Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/936 

 

 

 

 

 

 

     2024           8             20                                       2024/ДШМ/936           

 

 

Д.Ут  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Оч даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Батцэцэг,

            нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/375 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Батцэцэгийн бичсэн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай эсэргүүцлээр Д.Ут холбогдох эрүүгийн 2404000950078 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Хардал овгийн Д.У, 1988 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, Багануур дүүргийн Авто техникийн хяналтын үндэсний төвд оношлогч инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт ........... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:........................../;

Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн  хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан.

Баянзүрх дүүргийн эрүүгийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 392 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаарД.Ут энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 392 дугаар  шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хорих ял оногдуулж,Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 02 дугаар сарын 09-ний 190 дүгээр захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2-д зааснаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 417 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 27 хоногийг хугацааны өмнө тэнсэж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Шүүгдэгч Д.У нь 2024 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед тус дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М клуб” нэртэй шөнийн цэнгээний газарт үйлчлүүлэх явцдаа хохирогч Т.Стой “Номинзулыг цохилоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зүүн чих тус газарт хутгаар зүссэний улмаас түүний эрүүл мэндэд зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Багануур дүүргийн прокурорын газраас: Д.Уын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

    Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар                            Д.Ут 01 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ут шүүхээс оногдуулсан 01 /нэг/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр байнга оршин суух Багануур дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 18 тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийн тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Д.Ут шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Д.Ут мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн, дээрх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Д.Ут тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.У нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг хохирогч Д.Сод, 143,850 /нэг зуун дөчин гурван мянга найман зуун тавь/-н төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус төлсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Батцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасныг баримтлан эрх бүхий байгууллагын хяналтад Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх” хэмээн уншиж сонсгосон боловч шийтгэх тогтоолд “Д.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр байнга оршин суух Багануур дүүргийн 3 дугаар хороо, 27 дугаар байрны 18 тоотод оршин суух хаягаа өөрчлөх, зорчих, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргээс гадагш өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг тус тус хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Д.Ут шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ” гэж зөрүүтэй бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэсэн заалт, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 “Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр заалтад заасан шаардлагыг хангаагүй” гэсэн заалт, мөн хуулийн 36.2 дугаар зүйлд заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалт, 39.8 дугаар зүйлийн 1.8 “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэгт гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Д.У нь 2024 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “М клуб” нэртэй шөнийн цэнгээний газарт үйлчлүүлэх явцдаа хохирогч Т.Стой “Номинзулыг цохилоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар зүүн чих тус газарт хутгаар зүссэний улмаас түүний эрүүл мэндэд зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Т.Сын “...“М клуб” нэртэй бааранд дүүгээ очиж авахаар очиход намайг тэр залуу цохисон гээд нэг залуу руу заасан. Уг залуу нь Д.У гэх миний таньдаг залуу байсан. Д.У нэг хүнтэй маргалдаад зогсож байсан. Ингээд би маргалдаад зогсож байгаа залуугаас Д.Уыг салгах гэж дундуур нь ороод тэврээд авсан. Тэр үед Д.У намайг өөртэй нь зодолдох гэж байна гэж ойлгоод эсэргүүцэл үзүүлж барьцалдсан хэвээрээ бид хоёр газар унасан. Энэ үед хажууд байсан хүмүүс салгасан. Тэр үед миний зүүн чихнээс цус гараад шалбарсан байсныг эмнэлэгт үзүүлэхэд чихний арын хэсэгт гурван оёдол тавьсан. Миний зүүн чихний хэсэгт ямар нэгэн зүйлээр зүсэгдсэн, энэ гэмтлийг Д.У учруулсан. ...” /хх 18-19/,

гэрч Б.Б“...Т.С орж ирсэн. Юу болсон гэж асуухад нь дүүг чинь Умбаадаа цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд би дүүг нь аваад коридорын тийшээ явсан. Т.С надтай зөрөөд Умбаагийн зүг рүү явсан. Тэр хооронд би дүүг нь аваад явж байгаад эргэж хартал Т.Сын зүүн чихнээс цус гарсанбайдалтай байсан, яасан бэ гэхэд Т.С “мэдэхгүй, хутга юм уу шилээрзүсэх шиг боллоо” гэсэн. Тэгээд л тэнд байсан хүмүүс бүгдийг нь салгаад,баарнаас гаргасан...” /хх 26/,

гэрч Н.Б: “...2024 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө ажлын өрөөндөө буюу камерын өрөөнд сууж байтал гэнэт доор чимээ гараад явчихсан. Би доошоо буугаад очтол манайхаар хааяа орж ирж үйлчлүүлдэг Умбаа гэх залуу ууртай “миний нүүр лүү виски цацчихлаа” гээд хүн рүү дайрч байсан. Тэр үед найз нь бололтой нэг залуу Умбааг тэвэрсэн зогсож байсан...Тэгсэн Умбаа, Сүхболд хоёр гэнэт ноцолдоодшалан дээр унасан, би салгах гээд очиход Умбаа нь баруун гартаа хутгатайбайсан. Би хутгатай гарын бугуйнаас нь атгаад авсан. Тэгсэн миний гарыг исгэчих гээд байхаар нь би гарыг нь тавьсан. Энэ үед хажууд нь олон хүн байсан учраасбид хэд илбээд Умбаа, Сүхболд хоёрыг салгасан. Тэгсэн Сүхболдын чихнээс цусгарч байсан. Умбаатай шалан дээр ноцолдож байхдаа л чих рүүгээ хатгуулсан
байх, баарны гэрэлд сайн харагдахгүй, харанхуй байсан.
/хх 28/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 140 дугаар “...Т.Сын биед зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх бүхий гэмтлүүд нь тус бүрдээ ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн зүсэх үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. .../хх 36-37/ гэсэн дүгнэлт,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх 5-12/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-14/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэнтэй нийцжээ.

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

            Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.    

Шүүгдэгч Д.У нь санаатай халдсан үйлдлээр хохирогч Т.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс Д.Уын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 01 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчмыг зөрчөөгүй гэж үзлээ.

Прокурор Б.Батцэцэг “...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хянан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй”, мөн зүйлийн 1.9 дэх хэсгийн “анхан шатны  шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчил буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дахь хэсгийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарна гэж заажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд эсэргүүцэлд дурдсан шийтгэх тогтоолын тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бичигдээгүй бөгөөд гагцхүү шүүх бичвэрийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ут зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ хууль зүйн техникийн хувьд ойлгомж муутай томъёолсон байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжтой гэж үзлээ.

Иймд прокурор Б.Батцэцэгийн “шийтгэх тогтоолын өөрчлөлт оруулах талаар бичсэн” эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ут шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                        

                        ЕРӨНХИЙ

                       ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

     

                        ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА