Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/885

 

 

 

 

 

 

    2024           8              8                                        2024/ДШМ/885

 

 

Э.Тд  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Цэцэгмаа,

хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д, түүний өмгөөлөгч Ө.Учрал,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Р.Чинбаа,   

            нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/654 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Тий өмгөөлөгч Р.Чинбаа нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Тд холбогдох эрүүгийн 2406000090432 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Доной овгийн Э.Т, 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Эва” онлайн шопод хүргэлтээр ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................./;

Шүүгдэгч Э.Т нь “Мөнх Итгэлт Баяд” ХХК-ийн борлуулагчаар ажиллахдаа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий 21 борлуулалтын цэгт нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний нийт 37.184.457.50 төгрөгийн орлогыг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Тий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг
журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Э.Тд 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэ
ж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тгээс 36,624,457 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Дд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Э.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.          

Шүүгдэгч Э.Тий өмгөөлөгч Р.Чинбаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Т нь үргэлжилсэн нэг гэмт хэргийн үйлдлээр хохирогчид 37,184,457 төгрөгийн хохирол учруулсан ба энэ хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “үлэмж хэмжээний хохирол’’-д тооцоогдох юм. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Т нь 36.624.457 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч талд төлөхөөр шийдвэрлэсэн. 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч Э.Тий ээж Б.Хишигжаргал нь
хохирогч А.Дд 10
.000.000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 26.624.457 төгрөгийг 18 сарын хугацаанд сар бүр 1.500.000 төгрөгөөр төлж барагдуулахаар хохирогчтой тохиролцон гэрээ байгуулж, нөхөн төлөхөө илэрхийлж эвлэрсэн болно. Шүүгдэгч Э.Тий ээж Б.Хишигжаргал нь хүүгээ ял авсны дараа буюу анхан
шатны шүүх хуралдааны дараа бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг мэдсэн ба мэдсэн цагаасаа хойш хохирол төлбөрийг барагдуулахаар хохирогчтой удаа дараа уулзаж эвлэрсэн юм.
Ингэснээрээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хууль зүйн шалгуурыг бүрэн хангасан гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан. Шүүгдэгч Э.Т нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба өмнө нь ял шийтгэл
эдэлж байгаагүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн болно.
Тэрээр эхнэр ам бүл дөрөв, эхнэр Д.Насанжаргал хүүхдээ гэртээ хардаг, ажил эрхэлдэггүй байна. Шүүгдэгч Э.Т нь гэр бүлээ тэжээн тэтгэхээр ганцаараа ажил хийдэг ба “Итгэл хишиг медиа” ХХК-д өдрийн 70.000 төгрөгийг цалинтай ажил хөдөлмөр эрхэлж байсан. Түүнийг хорих ял авснаас хойш ар гэрийн амьдрал нь эдийн засгийн хүндхэн байдалд орсон ба дээрээс нь сэтгэл санааны хувьд ч хэцүүхэн байдалд байгаа болно. Анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулах эсхүл ялыг тэнсэн харгалзсан бол энэ гэр бүлийн амьдрал эдийн засгийн хувьд ч, сэтгэл санааны хувьд ч илүү тогтвортой үлдэх байсан гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. Мөрдөгч, прокурорын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй ба хувийн байдлыг тогтоох зорилгоор гэрчээс мэдүүлэг аваагүй байдаг. Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ гэр бүл, ээж ааваасаа нууж, огт хэлээгүй байдаг, шүүх хурал болж хоригдсоны дараа ар гэрийнхэн нь мэдсэн. Мөрдөгч нь ар гэрийнхнээс нь мэдүүлэг аваагүй явдал нь хохирол төлбөрийг барагдуулахад дам нөлөөлсөн ба ээж нь, эхнэр нь эртхэн мэдсэн бол анхан шатны шүүх хурлаас өмнө хохирогчтой хохирлын асуудлаар эвлэрэх боломжтой байсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагчийн зүгээс “Гэтэл өмгөөлөгч хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн тул тэнсэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэж байна. Харин би төлөхөө илэрхийлж байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна, ...” гэж хорих ял оногдуулах саналаа дэмжиж хэлсэн. Өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой 3 хуудас баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байгаа ба энэ нь дээр дурдсан хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлж байгаа шаардлага хангасан нотлох баримт болно гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Э.Тэмүүжинд оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Э.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай төрсөн эцэг группт байдаг. Нийтийн байр түрээсэлж амьдардаг. Гэр бүлээ тэжээхийнхээ хажуугаар төрсөн эцгээ асарч тэтгэдэг. Би Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид 2 сар, 3 хоног хоригдоход их зүйлийг ухаарсан. Тэгэхээр ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Компанийн хувьд хохирол төлбөрөө барагдуулах хүсэлтэй байгаа. Түүнээс Э.Тийг хорих юм уу, манай зүгээс анхнаасаа хориулахгүй байх ямар боломж, бололцоо байна гэсэн байр суурьтай байсан. Одоо хохиролд 16.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Тэгэхээр Э.Тд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Дийн өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ байр суурийг дэмжиж байна. Манай үйлчлүүлэгчид Э.Тийг хориулах хүсэлт байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд миний бие үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийн дагуу Э.Тийг хориулахгүйгээр хохирол төлбөрөө төлж барагдуулах тэнсэн харгалзах ял оногдуулж өгөөч, шүүхээс боломж олгооч гэдэг байр суурьтай оролцсон. Тэгээд энэ байр сууриа дэмжиж оролцож байна. ...” гэв.

Прокурор Б.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн үйлдэл нь бодит байх ёстой гэсэн асуудлыг шүүхээс тавихад Э.Т өдрийн 70.000 төгрөгийн орлоготой гэсэн зүйл ярьсан. Гэтэл гэмт хэрэг гарснаас хойш бүтэн жилийн хугацаа өнгөрсний дараа шүүх хуралдаан болж байхад бусдад учруулсан нийт 37.000.000 төгрөгийн хохирол төлбөрөөс хохирогчид 560.000 төгрөг төлсөн байсан. Э.Т сүүлд ажилд ороод өдрийн 70.000 төгрөгийн орлого олж байсан. Тэгэхээр Э.Тийг хохирол төлбөрийг төлж барагдуулах боломжтой, төлөхөө илэрхийлж байгаа нь бодитой зүйл гэж үзэх боломжгүй учраас шүүхээс хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих болон хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Т нь “Мөнх Итгэлт Баяд” ХХК-ийн борлуулагчаар ажиллахдаа үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий 21 борлуулалтын цэгт нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний нийт 37.184.457.50 төгрөгийн орлогыг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин
өгсөн “Би цагдаад өргөдлөө гаргаад 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр
Э.Ттэй тооцоо нийлэхэд Э.Т нь 28,688,059 төгрөгийн орлого хувьдаа
завшсан байсан 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дахин тооллого хийхэд
Э.Тий 9
.045.482 төгрөгийг хувьдаа завшсан нь дахин тогтоогдсон тул дахин
тооцоо нийлсэн акт үйлдэж Э.Тд хэлэхэд өөрөө завшсан гэдгээ хүлээн
зөвшөөрсөн болохоор гаргаж өгч байгаа юм. .../хх 32, 75-76/,

яллагдагч Э.Тий яллагдагчаар өгсөн “...Би Мөнх Итгэлт Баяд ХХК-д ажиллаж байх хугацаандаа нийт 37.733.541 төгрөгийн борлуулалтын орлогын мөнгө завшсан, 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тооцоо нийлсэн акт дээр 28,688,059 төгрөгийн орлогын
мөнгө завшсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. 2024 оны 04 дүгээр сарын
05-ны өдрийн тооцоо нийлсэн акт дээр 9,045,482 төгрөгийг борлуулалтын мөнгө
завшсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Би “Мөнх Итгэлт Баяд” ХХК-д
ажиллаж байх хугацаандаа завшсан 37,184,457.50 төгрөгийг гэртээ хөргөгч,
хөлдөөгч, хувцасны шкаб, хивс, машиндаа засвар үйлчилгээ гэх зэрэг зүйлд
зарцуулаад дууссан.
... /хх 78/ гэсэн мэдүүлгүүд,

“Мөнх Итгэлт Баяд’ ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 241 дугаартай албан бичиг, хавсралт /хх 12-20/,  “Мөнх Итгэлт Баяд” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр
сарын 05-ны өдрийн 240 дугаартай албан бичиг
/хх 59/ “Мөнх Итгэлт Баяд” ХХК-ийн захирлын тушаал /хх 60/, “Мөнх Итгэлт Баяд” ХХК болон Э.Т нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх 64-67/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Э.Тг “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Т нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд нэр бүхий 21 борлуулалтын цэгт нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний нийт 37.184.457.50 төгрөгийн орлогыг завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Э.Тий өмгөөлөгч Р.Чинбаа “...Э.Тэмүүжинд оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Шүүгдэгч Э.Тий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг өөрчлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/654 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Чинбаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Э.Т нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох, мөн хугацаанд шүүгдэгчийн ар гэрээс хохирогч талд хохирлоос 16 сая төгрөг төлсөн, үлдэх хэсгийг график гарган сар бүр төлөлт хийх талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлсэн. Үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/654 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Чинбаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.Т шийтгэх тогтоолд заасан 36.624.457 төгрөгийн хохирлоос 16.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ,

                  ШҮҮГЧ                                            Г.ГАНБААТАР

 

                  ШҮҮГЧ                                           Н.БАТСАЙХАН

 

                  ШҮҮГЧ                                           Ц.МӨНХТУЛГА