2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/07094

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 29 191/ШШ2025/07094

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:  ГБХК /РД: -ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эын А /РД: *****/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Голомт банкны хариуцагч Э овогтой А /РД: *****/ нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЗГ/R190017969 дугаарт дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000.00 /Арван сая/ төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай зээлсэн.

Хариуцагч Э.А нь гэрээгээр тохиролцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй байгаа бөгөөд зээлийн хүсэлт гарган авч байх үедээ оршин сууж байсан Э.А нь Дорнод аймаг, Чойбалсан, 7-р баг, 28-р байр, 107 тоот оршин суудаггүй нь Багийн Засаг Даргын тодорхойлолтоор тогтоогдсон нь Дорнод Аймаг Дахь Сум Дундын Анхан Шатны Шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 138/11132025/02044 дугаарт захирамжаар шийдвэрлэгдсэн болно.

Иймд Э.Ад эрэн сурвалжлах ажлыг хуульд заасны дагуу төрийн эрхий бүхий байгууллагад "Эрэн сурвалжлах шийдвэр гаргах үүрэг өгч" бидний ажилд тусална уу. гэжээ.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаар Эрх олгох тухай тушаал, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 18/08/425 тоот Итгэмжлэл, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 138/ШЗ2025/02044 дүгээр захирамж, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн R190017969 дугаартай Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

2.2 Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 191/ШЗ2025/35296 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Э.Агийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс Э.Агийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч ГБХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эын А /РД: *****/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ....Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 138/ШЗ2025/02044 дүгээр захирамжаар Э.А нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Э.А нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1 Хүсэлт гаргагчийн тайлбар, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн R190017969 дугаартай Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ зэргээр Э.А нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

3.2 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Э.А нь ____ хаягт бүртгэлтэй гэжээ.

 

3.3 Э.А нь ____ хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т тус тус зааснаар  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Эын А /РД: *****/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

4. Хүсэлт гаргагч ГБХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

5. Хүсэлт гаргагч ГБХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эын А /РД: *****/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Аг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ГБХК /утас: /-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ГБХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА