2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/05424

 

 

 

 

 

    2025         06             23                       

                                        192/ШШ2025/05424

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, 1б хэсэг, Доржийн гудамж,****** байр, ***** тоот хаягт оршин суух М******* овогт Л******* А******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, 5 дугаар хэсэг, ***** байр,***** тоот хаягт оршин суух Х****** овогт Н******* Ч******* /РД:*******/-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сэлэнгэ аймаг, М******* сум, ***** багт байрлах “А******* ө” (РД:) ХХК,

Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, ***** байр, **** тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн,

Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, Хоршоолол хотхон, Б.Доржийн гудамж, **** байр, **** тоот 1 өрөө, 49.37 м.кв байрыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.А*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э,

Хариуцагч Н.Ч*******,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Гэрч Ц.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.А******* нь Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, ****** байр, ***** тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Ч*******ад холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Л.А******* миний бие 2010 онд Дорноговь аймгийн Айраг сумаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, **** байр, **** тоот тус байрыг 97 сургуульд сурдаг хүүхдэдээ ойр гэж худалдан авахаар гэрээ хийсэн. Гэрээ хийгээд 25,500,000 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдэгдэл төлбөрөө зээл аваад төлөх гэтэл байрны гэрчилгээ гараагүй тул байр барьцаалж зээл олгох боломжгүй гэж банкны эдийн засагч хэлсэн. Ингээд барилгын компанитай харилцан тохиролцож сар бүр 250,000 төгрөг төлөхөөр болж 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс төлж эхэлсэн. Үндсэн төлбөрөөс чинь хасаж байгаа, хүүгүй учраас 250,000 төгрөгөөс илүү төлөх хэрэгтэй байна гэсэн учраас 300,000 төгрөг, 400,000 төгрөг гэх мэтээр төлсөөр байгаад гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Төлбөрөө төлж байх хугацаанд тус компанийн ажилтан Амаржаргал бусдыг залилсан гэж шалгагдаж, миний бие тус хэрэгт хохирогчоор тогтоогдож 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаан болсон. Энэ шүүх хурал дээр Н.Ч******* А******* 13,000,000 төгрөг дутуу байгаа. Үүнийгээ төлчихвөл гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь үлдэгдэл 13,000,000 төгрөгийг төлж ингэснээр тус байрны төлбөрийг бүрэн төлж дуусгасны дараа байрны гэрчилгээгээ авъя гэтэл удахгүй гаргаж өгнө гээд өгөөгүй. Ингээд гэрчилгээ хэзээ гарах вэ гээл асууж сураад байж байтал шүүх хэргийг шийдвэрлэхдээ миний байрны гэрчилгээг Ч******* гаргаж өгнө, төлбөрийг тус компани авсан байна гэж тайлбарласан.Тэгэхээр нь миний бие Н.Ч******* удахгүй гэрчилгээг өгөх юм байна гэж өнөөдрийг хүртэл хүлээсэн. А холбогдох дээрх эрүүгийн хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаж олон жил явсаар Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болж шийдвэрлэсэн. Ингээд энэ асуудал А ямар ч хамааралгүй зөвхөн Н.Ч*******ын компанитай гэрээ байгуулсан тул Н.Ч******* бүрэн хариуцахаар болсон юм. Гэтэл өнгөрсөн намар Н.Ч******* манайд ирээд олон жил байрандаа суулгасан та байр суллаж өг гэсэн. Би 75 настай, энэ байрыг авах гэж байгаа юмаа зарж урьдчилгаа төлж, үлдэгдэл төлбөрийг нь бага багаар төлсөөр бүрэн төлж барагдуулсан байтал өндөр настай, юм мэдэхгүй намайг дээрэлхэж байр савнаас хөөж байгаад үнэхээр их гомдолтой байна. Миний бие Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо /одоогийн 30 дугаар хороо/,**** байр, **** тоот байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул энэ орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, **** байр, **** тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Н.Ч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Иргэн Л.А******* нь тус шүүхэд өөрийгөө Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, 1б хэсэг Б.Доржийн гудамж, хоршоолол хотхон, *** байр, **** тоотод байрлах 1 өрөө 50 м.кв байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Тус нэхэмжлэлдээ 2010 онд тус байрыг худалдан авах гэрээг хийж 25,500,000 төгрөгийг бэлнээр төлсөн гээд үлдэгдэл төлбөрөө зээлээр төлөхөөр тохиролцсон гээд сар бүр 250,000 төгрөгийг төлсөн баримтыг жагсааж гаргасан байна. Гэтэл миний бие тухайн байрыг өөрийн газар дээр банкны зээлээр барьж ашиглалтад оруулсан бөгөөд тухайн үед буюу 2010 онд иргэн Л.А*******тай байр худалдах, худалдан авах гэрээ хуурамчаар хийж хууль бусаар амьдарсан байсан нь шүүх цагдаагаар шалгагдаж тогтоогдсон бөгөөд тухайн цаг үеэс түрээсийн гэрээгээр тус байранд оршин сууж байгаа. Гэтэл сүүлийн жилүүдэд байрны мөнгөө төлсөн гээд түрээсийн мөнгө ч төлөхгүй гэрээний үүргээ зөрчиж өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байгаа тул бид гэрээнээс татгалзаж байрыг чөлөөлөхийг удаа дараа мэдэгдэж, байрнаас нүүхийг шаардсан. Өнөөдрийг хүртэл Г.А******* нь өндөр настай хөгшин хүнийг байрнаасаа хөөлөө, надад өөр очих газар байхгүй, эндээ үхмээр байна гээд байрнаас гарахгүй, миний байрыг чөлөөлж өгөхгүй хууль бусаар одоог хүртэл амьдарч намайг хохироож байна. Иймд Г.А*******гийн гаргасан нэхэмжлэл огт үндэслэлгүй бөгөөд өмчлөгчөөр тогтоох боломжгүй юм. Иймд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “…Иргэн Н.Ч******* би 2009 онд Баянзүрх дүүрэг, 2 хороо, Б.Доржийн гудамж Хоршоолол хотхонд байрлалтай газарт иргэн Ц.Дтай хамтарч өөрсдийн хөрөнгөөр 136 айлын орон сууцны барилга барьж ашиглалтад оруулсан бөгөөд тус байранд 50,51,53,54,55- гэсэн хаяг дугаар авч байсан. Тухайн үед иргэн Ц.Дтай хамтарч хөрөнгө гарган тус байруудыг барьсан учир олсон ашгийг тэнцүү хуваахаар тохирсон байсан учраас нэхэмжлэлд дурдсан байрыг 2009 онд Ц.Дд өгсөн болно. Өөрөөр хэлбэл тус байрны өмчлөгч нь Ц.Д юм. Гэхдээ бидний хооронд мөнгө төгрөгийн тооцоо их байдаг байсан учир өмчлөх эрхийг нь 2018 онд Дд шилжүүлж өгч 2023.08 cap хүртэл тус байрны өмчлөгч байсан юм. Тийм учраас орон сууц хөлслөх гэрээний дагуу байрны түрээсийн мөнгийг Ц.Дын данс руу тушааж байсан байдаг. Мөн 2012 онд манай барилгын борлуулалт явагдаж байх үед манай байрны борлуулалт дээр иргэн П.А холбоотой захиалгын гэрээгээр бусдыг залилж байрны урьдчилгаа мөнгө бусдаас залилсан гэмт хэрэг гарсан бөгөөд тус хэргийг нь СБД-ийн цагдаагийн газар шалгаж хэргийг хянан шийдсэн. Тус хэргийн улмаас 10 гаруй иргэн хохирсон байдгаас нэг хохирогч нь иргэн Л.А******* юм. Тухайн үед иргэн Л.А******* нь П.А мөнгө төгрөгөө залилуулсан байдаг бөгөөд, миний бие болон манай компанид хамааралгүй мөн байрны ямар ч төлбөр мөнгө бидэнд тушаагаагүй, байр захиалгын гэрээ байгуулаагүй болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон. Мөн Л.А******* нь өөрөө бусдын байранд дур мэдэн нүүж орж амьдарч байснаа хүлээн зөвшөөрч улмаар түрээсээр цаашид тус байранд хөлсөлж суухаар Ц.Дтай тохирсон байсан юм. Ер нь тухайн үед. Орон сууц худалдан авах гэрээ хийгдээгүй төлбөр тооцоо хийгдээгүй учир байрнаас гарах шаардлага Удаа дараа өгч байрнаас гаргах гэсэн боловч Л.А******* нь очих газар байхгүй тэтгэвэрт байдаг цаашид тус байрандаа түрээсээр амьдаръя гээд 2010 оны 10 сарын 19-ний өдөр Ц.Дтай тохирч компанитай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Ингээд сар бүр 250.000 төгрөг төлж байхаар тохирч улмаар сар бүрийн мөнгөө Дд дансаар төлөөд явж байсан болно. Ингээд 2010 оноос хойш тус байрыг иргэн Л.А******* нь хөлслөөд амьдарч байгаа болно. Гэтэл сүүлдээ түрээсийн төлбөрөө төлөхгүй хохироож, байрыг худалдан авсан мэтээр ярьж, дур мэдэн зөвшөөрөлгүй байранд сууж, хууль бусаар амьдарч байгаа болно. Тухайн үед миний бие Л.А*******г хөгшин настай хүн учир ойлгох байх гээд асуудлыг тайван байдлаар шийдэх гэж олон удаа очиж байр чөлөөлж, суллаж өгөхийг шаардсан боловч өөдөөс өвчин зовлон, үхэл хагацал яриад байрнаас гарах боломжгүй гэдэг байсан. Мөн тус байрыг сүүлдээ худалдаж авсан мэтээр ярьж хаалга үүдээ онгойлгохгүй байсаар өдийг хүртэл хууль бусаар тус байранд амьдарч биднийг хохироож байгаа болно. Мөн Л.А*******тай байгуулсан орон сууц хөлслөх гэрээнээс бид татгалзсан учир байр чөлөөлж өгөхийг шаардсан боловч суллаж өгөхгүй биднийг хохироож байна.

2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд:

Иргэн Л.А******* нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо нутаг дэвсгэрт баригдсан 30 айлын орон сууцны 1 дүгээр орцны 3 давхрын**** тоот 1 өрөө орон сууцыг захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гээд тус гэрээний үндсэн дээр миний өмчлөлд байгаа БЗД-ийн 2 хороо **** дугаар байрны **** тоотод хууль бусаар оршин сууж байна. Гэтэл миний бие И**** ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд, тухайн үед тус компанийн захирал байхдаа өөрөө болон И**** ХХК-ийг төлөөлөн иргэн А*******тай орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээг огт байгуулаагүй бөгөөд тус гэрээг харахад иргэний хуулийн 56-р зүйлийг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тодорхой байгаа юм. Гэтэл Л.А******* нь И***** ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн дээр компанитай гэрээ байгуулж, орон сууцны үнийг 100 хувь төлсөн гээд миний өмчлөлд байгаа БЗД-ийн 2 хороо, **** дугаар байрны *** тоот 1 байранд хууль бусаар амьдарч, өөрийгөө тус байрны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь огт үндэслэлгүй байна. Иймд иргэн А*******гийн Их өвөр ХХК-тай байгуулсан Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо 30 айлын орон сууцны 1-р орчны 3 давхрын *** тоот 1 өрөө орон сууцыг захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-д, 56.1.8-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо *** дугаар байрны *** тоот 50 м.кв 1 өрөө байрыг албадан чөлөөлж өгнө үү…” гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгч нь уг байранд 14 жил амьдарч байна. Энэ хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчийг энэ байрнаас гар гэж нэг ч удаа шаардаагүй, ийм баримт байхгүй. Би яагаад нэхэмжлэл гаргасан гэхээр уг байрыг гуравдагч этгээдэд худалдах гээд дуудлага худалдаа болоод л энэ маргаан үүссэн. 2010 онд уг байрыг худалдаж авсан, төлбөрийг төлчихсөн учраас өмчлөгч гэж үзэж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй…” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө хураах тухай” 16290859/02 дугаар тогтоолоор энэ байрыг хураагаад улмаар дуудлага худалдаа зарлачихсан. Тэгэхээр хариуцагч нь уг байрыг албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Учир нь уг байрыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх газар хураагаад төлбөрт тооцоод өгчихсөн, 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 2 дахь дуудлага худалдаагаар худалдан борлуулагдсан...” гэв.

 

 Нэхэмжлэгчээс у******* тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Л.А*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2010.04.30-ны өдрийн 16 тоот бэлэн мөнгөний орлогын баримт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.07.08-ны өдрийн 905 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2017.12.25-ны өдрийн 36 дугаар тогтоол, орлогын мэдүүлгийн баримтууд, 2010.09.09-ний өдрийн 53/17 дугаар орлогын ордерын баримт, 2010.06.28-ны өдрийн 55/16 дугаар орлогын ордерын баримт, 2010.05.28-ны өдрийн 55/16 дугаар бэлэн мөнгөний орлогын баримт, орлогын мэдүүлгийн баримтууд, зарлагын мэдүүлгийн баримтууд, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2023.09.19-ний өдрийн 195 дугаар тодорхойлолт, 16290454/02 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 Хариуцагчаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04-140/7724 дугаар албан бичиг, 2024.03.26-ны өдрийн 4/25 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2015.12.10-ны өдрийн 3630 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2019.08.02-ны өдрийн 183/ГХ2019/00797 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2024.04.23-ны өдрийн 5/24 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.02-ны өдрийн 183/ШЗ2019/08967 дугаар шүүгчийн захирамж, хариу тайлбар, у******* тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2010.10.19-ний өдрийн 53/17 дугаар Орон сууц хөлслөх гэрээ, И**** ХХК-ийн у******* бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн у******* бүртгэлийн лавлагаа, И*****ХХК-ийн дүрэм, 001103863 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн у******* бүртгэлийн гэрчилгээ, Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2012.12.03-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах у******* комиссын акт, Нийслэлийн Прокурорын газрын 2017.06.19-ний өдрийн 275 дугаар тогтоол, П.Амаржаргалын 2010.09.15-ны өдрийн хүсэлт, Нийслэлийн Прокурорын газрын 2018.01.31-ний өдрийн 02 дугаар тогтоол, 2011.01.25-ны өдрийн 434 дугаар шинжээчийн дүгнэлт, 2016.12.16-ны өдрийн №02-06-035/02 дугаар шинжээчийн дүгнэлт, Ц.Дын 2022.04.19-ний өдрийн хүсэлт, Оюуны өмч, у******* бүртгэлийн ерөнхий газрын 2016.12.08-ны өдрийн 12/12249 дугаар албан бичиг,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл,

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн Прокурорын газрын 2025.03.07-ны өдрийн 2/1598 дугаар албан бичиг, Эрүүгийн хэргийн тусгай архивын 2015.03.27-ны өдрийн 144 дугаар албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2025.04.28-ны өдрийн 1/2583 дугаар албан бичиг, Л.А*******гийн мэдүүлэг, 2024.05.10-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024.05.27-ны өдрийн 04-140/13062 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн У******* бүртгэлийн хэлтсийн 2025.06.12-ны өдрийн 10-3/722 дугаар албан бичиг, эрхийн у******* бүртгэлийн Ү-2204058798, Ү-2204054602 дугаартай, Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, 53 байр, 16, 17 тоот орон сууцны лавлагаа, хувийн хэрэг, Мишээл-Од аудит ХХК-ийн Цагдаагийн Ерөнхий газар, У******* мөрдөн байцаах газрын ХГХМ хэлтсийн 2012.07.26-ны өдрийн 10/4-6493 тоот албан тоотоор тус хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн 20935612 дугаартай хэрэгт санхүүгийн аудит оруулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу П.Амаржаргал, Н.Ч*******, Ц.Д нарт холбогдох И**** ХХК-тай холбоотой эрүүгийн 1,2,3,4,5,6,7,8,9,10 дугаар хавтаст хэрэгт үндэслэн хийсэн гүйцэтгэлийн аудитыг дуусгавар болгосон тухай тайлан зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Л.А******* нь Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, **** дугаар байр, ***тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг анх хариуцагч Н.Ч*******ад холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад И**** ХХК-ийг хамтран хариуцагчаар татан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцсэн бөгөөд хариуцагч Н.Ч******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хүлээн зөвшөөрөөгүй маргадаг.

 

1.    Хариуцагч И**** ХХК-нд холбогдох Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо,**** дугаар байр, **** тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд

 

Хэрэгт авагдсан баримтаар И**** ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 1626 дугаар шийдвэрээр татан буугдсан болох нь хуулийн этгээдийн у******* бүртгэлийн лавлагаагаар тогтоогддог бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д зааснаар маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг, эрх нь эрх залгамжлагчид шилжсэн болох нь тогтоогдохгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар И***** ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. /1хх-134 хуудас/

 

2.    Хариуцагч Н.Ч*******ад холбогдох Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, **** дугаар байр, **** тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд

 

Хэрэгт нэхэмжлэгч Л.А******* нь 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 16 тоот, “байр худалдан авах урьдчилгаа” гэх утгаар 500,000 төгрөг, 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “55/16” “Байр худалдан авах урьдчилсан төлбөр” гэх утгаар 12,500,000 төгрөг, 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “№55/16” “Байр худалдан авах төлбөр” гэх утгаар 1,000,000 төгрөг, 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “№53/17”, “Байр худалдан авах” гэх утгаар 11,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөг төлж, уг төлбөрийг П.Амаржаргал орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ болон орон сууц хөлслөх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулан өгсөн мөнгийг гэрээгээр халхавчлан итгэл төрүүлэх аргаар залилан мэхэлж, 48 хохирогчоос нийт 154,890,000 төгрөгийг залилан, ... П.Амаржаргал нь И*****ХХК-д менежерээр ажиллах хугацаанд 20 иргэнээс орон сууцны үнэ болох нийт 14947.0 мянган төгрөгийг бэлнээр авсан байна. Үүнээс 13850., мянган төгрөг баримтаар тогтоогдохгүй, 5310.0 мянган төгрөгийг И**** ХХК-д тушаагдсан тул тус тус хасаж тооцлоо. Үүнээс үзвэл менежер П.Амаржаргал орон сууц худалдаж авсан 17 иргэнд 130310.0 мянган төгрөгийн хохирол учруулсан байна... Л.А*******гийн 25,000,000 төгрөгөөс 13,000,000 төгрөг төлүүлэх, ... Хавтаст хэрэгт И**** ХХК өөрөө хохирсон хохирогч байхад бусад хохирогч нарт төлөх хохирлыг төлүүлэхээр иргэний хариуцагчаар  татсан нь буруу байна гэж шүүх дүгнэлээ. Харин И**** ХХК орон сууц худалдан авсан мөнгөө П.А өгч хохирсон Л.А*******, ... нарыг 5 жил байрандаа суулгаж, байгаа бөгөөд үлдэх хохирлын асуудлыг шүүхээр шийдвэрлэсэн тохи үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгох асуудлыг хууль зүйн дагуу шийдвэрлэх боломжтой гэсэн болно. Ийм учраас И**** ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ....,

Б овогт П А 48 хохирогчийг залилан мэхэлж бусдад 196,044,936 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ... тооцсугай... гэсэн Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 905 дугаартай шийтгэх тогтоол авагдсан байна.   (1хавтаст хэргийн 7-14, 6, 23, 24, 25 дахь тал)

 

Дээрх 905 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Л.А******* хохирогчоор тогтоогдож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд дээрх маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, ***дугаар байр, *** тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохтой холбоотой шаардах эрхээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан 6 жилийн хугацаанд нэхэмжлэгч Л.А******* гаргах эрхтэй ба өөрийн эрх ашиг нь зөрчигдсөн болохоо мэдсэн, шүүхийн шийдвэр 2015.07.08-ны өдөр гарснаас хойш шаардах эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн байх тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцагч Н.Ч*******ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь хуулийг мэдэхгүй, буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй болохыг тайлбарлавал зохино.

 

3. Хариуцагч Н.Ч******* шүүхэд Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, **** дугаар байр, **** тоот 1 өрөө орон сууцнаас нэхэмжлэгч Л.А*******г албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад И**** ХХК-тай байгуулсан Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо 30 айлын орон сууцны 1-р орцны 3 давхрын ****тоот 1 өрөө орон сууцыг захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тооцуулж, Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо **** дугаар байрны ****тоот 50 м.кв 1 өрөө байрыг албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, өөрчилсөн байна.

 

Нэхэмжлэгч Л.А******* Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, *** дугаар байр, **** тоот 1 өрөө орон сууцанд амьдарч байгаа бөгөөд 18 тоот орон сууцанд амьдраагүй тул *** тоотод холбогдох нэхэмжлэлийн шаардлага надад хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, хариуцагч Н.Ч******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, өөрчлөхдөө 17 тоот  гэдгийг 18 тоот гэж техникийн алдаа гаргасан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг зөвшөөрөхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт зохигчид мэтгэлцэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар Баянзүрх дүүрэг,  2 дугаар хороо /хуучнаар 30 дугаар хороо/ Доржийн гудамж, *** дугаар байр, *** тоот  хаягт байршилтай, эрхийн у******* бүртгэлийн Ү-2204054602 дугаартай 40,13 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгч нь Н.Ч******* болох нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /2х.х-ийн 5 хуудас/

 

Хариуцагч нь Н.Ч******* нь И**** ХХК нэхэмжлэгч Л.А******* нарын хооронд хийсэн Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо 30 айлын орон сууцны 1-р орцны 3 давхрын **** тоот 1 өрөө орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тооцуулахаар шаардаж байх бөгөөд И**** ХХК-ийг төлөөлж шаардах эрхтэй болохоо шүүхийн өмнө нотлоогүй ба Их өвөр ХХК-ийн хийсэн хэлцлийг иргэн Н.Ч*******ын хувьд шаардах эрхгүй тул шаардах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэгч Л.А*******д холбогдох Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо 30 айлын орон сууцны 1-р орцны 3 давхрын **** тоот 1 өрөө орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв./1х.х-ийн 138-141 хуудас/

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2.-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй  гэж тус тус заажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж өөрчлөхдөө Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо 53 дугаар байрны *** тоот 50 м.кв 1 өрөө байрыг албадан чөлөөлүүлэхээр сөрөг шаардлага гаргасан бөгөөд шүүх уг гаргасан сөрөг шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүхийн хэлэлцүүлгээр мэтгэлцээн өрнүүлсэн тул хариуцагч Н.Ч*******ын гаргасан сөрөг шаардлагыг техникийн алдаа гэж дүгнэж, эрх зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй юм. Иймд хариуцагч Н.Ч******* нь Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо ****дугаар байрны ****тоот 50 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдоогүй, түүнчлэн уг 18 тоотыг нэхэмжлэгч Л.А******* хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаа болох нь нотлогдохгүй байх тул 18 тоотоос албадан чөлөөлүүлэх хариуцагчийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Ч*******ад холбогдох Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо, 53 дугаар байр, 17 тоот 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгч Л.А*******гийн үндсэн, И*****ХХК-тай байгуулсан Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо 30 айлын орон сууцны 1-р орцны 3 давхрын 16 тоот 1 өрөө орон сууцыг захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тооцуулж, Баянзүрх дүүрэг, 30 дугаар хороо 53 дугаар байрны 18 тоот 50 м.кв 1 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх хариуцагч Н.Ч*******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, У******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  төлсөн 357,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 420,150 төгрөгийг тус тус у******* орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ