2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 192/ШШ2025/05425

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          06             23                                        192/ШШ2025/05425

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,    

 

 Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр 4 дүгээр баг, Цэций хороолол, ****** тоотод оршин суух, М******* овогт С******* Н******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, *****байр,***** тоотод оршин суух, Э******* овогт Э******* Б******* /РД:*******/-д холбогдох,

31,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Э.Б*******ийг диплом гаргаж өгнө гэсний үндсэн дээрээс 4 хүний диплом гаргуулахаар өөрийн хаан банкны тоот дансны интернэт банкаар Э.Б*******ийн Хас банкны тоот дансанд тус тус 30,500,000 төгрөг шилжүүлсэн. Үндсэн 1,000,000 төгрөгийг миний нөхөр Г Н 2024.11.30-ны өдөр Хаан банкны тоот дансны интернэт банкаар Э.Б*******ийн Хас банкны тоот дансанд шилжүүлснээр нийт 31,500,000 төгрөг шилжүүлсэн болно. Э.Б******* нь 2024.12.18-ны өдөр 4 диплом гаргаж өгөх байсан боловч гаргаж өгөөгүй. Утсаар олон дахин хэлж ярьж асуухаар элдэв шалтгаан тоочиж одоог хүртэл гаргаж өгөхгүй байгаа тул надаас авсан нийт 31,500,000 төгрөгийг гаргаж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Э.Б******* шүүхэд гаргасан тайлбартаа:

   Нэхэмжлэгч С.Н*******ийн хариуцагч Э.Б*******д холбогдуулан нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Иймд тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч С.Н******* нь хариуцагч Э.Б*******д холбогдуулан 31,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б******* нь 31,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүх хуралдаанд гаргасан байна.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. С.Н*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Б*******д холбогдох 31,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,450 төгрөгийн 50 хувь болох 157,725 төгрөгийг хариуцагч Э.Б*******ээс, үлдэх 50 хувь буюу 157,725 төгрөгийг улсын орлогоос буцаан  тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Н*******т олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ