2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 192/ШШ2025/05456

 

 

 

                                          

 

 

 

 

    2025           06           24                                         192/ШШ2025/05456                

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  би,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Мандал сум, 8 дугаар баг, Худгийн ****** тоотод оршин суух, Г******* овогт Б******* Ц******* /РД:*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, Хүннү вилла хотхон, ***** дүгээр байр, 12 давхарт, **** тоотод оршин суух, Б******* овогт Д******* Н******* /РД:*******/-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 27,721,031 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, хариуцагч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Б.Ц******* нь 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэн Д.Н*******аас Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн Хюандэй Портер 2 маркийн авто машиныг нийт үнэ 22,000,000 төгрөгөөр тохирч худалдан авсан. Тухайн авто машиныг худалдан авахдаа бэлэн байсан 4,000,000 төгрөгийг өгөөд, үлдсэн төлбөр болох 18,000,000 төгрөгийг Есөн шижир ББСБ ХХК-иас сарын 2.99% хүүтэйгээр авч, 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Н*******буугийн Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн. Уг авто машиныг худалдаж авахад дөнгөж орж ирсэн сайн машин, ямар нэгэн асуудал байхгүй гээд, та бол худалдаж авсандаа харамсахгүй шүү гэх зэргээр маш их ятгаж байж өгсөн. Би уг машиныг оношилгоонд оруулж байж авъя гэхэд манай энд оношилгоо байхгүй, тэгээд ч орж ирсэн шинэ машин ямар ч асуудал байхгүй, та орох шаардлагагүй гэсэн. Сүүлд очиход яг машин авсан газрынхан үүдэнд авто оношилгоо байсан бөгөөд надад худлаа ярьж муу машинаа зарсан байсан.  2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн орой машинаа авсан тул шууд унаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон руу хөдөө гэрлүүгээ явж байсан чинь доогуур нь юм дугараад, инженер чекүүд нь асаад явахаа больсон. Анх авахад л маш их утаа гараад байхаар нь яагаад ингэж их утаа хаяад байгаа гэтэл угаасаа дизель машин ингэдэг юм гэж хэлсэн. Би машин мэдэхгүй учраас итгэсэн. Тухайн үед нь би шууд дугаар луу хэд хэдэн удаа залгасан боловч утас нь холбогдохгүй байхаар нь мессеж бичсэн. Машин чинь болохгүй, явахгүй байна, хээр хөдөө олон нялх нойтон хүүхэдтэй бид хэцүүдэд байна, ямар машин өгсөн юм бэ гэхэд хариу өгөөгүй. Тэгээд 3 хоногийн дараа би амралтад амарч явсан юм аа, та машинаа аваад ир, асуудалгүй оношилгоонд оруулаад юмыг чинь янзлаад өгье гэдэг. Тэгэхээр нь хөдөөгөөс явахгүй машиныг аргалж байгаад өчнөөн олон зардал чирэгдэл болоод авч ирсэн боловч өөрөө би ажилтай учир та энэ газар оч гээд нэг засварын газар зааж өгсөн. Тэнд яндангийн шүүрийн угаагаад одоо зүгээр гэхээр нь эргээд хөдөө явсан боловч ахиад л замдаа явахгүй болоод гэрлүүд нь ассан. Ингэхээр нь ахиад Н*******руу ярихад нэг хэсэг тэгж байгаад унтарчихна гэж байна асуудалгүй гэдэг. Би энэ үгэнд нь итгээд хэд хоног асаахгүй байж байгаад асаатал ямар ч ялгаа байхгүй маш их утаа хаясан, бензин их идэлттэй, бүх гэрлүүд асчихсан явах боломжгүй байсан. Энэ явдал 4-5 удаа давтагдсан. Тэр болгонд Улаанбаатар хот руу орж үзүүлэн гэдэг маш их хүндрэлтэй байсан. Тэгээд ерөөсөө больё гэж шийдээд машин зарсан Н*******д хэлэхэд юу яриад байгаа юм бэ? Би чиний мөнгийг өгөхгүй, машиныг чинь ч өгөхгүй тэр шүүх цагдаадаа хэлээх олж аваарай гээд намайг илт тохуурхаж эхэлсэн учир би шүүхэд хандахад хүрлээ. Би өөрт байсан гэх 4,000,000 төгрөгийг өөрийн эгч болох Б.С*******гийн Сэлэнгэ аймгийн мандал сум, Түнхэл тосгон 5-р баг Хараагийн 1-4 тоотын үл хөдлөх болох хашаа байшинг Хаан банканд тавьж зээл авсан. Сарын төлөлт нь 361,000 төгрөг болж байгаа. 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл бодоход 1,083,000 төгрөг. Мөн Есөн шижир ББСБ-д тавьсан 18,000,000 төгрөгийн хүү сарын 712,677 төгрөг, үүнийг бас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тооцон 2,138,031 төгрөг болж байх тул шүүх хуралдаан зарлагдтал зээлийн хүүгээ тооцон нэхэмжилж байгаа болно. Иймд миний гаргаж буй нэхэмжлэлийг хүлээн авч надад учруулсан хохирол болох 27,721,031 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,560 төгрөгийн хамт буцаан гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү. Мөн би тухайн авто машиныг нь буцаан өгсөн болно…” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч Б.Ц******* нь хариуцагч Д.Н*******д холбогдуулан 27,721,031 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ц******* нь УКУ улсын дугаартай, Хьюандэй Портер 2 маркийн автомашиныг Д.Н*******аас буцаан хүлээн авсан тул 27,721,031 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж, хариуцагч Д.Н******* УКУ улсын дугаартай автомашины нүүрсэн янданг шинээр сольж өгөхөөр, хариуцагч Д.Н******* автомашиныг нэхэмжлэгч Б.Ц*******ид хүлээлгэн өгөхдөө   УКУ улсын дугаартай автомашиныг авто оношилгоонд оруулж хүлээлгэн өгснөөс хойш машины бүрэн бүтэн байдлыг хариуцагч Д.Н******* 1 жилийн хугацаанд бүрэн хариуцах ба жолоочийн хариуцлагагүй байдлаас замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осолд орсон тохиолдолд хариуцахгүй байхаар, Д.Н*******аас хохиролд тооцон 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ц*******ид шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Б.Ц*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н*******д холбогдох 27,721,031 төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Ц******* нь УКУ улсын дугаартай, Хьюандэй Портер 2 маркийн автомашиныг Д.Н*******аас буцаан хүлээн авсан тул 27,721,031 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзаж, хариуцагч Д.Н******* УКУ улсын дугаартай автомашины нүүрсэн янданг шинээр сольж өгөхөөр, хариуцагч Д.Н******* автомашиныг нэхэмжлэгч Б.Ц*******ид хүлээлгэн өгөхдөө  УКУ улсын дугаартай автомашиныг авто оношилгоонд оруулж хүлээлгэн өгснөөс хойш машины бүрэн бүтэн байдлыг хариуцагч Д.Н******* 1 жилийн хугацаанд бүрэн хариуцах ба жолоочийн хариуцлагагүй байдлаас замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осолд орсон тохиолдолд хариуцахгүй байхаар, Д.Н*******аас хохиролд тооцон 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ц*******ид шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 148,277.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц*******ид олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ