2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/04347

 

 

 

 

 

 

 

    2025       05         15

                        191/ШШ2025/04347

 

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, ...тоот өөрийн байр хаягт байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ө.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, ... тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, . тоот хаягт ор..шин суугч, ******* овогт ийн /регистрийн дугаар / нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,375,195.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:      

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Э.*******, Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,375,195.02 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь анх ******* ******* ХК-тай 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1103/145 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10,500,000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зээлдэгч Э.*******ийн дансанд 10,500,000 төгрөгийг шилжүүлсэн. 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1103/173 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн цалин барьцаалсан зээл нэмж авсан бөгөөд нийт зээлийн хэмжээ 10,808,000 төгрөг болсон. Уг зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй авсан. Банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлдэгч Э.*******ийн дансанд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1103/72 дугаартай зээлийн гэрээ байгуулан 2,070,000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг нэмж авсан бөгөөд нийт зээлийн хэмжээ 12,000,000 төгрөг болсон. Уг зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй авсан. Зээлийн гэрээгээр зээлдэгч Э.*******ийн нөхөр Д. гэрээний нэг тал болж хамтран үүрэг гүйцэтгэгчээр үүрэг хүлээсэн бөгөөд Банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр зээлдэгч Э.*******ийн дансанд 2,070,000 төгрөгийг шилжүүлсэн. Э.*******, Д. нар нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 110300098898 дугаартай зээлийн гэрээ байгуулан 1,400,000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг нэмж авсан бөгөөд нийт зээлийн хэмжээ 11,569,000 төгрөг болсон. Уг зээлийг 36 сарын хугацаатай жилийн 20,40 хувийн хүүтэй авсан. Банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлдэгч Э.*******ийн дансанд 1,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Э.*******, Д. нар нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 110300098898 дугаартай зээлийн гэрээгээр 1,350,000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг нэмж авсан бөгөөд нийт зээлийн хэмжээ 12,649,000 төгрөг болсон. Уг зээлийг 36 сарын хугацаатай жилийн 20,40 хувийн хүүтэй авсан. Банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлдэгч Э.*******ийн дансанд 1,350,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Э.*******, Д. нар нь 2017 оны 04 дүгээр сараас эхлэн ******* ******* ХК-тай байгуулсан гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлээ хугацаанд нь төлөлгүй *******ийг хохироох болсон. Хариуцагч нартай утсаар болон биечлэн уулзаж зээлээ төлөхийг удаа дараа шаардаж ирсэн боловч зөрчлөө арилгаагүй. Хариуцагч нар оршин суух газраа өөрчилж, оршин суух хаяг нь тодорхойгүйгээс шүүхэд нэхэмжлэл гаргах ажил удааширч улмаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 153/ШШШ2018/00032 дугаар шийдвэрээр тэднийг эрэн сурвалжлуулсан. Зээлдэгч Э.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр оршин суугаа газрынхаа хаягийн тодорхойлолтыг авчирсан тул уг хаягаар нэхэмжлэл гаргасан болно. Э.*******, Д. нар нь анх зээл авснаас хойш 4 удаа зээлээ нэмэгдүүлж, нийт авсан зээлийн хэмжээ 16,320,000 төгрөг болсон. 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар хариуцагч Э.*******, Д. нар нь үндсэн зээл 10,171,833.21 төгрөг, үндсэн хүү 5,281,857.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,213.57 төгрөг, нийт 15,455,904.46 төгрөгийн зээл, зээлийн хүү төлсөн бол зээлийн гэрээг зөрчиж үндсэн зээл 6,148,166.79 төгрөг, үндсэн хүү 12,268,724.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,958,304 төгрөг, нийт 20,375,195.02 төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Э.*******, Д. нараас зээлийн гэрээний үүрэгт 20,375,195 төгрөг гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.******* би нөхөр Д.тэй хамт 2014-2016 оны хооронд ******* *******наас 5 удаагийн зээлийн гэрээгээр 16,350,000 төгрөгийн зээл авсан. Амьдралын аргагүй байдлаас 2017 оноос зээлээ төлж чадаагүй. Цаашид гэрээний үүргээ биелүүлж, зээлээ бүрэн төлж барагдуулах болно. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 20,375,195 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д. би эхнэр Э.*******ийн хамт 2014 оноос 2016 оны хооронд ******* *******наас 5 удаагийн зээлийн гэрээгээр 16,350,000 төгрөгийн зээл авсан. Амьдралын аргагүй байдлаас 2017 оноос зээлээ төлж чадаагүй. Цаашид гэрээний үүргээ биелүүлж, зээлээ бүрэн төлж барагдуулах болно. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 20,375,195 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Э.*******, Д. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,375,195.02 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

5.Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1103/145 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 10,500,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан байх ба зээлийн хэмжээг 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1103/173 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1103/72 дугаар Барьцаат зээлийн гэрээ гэрээгээр 2,070,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 110300098898 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр 1,400,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 110300098898 дугаар Барьцаат зээлийн гэрээгээр 1,350,000 төгрөгөөр тус тус зээлийн хэмжээг нэмэгдүүлж зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч Э.*******, Д. нар маргаагүй.

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.*******, Д. нар нэхэмжлэлийг шаардлага 20,375,195.02 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******, Д. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,375,195.02 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,831 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 129,915.5 төгрөг, хариуцагч Э.*******, Д. нараас улсын тэмдэгтийн хураамжид 129,915.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ