| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2024/00438/И |
| Дугаар | 192/ШШ2025/06415 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/06415
2025 08 20 192/ШШ2025/06415
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118,119, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***, хариуцагч *** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт заасныг баримтлан 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр охин *** нарыг төрсөн эх *******гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан насанд хүрээгүй 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин *** нарыг 16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, төрсөн эцэг *******ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2-т заасныг баримтлан хариуцагч *******ийн нэхэмжлэгч *******д холбогдох өөртөө тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, 129 дүгээр зүйлийн 129.7, 130 дугаар зүйлийн 130.1, 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан *** орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, уг орон сууцыг нэхэмжлэгч *******, охин *** нарын өмчлөлд үлдээж, хариуцагч *******т ноогдох хэсэгт 37,753,248.80 төгрөгийг нэхэмжлэгч *******гаас гаргуулан хариуцагч *******т олгож, “***” ХХК/РД-***/-ийн өмчлөлийн 56 нэр төрлийн 158.812,000 төгрөгийн бараа материалыг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож, уг эд хөрөнгөөс хариуцагч *******т ноогдох хэсэгт 29,989,496 төгрөгийг нэхэмжлэгч *******гаас гаргуулан хариуцагч *******т тус тус олгож, нэхэмжлэгч *******д холбогдох *** талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс өөрт ноогдох хэсгийг гаргуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дах хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдсүгэй.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгч *******, хариуцагч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нараас тус тус төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 490,292 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
9.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Галмандахад даалгасугай.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэ хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***