай компанид төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй…” гэж маргадаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Зохигч талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 23/ЕВ-209 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” гэх нэртэй гэрээгээр гүйцэтгэгч буюу  Э******* б******* ХХК Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, Э******* апартмент хотхоны Б блок 2 дугаар орц, тоот хаягт байршилтай, 73.31м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулах, нэхэмжлэгч А.И******* тоот хаягт байршилтай орон сууцны төлбөрт 153,951,000 төгрөгийг Захиалагч буюу Х м ХХК-нд төлөх.Уг орон сууц нь Х м ХХК-тай байгуулсан гэрээний хавсралтад заагдсан бартерт олгох байрны жагсаалтад бүр*******тэй бөгөөд гэрээнд заагдсан ажил үүрэг хангагдаж гэрээ дүгнэгдсэнээр А.И*******, Х м ХХК буюу Захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцжээ./х.х 4-8 хуудас/

            Мөн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр HMPI20220705/22-08 дугаартай “Цахилгаан шат нийлүүлэх” гэх нэртэй гэрээгээр Х м ХХК нийт суурилуулах ажлын хөлсний хамт нийт 1,098,810,566 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг лифт нийлүүлж, суурилуулах, Э******* б******* ХХК нь гэрээний төлбөрт нийт А блокоос 4 ширхэг орон сууц, Б блокоос 4 ширхэг орон сууцыг тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /х.х-ийн 91-93 хуудас/

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд уг үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь гэрээний агуулгыг мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар чөлөөтэй, хуулиар хориглоогүй хүрээнд тодорхойлох эрхтэй гэж тус тус заасан.

Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 23/ЕВ-209 дугаартай хэлцлийн дээрх тохиролцооны агуулгаас үзэхэд Х м ХХК нь гэрээнд заасан тоо хэмжээгээр лифт нийлүүлж, суурилуулах,  HMPI20220705/22-08 дугаартай гэрээг дүгнүүлснээр Э******* б******* ХХК-иас тоот хаягтай, 73.31м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Х м ХХК, А.И******* нар бартерт шилжүүлэн авах, нэхэмжлэгч  А.И******* Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, Э******* апартмент хотхоны Б блок 2 дугаар орц, тоот хаягт байршилтай, 73.31м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны төлбөр 153,951,000 төгрөгийг Х м ХХК-нд төлөх агуулгатай тохиролцоо бүхий хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дүгээр зүйлийн 343.1-т заасан холимог гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дах хэсэгт зааснаар холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэ*******д илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасан тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй  байна.

Нэхэмжлэгч А.И******* нь Э******* апартмент хотхоны Б блок 2 дугаар орц, тоот хаягт байршилтай, 73.31м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэ 153,951,000 төгрөгийг Х м ХХК-нд төлсөн талаар маргаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 23/ЕВ-209 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” гэрээний 1.2-т Захиалагч нь дараах орон сууцыг захиалсан бөгөөд орон сууцны план зургийг гэрээний 1-р хавсралтаар баталгаажуулав. Уг орон сууц нь Х м ХХК-тай байгуулсан гэрээний хавсралтад заагдсан бартерт олгох байрны жагсаалтад бүр*******тэй бөгөөд гэрээнд заагдсан ажил үүрэг хангагдаж гэрээ дүгнэгдсэнээр Захиалагч талд хүлээлгэн өгнө гэж, HMPI20220705/22-08 дугаар гэрээний хавсралтад заагдсан бартерт олгох байрны жагсаалтад Б блок тоот 3 өрөө D2 загварын баруун хойшоо харсан, 73,31 м.кв талбайтай орон сууц гэж тус тус заажээ. /х.х- 4,93 хуудас/

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. 41.1.-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. 198.1.-т Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаас үз******* гэрээнд заагдсан ажил үүрэг хангагдаж гэрээ дүгнэгдсэнээр Захиалагч талд хүлээлгэн өгнө гэх гэрээний үгийн шууд агуулгаар Х м ХХК нь лифт нийлүүлж, суурилуулах гэрээнд заагдсан ажил үүрэг хангагдаж, гэрээ дүгнэгдсэнээр Захиалагч буюу Х м ХХК, А.И******* нар тоот хаягт байршилтай, 73.31м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Э******* б******* ХХК хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. Нэхэмжлэгч А.И******* нь лифт нийлүүлж, суурилуулах, HMPI20220705/22-08 дугаартай гэрээний үүргээ Х м ХХК биелүүлж, дүгнүүлсэн холбогдох баримтыг шүүхэд ирүүлснээр гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

            Иймд нэхэмжлэгч А.И******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, Э******* апартмент хотхоны Б блок 2 дугаар орц, ****** тоот хаягт байршилтай, 73.31м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүр*******ийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах тухай  А.И*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  төлсөн 998,055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ