Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 735

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би иргэн Ч.О*******ын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох “Гааль, Татварын Ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/568 тоот тушаалын 1 дэх заалтын Ч.О*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг 2016 оны 07 дугаар сараас хойш анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хүртэл сар бүрийн 72,153.00 төгрөг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.О******* нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Ч******* овогтой О******* миний бие нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Гааль, Татварын Ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/568 тоот тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, цалингийн зөрүү гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. 

Минйи бие нь энэхүү захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул татгалзсан хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч иргэн Ч.О******* нь Татварын Ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илээ рхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Ч.О*******ын “Гааль, Татварын Ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/568 тоот тушаалын 1 дэх заалтын Ч.О*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг 2016 оны 07 дугаар сараас хойш анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хүртэл сар бүрийн 72,153.00 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Татварын Ерөнхий газрын даргад холбогдох захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                       Л.БАТБААТАР