Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 57

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга  Н.Алтантуяа

Улсын яллагч Д.Түвшинтөгс

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг

Шүүгдэгч Э.Э д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Бурдууд овогт Эрдэнэбилэгийн Э дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201421010029 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Бурдууд овогт Эрдэнэбилэгийн Э д, 1977 оны 09 дүгээр сарын 27-нд Ховд аймгийн Б суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, яс үндэс торгууд, ам бүл 5 /эхнэр 3 хүүхдүүдийн хамт/ Ховд аймгийн Б сумын Б багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, сарын өрхийн орлого 450000 төгрөг, аминдаа гэр, 70-иад толгой мал зэргийн хөрөнгөтэй, урьд ял шийтгэлгүй, сумын алдарт уяач, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, РД:.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч Э.Э д нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Б тэй “хашаа цохилоо, цамцны энгэр урлаа” гэх шалтгаанаар маргалдах явцдаа хохирогч Р.Б ийн хэвлийн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөж, хохирогч Р.Б ийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Э д нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн үед Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Б тэй “хашаа цохилоо, цамцны энгэр урлаа” гэх шалтгаанаар маргалдах явцдаа хохирогч Р.Б ийн хэвлийн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э д мэдүүлэхдээ: 2014 оны 06 сарын 26-ны өдөр би хуучин торон хашаагаа буулгаад төмөр хашаа барьж байтал нэг согтуу хүн ирээд агсам тавиад намайг барьж аваад заамдаад зодох гээд дайраад Эрдэнэбилэгийн хүүхдүүд яахаараа энд хашаа барьдаг юм гээд байхаар нь цааш заамдалцаад явж байгаад хөлөөрөө жийсэн өшиглөчихсөн юм шиг байна лээ би сайн мэдэхгүй байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол 15 сая төгрөг төлсөн гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Булганцэцэгийн өгсөн: Тухайн үед манай нөхөр Р.Б  архи уучихсан байхаар нь яваад очтол ээж бид хоёрт  Э.Э д миний гэдэс рүү өшиглөчихлөө гэдэс өвдөөд байна гэхээр нь “та нар яаж байгаа юм бэ” гэж хэлээд нөхрөө дагуулаад гэртээ орсон. Гэрт ороод манай нөхөр унтлаа гээд хэвтээд 5-10 минут орчмын дараа босож ирээд миний гэдэс базлаад байна би бие засах газар ормоор байна гэхээр манай охин Б.Баярцэцэг бид хоёр нойл руу оруулж бие засуулсан.

Нойл дотор сууж байхдаа гэдэс дотор өвдөөд байна гэхээр нь гэрт оруулж ирээд парацетомол хлорфинамин уулгаж унтуулчихаад ээж Цэндээг хүргэж өгөхөөр хөдөө яваад 2014 оны 6 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 02 цагийн орчим иртэл манай охин Б.Баярцэцэг аавыгаа Шинэжил эмчид үзүүлээд тариа хийлгээд авч ирээд гэрт хэвтүүлчихсэн байсан. Тэр шөнө манай нөхөр ёолоод ерөөсөө унтаж чадаагүй гэдэс дотор өвдөөд байна гэхээр нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өглөөний 6 цагийн орчим Булган сумын хүн эмнэлэгт очиж Шинэжил эмчид үзүүлээд шингэн зоолгоод байж байтал эмч нар ажилдаа ирээд үзлэгт оруулаад онош нь тодрохгүй байна та нар Ховд аймаг явах шаардлагатай байна гээд явуулсан.

Бид нар Ховд аймагт 2014 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Ховд аймгийн БОЭТ-д хүргэж жижүүрийн эмчид үзүүлэхэд ЭХО-ийн эмч дуудаад ЭХО-д хараад хагалгаанд орох шаардлагатай гээд өглөөний 07 цагийн орчим хагалгаанд ороод ойролцоогоор 2-3 цагийн дараа эмч гарч ирээд нас барчихлаа гэж хэлсэн”  гэх мэдүүлэг

 

Хохирогч Б.Булганцэцэгийг дахин байцаасан тэмдэглэлд: Хөдөө ээжийнд оччихоод байж байсан чинь шөнө манай охин Б.Баярцэцэг над руу утсаар яриад аавын бие өвдөөд болохгүй байна та хурдан ир эндээс Анхбаяр машинтай таныг авахаар явлаа бид нар эмнэлэг дээр байна гэсэн.Тэгээд би хөдөөнөөс эргээд ирэхэд нөгөө хэд эмнэлгээс гараад гэртээ ирчихсэн байсан.Тэгээд тэр шөнөжингөө хэвлий хэсгээр өвдөж байна гээд 4 мөчилж мөлхөөд байхаар нь эмнэлэгт хүргэж Шинэжил эмчид үзүүлэхэд хордлого тайлах шингэн хийсэн.Тэгэж байтал ажлын цаг болоод эмч нар цуглараад дотрын эмч Цэндсүрэн, мэс заслын эмч Түмэнбаяр нар үзээд ЭХО-д харуулах шаардлагатай гээд ЭХО-д үзүүлэхэд ерөнхий эмч Батбаатар, ЭХО-ны эмч Мөнхзул дотрын эмч Ц , Шинэжил эмч,мэс заслын эмч Түмэнбаяр нар харчихаад надад эм бичсэн цаас өгсөн.Дахин ЭХО-д хараад эмч нар нь өрөөндөө ороод ярьж байгаад ар гэрийн хүмүүс ороод ир гэхэд бид нар ороход энэ хүнийг Ховд аймаг руу авч явах шаардлагатай нарийн шинжилгээ хийлгэнэ гадны нөлөө байхгүй гэж  хэлсэн” гэх мэдүүлэг

 

Хохирогч Б.Булганцэцэгийг 2017 оны  оны 05 дугаар сарын 03-ны өдөр дахин байцаасан: “...Ховд аймгийн төв дээр очиход 2015 оны 06 дугаар сарын 28-ны шөнийн 03 цаг болж байсан. Ховд аймгийн эмч нар бэлэн болчихсон хүлээж авсан ба шууд үзээд эмчилж байгаад өглөө 08 цагийн үед хагалгаанд орсон тэгээд хагалгаагаа даагаагүй. Ховд аймгийн эмч нар хэлэхдээ Булган сумандаа яарА  хагалгаа хийх боломжтой байсан. Тэндээ яарА  хагалгаа хийчихсэн бол энэ хүний амь насыг аврах боломжтой байсан гэж байсан...”, “...Би Шинэжил эмчид гомдолтой байна. Манай нөхөрт Шинэжил эмч анхан шатны тусламжаа үзүүлчихсэн бол өдийд ийм хэрэг болохгүй байсан. Мөн анх үзсэнээс нь хойш Булган суманд өвчний түүх, карт ямар ч юм нээгээгүй. Би Э.Э дд бол ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Соёлмаагийн өгсөн: “Би Р.Б ийг Э.Э д цохихыг хараагүй.Харин манай нөхөр надад хэлэхдээ Р.Б  ирээд хашаа цохиод цамц урчихаар нь нэг өшиглөчихлөө гэж хэлсэн.Р.Б  нэлээн согтуу, нүүр хэсэгт нь ил харагдах шарх сорви харагдаагүй хувцас хунар нь ямар нэгэн байдлаар урагдсан бохирлогдсон байдал ажиглагдаагүй” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Энхжаргалын өгсөн: “2014 оны 06 дугаар сарын 26-нд би өөрийн аав болон дүүгийн хашаа барилцаад байж байтал манай аавын ар талын хашааны Р.Б  жаахан халамцуу ирээд “та нар яасан их хашаа барьдаг юм бэ” гээд л бидний барьж байсан төмөр хашааг гараараа цохиод агсам тавиад эхэлсэн тэгээд би нэг их оошоогүй ажлаа хийгээд л байж байтал Р.Б   манай ах Э.Э дтай дахин дахин зууралдаад л согтуурхаад байсан.Эрдэнэбилэгийнхэн яахаараа энд хашаа барьдаг юм гэснээс болж л хэрүүл эхэлсэн.Түүнээс болоод л дахин дахин Р.Б  ах дээр ирж зууралдаж байгаад цамцыг нь урчихаар нь манай ах Э.Э д “нэг удаа өшиглөчихсөн” юм шиг байгаа юм.Би бол өшиглөж байгааг нь хараагүй,Тэр хүмүүс нь өшиглөсөн гээд байсан” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Р. Д адуламын өгсөн: “...Р.Б  хашаанаасаа байн байн гарч ирээд хэрэлдээд байсан тэгэхээр нь би эхнэртэй нь хамт хашааных нь хаалгаар оруулаад өгсөн. Тэгж байхад согтуурахаад л байснаас бусдаар бол зүгээр байсан.Р.Б  бол нэлээд согтуу байсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч С.Амгалантуяагийн өгсөн: “Тэр өдөр манай ажлын хүлээн авалт тараад манай байгууллагын ажилтан Цэрэндаваа ах талийгаач Б  бид 3 хамт харьсан.Тэгээд Цэрэндаваа ах замд гэртээ ороод үлдсэн. Би талийгаачтай хамт явж байсан тэгээд гэрийнх нь үүдэнд ирээд оруулж өгөх гэтэл хашаа барьж байсан хүмүүс рүү харснаа “ пизданууд яахаараа энэ хашаа барьдаг юм гэж хэлээд хашааг нь очоод баруун гараараа нэг удаа цохичихсон тэгсэн чинь Э.Э д пизда минь яахаараа хүний хөдөлмөр үнэлдэггүй юм гэсэн чинь талийгаач өөдөөс нь чи яахаараа энэ дээр хашаа барьдаг юм гэж хэлээд л барилцаад авсан.Тэгээд тэр хоёр маргалдахаар нь би Э.Э дд миний дүү чи согтуу хүнтэй юу ярих гээд байгаа юм наадах чинь сая ажлын газрын хүлээн авалтанд ороод жаахан уучихсан байгаа маргааш учраа олцгоо гэж хэлчихээд талийгаачийг хашаа руу аваад орох гэж байтал араас нь Э д ирээд өшиглөчихсөн.нэг удаа л өшиглөсөн. Нэг ч их хүчтэй өшиглөөгүй байх шиг болсон  хий л таарсан байх. Тэгээд би охинд нь үлдээгээд “ааваа оруулж унтуул” гэж хэлчихээд явчихсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд гэрч Л.Цэндээгийн өгсөн: “Би Б.Булганцэцэгийг дагуулаад гэртээ хүргүүлэхээр явсан. Маргааш нь Ховд аймаг явж байна гэхээр нь эмнэлэг дээр очиж уулзсан. Надад хэлэхдээ намайг хүн өшиглөчихлөө л гэж хэлсэн өөр юм хэлээгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Батмөнхийн өгсөн: “ Э д ... Б  согтуу ирээд хашаа цохихоор нь би уурлаад өшиглөөд явуулчихлаа гэсэн. Нэг удаа өшиглөсөн гэж надад хэлсэн. ... хаана нь өшиглөснөө надад хэлээгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Э.Э ды 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэрэгт урьд нь сэжигтэн яллагдагчаар татагдаж олон удаа мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөх болгондоо болсон хэрэг явдлын талаар бүх үнэн зүйлээ ярьсан. Одоо надад нэмж ярих зүйл үнэндээ байхгүй. Би яллагдагчаар цаашид мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл

Гэрэл зургийн үзүүлэлтүүд

Р.Б ийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн амбулатороор эмчлүүлэгчдийн картыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 955 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1.Ховд аймгийн ШША-ны№34 тоот дүгнэлтийн 3,6-р заалтууд үндэслэлгүй байна.

2.Р.Б ийн нарийн гэдэс цоорсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хүчтэй цохилт өшиглөлтийн үед үүсэх боломжтой.

3.Уг дээрхи нарийн гэдэс цоорох гэмтэл нь нэг удаагийн өшиглөлтийн үед үүсч болно.

4.Р.Б ийн биед тогтоогдсон нарийн гэдэс цоорсон гэмтэл нь 2014.06.26-нд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.

5.Нарийн гэдэс цоорч гэмтсэн үед хэвлийн тус газраар хүчтэй өвдөлт мэдрэгдэх бөгөөд тухайн хүний биеийн эсэргүүцэл зэргээс хамаарч тодорхой хугацаанд хүндрэл үүсч гэдэсний агууламж хэвлийн хөндийд асгарч бие махбодийг хордуулах хүртэл хугацаанд амьд байх боломжтой.

6.2014.7.31-ний өдрийн эд эсийн шинжилгээний хариунд бичигдсэн нарийн гэдэсний салстын доорхи тархмал үхжил, салстын доод давхаргад лф давамгайлсан үрэвслийн нэвчдэс салстын үхжилт үрэвсэл гэж бичсэн нь гэмтлийн улмаас нарийн гэдэс цоорч гэдсэн доторх агууламж хэвлийн хөндий рүү гарснаас түгээмэл үрэвсэл үүсгэсэн гэдгийг баталж байгаа бөгөөд энэ нь гэмтлийн гарА  хэвлийн гялтан үхжиж үрэвссэн байна.

7.Р.Б  нь нарийн гэдэс цоорч хэвлийн гялтанг үрэвсүүлсэн хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1111 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            “1.Ховд аймгийн ШША-ны Шинжээч эмч Д.Тогтохын гаргасан 34 тоот дүгнэлтийн 3,6-р хариултууд үндэслэлгүй, бусад хариултууд үндэслэлтэй байна.

            2.Шүүх эмнэлгийн 955 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

            3.Талийгаач Р.Б ийн нарийн гэдэс шарх нь гэмтлээс үүссэн бөгөөд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            4.Нарийн гэдэсний шарх гэмтэл нь нэг удаагийн өшиглөлтийн улмаас үүсч болно” гэх дүгнэлт,

 

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 616 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...1.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2014 оны 10 сарын 20-ны өдрийн 955 тоот дүгнэлтийн 8, 9, 10, 11, 12, 13-р заалттай санал нийлэхгүй байна. 2014 оны 12 сарын 04-ний өдрийн 1111 тоот дүгнэлтийн 2-р заалттай санал нийлэхгүй байна. 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 146 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Талийгаач Р.Б  анх 2014.06.26,27-ны өдөр Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд хэвтүүлж оношлогоог бүрэн хийж тухайлбал /лаборатори, багаж, хэвлийн хөндийг нээж шалгах/ оношийг бүрэн тодруулж яарА  хагалгаа хийх боломжтой байсан байна.  

3. Ховд аймгийн Булган сумын сум дундын эмнэлэгт хэвлийн хөндийн хагалгааг хийх боломжтой.

 4. Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч нар эмчилгээ, хагалгааг зохих ёсоор хийсэн байна. Харин Ховд аймгийн Булган сумын нэгдсэн эмнэлэгийн эмч нар оношлогоо, эмчилгээг цаг хугацаанд нь хийгээгүй байна.

5. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын эмнэлэгийн эмч нар сум тосгоны эрүүл мэндийн төвийн эмнэлэгийн тусламж үйлчилгээний багцад заагдсан стандарт, удирдамжийн дагуу эмнэлэгийн тусламжийг үзүүлж чадаагүй бөгөөд бүрэн үзүүлэх боломжтой байсан байна.

 6. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын эмнэлэг нь тухайн үед талийгаач Р.Б ийн биед яарА  хагалгаа хийхэд сум дундын эмнэлэгийн стандартад заагдсанаар мэс заслын хагалгааны шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан байх ёстой” гэх дүгнэлт,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлтэд:

1. Р.Б  нь 2014.06.26,27-ны өдөр Булган сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд хэвлий эмзэглэлтэй, булчингийн чангарА  гэсэн байх бөгөөд энэ нь эмчилгээний болон оношлогооны зорилгоор яарА  мэс засал хийх заалт юм.

            2. Р.Б эд яарА  мэс засал хийх нарийн гэдэсний цооролтыг оёсон бол амь насыг аврах боломжтой.

            3.4. Нэгдсэн эмнэлэгт мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлэх бололцоотой бөгөөд Булган сумын нэгдсэн хэвлийн битүү гэмтлийн мэс заслыг хийх бололцоотой. Өвчтөнд хэвлийн гялтангийн цочролын шинж илэрсэн үед онош тодруулах зорилгоор хэвлийн хөндийн мэс заслыг хийх бөгөөд мэс заслыг 1, 2-р мэс засалч эмч, мэдээгүйжүүлэгч эмч, мэс заслын болон мэдээгүйжүүлэгчийн сувилагч, асрагч болон бусад бүрэлдэхүүнтэй хийж болно.

            5. Булган сумын нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн мэс заслын өвчнүүдийн хагалгаа болон гэмтлийн мэс заслыг хийх бололцоотой.

            6.7.8. Булган сумын нэгдсэн эмнэлэгийн эмч нар нь Р.Б эд хэвлийн гялтангийн цочролын шинж илэрч байхад яарА  журмаар мэс засал хийлгүй хугацаа алдсан байна.

            9.10. Булган сумын нэгдсэн эмнэлэгийн эмч нар нь Р.Б ийг яарА  үзэж, тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлж чадаагүй байна.

            11. Булган сумын нэгдсэн эмнэлэг нь шаардлагатай тоног төхөөрөмж хангагдсан эсэхийг шинжээч эмч тогтоохгүй” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд нь шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл зэрэг хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамаарА , хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болголоо. Мөн шүүгдэгч Э.Э д хэргээ хүлээн мэдүүлж гэм буруугийн талаар маргахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э д нь хохирогч Р.Б ийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдож байна. Шүүгдэгч Э.Э ды гэм буруутай үйлдлийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэсэн шинжтэй дүйцэж байгаа бөгөөд энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан ялаас хөнгөрч хорихоос өөр төрлийн ял сонгож хэрэглэх боломжтой мөн хорих ялын доод хэмжээ багассан байна.

Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх хуралдааны явцад улсын яллагчаас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөн яллах дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ” гэж, Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Ийнхүү шинэ Эрүүгийн хууль шүүгдэгч Э.Э ды эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул шүүгдэгч Э.Э дыг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Э дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Э.Э ды үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан 2015.07.02-ны өдрийн 24.00 цагаас өмнө үйлдэгдсэн, тус өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байх тул шүүхээс оногдуулсан хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй гэж үзэв.

Мөн шүүгдэгч Э.Э д нь 301 хоног буюу 10 сар 01 хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хоригдсон хоногийг шүүгдэгчийн ял эдлэх хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэв.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амбулатороор эмчлүүлэгчдийн карт, SONY гэсэн бичвэр бүхий 4 GB багтаамжтай дотроо дүрс бичлэг бүхий плаш диск 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, хар өнгийн хуучин хромон гутал 1 хос, шар алаг өнгийн судА  ханцуйгүй цамц 1 ширхэгийг Э.Э дд буцаан олгож, SUO BI LA гэсэн бичвэр бүхий хар өнгийн саарал оруулгатай дотуур хувцас 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:         

          1. Шүүгдэгч Бурдууд овогт Эрдэнэбилэгийн Э дыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э дыг 02 / хоёр/ жил 10 /арав/ сар 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э дд оногдуулсан 02 жил 10 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э ды цагдан хоригдсон 301 хоног буюу 10 сар 01 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Э.Э дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

        5. Шүүгдэгч Э.Э д нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амбулатороор эмчлүүлэгчдийн карт, SONY гэсэн бичвэр бүхий 4 GB багтаамжтай дотроо дүрс бичлэг бүхий плаш диск 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, хар өнгийн хуучин хромон гутал 1 хос, шар алаг өнгийн судА  ханцуйгүй цамц 1 ширхэгийг Э.Э дд буцаан олгож, SUO BI LA гэсэн бичвэр бүхий хар өнгийн саарал оруулгатай дотуур хувцас 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.