Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
Хэргийн индекс | 2310000001986 |
Дугаар | 2024/ДШМ/929 |
Огноо | 2024-08-15 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | С.Бат-Орших, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2024/ДШМ/929
2024 8 15 2024/ДШМ/929
А.Бхолбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/326 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Бхолбогдох эрүүгийн 2310000001986 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулга илтгэснээр хянан хэлэлцэв.
Бүгүнүүд ургийн овгийн А.Б, 1998 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт ..............тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:........................./;
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 752 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 21/807 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
А.Б нь фейсбүүк цахим орчинд “Gansuh Badamsereejid” гэx хуурамч хаягийг ашиглан “Шоколад бөөний үнээр зарна”, “Адууны арьсан гутал зарна”, “Ор хөнжлийн даавуу бөөний үнээр зарна” гэсэн хуурамч заруудыг байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны 5098174182 тоот дансаар уг зарын дагуу холбогдсон нэр бүхий 53 хохирогч иргэдээс нийт үргэлжилсэн үйлдлээр 5.075.250 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Б үргэлжилсэн үйлдлээр, “хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Боногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд А.Бнийт 5.075.250 /таван сая далан таван мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулж, нэр бүхий 53 хохирогчид (шийтгэх тогтоолын хавсралтад заасан хувь хэмжээгээр) олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Бцагдан хоригдсон нийт 19 /арван ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт А.Биргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, А.Бурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Бгомдол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх миний хувийн байдлыг хэт дордуулж, хохирол, төлбөрийг барагдуулах нөхцөл боломж олголгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг авч үзэлгүй 6 сарын хорих ял оногдуулсан гэж үзэж байна. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирол, төлбөр болох 5.075.250 төгрөгийг бүрэн төлж барагдуулж оролцох болно. Иймд давж заалдах гомдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг минь хөнгөрүүлэн багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Бөмгөөлөгч Б.Лхагвадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Бмөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, төлбөр төлөхөө илэрхийлсэн. Хохирол, төлбөр төлөхөөр очиход нь “заавал 50 хувиас дээш төлбөр төл” гэдэг байдлаар эрх зүйн байдлыг нь дордуулсан. Одоо нэр бүхий 3 хохирогчид 238.000 төгрөгийн хохирол, төлбөр төлөгдөөгүй байгаа бөгөөд тухайн 3 хохирогчийг хайгаад олоогүй. Нэг хохирогч нь Говьсүмбэр аймагт, нэг хохирогч нь Өвөрхангай аймагт байдаг. Нэр бүхий 48 хохирогчийн хохирлыг Эрдэнэмандал гэх хүний дансанд байршуулсан талаарх баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдааны өмнө хохирол, төлбөр төлөх данс асуусан боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “энэ данс байхаа больсон” гэсэн хариу өгсөн. Шүүгдэгч А.Бнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, хохирол, төлбөр төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Бат-Орших тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Бнь нэр бүхий 53 иргэнээс нийт 5.075.250 төгрөгийг хуурч, залилж авсан. Үүнээс 48 хохирогчийн хохирол, төлбөрийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлсөн байна. Үлдсэн хохирогч нарын хохирол, төлбөрийг төлөх гэж хичээгээд олоогүй гэж байгаа боловч тухайн хохирогчид А.Бруу өөрсдийн дансаар мөнгө шилжүүлсэн баримтыг хүснэгтээр хавтаст хэрэгт хавсаргасан. Олоогүй гэх 3 хохирогчийн хохирол, төлбөрийг тухайн дансанд нь байршуулж баримтыг давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Бүйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол учруулсан байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, А.Бнь фейсбүүк цахим орчинд “Gansuh Badamsereejid” гэx хуурамч хаягийг ашиглан “Шоколад бөөний үнээр зарна”, “Адууны арьсан гутал зарна”, “Ор хөнжлийн даавуу бөөний үнээр зарна” гэсэн хуурамч заруудыг байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн Хаан банкны 5098174182 дугаарын дансаар уг зарын дагуу холбогдсон нэр бүхий 53 хохирогчоос нийт үргэлжилсэн үйлдлээр 5.075.250 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч З.Эийн “…2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ээжийгээ баярлуулах зорилгоор “шоколадан цэцгийн баглаа зарна” гэх зарын дагуу худалдаж авахаар тохиролцож өөрийн данснаас 5098174182 дугаарын данс руу 49.000 төгрөг шилжүүлсэн. …” /1хх 14/,
хохирогч Л.Д “…2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед өөртөө өвлийн гутал авахаар фейсбүүк дээр байсан “адууны арьсан гутал зарна” гэх зарын дагуу холбогдож, гутал авахаар болж Хаан банкны 5098174182 дугаарын данс урьдчилгаа төлбөрт 70.000 төгрөг шилжүүлсэн. …” /1хх 184-185/,
хохирогч М.С “…2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн үед өөртөө өвлийн гутал авахаар фейсбүүк дээр байсан “адууны арьсан гутал зарна” гэх зарын дагуу холбогдож, гутал авахаар болж Хаан банкны 5098174182 дугаарын данс урьдчилгаа төлбөрт 70.000 төгрөг шилжүүлсэн. …” /1хх 200-201/,
хохирогч С.Г “…2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн үед өөртөө өвлийн гутал авахаар фейсбүүк дээр байсан “адууны арьсан гутал зарна” гэх зарын дагуу холбогдож Хаан банкны 5098174182 дугаарын данс руу урьдчилгаа төлбөрт 70.000 төгрөг шилжүүлсэн. …” /1хх 216-217/,
хохирогч Ж.Ж “…2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цагийн үед өөртөө өвлийн гутал авахаар фейсбүүк дээр байсан “адууны арьсан гутал зарна” гэх зарын дагуу зар оруулсан хаягтай холбоо тогтоож, Хаан банкны 5098174182 дугаарын данс руу урьдчилгаа 120.000 төгрөгийг шилжүүлсэн. …” /1хх 232-233/,
хохирогч М.О “…2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цагийн үед ээждээ өвлийн гутал авахаар фейсбүүк дээр байсан “адууны арьсан гутал зарна” гэх зарын дагуу зар оруулсан хаягтай холбоо тогтоож Хаан банкны 5098174182 дугаарын данс руу урьдчилгаа 70.000 төгрөгийг шилжүүлсэн. …” /1хх 248-249/,
хохирогч О.Э “...Би 2023 оны 01 дүгээр сарын 24-ний
өдрийн 15 цагийн үед ээждээ өвлийн гутал авахаар фейсбүүк дээр байсан “адууны арьсан гутал зарна” гэх зарын дагуу холбогдоход Хаан банкны 5098174182 данс руу урьдчилгаа 70.000 төгрөг хийгээрэй, гутлыг чинь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас аймгийн төв рүү аваад очно гэж чат бичихээр нь уг данс руу 70.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /2хх 14-15/,
хохирогч В.Б “..2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед фейсбүүк дээр байсан “адууны арьсан гутал зарна” гэх зарын дагуу холбогдож, гутлыг хямдралтай үнээр 60.000 төгрөгөөр худалдан авахаар болж Хаан банкны 5098174182 дугаарын данс руу шилжүүлсэн. ...” /2хх 30-31/,
хохирогч Л.Э “.. Би 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүкээр үл таних хүн бөөний үнээр шоколад зарна гэсэн зар оруулсан байсан. Би тухайн хүнтэй чатлаж байгаа “Маx Fun”, “Alpen Gold” зэрэг шоколад бөөнөөр нь авахаар болсон. Тэгээд Хаан банкны 5098174182 дугаарын данс руу эхлээд “Маx Fun” шоколадны мөнгө гэж 50.000 төгрөг, дараа нь “Alpen Gold” шоколад бөөнөөр захиалаад 300.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /2хх 49/,
хохирогч С.П "...2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүк дээр “G B” гэсэн хаягтай хүнтэй харилцаж, бөөний үнээр ор хөнжлийн давуу зарна гэсэн зарын дагуу холбогдож хүргэлтээр авахаар болсон. Тухайн хүн надад хүргэлтийн дугаар гэж 94879984 дугаарыг өгсөн, Тэгэхээр миний бие итгээд мөн эмэгтэй хүний зурагтай байхлаар нь гэртээ хүргүүлж авахаар түүний хэлсэн данс болох 5098174182 дугаарын данс руу 60.000 төгрөг шилжүүлсэн. ...” /2хх 72-73/,
хохирогч С.С “…2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүкээр Gantsogt shinetsetseg “адууны арьсан гутал лизингээр зарна” гэсний дагуу Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 60.000 төгрөг шилжүүлсэн. ...” /2хх 91-92/,
хохирогч С.М “...2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүкээр “ор хөнжлийн давуу зарна” гэх зарын дагуу холбогдож хоёр хүний хөнжлийн даавуу авахаар ярилцаж Хаан банкны 5098174182 дугаартай данс руу 25.000 төгрөг шилжүүлсэн. ...” /2хх 110/,
хохирогч Г.С “...Би 2023 оны 01 дүгээр сарын 24-ний
өдөр 16 цагийн үед фейсбүүк дээр байсан “адууны арьсан гутал зарна” гэх зарын дагуу холбогдож, уг гутлаас өөртөө нэгийг худалдан авахаар болж сарын 70.000 төгрөгийн лизингээр өгнө, гутлыг чинь өглөө 9 цаг гэхэд унаанд тавьж явуулна” гэж чат бичихээр нь уг данс руу урьдчилгаа 70.000 төгрөгийг “95539280" гэх утгатай шилжүүлсэн. ...” /2хх 126-127/,
хохирогч Ч.Ч “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүкээр булган аймгийн зарын групп дээр Gantsogt гэсэн хаягаас байршуулсан адууны арьсан гутал 350.000 төгрөгөөр зарж байна урьдчилгаа 60.000 төгрөг төлөөд үлдэгдлээ хуваагаад төлөх төлөх боломжтой гэсэн байхаар нь тухайн үедээ чатаар холбогдсон. Тэгээд Хаан банкны 5098174172 дугаарын данс руу 60.000 төгрөгийг “95604719” гэсэн утгатайгаар шилжүүлсний дараа маргааш таксигаар явуулна гэж хэлээд чатаа авахаа больсон. ...” /2хх 147/,
хохирогч Б.Б “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүкээр Gantsogt shinetsetseg гэх хаяг “адууны арьсан гутал лизингээр зарна” гэсний дагуу холбогдож Хаан банкны 5098174172 дугаарын данс руу 200.000 төгрөг шилжүүлж залилуулсан. ...” /2хх 164-165/,
хохирогч Л.Д “...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүкээр Gantsogt shinetsetseg адууны арьсан гутал лизингээр зарна гэсний дагуу Хаан банкны 5098174172 дугаарын данс руу 130.000 төгрөг шилжүүлж залилуулсан. ...” /2хх 181-182/,
хохирогч Э.Ж “...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүкээс зар хараад шоколад авахаар болсон. Тэгээд шоколад болон нэг хүний ор хөнжлийн даавуу 15 ширхэг, хоёр хүний ор хөнжлийн даавуу 2 ширхэг, 6 хос хундага exara гэх нэртэй жигнэмэг 30 ширхгийг авахаар болсон. Тэгээд урьдчилгаа мөнгө гэж 300.000 төгрөгийг Хаан банкны 5098174172 дугаарын данс руу шилжүүлсэн. ...” /2хх 199-200/,
хохирогч Т.С “...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүкээр Gantsogt shinetsetseg гэх хаяг “адууны арьсан гутал лизингээр зарна” гэсний дагуу холбогдож 100.000 төгрөг шилжүүлж залилуулсан. …” /2хх 2210-221/,
хохирогч Б.П “…2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүкээс зар хараад шоколад 20 боодлыг худалдах авах болсон. Урьдчилгаа мөнгө гэж 25.000 төгрөгийг Хаан банкны 5098174182 дугаарын данс руу шилжүүлсэн. ...” /2хх 238-239/,
хохирогч М.О “...2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүкээс зар хараад шоколад худалдаж авахаар болсон. Тэгээд миний авсан юмны нийт дүн нь 116.000 төгрөг болсон. Тэгээд урьдчилгаа мөнгө гэж 60.000 төгрөгийг Хаан банкны 5098174182 дугаарын данс руу шилжүүлсэн. ...” /3хх 6-7/,
хохирогч Б.Н “...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүкээс зар хараад шоколад, ор хөнжлийн даавуу худалдаж авахаар болсон. Миний авсан юмны нийт дүн нь 120.000 төгрөг болсон. Урьдчилгаа мөнгө гэж 74.000 төгрөгийг Хаан банкны 5098174182 дугаарын данс руу шилжүүлсэн. ...” /3хх 24-255/,
хохирогч С.Д “...2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүкээр “Gantsogt shinetsetseg” гэх хаяг “адууны арьсан гутал лизингээр зарна” гэсний дагуу 70.000 төгрөгийг Хаан банкны 5098174182 дугаарын данс руу шилжүүлж залилуулсан. ...” /3хх 41/,
хохирогч Д.Н “...2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүкээр “G B” гэсэн нэртэй хүнтэй харилцаж “ор хөнжлийн давуу” бөөний үнээр авахаар тохиролцож хүргэлтийн гар утас гээд 96235858 дугаар өгсөн. Тухайн дугаарт нь 30 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэгээд Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 52.000 төгрөг шилжүүлсэн. ...” /3хх 60/,
хохирогч Б.Э “...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүкээр “Gantsogt shinetsetseg” гэх хаяг “адууны арьсан гутал лизингээр зарна” гэсний дагуу 60.000 төгрөгийг Хаан банкны 5098174182 дугаарын данс руу шилжүүлж залилуулсан. ...” /3хх 76/,
хохирогч М.Ц “...2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүкээр Говь-Сүмбэр аймгийн зарын групп дээр байршуулсан адууны арьсан гутал 350.000 төгрөгөөр зарж байна. Урьдчилгаа төлөөд авах боломжтой гэхээр нь худалдаж авахаар болж Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 150.000 төгрөгийг шилжүүлсэн. Манай охин гутал авъя гэхээр нь 200.000 төгрөгийг өмнө шилжүүлсэн данс руу 80061443 гэсэн утгатайгаар шилжүүлсэн. ...” /3хх 96/,
хохирогч Б.Б “...2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүк ухаж байгаад “ор хөнжлийн даавуу хямд үнээр зарна” гэсэн утгатай постыг хараад тухайн фейсбүүкээр хаягтай чатаар холбогдсон. Тус фейсбүүк хэрэглэгчтэй харилцах үед ор, хөнжлийн даавуу 68.000 төгрөгөөр зарна гэхээр нь тохиролцоход эхлээд төлбөрөө хийж, дараа нь захиалга баталгаажна гэсний дагуу Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 68.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /3хх 112-113/,
хохирогч Г.Б “...2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүкээр булган аймгийн зарын групп дээр “Gantsogt” гэсэн хаягаас байршуулсан адууны арьсан гутал 350.000 төгрөгөөр зарж байна, урьдчилгаа 60.000 төгрөг төлөөд үлдэгдлээ хуваагаад төлөх боломжтой гэсэн байхаар нь тухайн үед холбогдож Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 60.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /3хх 138/,
хохирогч Ө.С “...2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүкийн зарын групп дээр “бөөний үнээр чихэр, шоколад зарна” гэсэн утгатай постыг харсан. 1кг баавгайтай чихэр захиалахаар тохирч, хүргүүлж авах хаягаа хэлэх гэтэл төлбөрөө хийснээр захиалгыг баталгаажуулна гэхээр нь Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 32.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /3хх 154/,
хохирогч Л.С “...2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр фейсбүүкээр адууны арьсан гутал хямдхан зарж байгаа талаар пост хараад тэр хүнтэй нь чатаар холбогдсон. Тухайн хүнээс 2 ширхэг адууны арьсан гутал захиалахаар болж хаягаа хэлэх гэтэл төлбөрөө шилжүүлсний дараа захиалгыг баталгаажуулна гэсний дагуу Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 140.000 төгрөгийг “88049592” гэх гүйлгээний утга бичээд шилжүүлсэн. ...” /3хх 171/,
хохирогч Н.О “...2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүк дээр үл таних хүний бөөний үнээр ор хөнжлийн даавуу зарна гэсэн зар байсан. Тэгээд ор хөнжлийн даавуу авахаар түүний өгсөн Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 25.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /3хх 190/,
хохирогч Б.П “...2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүк цахим сүлжээнд шоколад бөөний үнээр зарна гэсэн пост байсныг хараад тухайн фейсбүүк хаягтай чатаар холбогдсон. Тухайн хүнтэй холбогдоход олон төрлийн шоколад зарна гэсэн ба “Alpen Gold” шоколаднаас 30 ширхгийг захиалахаар тохирсон. Гэтэл тухайн хүн эхлээд урьдчилгаа мөнгө шилжүүлсний дараа захиалгыг баталгаажуулна гэсний дагуу Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 48.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /3хх 208/,
хохирогч Д.Б “...2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр фейсбүүк дээр үл таних хэрэглэгчээс “ор, хөнжлийн даавуу бөөний үнээр зарна” гэсний дагуу холбогдож хөнжлийн даавуу авахаар болсон. Тэгээд захиалах гэтэл Хаан банкны 5098174182 дугаарын данс руу урьдчилгааг хийх ёстой гэхээр нь 42.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /3хх 227-228/,
хохирогч Б.Х “...2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүкээр “Gantsetseg Sainhvv” гэсэн хаягтай хүн шоколад бөөний үнээр зарна гэсэн пост оруулсан байсан. Тухайн зарын дагуу шоколад бөөний үнээр зарах үнийн мэдээлэл зэргийг авсан. Тэгээд хоорондоо тохиролцож “alpen gold” шоколадыг худалдаж авахаар болж гэрийн хаяг түүн рүү чатаар илгээгээд түүний надад өгсөн Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 50.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /3хх 248-249/,
хохирогч Д.Х “...2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр фейсбүүкээр үл таних “Gantsetseg Sainhvv” гэсэн хаягтай хүний оруулсан “бөөний үнээр шоколад зарна” гэсэн зарын дагуу түүнтэй хямдхан шоколад авахаар тохиролцсон. Тэгээд Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 216.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /4хх 19/,
хохирогч И.Ү “...2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүкээр “G B” гэсэн хаягтай хүнтэй харилцаж бөөний үнээр ор хөнжлийн даавуу хүргэлтээр авахаар болж Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 44.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /4хх 38/,
хохирогч Б.Т “...2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “G B” гэсэн хаягтай хүнтэй харилцаж бөөний үнээр ор хөнжлийн даавуу хүргэлтээр авахаар болж Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 200.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /4хх 57/,
хохирогч Д.П “...2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “G B” гэсэн хаягтай хүнтэй харилцаж бөөний үнээр ор хөнжлийн даавуу худалдан авахаар тохиролцож Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 80.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /4хх 79/,
хохирогч П.О “…2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүкээр үл таних “G B” гэсэн хаягтай хүнтэй харилцаж ор хөнжлийн даавуу бөөний үнээр авахаар болж Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 44.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /4хх 100/,
хохирогч Л.С “2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүк дээр “G B” гэсэн хаягаас ор хөнжлийн даавуу 4 ширхгийг хүргэж өгнө гэсэн зарын дагуу холбогдон ор хөнжлийн даавууг нь авахаар болж Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 80.000 төгрөг шилжүүлсэн. ...” /4хх 118/,
хохирогч О.М “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “G B” гэсэн нэртэй фейсбүүк хаягтай хүнтэй харилцаж, ор хөнжлийн даавуу авахаар тохиролцсон. Бөөний үнээр зах зээлийн үнээс хамаагүй хямдхан байхаар нь түүний хэлсэн Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 360.000 төгрөг шилжүүлсэн. ...” /4хх 139/,
хохирогч А.А “...2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүкээр “G B” гэсэн хаягтай хүний оруулсан байсан “ор хөнжлийн зарна” гэсэн зарын дагуу тухайн хүнтэй чатаар холбогдож үнийн мэдээлэл зэргийг авсан. Хүргэлттэй, хүргээд өгнө гэхээр нь би тухайн үед гадуур явж байсан учир тэр хүнд итгээд Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 36.000 төгрөг шилжүүлсэн. ...” /4хх 158/,
хохирогч Н.Ө “...Би аав, ээждээ цагаан сарын бэлэг бэлдэж өгөх гэж байсан. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк дээрээс зар харж тухайн хүнтэй холбогдож “Alpen Gold” шоколад болон орос шоколад захиалж авахаар болсон. Би Хаан банкны 5098174182 дугаарын данс руу урьдчилгаа мөн болох 80.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /4хх 177/,
хохирогч Д.М “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цагийн үед өөртөө өвлийн гутал авахаар фейсбүүк дээр байсан “адууны арьсан гутал зарна” гэх зарын дагуу холбогдож нэг гутал авахаар тохиролцон Хаан банкны 5098174182 дугаарын данс руу урьдчилгаа 70.000 төгрөг болон тээшний 10.000 төгрөг, нийт 80.000 төгрөг шилжүүлсэн. ...” /4хх 192-193/,
хохирогч Б.Ч “...2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн хамгийн том зарын групп дээр “G B” гэсэн фейсбүүк хаягаас цагаан хэрэглэл бөөний үнээр зарна гэсэн зар байхаар нь тухайн хүнтэй чатаар холбогдсон. Тэгээд хоёр ширхэг цагаан хэрэглэл унаанд тавиулахаар тохиролцон Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 32.000 төгрөг шилжүүлсэн. ...” /4хх 222-223/,
хохирогч Б.М “...2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүкийн Дорнод аймгийн нэгдсэн зар групп дээрээс хөнжлийн даавуу захиалгаар хүргэж өгнө гэсэн зарын дагуу үл таних хүнтэй чатаар холбогдож хөнжлийн даавуу хоёр ширхгийг захиалахаар болж Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 44.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /4хх 239-240/,
хохирогч Б.М “...2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүкээр сошиал орчинд үл таних хаягаас хямд үнээр шоколад зарна гэсэн зар байршуулсан байсны дагуу холбогдож 200.000 төгрөгийн үнэ бүхий “Alpen Gold” авахаар болж урьдчилгаа 100.000 төгрөгийг Хаан банкны 5098174182 дугаарын данс руу шилжүүлсэн. ..” /5хх 6-7/,
хохирогч Ц.Ч “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр фейсбүүкээр сошиал орчинд үл таних хаягаас хямд үнээр шоколад зарна гэсэн зар байршуулсан байсны дагуу холбогдож 50.000 төгрөгийн үнэ бүхий “alpen gold” авахаар болж урьдчилгаа 25.000 төгрөгийг Хаан банкны 5098174182 дугаарын данс руу шилжүүлсэн. ..” /5хх 27-28/,
хохирогч Г.С “...2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүкээр сошиал орчин үл таних хаягаас хямд үнээр шоколад зарна гэсэн зар байршуулсан байсны дагуу холбогдож хоёр төрлийн 196.000 төгрөгийн үнэ бүхий шоколад захиалахаар болж урьдчилгаа 98.000 төгрөгийг Хаан банкны 5098174182 дугаарын данс руу шилжүүлсэн. ..” /5хх 44-45/,
хохирогч Б.И “...2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Наадам центр дотор байхдаа фейсбүүкээр сошиал орчинд үл таних хаягаас хямд үнээр шоколад зарна гэсэн зар байршуулсан байсны дагуу холбогдож 100.000 төгрөгийн үнэ бүхий “Alpen Gold” шоколад захиалахаар болж урьдчилгаа 50.000 төгрөгийг Хаан банкны 5098174182 дугаарын данс руу шилжүүлсэн. ..” /5хх 63-64/,
хохирогч А.Я “...2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 15 цагийн үед өөртөө шоколад худалдаж авахаар фейсбүүк дээр байсан “Alpen Gold” шоколад зарна гэх зарын дагуу холбогдож Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 60.000 төгрөгийг шилжүүлсэн. ..” /5хх 63-64/,
хохирогч Б.Н “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр фейсбүүкээр сошиал орчинд үл таних хаягаас хямд үнээр шоколад зарна гэсэн зар байршуулсан байсны дагуу холбогдож 45.000 төгрөгийн үнэ бүхий “Alpen Gold” авахаар тохиролцож Хаан банкны 5098174182 дугаарын данс руу уг мөнгийг шилжүүлсэн. ...” /5хх 100-101/,
хохирогч Ч.Э “...2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр фейсбүүкээр сошиал орчинд үл таних хаягаас хямд үнээр шоколад зарна гэсэн зар байршуулсан байсны дагуу холбогдож 70.000 төгрөгийн үнэ бүхий “alpen gold” авахаар тохиролцож, урьдчилгаа 40.000 төгрөгийг Хаан банкны 5098174182 дугаарын данс руу уг мөнгийг шилжүүлсэн. ...” /5хх 119-120/,
хохирогч Ж.М “...2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Bymba Monkhtsetseg” гэх фейсбүүк хаягаас Сүхбаатар аймгийн хамгийн том зарын групп оруулсан “Alpen Gold” шоколад бөөний үнээр зарж байна. Унаанд тавьж явуулна гэсэн зарын дагуу уг фейсбүүк хаягтай өөрийн фейсбүүк хаягаараа харилцаж шоколад байна уу гэж бичихэд хэдийг авах вэ гэхээр нь 3 хайрцгийг авна гэхэд урьдчилгаа хийж байж захиалга баталгаажна гэсний дагуу итгээд Хаан банкны 5098174182 дугаарын данс руу 131.250 төгрөгийг шилжүүлсэн. ...” /6хх 8-9/ гэсэн мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 5-6, 181, 197, 213, 229, 245, 2хх 11, 27, 43, 62, 87, 104, 123, 139, 158, 175, 193, 211, 233, 3хх 19, 36, 54, 72, 89, 125, 150, 167, 184, 203, 221, 240, 4хх 11, 32, 51, 70, 92, 112, 131, 152, 171, 189, 206, 235, 5хх 2, 21, 40, 59, 77, 95, 113/,
хохирогч З.Э /1хх 8/, Л.Э /2хх 45/, С.П /2хх 64/, С.М /2хх 106/, Ч.Ч /2хх 147/, Б.Б /2хх 160/, Э.Ж /2хх 194/, Г.Б /3хх 128/, Б.Т /4хх 53/, Д.П /4хх 73/, Б.Ч /4хх 208/, Б.М /4хх 236/, Ц.Ч /5хх 22/, Г.С /5хх 47/, Б.И /5хх 65/, Б.Н /5хх 96/, Ч.Э /5хх 115/ нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Н.О /3хх 186/, И.Ү /4хх 34/, Л.С /4хх 114/ нарын Төрийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Д.Б /3хх 223/, А.А /4хх 154/ нарын Голомт банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Шүүгдэгч Б эзэмшлийн Хаан банкны 5098174182 дугаар дансны хуулга /1хх 50-172/, “G B” гэх фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 10-11, 35-36/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч А.Б“үргэлжилсэн үйлдлээр, хуурч цахим хэрэгсэл ашиглан ...зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Бүйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс шүүгдэгч А.Б үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг.
Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч А.Б“хохирогч нарт урьдчилгаа мөнгийг шилжүүлснээр захиалга баталгаажиж, хүргэлт хийгдэнэ” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 53 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 5.075.250 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, хохирогч нарт мөнгийг нь буцааж өгөөгүй байдал нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрийг нотолж байх тул шүүгдэгч А.Б“ял шийтгэлийг хөнгөрүүлэх“, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвадоржийн “..Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү”. ...” гэсэн гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/326 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч А.Бнь шийтгэх тогтоолд заасан 5.075.250 төгрөгийн хохирлоос 4.837.250 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Бнь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 99 /ерэн ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/326 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч А.Бнь шийтгэх тогтоолд заасан 5.075.250 төгрөгийн хохирлоос 4.837.250 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Х А.Бнь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 99 /ерэн ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА