Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 123/ШШ2026/0027

 

2026       03        05                                             123/ШШ2026/0027

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Төв  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***  ХХК,

Хариуцагч: ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газар,

Хариуцагч: ***  аймгийн ***  сумын Үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: ***  ХХК нарын хооронд үүссэн

***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/-ийн ***  ХХК-ийн тендерийг шаардлага хангасан тендерээр шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах, ***  ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг үнэлгээний хороонд даалгах, ***  аймгийн ***  сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/262 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах, ***  ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , өмгөөлөгч Ц.М , хариуцагч Ц.О , Ц.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн *** ийн барилга барих *** тоот тендерийг сонгон шалгаруулсан ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ***  ХХК-ийг шалгарсан тухай мэдэгдлийг хүчингүй болгох, ***  ХХК-тай  байгуулсан гэрээг хүчингүй болгох, дахин үнэлгээ хийхийг үнэлгээний хороонд даалгасан шийдвэр гаргахыг даалгах, ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн *** ийн барилга барих *** тендерт ***  ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл (дүгнэлт)-ийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.2.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ЭМ*** ийн барилга барих *** тоот тендерийг сонгон шалгаруулсан ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ***  ХХК-ийг шалгарсан тухай мэдэгдлийг хүчингүй болгох, дахин үнэлгээ хийхийг үнэлгээний хороонд даалгасан шийдвэр гаргахыг даалгах, ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан ЭМ*** ийн барилга барих *** тоот тендерт *** ***  ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл (дүгнэлт)-ийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг үнэлгээний хороонд даалгах гэж тодруулсан.

1.3. Мөн нэхэмжлэгчээс 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/-ийн ***  ХХК-ийн тендерийг шаардлага хангасан тендерээр шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах, ***  ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг үнэлгээний хороонд даалгах, ***  аймгийн ***  сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/262 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах, ***  ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. ***  аймгийн ***  сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/125 дугаар захирамжаар “...10 ортой эмнэлэг, моорго”-ийн барилга барих ажлын төсөл арга хэмжээг зохион байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, үнэлгээний хорооны даргаар тус сумын Засаг даргын орлогч Ц.Н , гишүүдээр Барилга захиалагч орон сууцны корпорацын Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Г.С , Ш.М , тус сумын Хууль эрх зүй, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн Б.У , Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн Э.*** сансар нарыг томилжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал)

1.2. Тухайн үнэлгээний хорооны гишүүд нь “Нийтийн албан тушаалтны ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл, тайлбарын маягт”-д ашиг сонирхлын зөрчилгүй болохоо илэрхийлж 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус бүр гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 67-76 дахь тал)

1.3. ***  аймгийн ***  сумын Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажлын үнэлгээний хороо 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, тус тендерийн зарлалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим www.tender.gov.mn системээр зохион явуулахаар тогтож, тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийг боловсруулж 100 хувийн саналаар баталжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 77-81 дэх тал)

1.4. Тус газраас 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ***  аймгийн ***  сумын Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийг зарлаж, зарыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим www.tender.gov.mn системд байршуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 73 дахь тал)

1.5. ***  аймгийн ***  сумын Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажлын үнэлгээний хороо 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлд “...Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажлын *** тоот тендерт ***  ХХК, ***  ХХК, ***  ХХК, ***  ХХК, ***  ХХК, ***  ХХК, *** ХХК нарын 7 компани үнийн саналаа илгээснийг танилцуулж, үнэлгээний хорооны 3 дугаар хурлыг тухайн өдрөө хуралдахаар шийдвэрлэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 84 дэх тал)

1.6. Мөн ***  аймгийн ***  сумын Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажлын үнэлгээний хороо 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл /Үнэлгээний дүгнэлт/-ээр ***  ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлага хангасан гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9. дэх хэсэгт заасны дагуу тендерийн шалгаруулалтыг олонхын саналаар шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 129-132 дахь тал)

1.7. Түүнчлэн ***  аймгийн ***  сумын Засаг даргаас 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/260 дугаартай албан бичгийг ***  ХХК-д, “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 01/262 дугаартай албан бичгийг ***  ХХК-д тус тус хүргүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 138-139 дэх тал)

1.8. Нэхэмжлэгч ***  ХХК нь ***  аймгийн ***  сумын Засаг даргаас 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/260 дугаартай албан бичгийг хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 25/106 дугаар албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 24 дэх тал)

1.10. Тус гомдлын дагуу Монгол Улсын Сангийн яам 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Гомдол буцаах тухай” 02/11316 дугаартай албан бичгээр ***  ХХК-ийн гомдлыг буцаасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал)

1.11. Ийнхүү гомдлын хариуг эс зөвшөөрсөн тул ***  ХХК-иас тус шүүхэд 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч ***  ХХК нь 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/-ийн ***  ХХК-ийн тендерийг шаардлага хангасан тендерээр шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах, ***  ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг үнэлгээний хороонд даалгах, ***  аймгийн ***  сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/262 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах, ***  ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж өгнө үү” гэжээ. 

3.2. Хариуцагч ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.О  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “***  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ***  ХХК-ны гаргасан нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын хүрээнд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн аж ахуйн нэгжид гэрээ байгуулах эрх олгох бөгөөд ***  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/262 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгох боломжгүй. Мөн ...тус нэхэмжлэлийн 4 дэх шаардлагын хүрээнд “Үнэлгээний хорооны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан шийдвэрээр ***  ХХК нь хамгийн сайн үнэлэгдсэн аж ахуйн нэгж биш тул гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах боломжгүй” гэжээ.

3.3. ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны төлөөлөгч Ц.Н  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “***  аймгийн ***  сумын Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр А/125 захирамжаар Эрүүл мэндийн *** ийн 10 ортой эмнэлэг, мооргийн барилгын тендерийн үнэлгээний хорооr байгуулсан. Үнэлгээний хороо дараах бүрэлдэхүүнтэй байсан. Үнэлгээний хорооны даргаар Гишүүдэд Ц.Н  (***  сумын Засаг даргын орлогч) Г.С  (Барилга захиалагч орон сууцны корпорацын Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн) Ш.М  (Аймгийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн) Б.У  (Хууль эрх зүйн ажилтан) Нарийн бичиг Э.*** сансар (ХААТ-ийн мэргэжилтэн, нарийн бичиг) 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус тендерийг үнэлэх хурал болсон. 1. *** ХХК 2. ***  ХХК 3. *** ХХК 4. *** ХХК 5. ***  ХХК 6. ***  ***  ХХК 7. *** ХХК нарын 7 компани материал ирүүлсэн байсан. Тендер шалгаруулах баримт бичгийн ТШЗ-ийн 16.1 Бусад шаардлага хэсгийн А-д заасан Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ гэсэн шаардлага тавигдсан. Үнэлгээний хорооны гишүүд Тендерт оролцогч компаниудын төсвийг мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч сонгон шалгаруулалт хийе гэсэн санал дээр 100 хувь нэгдэж ***  аймгийн БЗОСК ХХК-аас барилгын инженер Г.Хишигдоржийг урьж оролцуулан зөвлөгөө авсан. Инженер Г.Хишигдорж 5 компани оролдож болохгүй төсвийн тоо хэмжээг өөрчилсөн байна гэсэн зөвлөгөө өгсөн. Үүнд: 1. ***  ХХК- Төсөвт өөрчлөлт оруулсан мөн НД-8 маягт ирүүлээгүй 2. *** ХХК-Төсөвт өөрчлөлт оруулсан, НД-8 маягт ирүүлээгүй 3. *** ХХК-Төсөвт өөрчлөлт оруулсан, Тусгай зөвшөөрөл -БА-4.1 байхгүй, НД-8 маягт ирүүлээгүй 4. ***  ХХК- Төсвийн хүн цаг өөрчилсөн 5. *** ХХК Төсвийн хүн цаг өөрчилсөн Мэргэжлийн байгууллагын инженерийн зөвлөмжийг үндэслэн үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дээрх 5 компанийг шаардлага хангаагүй гэж үзэн шалгаруулалтаас хассан.

Төсвөөр тэнцэж үлдсэн *** ХХК 3,250,605,890 төгрөгөөр хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн, мөн ***  ***  ХХК 3,082,116,885 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байсан. Үнэлгээний хорооны гишүүд олонхын саналаар бага үнийн санал ирүүлсэн ***  ***  ХХК-г шалгаруулсан.

***  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үнэлгээний хорооны шийдвэр олонхын саналаар гардаг. Өгөгдлийн хүснэгтийн “16.1-ийн бусад шаардлага хэсгийн А- Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ гэсэн шаардлага тавигдсан”. Тус компани төсвийн хүн цагийг бууруулсан төсөв ирүүлсэн шалтгаанаар хасагдсан. Мөн “16.1-ийн бусад шаардлага хэсгийн А- Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ” гэсэн шаардлагыг тус компаниас гадна ***  ХХК, *** ХХК, *** ХХК, *** ХХК нар хангаагүй. Дээрх компаниудын тендерээс хасагдсан гол үндэслэл нь тус шаардлагыг хангаагүй төсөв ирүүлсэн гэсэн үндэслэл байсан. Захиалагч тал нь ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газар хамгийн сайн, хариуцлагатай, чадамжтай компанийг шалгаруулж тавигдсан төсвөөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа чанартай сайн хийлгэх зорилгоор тендер зарлаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал болох “*** " ХХК нь тус суманд 2023 онд төрийн албан хаагчдын 140 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт шалгараад одоог хүртэл ажлаа хийж дуусгаагүй захиалагчийг хохироосоор байна. Тухайн орон нутгийг хохироогоод зогсохгүй тендерт орж ялагдчихаад шүүхэд нэхэмжлэл гаргаж “*** " ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газарт даалгах гэсэн шийдвэр гаргуулахаар байгаа нь ёс зүйгүй, хариуцлагагүй байж боломгүй үйлдэл гаргаж байна” гэжээ.

3.4. Гуравдагч этгээд ***  ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай байгууллага нь ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн *** ийн барилга барих "”ЭМ*** ийн барилга, ТӨАБАСЗДТГ/20250101043” дугаартай тендер шалгаруулалтад оролцож уг тендер шалгаруулалтын ТШЗ дагуу шаардсан бүх нөхцөл, шаардлагын хангаж байгаа бөгөөд иж бүрэн шаардлага хангасан материалаа явуулж тендер шалгаруулалтад оролцож гэрээ байгуулах мэдэгдлээ авсан болно. Иймд уг тендерийг үнэн зөвөөр үнэлсэн тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

3.5. Нэхэмжлэгч ***  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани ***  аймгийн ***  сумын Засаг даргын тамгын газраас зарласан Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерт оролцсон. ***  аймгийн ***  сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/260 тоот мэдэгдлийг хүлээн авч, энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Техникийн нотлох баримт шаардсан баримт бичгийг шаардана. Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ. Б. Ажил гүйцэтгэх хувиар ирүүлнэ гэсэн шаардлага байсан. Манай компанийг төсөв болон хүн цаг өөрчилсөн гэх шалтгаанаар хассан байна. Манай компани ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв илгээсэн болно. Төсвийн ажлын тоо хэмжээ нь өөрчлөлт ороогүй. Харин төсөвт өртгөөс тендерт санал болгож байгаа үнэ буулгаж орсон тул төсвийн хүн цагт өөрчлөлт оруулсан болно. Стандарт нормоор 5 хүн 1 цаг хийх ажлыг практик дээр 3 хүн 8 цаг хийх боломжтой гэж үзсэн болно. Харин хийгдэх ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулаагүй. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү...” гэв.

3.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд 4 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ 4 шаардлагаа дэмжиж тайлбараа давхардуулахгүйгээр тайлбарлая. Тухайн тендерт нэр бүхий 7 компани оролцож ***  ***  ХХК шалгарсан. Шалгаруулахдаа тухайн компанийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн. Тийм учраас хамгийн сайн тендерээр шалгаруулсан шийдвэр гаргасан. Энэ шийдвэртэй холбоотой маргаж байгаа. Тендер шалгаруулах зааварчилгаа болон баримт бичгийн дагуу тухайн тендерт оролцож байгаа компаниуд баримт бичгээ цахимаар ирүүлдэг. Тухайн компаниудын цахимаар ирүүлж байгаа баримт бичгийн хүрээнд тендерийн үнэлгээний хороо дүгнэж шийдвэр гаргадаг. Нэхэмжлэгчийг ТШЗ-16.1-т заасан шаардлагыг хангаагүй гэдэг. ТШЗ 16.1.2-т ажил гүйцэтгэхэд ашиглагдах тоног төхөөрөмж техник хэрэгсэл шаардана гэсэн. Энэ дээр ***  ***  ХХК-ийн зүгээс гурван автомашиныг цахимаар санал болгосон. Тухайн автомашинуудыг санал болгохдоо бүгдийг цахимаар санал болгох ёстой гэсэн тендер шалгаруулалтын зааварчилгаа болон тендерийн баримт бичиг дээр байгаа. Гэтэл 4 автомашин санал болгохоос цахимаар 3 автомашин санал болгосон. Нэг санал болгосон автомашин нь шаардлага хангаагүй. 3 тонн байх байтал 2960 байсан гэх шаардлагуудыг хангаагүй байна. Тендерт оролцож байгаа компанийн хувьд санхүүгийн чадавхаа нотлох, үүнийгээ баримтжуулах гэдэг бол хамгийн чухал асуудал. Тухайн тендерийн хувьд өөрийн санхүүгийн чадавхаа ямар байдлаар нотлох байсан бэ гэхээр одоогийн банкны харилцах дансанд хэдэн төгрөг байгаа вэ. Чиний дансанд хэдэн төгрөг байгаа вэ гэх тодорхойлолтыг ирүүл гэдэг шаардлагыг тавьсан. Гэтэл 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банкны зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолтыг ***  ***  ХХК гаргаж өгсөн. Манай компанийн зүгээс тухайн тендерийн явцад тодруулгыг авч зээл авах боломжтой гэсэн тодруулгыг манайх явуулж болох уу гэхэд боломжгүй. Өгөгдлийн хүснэгтийн дагуу үнэлнэ гэдэг хариуг өгсөн. Энэ баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Иймд тухайн компанийг санхүүгийн хувьд шаардлага хангаагүй гэж харж байна. Тендерийн үнэлгээний хороог анх байгуулахдаа худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн санал болгож зөвшилцсөнөөр гэдэг агуулгаар оруулж ирсэн атлаа худалдан авах ажиллагааны газрын албан бичиг нь бол үнэлгээний хорооны комиссыг томилсны дараа Мөнхзул гэдэг хүнийг томилох боломжтой байна гэсэн албан бичиг ирсэн байсан. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.   

3.7. Хариуцагч үнэлгээний хорооны дарга Ц.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний хороонд худалдан авах ажиллагааны Мөнхзулыг оролцуулсан гэж байна. Манай зарласан тендер том дүнтэй тендер. ***  аймгийн ***  суманд А3 сертификаттай 5 хүн байдаг. Өмнө нь тэр хүмүүсийг уриад үнэлгээний хороог байгуулъя гэхээр том тендер дээр бид нар туршлага дутаад байна. Тийм учраас бид нар орохгүй гээд 2 хүн нь татгалзсан. Тэгээд бидний зүгээс мэргэжлийн байгууллагаас нь мэргэжил арга зүйн туслалцаа авъя гээд Худалдан авах ажиллагааны газар болон Барилга орон сууц захиалагч корпорац руу албан бичгээр хандаж хүн томилуулсан. Үнэлгээний хороонд мэргэжил арга зүйн зөвлөгөөг худалдан авах ажиллагааны газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Мөнхзул гол мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байсан. Үнэлгээний хороо хуралдаж шийдвэр гаргахдаа компаниудын бүх баримт бичигтэй танилцаж, ТШЗ 16.1.А-д заасан ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ гэсэн. Мөн бид нар шалгах боломжгүй учраас Барилга орон сууц захиалагч корпорацаас барилгын инженер дуудаж төсвийг шалгуулъя гээд барилгын инженер шалгаад Рок гранк ХХК, *** ХХК, Наран гэрэл мандал ХХК, *** ХХК, ***  ХХК нар нь оролдож болохгүй төсвөөр оролдсон байна. Хүн цагаа оролдсон байна. Хүн цагаар оролдохоор яадаг вэ гэхээр барилгын норм норматив гэдэг зүйлийг хуульчилсан байдаг. Энэ нормативыг зөрчих юм бол чанаргүй барилга баригдах болон барилга цаг хугацаандаа орохгүй байх нөхцөл бүрдэх учир хамгийн том тендерээс татгалзах үндэслэл гэж тайлбарласан. Үүний дагуу үнэлгээний хорооны гишүүд хуралдаад энэ 5 компанийг хассан. Үлдсэн хоёр *** ХХК болон ***  ***  ХХК байсан. *** ХХК бол ***  ***  ХХК-аас илүү төсөвтэй санал ирүүлсэн. Тийм учраас Тендерийн тухай хуулийн дагуу бага үнийн дүнтэй компанийг шалгаруулна гэдгээр ***  ***  ХХК-г шалгаруулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг харахаар манай компанийг шалгаруулж өгнө үү гэсэн шаардлагыг хоёр дахь шаардлагадаа гаргаж байна. Эдний компани шиг төсвөөрөө хасагдсан 4 компани байгаа. Оны өмнө яагаад уг тендерийг зарласан бэ гэхээр 2026 онд олон тендер зарлагдах байсан учраас төсөв нь тавигдсан нэг ажлынхаа ч гэсэн сонгон шалгаруулалтыг хийгээд явъя гэдэг байр сууриар хандсан. Одоо энэ ажил ялагчтай гэрээ байгуулж болохгүй шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэхийг хүлээж байна. Энэ оны 05 дугаар сарын 31-ны өдөр гэхэд энэ асуудлаа шийдэж чадахгүй бол манайд тавигдсан төсөв татагдана. Тийм учраас орон нутгийн ажилтай үндэслэлгүй маргалдаж хойш татаж байна гэж үзэж байна. ***  сумын Эрүүл мэндийн ***  зайлшгүй баригдах буюу сумын ард иргэдийн тулгамдсан асуудал болсон. Одоогийн байдлаар сумын эрүүл мэндийн ***  нурж унах гэж байгаа шаардлага хангахгүй байранд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ мэтээр энэ ажиллагааг дахин хийж чадахгүй бол ***  сумын иргэнд дахин нэг жилийн хугацаанд эрүүл мэндийнхээ үйлчилгээг чанарын стандартын дагуу авч чадахгүй нөхцөл байдал үүсэж байна. Иймд уг компанийг үндэслэлгүй маргалдаж байна гэж үзэж байна гэв.

3.8. Хариуцагч Ц.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 3 болон 4 дэх заалт дээр захиалагч болон тамгын газрын авч үзсэн байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж эрх олгоно гэсэн байдаг. 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/262 дугаар сумын Засаг даргын гэрээ байгуулах, эрх олгох албан мэдэгдлийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн маргаантай байгаа учраас гэрээ байгуулаагүй. Мөн хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулж гэрээ байгуулах боломжтой учраас мөн нэхэмжлэгч компани хамгийн сайн гэж шалгараагүй учраас гэрээ байгуулах, эрх олгох мэдэгдлийг хүчингүй болгуулах боломжгүй. 4 дэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд хамгийн сайн тендерээр шалгаруулж мөн гэрээ байгуулах, эрх олгох гэсэн байна. Энэ бол Үнэлгээний хорооны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу хамгийн сайн тендерээр шалгарсан компанитай гэрээ байгуулна гэсэн учир нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулах боломжгүй гэв.

3.9. Гуравдагч этгээд ***  ХХК-ийн төлөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хувьд дээрх ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Хөлсөөр ажиллах гэрээнд тушаал гаргадаггүй. Хөлсөөр ажиллах гэрээг хавсаргаад явуулсан. E Mongolia платформоос инженер техникийн ажилтны иргэний үнэмлэхийн лавлагааг ирүүлээгүй гэж байна. Бүх ажилчдын хүчин *** дөр иргэний үнэмлэх болон хуулбарыг явуулсан. E Mongolia платформоос авсан лавлагаа бол иргэний үнэмлэхтэй ижил тэгш үйлчилгээтэй. Зөвхөн дулаан хангамжийн инженер байна гэж шаардсан. Энэ дээр мэргэшсэн зэрэг гэж шаардаагүй учраас шаардсан материалын дагуу дулаан хангамжийн инженерийг санал болгосон. Оролцогч тендерийн баримт бичгийн шаардлагад заагаагүй баримт бичгийг ирүүлсэн гэсэн байна. ***  ***  ХХК-ийн ажилчид 2025 оны 11 дүгээр сараас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй гэсэн байна. ТШЗ 16.1.В-т инженер техникийн ажилчдын 60 хувиас доошгүй хувь нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх бөгөөд тухайн байгууллагад 6-аас дээш сар ажилласан байх гэсэн заалтын дагуу манай цахилгааны инженер болон дотоод дохиоллын инженерүүд 2022 оноос 2025 оны 04 дүгээр сар хүртэл нийгмийн даатгал төлж ажилласан байдаг. Дансны үлдэгдэл бол Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/255 тоот тушаалын дагуу хавсралтын 6.2-т заасны дагуу харилцагч банкны мэдэгдэл түүний дагуу судлан үзэх, боломжтой гэсний дагуу тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй гэсэн заалт байгаа. Тухайн банкны тодорхойлолт зээл олгох боломжтой гэсэн тодорхойлолт байгаа нь аль ч хуульд нийцэж байгаа. 1346 улсын дугаартай ковштой манайх түрээсийн гэрээ хийсэн. Тендерийн материалд түрээсийн гэрээ болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эзэмшигчийн бичиг баримтыг хавсаргаж явуулсан. 0501 улсын дугаартай 3 тонны даацтай. Манайх өөрсдийн тендерийн материалыг хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгч ***  ХХК-ийн тус шүүхэд 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрчилж гаргасан “***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/-ийн ***  ХХК-ийн тендерийг шаардлага хангасан тендерээр шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах, ***  ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг үнэлгээний хороонд даалгах, ***  аймгийн ***  сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/262 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах, ***  ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

Нэг. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

1.1. Тус шүүхэд нэхэмжлэгч ***  ХХК-иас ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/-ийн ***  ХХК-ийн тендерийг шаардлага хангасан тендерээр шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах, ***  ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг үнэлгээний хороонд даалгах, ***  аймгийн ***  сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/262 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах, ***  ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.

Хоёр. Уг хэрэг, маргааны үйл баримтыг дурдахад:

2.1. ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зарыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим www.tender.gov.mn системд байршуулж, тендер хүлээн авах эцсийн хугацааг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 73 дахь тал)

2.2. Тус тендерт ***  ХХК, ***  ХХК, ***  ХХК, ***  ХХК, ***  ХХК, ***  ХХК, *** ХХК нарын 7 компани ТШЗ-д заасан шаардсан дагуу холбогдох баримтуудыг гаргажээ.

2.3. ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүд тус бүр

-Тендерийн шаардлагыг урьдчилсан хянан үзсэн тэмдэглэл,

-Оролцогчийг шаардлага хангах эсэхийг хянан үзсэн тэмдэглэл,

-Техникийн тодорхойлолтын шаардлагад нийцэх эсэхийг хянан үзсэн тэмдэглэл,

-Бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх голлох нөхцөл нь шаардлага хангах эсэхийг хянан үзсэн тэмдэглэл болон төсвийн алдаа зэргийг хянан үзэж гишүүд тус бүр саналаа гаргаж, ***  ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлага хангасан гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т заасны дагуу шалгаруулахаар олонхын саналаар шийдвэрлэсэн байна.

2.4. Тендерт материал ирүүлсэн ***  ХХК, ***  ХХК, ***  ХХК, ***  ХХК, ***  ХХК, *** ХХК нарт тендер шалгаруулалтад шалгараагүйг мэдэгдэж ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/256, 01/257, 01/258, 01/259, 01/260, 01/261 дүгээр албан бичгүүдээр тус тус мэдэгджээ.

2.5. ***  ХХК-иас ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/260 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан боловч, тус газраас гомдлыг хүлээн авахгүй буцаасан байна.

2.6. Нэхэмжлэгч ***  ХХК-иас нэхэмжлэлдээ “...манай компанийг төсөвт хүн/цаг өөрчилсөн гэсэн шалтгаанаар тендерээс хассан байна. Манай компани нь ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв илгээсэн болно. Төсвийн ажлын тоо хэмжээнд өөрчлөлт ороогүй. Харин төсөвт өртгөөс тендерт санал болгож байгаа үнэ буулгаж орсон тул төсвийн хүн цагт өөрчлөлт оруулсан болно. Стандарт нормоор 5 хүн 10 цаг хийх ажлыг практик дээр 3 хүн 8 цагт хийх боломжтой гэж үзсэн болно. Түүнээс биш нийт хийгдэх ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулаагүй болно.” гэжээ.

2.7. Хариуцагч ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас ...***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-26.4.4 дүгээр хэсэгт заасан шаардлагыг хангасан тендер ирүүлснийг хянах, ингэхдээ мөн хуулийн 26.2 дугаар хэсэгт зааснаар оролцогчийн ерөнхий шаардлагыг 7.2 дугаар хэсэгт заасан мэдэгдэл, 7.3 дугаар заасан баримт бичиг, 15 дугаар зүйлийн 15.2 дугаар хэсэгт заасан мэдээлэлд үндэслэн хянах ба ирүүлсэн тендер нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дүгээр хэсэгт зааснаар тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, хэрэв мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дүгээр зүйлд зааснаас болон Тендерийн хуулийн 26.10.1- 26.10.4-т заасан шаардлага хангаагүй бол мөн хуулийн 26.10 дугаар хэсэгт зааснаар уг тендерээс татгалзах хуулийн зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан бөгөөд хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг зарласан. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу хамгийн сайн үнэлэгдсэн аж ахуйн нэгжид гэрээ байгуулах эрх олгох бөгөөд сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/262 дугаар “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгох боломжгүй. Мөн ...Үнэлгээний хорооны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан Үнэлгээний хорооны шийдвэрээр ***  ХХК нь хамгийн сайн үнэлэгдсэн аж ахуйн нэгж биш тул гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах боломжгүй гэж,

Хариуцагч ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо ... ***  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үнэлгээний хорооны шийдвэр олонхын саналаар гардаг. Өгөгдлийн хүснэгтийн “16.1-ийн бусад шаардлага хэсгийн А- Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ гэсэн шаардлага тавигдсан”. Тус компани төсвийн хүн цагийг бууруулсан төсөв ирүүлсэн шалтгаанаар хасагдсан. ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газар хамгийн сайн, хариуцлагатай, чадамжтай компанийг шалгаруулж тавигдсан төсвөөр бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа чанартай сайн хийлгэх зорилгоор тендер зарлаж байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал болох “*** " ХХК нь тус суманд 2023 онд төрийн албан хаагчдын 140 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерт шалгараад одоог хүртэл ажлаа хийж дуусгаагүй захиалагчийг хохироосоор байна гэж тус тус маргажээ.

Гурав. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, гэрээ байгуулах, тайлагнах, хяналт тавих, гомдол шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.1.15 дахь хэсэгт "тендер" гэж бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, эсхүл үйлчилгээ үзүүлэхээр оролцогчийн ирүүлсэн саналыг, 4.1.16 дахь хэсэгт "тендер шалгаруулалт" гэж энэ хуульд заасан журмын дагуу зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах үйл ажиллагааг, 4.1.17 дахь хэсэгт "тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг, 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж хуульчилсан байна.

3.2. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ” гэж заасны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ***  аймгийн ***  сумын Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийг зарлаж, зарыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим www.tender.gov.mn системд байршуулж, мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан “Тендер шалгаруулалтын баримт бичиг”, 23 дугаар зүйлд заасан “Тендер нээх”, 24 дүгээр зүйлд заасан “Тендер хянан үзэх”, 21.1. дэх хэсэгт “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана”, 24.2. дахь хэсэгт “Захиалагч энэ хуулийн 35.1-д заасан үндэслэлээр гэрээ байгуулах бол энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргана”, 26 дугаар зүйлийн 26.2. дахь хэсэгт заасан “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ”, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасан “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ”, 27 дугаар зүйлийн 27.2. дахь хэсэгт заасан “Тендерийн нээлтэд зарлагдсан тендерийн үнэ, үнийн хөнгөлөлтөд үндэслэн харьцуулах үнийг дараах байдлаар тооцно”, 27 дугаар зүйлийн 27.5. дахь хэсэгт заасан “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ”, 48 дугаар зүйлийн 48..2.1.худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах;, 48.2.2.үнэлгээний хороо байгуулах;” гэж тус тус заасны дагуу ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, тус хороо нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу дүгнэлтээ гаргаж ажилласан байна.

3.3. Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1. дэх хэсэгт “Захиалагч энэ хуулийн 10.2-т зааснаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаас бусад тохиолдолд үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулна”, 50.2.2. дахь хэсэгт “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх”, 50.4. дэх хэсэгт “Үнэлгээний хорооны гишүүний гуравны нэгээс доошгүй нь захиалагчаас хараат бус гишүүн байна”, 50.6. дахь хэсэгт “Үнэлгээний хороонд тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн хүнийг томилон ажиллуулж болно.”, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна.”, 51.2. дахь хэсэгт “Үнэлгээний хороо тендер нээсэн өдөр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлнэ.”, 51.7. дахь хэсэгт “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” гэж тус тус заасны дагуу ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо нь хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

3.4. Түүнчлэн мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ”, 28 дугаар зүйлийн 28.1.1. дэх хэсэгт “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2. дахь хэсэгт “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай, 28.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ.” гэж,  Өгөгдлийн хүснэгт ТШЗ-ны холбогдох заалтын дагуу үнэлж, хамгийн сайн тендер ирүүлсэн ***  ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай мэдэгдлүүдийг ***  ХХК, ***  ХХК, ***  ХХК, ***  ХХК, ***  ХХК, *** ХХК нарт хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

3.5. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18 дахь хэсэгт “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг" гэж барилга байгууламжийн техникийн шаардлагыг агуулсан, заавал болон сонгон мөрдөх, барилгын норм, дүрэм, техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, стандартыг”, 5 дугаар зүйлийн 5.1.2. дахь хэсэгт “барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал”, 5.1.3 дахь хэсэгт “стандарт”, 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасан “барилгын үнэ бүрдэл, төсвийн норм, нормативын баримт бичиг, дүрэм, заавар, аргачлалыг удирдлага болгосон байх”, 35 дугаар зүйлийн 35.1. дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.1 дэх хэсэгт “нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих”, 35.1.2 дахь хэсэгт “барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх”, 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт “Барилгын ажлын захиалагч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 37.1.1. дэх хэсэгт “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх” гэж тус тус хуульчилсан бөгөөд хариуцагч нь ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ.

3.6. Хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2.-д “тендерийг хянан үзэх, үнэлэх,” 50.2.3.-д захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ... бүрэн эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд захиалагч нь мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хянан үзэхэд шаардлага хангаагүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасныг үндэслэн болгон шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийг тендерээс татгалзах шийдвэр гаргах эрхтэй байна.

3.7. Хуулийн дээрх дурдсан заалтуудаас үзвэл, захиалагч нь тендерт оролцогчдыг тендерийн материал, түүнтэй холбоотой нотлох баримтаа ирүүлэхдээ тендерийн баримт бичиг болох ТШЗ-16.1-д тусгайлан заасан барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдөх бөгөөд уг шаардлагыг хангаагүй тендер ирүүлсэн тохиолдолд тухайн оролцогчийн тендерээс татгалзаж, шаардлага хангасан тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

3.8. Түүнчлэн Захиалагчаас өгөгдлийн хүснэгт буюу ТЗШ-16.1-ийн бусад шаардлага хэсгийн А- Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ гэсэн шаардлагыг тавьсан байна. 

3.9. Улмаар Монгол Улс, Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамнаас 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Магадлал” хийгдсэн ***  аймаг ***  сум 10 ортой эмнэлэг мооргийн барилгын ажлын төсөвт “Шугаман суурийн бетон бэлтгэл хийх м150” ажлын “Төсөвт нэгж хүн-цаг” 1.1/1.49 байхаар заасан байхад 0,76/1,49 гэж өөрчилсөн, мөн “Төмөр бетон хучилт цутгах м-350” ажлын “Төсөвт нэгж хүн-цаг” 16.04/1.81 байхаар заасан байхад 10,44/181  гэж өөрчилсөн, “6м өндөрт 500мм зузаан төмөр бетон дам нуруу цутгах 350м” ажлын  “Төсөвт нэгж хүн-цаг” 27,72/1,32 байхаар заасан байхад 27,08/1,32 гэж өөрчилсөн, “Хаяавч шал довжоон доор шороо тромбовкоор нягтруулах” ажлын “Төсөвт нэгж хүн-цаг” 1.16 байхаар заасан байхад 0,54 гэж тус тус ***  ХХК өөрчилжээ.

3.10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б ийн шүүх хуралдаанд “... Төсвийн ажлын тоо хэмжээ нь өөрчлөлт ороогүй. Харин төсөвт өртгөөс тендерт санал болгож байгаа үнэ буулгаж орсон тул төсвийн хүн цагт өөрчлөлт оруулсан болно. Стандарт нормоор 5 хүн 1 цаг хийх ажлыг практик дээр 3 хүн 8 цаг хийх боломжтой гэж үзсэн болно” гэх тайлбараар тус тус нэхэмжлэгч ***  ХХК нь ТЗШ-16.1-ийн бусад шаардлага хэсгийн А- Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ гэсэн шаардлагыг зөрчжээ.

3.11. Хариуцагч үнэлгээний хорооноос нэхэмжлэгч хуулийн этгээд нь захиалагчийн шаардсан ТЗШ-16.1-ийн “Ирүүлэхээр заасан материал” хэсгийн “Бусад шаардлага” хэсгийн А- Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлээгүй гэж татгалзсан шийдвэр нь үндэслэлтэй.

3.12. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсгийн 28.1.3.-д “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заасны дагуу  хариуцагч үнэлгээний хороо нэхэмжлэгч хуулийн этгээдийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь хуульд нийцсэн байна.

3.13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж зааснаар захиалагч нь  худалдан авах ажиллагааны зарчмыг баримталж ажилласан, хууль зөрчөөгүй гэж дүгнэв.

3.11. Тендерийн баримт бичиг нь шалгуурыг хангаагүй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/-ийн ***  ХХК-ийн тендерийг шаардлага хангасан тендерээр шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах, ***  аймгийн ***  сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/262 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

3.12. Нэхэмжлэлийн үлдэх шаардлагын тухайд дээр дурдсанаар ***  ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг үнэлгээний хороонд даалгах, ***  ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар нэхэмжлэгч хуулийн этгээдийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгчид хүргүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/260 дугаар мэдэгдэл, гуравдагч этгээдэд хүргүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/262 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хууль зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

3.13. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээд ***  ХХК-ийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1. дэх хэсэгт “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.” 48 дугаар зүйлийн 48.4. дэх хэсгийн 48.2.4.-д “энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах;”, 48.2.6.-д “худалдан авах гэрээ байгуулах;”, 60 дугаар зүйлийн  60.1. дэх хэсэгт “ .., эсхүл оролцогч гомдол хянан шийдвэрлэх байгууллагын, эсхүл худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болно.” гэж тус тус зааснаар шүүхээс уг хэрэг маргааныг шийдвэрлэсэн тул гуравдагч этгээд ***  ХХК-тай гэрээ байгуулах үр дагавар үүсэж байх тул хариуцагч нар нь хууль, журамд заасан хугацаанд гэрээг баталгаажуулахыг тэмдэглэх нь зүйтэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 112 дугаар зүйлийн 112.10. дахь хэсэгт зааснаар шүүхээс уг хэрэг маргааныг шийдвэрлэхэд цахим системээс нотлох баримтыг флашаар хуулбарлан авсан бөгөөд шүүх хуралдаанд цахим системд ирүүлсэн тендерт оролцсон хэргийн оролцогч хуулийн этгээдийг ирүүлсэн баримтыг хуулбарлан авч, шинжлэн судлаж, хэрэгт хуулбарлан хавсаргасан нь нотлох баримтын шаардлага хангасанд тооцсон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2., 106.3., 103.3.14. дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйл, 112 дугаар зүйлийн 112.4. дэх хэсгийн 112.4.2. дахь заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1., 26.9., 27 дугаар зүйлийн 27.5., 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсгийн 28.1.1., 28.1.3.,  51 дүгээр зүйлийн 51.7., Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18., 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсгийн 37.1.1. дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн *** ийн барилга барих ажил гүйцэтгэх *** тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/-ийн ***  ХХК-ийн тендерийг шаардлага хангасан тендерээр шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах, ***  ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг үнэлгээний хороонд даалгах, ***  аймгийн ***  сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/262 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах, ***  ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг ***  аймгийн ***  сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.ОДОНТУЯА