2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/04016

 

 

 

 

 

 

 

 

2025 05 08

191/ШШ2025/04016

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/;

 

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, . тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/;

 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэнг оролцуулан, нэхэмжлэгч Ц.Батчулуун, Т.******* нар шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул нэхэмжлэгч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ц.Батчулуун, Т.******* нар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагч Ц.Батчулуун, Т.******* нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 17/0909-01 тоот гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн .. дугаар хороолол, .. дугаар хороонд баригдаж буй 12 давхар 77 айлын орон сууцны 3 давхрын 13 тоот хаягт 59.24 м.кв 2 өрөө орон сууцыг 97,784,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч урьдчилгаа 24,000,000 төгрөгийг төлж, 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөө байрныхаа түлхүүрийг хүлээн авч, байрандаа нүүн орж, гэрээний хуваарийн дагуу сар бүр 2,350,000 төгрөг нийт 49,889,000 төгрөгийг төлөөд явж байхад шүүхээр маргаан үүссэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, 16 дугаар хороонд баригдаж буй хотхоны 13 тоотын 39.25 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний шүүхээс 2021 оны 2 сард дуудагдаж очиход бидний ХХК-тай гэрээ байгуулж, төлбөрөө төлж орсон байранд Л. гэдэг хүн үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулан аваад шүүхэд албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү 00654 тоот шийдвэрийг үндэслэн өмчлөх эрх олж авсан Л.ийн нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэлэлцээд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 02709 тоот шийдвэр гаргаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1611 тоот магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ц.*******, Т.******* бид нар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Л.ийн өмчлөх эрх олж авсан бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсгэснээр Баянзүрх дүүргийн шүүхэд буй нүүлгэн гаргах нэхэмжлэлийг түдгэлзүүлсэн. Улмаар захиргааны шүүхэд маргаан хянагдаж байхад ******* ХХК болон Ц.Батсайхан нарын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан 13/01 тоот гэрээний 39.25 м.кв орон сууц шилжүүлэх хэсгийг хүчингүйд тооцуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л., ******* ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс иргэний хэрэг үүсгэж, ажиллагааг хийсний дараа 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 183/Ш32024/21092 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч ******* ХХК нь олдохгүй, хаягтаа байхгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч Ц.Батчулуун, Т.******* нараас нотлох баримтаар ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Орон сууц захиалан бариулах гэрээ, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Төлбөр төлөх нөхцөл, Мөнгөн шилжүүлгийн баримтууд, Орлогын баримтууд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

3. Хүсэлт гаргагч Ц.Батчулуун, Т.******* нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Орон сууц захиалан бариулах гэрээ, ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2024/21092 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хариуцагч ******* ХХК-д нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Гэгээнтэн т 901 тоот гэх хаяг байхгүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас зэргээр тогтоогдсон гэх үндэслэлээр Ц.Батчулуун, Т.******* нарын нэхэмжлэлтэй С., ******* ХХК-д холбогдох 13/01 тоот гэрээний 39.25 м.кв орон сууц шилжүүлэх хэсгийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийн оршин байрлах газар мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул Ц.Батчулуун, Т.******* нарын гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /регистрийн дугаар /-ийг эрэн сурвалжлах тухай хүсэлтийг хангах үндэстэй. 

 

7.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Wulijitu /регистрийн дугаар /-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-ийг эрэн сурвалжлах, түүний оршин байрлах газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Ц.Батчулуун, Т.******* /утас-, / нарт мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ