| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/06368/И |
| Дугаар | 191/ШШ2025/02180 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/02180
| 05 18 | 191/ШШ05/0180 |
|
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, дугаар хороо, ******* ******* 4 дүгээр гудамж, тоотод оршин суух овогт /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* хотхоны зүүн талд ******* ******* тай байрны давхар, тоотод оршин суух ХХК /Регистрийн дугаар *******/-д холбогдох,
Орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 47,7,36 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйн алданги ,390,3 төгрөг нийт 50,093,69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой миний бие хариуцагч болох ХХК-тай 0 оны 05 дугаар сарын 31-ний өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, апартмент давхарт 31.51 м.кв 1 өрөө байрыг нийт 58,93,500 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Тус гэрээний .1 болон . дах хэсэгт заасны дагуу төлбөрийн хугацааг нэг ч алдалгүй хугацаанд нь төлж нийт 47,7,36 төгрөгийг төлсөн байдаг. Гэвч гүйцэтгэгч болох ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар оны 3 дугаар улиралд багтаан оруулах үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл барилгын ажлаа хийж гүйцэтгэхгүй байх тул гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж гэрээг цуцалж төлсөн төлбөр болох 47,7,36 төгрөг, алданги гэрээний 6.3 дахь хэсэгт зааснаар тооцвол / 58,93,500*0.0 хувь*05/=,390,3 төгрөг нийт 50,093,69 төгрөгийг гэрээний дагуу хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ХХК нь тус барилгыг хугацаандаа ашиглалтанд оруулаагүй нь үнэн. Борлуулалт муу нэмэлт санхүүжилт хөөцөлдсөн боловч шийдэгдээгүй байна. Нэхэмжилсэн дүнгээс үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 05 онд барилгын ажил 4 дүгээр сараас эхлэх бөгөөд тухайн үед борлуулалт хийж 05 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах саналтай байна. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 05 оны сарын 18-ны өдөр зохигчид бичгээр тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Г. нь ХХК түүнийг төлөөлөх эрхтэй этгээд Р.Чадраабал нар нь харилцан эвлэрэн хэлэлцэхээр болж төлбөр 47,7,36 төгрөг болон алданги 1,195,016 төгрөг нийт 48,898,5 төгрөгийг 05 оны 04 сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгийн дахь ******* тоот Г. дансанд шилжүүлнэ. Нэхэмжлэгч алданги 1,195,0 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г. нь хариуцагч ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 47,7,36 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйн алданги ,390,3 төгрөг нийт 50,093,69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 1,195,0 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 48,898,5 төгрөгийг 05 оны 04 сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Г.ийн дахь ******* тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж Г.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 75 дугаар зүйл, 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Г.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ХХК-д холбогдох орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 47,7,36 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйн алданги ,390,3 төгрөг нийт 50,093,69 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 1,195,0 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 48,898,5 төгрөгийг 05 оны 04 сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Г.ийн дахь ******* тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,741 төгрөгнөөс 18,870.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 18,870.5 төгрөгийг нэхэмжлэгч Г.т буцаан олгож, хариуцагч ХХК-иас 18,870.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР