| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/03318/И |
| Дугаар | 192/ШШ2025/05455 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/05455
| 2025 06 24 | 192/ШШ2025/05455 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Хурд ****** тоотод оршин суух, Б******* овогт Г******* Б******* /РД:*******/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Радил харш,Махадма Гандигийн гудамж ***** байр, **** тоотод оршин суух, Б******* овогт Г Г /РД:/ нарт холбогдох
56,951,568 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.С******* нь 56,951,568 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б*******, Г.Г нарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Иргэн Ж.С*******гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Буянт-Ухаа хороолол морингийн зам **** дүгээр байрны **** тоот хаягт байрлах, 000089563 гэрчилгээний дугаартай, Ү-2206012331 улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 44.7 м.кв талбайтай орон сууцыг Г.Б*******, Г.Г нар 2018 онд барьцаалан зээл авахаар итгэмжлэл хийлгэж Хас банканд үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авсан. Хариуцагч нар итгэмжлэлийн хугацаанд зээлийн төлбөрийг Хас банканд бүрэн гүйцэд төлж барьцааг чөлөөлөн Ж.С*******д байрыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон бөгөөд Г.Б*******, Г.Г нар өөрсдийн амлалт үүргээ эс биелүүлсэн тул 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 01334 дугаартай шүүгчийн захирамжаар Хас банкны нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэж Ж.С*******гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байх боловч төлбөрийг тохирсон 3 сарын хугацаандаа төлөөгүйн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албадан гүйцэтгэх ажиллагаагaap Ж.С*******гийн өмчлөлийн орон сууц, байрыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна. Иймд Ж.С*******гийн итгэл найдварыг алдаж, өмч хөрөнгийг нь алдагдахад хүргэсэн Г.Б*******, Г.Г нараас 56,951,568 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулсан. Иргэн Ж.С*******гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10- р хороо Буянт-Ухаа хороолол Морингийн зам ***** дүгээр байрны ***** тоот хаягт байршилтай, 00089563 гэрчилгээний дугаартай, Ү-2206012331 улсын бүртгэлийн гэрчилгээтэй 44.7м.кв талбайтай орон сууцыг иргэн Г.Б*******, Г.Г нар 2018 онд зээлийн барьцаа хөрөнгөд тавихаар итгэмжлэл хийлгэж авсан. 2018.12.04-нд Хас банктай зээлийн гэрээ байгуулж 73,755,000 төгрөгийг зээлж авсан ба Ж.С*******гийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авсан. Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Хас банк зээлийн гэрээний үүрэгт 56,951,568 төгрөгийг Г.Б*******, Г.Г нараас гаргуулахаар 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Уг нэхэмжлэлийн талаар Г.Б*******, Г.Г нар барьцаа хөрөнгийн өмчийн эзэн болон Ж.С*******д мэдэгдээгүй ба нэхэмжлэгч Хас банктай эвлэрлийн гэрээ байгуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүх шийдвэрлэсэн. Б. Б*******, Г.Г нар анх зээл авахдаа зээлийг төлж барагдуулна, барьцаанаас орон сууцыг чөлөөлж өгнө гэж амлаж байсан боловч зээлээ төлөөгүй шүүхийн шийдвэр гаргуулсан, барьцаа хөрөнгийг алдахад хүргэсэн ба шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад огт мөнгө төлөөгүй. Иймд арга буюу өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад худалдахад хүрч зарж борлуулсан орлогоосоо Г.Б*******, Г.Г нарын зээлийн үлдэгдэл өр төлбөрийг 2024.06.05-ны өдөр Хас банкны дугаартай дансанд Ж.С******* төлж 57,523,122 төгрөгийг шилжүүлсэн. Гүйлгээний утга дээр Г.Б*******ийн төлбөрийн барьцааны өмч Ж.С******* төлөв гэж бичсэн. Иймд хариуцагч нараас шүүхийн шийдвэрт заагдсан мөнгөн дүнгийн хэмжээгээр 56,951,568 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна…” гэжээ.
Хариуцагч Г.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Ганбат овогтой Б******* би С*******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ганбаатар овогтой Г энэ хэрэгт хамааралгүй болно. Г.Б******* би Ж.С*******гийн хохирол гомдлыг барагдуулах болно…” гэжээ.
Хариуцагч Г.Г шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.19-ний өдрийн 183/ШШ2020/01334 дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.11-ний өдрийн 183/ШЗ2020/12724 дугаар захирамж, 2020.09.22-ны өдрийн 183/ГХ2020/00988 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хас банк ХК-ийн 2024.06.05-ны өдрийн 2б/2641 дугаар албан бичиг, гүйлгээний баримт, 2018.12.04-ний өдрийн №1570027877 дугаар зээлийн гэрээ, олголтоос өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, 2018.12.04-ний өдрийн №1570017877-01 дугаар барьцааны гэрээ, дараачийн барьцааны гэрээний нөхцөл, итгэмжлэл, дансны хуулга, 000089563 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хас банк ХК-ийн гаргасан нэхэмжлэл,
Хариуцагч Г.Гаас иргэний үнэмлэхийн хуулбар,
Хариуцагч Г.Б*******ээс иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.С******* нь хариуцагч Г.Б*******, Г.Г нарт холбогдуулан 56,951,568 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шүүх хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт ухаа хороолол, Морингийн зам гудамж, ***** байр, ***** тоот орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Ж.С******* болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /х.х-3 тал/
Зээлдүүлэгч буюу Хас банк ХК нь Зээлдэгч буюу Г.Б*******, Г.Г нар 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №1570017877 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 73,555,000 төгрөгийг, жилийн 22,80 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар Г.Б*******, Г.Г нар зээлдүүлэгчээс зээлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ. /х.х 42-45 тал/
№1570017877 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт ухаа хороолол, Морингийн зам гудамж, **** байр, **** тоот орон сууцыг 49,170,000 төгрөгөөр үнэлж, барьцаалсан №1570017877-01 дугаартай Барьцааны гэрээг Хас банк ХХК болон Ж.С******* нар байгуулсан байна. /х.х-ийн 47-52 тал/
Зээлдэгч Г.Б*******, Г.Г нар №1570017877 дугаар Зээлийн гэрээний үүргээ эс биелүүлснээс зээлдүүлэгч Хас банк шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх бөгөөд зээлийн гэрээний үүрэгт 56,951,568 төгрөг төлөхөөр, уг төлбөрийг төлж барагдуулаагүй бол барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт ухаа хороолол, Морингийн зам гудамж, 60/1 байр, 42 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/01334 дугаар шийдвэр, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх 183/ШЗ2020/12724 дугаар захирамж, 183/ГХ2020/00988 дугаар гүйцэтгэх хуудас олгогдсон байна. /х.х-ийн 5-8 тал/
Ж.С******* нь Г.Б*******, Г.Г нарын Хас банк ХК-иас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №1570017877 дугаар зээлийн гэрээний үүргийг 2024.06.05-ны өдөр нийт 57,523,122 төгрөгийг төлж гэрээний үүргийг бүхэлд нь биелүүлж, өөрийн дээрх үл хөдлөх хөрөнгөө барьцаанаас чөлөөлсөн болох нь Хас банкны орлогын маягтаар тогтоогдож байна. /х.х-ийн 41 тал/
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус зааснаар хариуцагч Г.Б*******, Г.Г нар нь өөрсдийн төлөх өр төлбөрөө нэхэмжлэгч Ж.С*******гээр төлүүлж, энэ хэмжээгээр Г.Б*******, Г.Г нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул хариуцагч нараас нийт нэхэмжлэлийн шаардлага болох 56,951,568 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8.-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно, мөн хуулийн 77.2.-т Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нарын нэхэмжлэл гардуулсан баримт дахь хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлж, албадан ирүүлэхээр цагдаагийн байгууллагыг явуулсан боловч хариуцагч нар хаягаа өөрчилсөн байх бөгөөд энэ тухай шүүхэд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, тэдний шүүхэд мэдэгдсэн утсаар шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхийн цахим шуудангаар 2025.03.17-ны өдөр и-мэйл ирүүлдэг. Ийнхүү хариуцагч нар нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирдэггүй, утас нь дуудаж байгаа боловч шүүхийн утсыг авдаггүй, оршин суугаа хаягаа өөрчилсөн боловч шүүхэд энэ талаар мэдэгдэх үүргээ биелүүлдэггүй шүүн таслах ажиллагаанд удаа дараа саад учруулсан бөгөөд шүүхийн зүгээс тэдний мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшилсон. Иймд шүүх шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утсаар мэдэгдэж болох тул тэдний шүүхэд мэдэгдсэн утасны дугаарт шүүх хуралдааны товыг мессежээр мэдэгдэж, тэдний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Г.Б*******, Г.Г нараас 56,951,568 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.С*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 442,708 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*******, Г.Г нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ