Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 61

 

 Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Цагаанцоож

Улсын яллагч Д.Түвшинтөгс

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Я овогт М ын Болдод холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000000021 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Ү суманд 1990 оны11 сарын 24-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Ховд аймгийн Ү сумын Н гол багт оршин суух, Я овогт М ын Б РД:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 10 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын Хөх-үзүүр багийн нутаг дэвсгэрт Н.Сугарыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч М.Б-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: Би 2017 оны 10 сарын 23-ны өдөр найз болох Ванчин-Эрдэний гэрт нь 2 литр монгол архи уучихаад Ванчин-Эрдэний хамт Үенч суманд үйл ажиллагаа явуулдаг билльяард руу ороход Н.Сугар ах Ванчин-Эрдэнэ бид 2-ыг бацаанууд жагсаад ороод ир гэж хэлэхээр нь би юу гэсэн бэ гээд урдаас нь очтол буланд түшүүлээд тавьсан билльяардны модоор миний зүүн талын хавирга руу билльяардны модыг хугартал цохихоор нь би билльяардны модыг барьж байсан  гарыг нь барьж байгаад нүүрэн тус газар гараараа нэг цохиход билльяард тоглож байсан хүмүүс салгасан тэгтэл Сугар ах надтай дахиад хэрүүл маргаан хийгээд ирэхээр нь би дахиад нэг удаа хамарлуу нь цохитол Сугар ахын хамраас нь цус гарсан. Би тэгээд шууд гараад гэртээ очиж амарсан гэх мэдүүлэг,

 

          Хохирогч Н.Сугар хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “: Би 2017 оны 10 сарын 24-ний өдөр Үенч суманд үйл ажиллагаа явуулдаг Билльяарданд тоглож байтал гаднаас нутгийн хоёр дүү болох Болд, Ванчин-Эрдэнэ нар орж ирэхээр нь та хоёр жагсаад ороод ир гэж хэлтэл миний урдаас Болд юу гэнээ гээд томроод байхаар нь билльяардны модоор нуруу хэсэг руу цохитол намайг зөрүүлээд нэг удаа гараараа миний хамарлуу  цохичихоод гараад явсан” гэх мэдүүлэг,

            Гэрч Б.У гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би М.Болдыг хүүхэд ахуй наснаас  нь сайн мэднэ. М.Б нь даруухан дөлгөөн зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй  найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай ” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Ганбатын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “М.Б нь даруухан дөлгөөн зантай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай залуу” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Сугарын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 сарын 01-ний өдрийн 553 тоот:

1.  Н.Сугарын биед гэмтэл учирсан байна.

 2. Н.Сугарын биед хамар ясны зүүн талын хоёрлосон хугарал, хамрын нуруунд хаван хавдар, цус хуралт, 2 нүдний дотор буланд тус бүр 2х2см-т цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд  тогтоогдлоо. 

            3.Н.Сугарын биед учирсан дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д ...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан түр гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

          4. Н.Сугарын биед  учирсан  дээрхи  гэмтлүүд  нь цаашид эрүүл мэндийн болон  хөдөлмөрийн  ерөнхий чадвар  тогтонги  алдалтанд  5-10 хувь нөлөөлнө  гэх дүгнэлт,

Шүүгдэгч М.Б-ын  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Н.Сугар нь намайг бильяардны модоор цохихоор нь би зөрүүлээд нүүр лүү алгадахад хамраас нь цус гарсан.Би бага зэрэг архи уусан гэхдээ үйлдлээ санаж байсан гэх мэдүүлэг,

         - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

            Шүүгдэгч  М.Б нь 2017 оны 10 сарын 23-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын Хөх-үзүүр багийн нутаг дэвсгэрт Н.Сугарыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх шинжээчийн 553 тоот дүгнэлт, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч нь хохирогчтой харилцан тохиролцож, хохиролоо нөхөн төлсөн, хохирогч нь  цаашид нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй гэж шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр шүүгдэгч М.Болдоос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

           Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлж барагдуулсан,хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож энэ хэрэгт хүндрүүлэх нөхцөл байхгүйг дурьдах нь зүйтэй байна.

             Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М.Болдыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч М.Болдыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч М.Б оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар ялтан М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

        5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

        6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч,тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.