2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/05645

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 26 9/ШШ2025/056*******5

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******, ******* тоотод байрлах ******* ******* ******* /Регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /Регистрийн дугаар: *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

. Хүсэлт гаргагч ******* ******* ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Иргэн Б. нь манай компанитай 2022 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр Т-БЗГ/2022-606 барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,75,000 төгрөгийг сарын 2.79 хувийн хүүтэйгээр 2******* сарын хугацаатайгаар зурагт худалдан авах зорилгоор зээл авсан. Зээлдэгч Б. нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung UE55AU70UXCE загварын зурагтыг Пи Си Молл *******-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарийн төлбөрийн хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Б. нь Т-БЗГ/2022-606 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 0 дугаар сарын 20-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу ,98,6.0******* төгрөг төлөх байснаас 55*******,0*******0 төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу ,8*******,6.0******* төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 769 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагч зээл авах үедээ бүртгүүлсэн Улаанбаатар хот, дүүрэг дугаар хороо, ******* дугаар гудамж тоот хаягаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тухайн хаягт амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 8*******/Ш202*******/26******* дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Б.ийг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, Б. нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Б.ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

2.. Хүсэлт гаргагчаас ирүүлсэн: хүсэлт, ******* ******* *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, 2022 оны 09 сарын 7-ны өдрийн №БЗГ/2022-606 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, харилцагчийн анкет, Б.ийн иргэний үнэмлэхийн хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 202*******..0*******-ний өдрийн 8*******/ШЗ202*******/26******* дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж,

 

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.05.05-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох овогт /Регистрийн дугаар: *******/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

2. Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын харьяаллын шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба ******* ******* ******* нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* дүгээр хороо, ******* *******, ******* тоот хаягт байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй.

 

. ******* ******* ******* нь овогт /Регистрийн дугаар: *******/-той 2022 оны 09 сарын 7-ны өдрийн №БЗГ/2022-606 дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

*******. Хүсэлт гаргагч нь зээлдэгч болох хариуцагч Б.ийн оршин суугаа хаяг тодорхойгүйн улмаас зээлийн гэрээний үүргийг шаардан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй, хариуцагчийг эрэн сурвалжлуулах асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй талаар хүсэлт гаргасан зорилгоо тайлбарлав.

 

5. ******* ******* ******* нь хариуцагч Б.ийн хаягийг Улаанбаатар хот, дүүрэг, дугаар хороо, , дугаар гудамж, тоот гэж тодорхойлон зээлийн гэрээний үүрэгт 2,97*******,76.9 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 202******* оны сарын 0*******-ний өдрийн 8*******/ШЗ202*******/26******* дүгээр захирамжаар дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас хариуцагч Б.ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад , сум, дүгээр баг, , манзушир , ******* байр, тоот гэсэн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлсэн.

 

7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хаяг болох , сум, дүгээр баг, , манзушир , ******* байр, тоот хаягаар шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд дүгээр багийн Засаг даргаас Б. бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн тодорхойлолт өгсөн.

 

8. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэж үзэх үндэслэл нь хүсэлт гаргагчаас түүний байгаа газрыг тодруулах талаар өөрийн боломжтой бүхий л арга хэмжээг авсан боловч үр дүн гараагүй байхыг ойлгоно. Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах үндэслэл нь тухайн этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байх явдал юм.

 

Иймд, Б.ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж үзэн хүсэлтийг хангаж, хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин сууж байсан хаягт хамаарах харьяа цагдаагийн байгууллага болох аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

9. Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан бөгөөд хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-д зааснаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.2., 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох , сум, дүгээр баг, , манзушир , ******* байр, тоот хаягт оршин суух бүртгэлтэй овогт /Регистрийн дугаар: *******/-ийг эрэн сурвалжлуулсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.*******-т заасныг баримтлан, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.ийг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ******* ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , , , /утас: , 8907095, 8907778/ нарт мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР