| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00282/И |
| Дугаар | 150/ШШ2025/00281 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 150/ШШ2025/00281
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би .......р хот, ........ дүүрэг, ...... дүгээр хороо, .......дугаар хороолол,....... байр ........ “............” ХХК-ний (РД:..........) нэхэмжлэлтэй ........ аймаг, .......... сум, ........... дугаар баг, ........ нуруу ........... тоотод оршин суух иргэн ............... (РД:............), ......... аймаг, ........ сум, ............. дугаар баг, ........ ........... тоотод оршин суух иргэн ............... (РД:..............) нарт холбогдох зээл 6,924,378.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“..................” ХХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
З............, хамтран зээлдэгч.........нь “...........” ХХК-тай 2024 оны 12-р сарын 06-ны өдрийн № ЗГ- 1192130115006345 дугаар “Зээлийн гэрээ” байгуулан 15,000,000 төгрөгийг сарын 3,4 хувь, жилийн 40,80 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл авсан.
Зээлдэгч нь №ЗГ- 1192130115006345 дугаар зээлийн гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт №1-д зааснаар 2024 оны 12-р сарын 08-ны өдрөөс эхлэн 2025 оны 12-р сарын 06-ны өдөр хүртэл өдөр бүр тогтмол 50,050 төгрөг төлөхөөр тохиролцсон.
Зээлийн гэрээний 2.2, 2.3, 2.4 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч нь хавсралт № 1 -д заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааны дагуу зээлийг буцаан төлөхөөр заасан.
Гэтэл зээлдэгчийн зүгээс заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч тогтмол дутуу төлөлт хийж гэрээний үүргээ зөрчсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу бүтэн төлөлт хийж байхыг удаа дараа шаардаж утсаар холбогдож, зээлийн гэрээнд заасан гэрийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэх боловч зээлийн гэрээний үүргээ шударгаар биелүүлэхээс татгалзаж, гэрээний үүргийн зөрчил гаргасан.
Талуудын хооронд байгуулагдсан ЗГ- 1192130115006345 дугаар зээлийн гэрээний 5.2 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт “Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ “Хавсралт №1-д заасны дагуу эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй” тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачлаагаар хугацаанаас нь өмнө цуцлах талаар зохицуулсан тул гэрээг цуцалж, зээлийн төлбөр гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч ............... нар шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ........... нар нь “................” нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 6,924,378.56 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 10 дугаар сарын 16-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“.............” ХХК-нь иргэн ................ нараас зээлийн гэрээний үүрэгт 6,924,378.56 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .............. нар нь “...........” ХХК-ний нэхэмжилж буй 6,924,378.56 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 10 дугаар сарын 16-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 27-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “..........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,740 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ............ нарын төлөх улсын тэмдэгтийн хураамж 125,740 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“............” ХХК-ний нэхэмжлэлтэй ........... нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,924,378.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “...........” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,740 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............. нараас улсын тэмдэгтийн хураамжид 62,870 төгрөг, орон нутгийн орлогоос 62,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “..............” ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА