| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/03295/И |
| Дугаар | 191/ШШ2025/04345 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/04345
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,.. дугаар хороо, ... хаягт байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, .. дүгээр хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 45,984,411.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч А.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,984,411.87 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 6000256606 тоот Цахим зээлийн гэрээ байгуулж 47,350,000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000256606 тоот Цахим зээлийн гэрээний үүргийг 115 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээний хугацаа 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000256606 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 42,669,764.3 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3,252,065.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 39,581.97 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 45,984,411.87 төгрөгийг А.*******ээс гаргуулна гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлага 45,984,411.87 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,634,411.87 төгрөг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******той харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч А.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,984,411.87 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 6000256606 дугаар Цахим зээлийн гэрээ байгуулагдаж, 47,350,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,634,411.87 төгрөг нийт 45,984,411.87 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******той эвлэрлийн гэрээ байгуулж, талууд харилцан тохиролцсон байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45,984,411.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2,550,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2,634,411.87 төгрөг, нийт 45,984,411.87 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387,872.06 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 193,936.03 төгрөг, хариуцагч А.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 193,936.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *******ны төлбөр барагдуулах газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ