2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/04018

 

 

 

 

 

 

 

 

2025 05 08

191/ШШ2025/04018

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, ... байр хаягт байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ө.*******/

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******, Б.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэнг оролцуулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.******* шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******, Б.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

1.Хүсэлт гаргагч ******* ******* ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* ******* ХХК болон Б.*******, Б.******* нар нь ******* ******* ХК-тай 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 22/65 тоот зээлийн гэрээ болон фидуцын гэрээ байгуулан 55,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээл авсан. 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 22/66 тоот зээлийн гэрээ болон фидуцын гэрээ байгуулан 36,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээл авсан. 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 22/65 тоот гэрээний зээл, хүүгийн төлбөрийн 53,316,437.56 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 22/66 тоот гэрээний зээл хүүгийн төлбөр 36,503,907.38 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Нийт 2 зээлийн төлбөр 89,820,344.94 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч нь 22/65, 22/66 тоот гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүр бүрэн төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний үүргээ зөрчиж 22/65 тоот гэрээний зээлийн төлбөрт огт төлөлт хийлгүй 512 хоног хугацаа хэтэрч, 22/66 зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрт огт төлөлт хийлгүй 756 хоног хугацаа хэтэрч байна. Иймд Б.*******, Б.******* нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.*******ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

2.Хүсэлт гаргагч ******* ******* ХК-иас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, гэрээний хавсралт, Автомашины гэрчилгээ, Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Зээлийн дансны харилцагчийн хуулга, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******, Б.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг өөрийн оршин суух газрын шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхэд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Барьцаат зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, гэрээний хавсралт, Автомашины гэрчилгээ, Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Зээлийн дансны харилцагчийн хуулга, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 182/Ш32024/03792 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хариуцагч ******* ******* ХХК нь Чингэлтэй дүүрэг, ..дугаар хороо, ... гэх хаягт бүртгэлгүй бөгөөд үйл ажиллагаа явуулдаггүй, хариуцагч Б.******* нь Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэх үндэслэлээр ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Үүри ******* ХХК, Б.*******, Б.******* нарт холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 89,820,344.94 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

6.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ын оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь дээрх баримтаар тогтоогдож байх тул ******* ******* ХК-ийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овогт ын ******* /регистрийн дугаар /-ыг эрэн сурвалжлах хүсэлтийг хангах үндэстэй. 

 

7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ө.******* нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ын оршин суух хаяг тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан овогт ын ******* /регистрийн дугаар /-ыг эрэн сурвалжилж, нэхэмжлэлийн шаардлагаас иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* ******* ХК /утас: /‑д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Нэхэмжлэгч нь Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ