| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/01202/И |
| Дугаар | 191/ШШ2025/04315 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/04315
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо,... тоот хаягт оршин суугч, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягт байрлах, ******* ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Н.*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 23,849,500 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулж *******ын нөхөн төлбөрт 23,849,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь ******* ******* ХК-тай 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр УЕА улсын дугаартай арлын дугаартай хар өнгийн Тоёото приус суудлын автомашиныг тээврийн хэрэгслийн бүрэн *******д хамруулж 24031099 дугаар гэрээг байгуулсан. Даатгалын тохиолдол болмогц ******* ******* ХК-д Тээврийн хэрэгслийн *******ын гэрээнд заасны дагуу холбогдох бүх баримтын хамт өргөдөл хүсэлтээ гаргаж өгсөн. ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Санхүүгийн зохицуулах хороо нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/3422 дугаар албан тоотоор хохирлыг нь 100 хувиар 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор барагдуулахыг даалгаж, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Даатгалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан. Б.******* нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Хяргас нуурыг очиж үзэхээр эхнэр 3 хүүхдийн хамт явсан. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Зуун мод гэх газар замын барилга байгууламжийн нөлөөллөөр зам тээврийн осолд орж Тоёота приус маркийн УЕА улсын дугаартай, 05137039 дугаар гэрчилгээтэй авто машин бүрэн устаж үгүй болсон. Тээврийн хэрэгслийн бүрэн *******д хамруулсан 24031099 дугаар гэрээний 6.1.7 дахь хэсэгт зааснаар гэр бүл *******ын хамгаалалтад байсан. Б.******* нь 2024 оны 07 дугаар сарын 20-ноос 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг дуустал 17 хоног, эхнэр Г. нь 2024 оны 07 дугаар сарын 29-нөөс 2024 оны 08 дугаар сарын15-ны өдрийг дуустал 28 хоног хөдөлмөрийн чадвараа алдан гэрээр эмчилгээ хийлгэж, ажлаа хийж чадаагүй тул 45 хоногийг өдрийн 100,000 төгрөгөөр бодож 4,500,000 төгрөг болсон. Өмнө нь нэхэмжилсэн 19,340,500 төгрөг дээр нэмж Даатгалын гэрээний хүснэгт 1-ийн 10 дахь хэсэг, 6.1.20 дахь хэсэгт заасны дагуу 4,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 23,840,500 төгрөг нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч ******* ******* ХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Даатгалын компанид даатгуулсан бол заавал нөхөн төлбөр авна гэх ойлголт байхгүй. Авто тээврийн хэрэгслийн *******ын баталгаанд заасны дагуу хөдөлгөөнд орох үеийн ослуудыг *******д авсан. Гэрээний зүйл заалтаар тохиолдолд тохируулан нөхөн олговор олгож, тодорхой эрсдэлээс хамгаалж байгаа. Машин механизм нь өөрөө аюул хохирол учруулахуйц техникийн хэрэгсэл бөгөөд хүний үйл ажиллагаа, сахилга бат, ёс зүйтэй шууд холбоотой. Жолооч нь өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насыг хариуцах үүрэг, хариуцлагаас хэзээ ч чөлөөлөгдөхгүй гэдгийг ухамсарлах нь зүйтэй. Жолооч замын хөдөлгөөний дүрмийг чандлан биелүүлж, даатгуулагч Б.******* буруугүй байх үүрэгтэй. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу буруутай нь тогтоогдсон. Хохирлыг ерөнхийд даатгасан тул гэрээний зүйл заалтаар 8,457,547 төгрөгийг Б.*******т олгохоор шийдвэрлэсэн. Авто тээврийн хэрэгслийн үнэлгээ нь 34,500,000 төгрөгийг 2 хувь болох 600,000 төгрөгийг хураамжид авсан. УЕА улсын дугаартай, арлын дугаартай хар өнгийн Тоёото приус маркийн суудлын автомашины учирсан хохирол нь даатгуулагч Б.*******ын замын хөдөлгөөнд оролцогчийн эрх, үүргийг зөрчсөний улмаас үүссэн хохирол болохыг эрх бүхий байгууллага тогтоосон. Цагдаагийн газраас ирүүлсэн эрх бүхий албан тушаалтны магадалгааг гаргасан дэслэгч Г.Хурцбаяр нь дээд боловсролтой, 8 жил цагдаагийн байгууллагат ажиллаж байгаа туршлагатай шинжээч гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Санхүүгийн зохицуулах хорооны 3/3422, 3/131 тоот албан бичиг, Жолоочийн хариуцлагын албан журмын *******ын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, Автотээврийн хэрэгслийн *******ын баталгаа, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Орлогын баримт, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн үнэлгээ, Шийтгэлийн 0279581 тоот хуудас, Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээ, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Эрүүл мэндийн *******аар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоо, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт зэргийг,
Хариуцагчаас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Автотээврийн хэрэгслийн *******ын баталгаа, хариу тайлбар зэргийг шүүхэд өгсөн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Архангай аймгийн Цагдаагийн газраас Приус-41 маркийн УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн Зам тээврийн ослын актыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХК-д холбогдуулж *******ын нөхөн төлбөрт 19,349,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны цалин 4,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Тээврийн хэрэгслийн *******ын гэрээ байгуулахдаа Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх осол гэсэн эрсдэлд даатгуулсан тул нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч ******* ******* ХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Даатгуулагч Б.*******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан буруутай болохыг тогтоосон тул 8,457,547 төгрөгийг төлж, үлдэх нөхөн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Санхүүгийн зохицуулах хорооны 3/3422, 3/131 тоот албан бичиг, Жолоочийн хариуцлагын албан журмын *******ын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт, Автотээврийн хэрэгслийн *******ын баталгаа, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Орлогын баримт, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн үнэлгээ, Шийтгэлийн 0279581 тоот хуудас, Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээ, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Эрүүл мэндийн *******аар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоо, Архангай аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн Приус-41 маркийн - УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн Зам тээврийн ослын акт, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр УЕА улсын дугаартай Toyota Prius Alpha-HW маркийн тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах зориулалтаар 23,700,000 төгрөгийн зээлийн гэрээг Зээлдүүлэгч Эм Эл Жи Жи финанс юү би ББСБ ХХК-тай байгуулж зээл авч, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээ байгуулж, уг тээврийн хэрэгслийг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байжээ. /хавтаст хэргийн 21-24 тал/
8.Даатгуулагч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр УЕА улсын дугаартай, арлын дугаартай хар өнгийн Тоёото приус маркийн суудлын автомашиныг тээврийн хэрэгслийн бүрэн *******д хамруулж, 24031099 дугаар гэрээг ******* ******* ХК-тай байгуулж, *******ын гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /хавтаст хэргийн 5-6 тал/
9.Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн эзэмшлийн УЕА улсын дугаартай Toyota Prius Alpha-HW маркийн тээврийн хэрэгслийг жолоодон 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчимд Увс аймгийн Хяргас сумаас Улаанбаатар хот руу явж байх хугацаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн зуу мод гэх газарт төв замын хажуу тал руу орж зам тээврийн осол гаргаж, жолооч Б.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн болох нь Архангай аймгийн Цагдаагийн газрын Приус-41 маркийн УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн Зам тээврийн ослын акт, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн үнэлгээ зэргээр тогтоогдсон байна.
10.Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолтод Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо цагаан байр 49- тоот оршин суух хаягтай ******* овогтой ******* нь Приус-41 маркийн УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Увс аймгийн Хяргас сумаас Улаанбаатар хот руу явж байх хугацаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн зуу мод гэх газарт төв замын хажуу тал руу орж зам тээврийн осол гаргасан. Жолооч Б.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн байна. Приус-41 маркийн УЕА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болно гэжээ. /хх-ийн 86 тал/
11.Даатгуулагч Б.******* нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байх ба Санхүүгийн зохицуулах хороо 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3/3422 тоот албан бичгээр Тус хороонд иргэн Б.*******аас ирүүлсэн авто тээврийн хэрэгслийн *******ын нөхөн төлбөрийн маргаантай холбоотой гомдлын дагуу танай 2024 оны 1/24/1200 тоот албан бичгээр ирүүлсэн хариу тайлбартай танилцлаа. Гомдлыг талуудын ирүүлсэн баримтын хүрээнд хянахад, *******ын гэрээний хугацаанд буюу 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр УЕА улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг даатгуулагч Б.******* жолоодон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж *******ын зүйлд хохирол учруулсан байх ба уг тохиолдлыг танай компанийн зүгээс судалж үзээд уг зам тээврийн ослын шалтгааныг шалгаж тогтоосон цагдаагийн байгууллагын тодорхойлолтыг үгүйсгэж, осол гарах болсон шалтгааныг бүрэн, ойлгомжтой үндэслэл бүхий тайлбарлаагүй байсан тул даатгуулагчаас тодорхойлолтыг дахин ирүүлэх шаардлагатай гээд нөхөн төлбөрийг олгохгүй удааж байгаа нь даатгуулагчийн эрх, ашгийг зөрчиж байна. Учир нь даатгуулагч осол болсон даруйд ослын шалтгааныг тогтоолгохоор Цагдаагийн байгууллагад хандсан байх ба улмаар цагдаагийн байгууллага шалгаж, иргэн Б.*******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан буруутай болохыг тогтоосон байна. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийн *******ын гэрээгээр хамгаалсан Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх осол гэсэн эрсдэл үүссэн болох нь дээрх баримтаар нотлогдож байх тул даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу 100 хувиар олгох нь зүйтэй байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг тус тус үндэслэн *******ын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох, Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10-т заасныг үндэслэн гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх тохиолдолд холбогдох нотлох баримтыг, тайлбарын хамт тус Хороонд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлэхийг үүгээр үүрэг болгож байна гэх албан бичгээр хариу ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 25 тал/
12.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт Даатгалын гэрээгээр даатгагч нь *******ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон *******ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь *******ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд даатгуулагч нь *******ын нөхөн төлбөр шаардах эрхтэй.
13.Шүүх даатгуулагч Б.******* нь 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр УЕА улсын дугаартай Тоёота Приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж, *******ын зүйлд хохирол учруулсан болох нь Архангай аймгийн Цагдаагийн газраас Приус-41 маркийн - УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн Зам тээврийн ослын акт, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн үнэлгээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Автотээврийн хэрэгслийн *******ын 23035387 тоот гэрээгээр даатгуулагч Б.******* нь УЕА улсын дугаартай, арлын дугаартай хар өнгийн Тоёото приус суудлын автомашиныг 2024 оны 03 сарын 20-ны өдрөөс эхлэн 25 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаатай, тус гэрээний *******ын эрсдэл гэсэн хэсгийн 3-т Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх осол, 100 хувь, 10-т Жолооч болон зорчигчийн гэнэтийн осол /жилдээ/ 200,000 төгрөг хүртэл гэж Тээврийн хэрэгслийн стандарт + *******-д тодорхойлж тохиролцсон байх тул Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн бүх ослын *******ын нөхөн төлбөрийг 100 хувь буюу 19,349,500 төгрөгийг, хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны цалин 4,500,000 төгрөгөөс Тээврийн хэрэгслийн стандарт + *******д зааснаар 200,000 төгрөг, нийт 19,549,500 төгрөгийг хариуцагч ******* ******* ХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзнэ.
14.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,648 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 255,697 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХК-иас 19,549,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,648 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 255,697 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ