2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/05423

 

 

 

 

 

    2025           06           23                          

                                    192/ШШ2025/05423

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Мандал ******* тоотод оршин суух, Б******* овогт Л******* Н******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Мандал ****** тоотод оршин суух, И****** овогт Н******* М******* /РД:*******/-д холбогдох

 

Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо Мандал ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18638314085394 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 560 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******,

Хариуцагч Н.М*******,

Хариуцагчийн өмгөөлөгч М.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Н******* нь Өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.М*******т холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Миний бие Л.Н******* нь 1984-2003 оны хооронд “Улаанбаатар барилга трест" компанид баянхошууны аж ахуйн хашааны сахиул, манаачийн ажил хийж байсан бөгөөд 2003 онд уг байгууллага татан буугдахад олон жил үр бүтээлтэй 19 ажилласны үндсэн дээр тухайн албан байгууллагын аж ахуйн эзэмшлийн хашаанаас ажилчдадаа газар олгосны дагуу Баянхошууны Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Мандал ****** тоот одоо оршин амьдарч байгаа 1 айлын хашааныхаа газрыг 2 модон амбаарын хамт хуваарилан авч, тухайн газарт нөхөр Б.Н******* тусламжтайгаар өөрийн хөрөнгө мөнгөөр хашаа барьж, өөрийн ажил хөдөлмөрийн хүчээр анх авч бий болгон ашиглаж, хариуцаж, хамгаалж хашаандаа одоог хүртэл амьдарч ирсэн. Уг газар нь тухайн үед 14 жил бичиг баримтаар баталгаажаагүй байсан бөгөөд би 19 жилийн турш өөрийн хүч хөдөлмөрөөр бий болгосон өөрөө амьдарч байгаа учир миний өмч гэж ойлгон, бичиг баримт огт бүрдүүлээгүй болон баримт бичиг нөхөр бид 2 хөөцөлдөж явж чадахгүй, учраа мэдэхгүй байсан. 2014 онд Манай охин Н******* А******* өөрийн санаачилгаар найздаа 50,000 төгрөг өгч Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо мандал 13-215 тоот 1 айлын хашааныхаа газрыг 0.7га-аас жоохон илүү байсан учир тухайн газрыг 2 хуваан, 2 кадастр хийлгэж, 2 гэрчилгээ Нөхөр Б.Н, Л.Н******* миний нэр дээр гаргуулахаар төрсөн дүү Н******* М*******аар бүх газрын бичиг баримт хөөцөлдүүлсэн боловч нэгийг нь нөхөр Батхишигийн Н******* нэр дээр, нөгөөг нь худлаа ярьж охин Н******* М******* өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан болно. Анхнаасаа газрынхаа гэрчилгээг авах зорилготой кадастрыг 2 хувааж хийлгэсэн болохоос хашаагаа 2 хуваах ямар ч зорилгогүй байсан бөгөөд одоо гол нь хашаагаа бүтнээр нь энэ чигээр байлгах нь хамгийн хэрэгтэй, шаардлагатай, чухал байна. Би тухайн газрын өмчлөх эрхийн гэрчилгээг хэзээ ч хараагүй, баталгаа өгөөгүй, мэдэгдэлгүйгээр уг газар өөр хүний нэр дээр шилжсэн нь миний эрх ашгийг зорчиж байна. Би энэ талаар огт мэдээгүй, гарын үсэг зураагүй, ямар ч бичиг баримт үзээгүй бөгөөд Уг газар нь миний 19 жилийн ажил хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн хөрөнгө мөнгөөр хашаагаа барьж амьдран, ашиглан 41 жил тогтмол оршин сууж ирсэн газар бөгөөд хууль ёсны өмчлөгч нь би мөн болно Гэсэн хэдий ч, охин маань миний нэр дээр гаргах ёстой байсан өмчлөх эрхийн гэрчилгээг дураараа Н******* М******* өөрийн нэр дээр гаргуулан авсан нь миний өмчлөлийн эрхийг зөрчиж байна. Миний хүсэлт, шаардлагыг үл харгалзан тухайн гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа тул хууль ёсны өмчлөгчийг тогтоолгохоос аргагүйд хүрч, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Залуу хүмүүс өөрсдөө хөдөлмөрлөөд авах маш олон боломж, цаг хугацаа их байгаа бол хөгшин настай тэтгэврийн хүн би одоо ямар дахиж хөдөлмөрлөөд газар авах боломж байхгүй тул өөрийн дураар амар тайван, аз жаргалтай, хашаагаа энэ чигээр бүтнээр нь байлгах хүсэлтэй байгаа тул Иймд Иргэний хууль, Газрын тухай хуульд заасан үндэслэлээр, олон жил тухайн газрыг эзэмшиж, ашиглаж, амьдарч, өөрийн хөрөнгөөр хөгжүүлсэн, жинхэнэ өмчлөгч нь би мөн болохыг тогтоож өгч, охин Н******* М*******ын нэр дээр гарсан газрын гэрчилгээг хүчингүй болгож, миний нэр дээр шинээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгнө үү…” гэжээ.

 

Хариуцагч Н.М*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Нэхэмжлэгч Л.Н*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Л.Н*******ын маргаж буй газар нь би хуульд заасны дагуу уг газрыг эзэмшиж, өмчилж авсан газар болно. Харин ээж Л.Н******* нь миний аав болох Б.Н амьд сэрүүн байхдаа ажиллаж байсан газар буюу Улаанбаатар барилга ХХК-д ажиллаж байхдаа ээж Л.Н*******ын газрыг өмчлөлдөө авч байсан. Маргаан бүхий газар нь нэхэмжлэгч Л.Н*******д ямар ч хамааралгүй газар болно. Миний аав Б.Н нь миний охин энэ газрыг чи хүсэлтээ өгөөд өөрийн болгож ав. Тэгэхгүй бол эд нар булаалцалдаж магадгүй гэж хэлээд ажиллаж байсан захирал Б.Жүгдэрийн 2003.06.10-ны өдрийн №1/111 тоот албан бичгийг надад өгсөн. Уг албан тоотыг Улаанбаатар барилга ХК-иас дахин гаргуулж авсан. Аав Б.Н хэлэхдээ манай байгууллагаас зөвхөн ээжийн чинь амьдарч байгаа газрыг өгсөн болохоос энэ илүү газрыг өгөөгүй гэдгийг нотлох баримт шүү гэж хэлж хадгалуулж өгсөн нь өнөөдөр надад маш том нотлох баримтыг үлдээсэн байна. Иймд нэхэмжлэгч Л.Н*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.

 

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улаанбаатар барилга ХХК-ийн 2025.04.25-ны өдрийн 01-г/11 дугаар албан бичиг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025.04.16-ны өдрийн 192/ШЗ2025/17452 дугаар захирамж, Л.Н*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, фото зургууд, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа хотын барилга трестийн даргын 1984.08.16-ны өдрийн 364 дугаар тушаал, Улаанбаатар барилга ХК-ийн гүйцэтгэх захирлын 1998.06.09-ний өдрийн А/71 дугаар тушаал, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Л.Н*******ын хөдөлмөрийн дэвтэр, 151727 дугаар нийгмийн даатгалын дэвтэр,

 Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Н.М*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, нас барсны бүртгэлийн лавлагаа, Улсын Барилга зөвлөлийн харьяа хотын барилга трестийн даргын 1966.06.22-ны өдрийн 391 дугаар тушаал, Улсын Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа хотын барилга трестийн даргын 1970.04.13-ны өдрийн 122 дугаар тушаал, Улсын Барилга материалын үйлдвэрийн яамны харьяа хотын барилга трестийн даргын 1974.09.13-ны өдрийн 207 дугаар тушаал, Улаанбаатар барилга ХК-ийн 2025.05.23-ны өдрийн 01-г/13 дугаар албан бичиг, Улаанбаатар барилга ХК-ийн 2003.06.10-ны өдрийн 1/111 дугаар албан бичиг, Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл, 0072059 дугаартай Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2015.02.05-ны өдрийн 420 дугаар тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015.01.05-ны өдрийн А/01 дугаар захирамж, иргэний амины хашааны газар эзэмших эрх олгох жагсаалт, 000535905 дугаар Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, мөнгөн шилжүүлгийн баримт, 000506414 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 11/700097 дугаар гэрчилгээ, Гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, Б.Н******* өргөдөл, Улаанбаатар барилга ХК-ийн 1999.04.09-ний өдрийн Б32 дугаар тушаал, Геологи, уул уурхайн үйлдвэрийн Яамны харьяа төвийн геологийн экспедицийн даргын 1982.09.08-ны өдрийн 01 дугаар тушаал, Геологи, уул уурхайн үйлдвэрийн Яамны харьяа төвийн геологийн экспедицийн даргын 1983.12.19-ний өдрийн 197 дугаар тушаал,

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.06.09-ний өдрийн албан бичиг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Н.М*******ын газар өмчлөлийн эрхийг бүртгүүлэх өргөдөл, 0072059 дугаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, 000506414 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025.06.06-ны өдрийн 4-181/12728 дугаар албан бичиг, 2025.06.06-ны өдрийн 181/25165 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Хариуцагч Н.М*******т холбогдуулан нэхэмжлэгч Л.Н******* нь Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо Мандал ******* тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18638314085394 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 560 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.Н******* нь нөхөр Б.Н 1980 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж амьдарч байгаад, нөхөр Б.Н нь 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нас барсан болох нь гэрлэлтийн дэвтрийн хуулбар, нас барсны бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна /х.х-ийн 4, 35 тал/ 

 

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.Н******* нь нөхөр Б.Н******* хамт хуучин нэрээр Хотын барилга трест /одоо Улаанбаатар барилга ХК/-ын Баянхушууны аж ахуйн хашааны сахиулаар  ажиллаж байсан байх бөгөөд тухайн аж ахуйн хашаа татан буугдахад нь Б.Н******* хүсэлтийн дагуу амьдарч байсан хашааных нь газрыг нөхөр Б.Н******* нэр дээр хувьчилж өгөхийг Улаанбаатар барилга ХК-ийн удирдлага Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргад хүсэлт гаргаж, хүсэлтийн дагуу одоо нэхэмжлэгч М.Н******* амьдарч буюу  Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Мандал ******* тоот хаягт байршилтай газар эзэмших эрхийг нөхөр Б.Н шилжүүлж байсан болох нь тогтоогдож байна.  /х.х-14, 40 тал/

 

            Түүнчлэн Батхишиг овогтой Н-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар шийдвэрээр Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо Мандал ****** тоот хаягт байршилтай, 500 ам дөрвөлжин метр газрыг, 2 жилийн хугацаатайгаар, эзэмшүүлэх 11/70097 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож байсан байх бөгөөд, Б.Н нь газар эзэмших эрхийн хугацаа дуусаж, хугацаа сунгах 2014.09.22-ны өдрийн хүсэлтдээ “…Миний бие Батхишиг овогтой Н 76 настай, эрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны мандал ******* тоот хашаанд 1980 оноос хойш амьдран суусан. Манай хашаа 500 ам дөрвөлжин метр газартай. Тэгээд газар эзэмших хугацаа маань 2004 оны 9 сарын 4-нд дууссан тэрнээс хойш сунгуулж амжаагүй. Ийм учраас эзэмших эрхийн хугацааг сунгаж өгнө үү” гэх хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргад гаргаж байсан хүсэлт, газар эзэмших эрхийн гэрчилгээгээр М.Н*******, Б.Н нарт Улаанбаатар барилга ХК-иас 500 ам дөрвөлжин газар эзэмших эрхийг олгож байсан нь нотлогдож байна. /х.х-ийн 85,87 тал/

 

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Л.Н******* болон Б.Н нарт Улаанбаатар барилга ХК-ийн хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын шийдвэрээр дээрх хаягт 1120 м.кв талбайтай газар эзэмших эрх анхнаасаа олгосон болох нь нотлогдохгүй байна.

 

            Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар нь түүний байршил, зориулалтаас хамааран …Нийслэлд 0.07 хүртэл га, мөн хуулийн 19.1.4.-т Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах, мөн хуулийн 21.1.-т Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж тус тус заасны дагуу Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо Мандал ****** тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18638314085394 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 560 м.кв талбайтай газрын өмчлөх эрхийг хариуцагч Н.М******* хуульд зааснаар олж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 42-52 тал/

 

Иймд хариуцагч Н.М******* Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо Мандал ********* тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18638314085394 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 560 м.кв газрын өмчлөх эрхийг хуульд зааснаар олж авсан газрын өмчлөгч байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н.М*******т холбогдох Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо Мандал ********** тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18638314085394 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 560 м.кв талбайтай газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгч Л.Н*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  төлсөн 133,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ