Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/937

 

  

 

 

 

 

2024              8              20                                       2024/ДШМ/937

 

 

Р.Г, Ч.Бнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,   

            нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/487 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О, шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Р.Г, Ч.Бнарт холбогдох эрүүгийн 2303003950366 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Их зүйл овгийн Р.Г, 1977 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын техникч
мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Барилга засвар, ашиглалт үйлчилгээний
ангид мастер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ............. тоотод оршин суух
хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

     2. Боржигон овгийн Ч.Б, 1998 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын хөдөлгөөн зохион байгуулалт ашиглалтын инженер мэргэжилтэй, Улаанбаатар
төмөр замын Барилга засвар, ашиглалт үйлчилгээний цехэд Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 3, э
х, дүү нарын хамт ..............тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

Шүүгдэгч Р.Г нь “Улаанбаатар төмөр зам” Барилга засвар ашиглалт,
үйлчилгээний ангийн мастераар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй
ажиллагаа, эрүүл ахуй “Сургалтын зохион байгуулалт” Үндсэн дүрэм М
NS
4969:2000 стандартын “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх
журмаар өгнө”-ийг хэрэгжүүлээгүй, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан
“Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих” үүргээ зохих ёсоор
биелүүлээгүйн улмаас 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 24
дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Барилга засвар,
ашиглалт, үйлчилгээний ангийн элс, хайрга буулгах 2
дугаар зам дээр тус ангид
операторч ажилтай Н.Бнь вагоны люкэнд цохигдож нас барсан,

Шүүгдэгч Ч.Бнь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай
хуулийн 17 дугаар зүйлийн 17.4. “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт
ажилтныг хамруулан, шалгалт авч байна”-ыг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8.
“аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны
зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй
ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, гэснийг зөрчиж, мөн Ажлын байрны
тодорхойлолтын 3 дахь хэсгийн 6. “Ажилтан бүрийг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл,
ажлын тусгай хувцсыг ажлын байранд хэрэглэж хэвшүүлэх”, 4 дэх хэсгийн 2.
“Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг цех, нэгжүүд, шат Дамжлага бүрд
зохион байгуулах”, 4.“Ажиллагсдыг аюулгүй ажиллагаанд сургахын тулд
хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг явуулж, нийт хүмүүсийг хамруулах,
урьдчилсан зааварчилгаа, дамжаа сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион
явуулж, тэдний мэдлэгийг шалгах” үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2023
оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 24
дүгээр хорооны нутаг дэвсгэрт
байрлах Улаанбаатар төмөр замын Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний
ангийн элс, хайрга буулгах 2
дугаар зам дээр тус ангид операторч ажилтай Н.Б
нь вагоны люкэнд цохигдож нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

     Тээврийн прокурорын газраас: Р.Г, Ч.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Р.Г, Ч.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гыг 1 жил 2 сарын хугацаагаар "эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 1 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г, Ч.Бнар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдэнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “УБТЗ” ХНН-с 15.714.969 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Од олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Огийн нэхэмжлэлийн шаардлагаас 99.549.561 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг, иргэний хариуцагч “УБТЗ” ХНН” нь өөрт учирсан хохирлын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Р.Г, Ч.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.         

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие тус хэргийн улмаас нийт 118.364.530 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс оршуулгын зардлын үлдэгдэл 15.423.371 төгрөг, бензиний төлбөрт 291.598 төгрөг, нийт 15.714.969 төгрөгийг иргэний хариуцагч УБТЗ ХНН-с гаргуулж, сэтгэл санааны хохирол 99.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 549.561,6 төгрөгийг гаргуулахгүй орхисонд гомдолтой байна. Шүүхээс сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах шаардлагагүй гэж үзэ хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй.. Нөхөр маань нас барснаас хойш манай гэр бүл сэтгэл санаагаар маш их унсан. Мөн сэтгэл зүйчид хандан зөвлөгөө авсан. Мөн хүү, охин бид гурвын сэтгэцэд маш их өөрчлөлт орсоних хүнд байна. Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэг бол махан бодийн эдгэрэх хугацаатай огт хамааралгүй ойлголт. Нүдэнд харагдахгүй гарт баригдахгүй хохирогчийн мэдэрч буй мэдрэмж болох сэтгэлийн зовлон шаналал сэтгэцэд учирсан хохирол гэж үзэж байна. Миний нэхэмжилж буй сэтгэцэд учирсан уршгийг хэрэгсэхгүй болгосон явдал нь буруутай этгээдийг өөгшүүлснээс ялгаагүй хэрэг. Эрүүгийн хариуцлага гэдгийг зөвхөн ял шийтгэлээр хязгаарлан ойлгож болохгүй. Эрүүгийн хариуцлага гэдэг бол ял шийтгэлээс гадна шүүгдэгчид үүсэх эдийн засгийн сөрөг үр дагавар байдаг. Эдийн засгийн сөрөг үр дагавар гэдэгт хохирогчид нөхөн төлөх хохирол, хор уршиг зайлшгүй багтана гэж үзэж байна Миний хоёр хүүхэд ийм бага насандаа амьдралын хүнд хэцүү байдалтай тулгарч насан туршдаа эцэггүй өсөж, аав гэдэг хүний хайр халамжийг мэдрэхгүй, эцгээрээ хайрлуулах, тэжээн тэтгүүлэх эрхгүй болж, миний болон  хүүхдүүдийн маань эрх ашиг сонирхол нь маш ихээрхөндөгдөж зөрчигдөж хохирсон.

Миний бие сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй. Мөн хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд 549.561,6 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхээс нотлох баримт дутуу тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт миний бие хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, сургуулийн тодорхойлолт, тэжээгчээ алдсан тэтгэвэр тогтоолтын хуудас, мөнгө олгогдсон Хаан банкны дансны хуулга зэргийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн. Нийгмийн даатгалын сангаас 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 440.000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс сар болгон олгосон ба 2024 оны 03 дугаар сарын 01-нээс 540.000 төгрөг болж нэмэгдсэн. 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг миний нөхөр нас барсан өдөр буюу 2023 оны 6 дугаар 12-ны өдрөөс с эхлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.4.1, 509.1 дэх хэсэгт зааснаар  тэтгэмжийн зөрүүг 2023 оны 6 дугаар  сарын 12-ны өдрөөр тооцож гаргаж өгнө үү.

            Өмгөөллийн хөлс 3.000.000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Өнөөдөр миний нөхөр ажил үүргээ гүйцэтгэж явж байгаад амь насаа алдсанаас болж миний бие өмгөөлөгч авсан. Хэрвээ энэ хэрэг гараагүй
байсан бол өмгөөлөгч авах ямар ч шаардлага байхгүй байсан.. Бид зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд өмгөөлөгч авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэ
х ажиллагааны зорилт гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ....хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, нийт 102.549.561,6 төгрөгийг буруутай этгээд болон иргэний хариуцагчаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О намайг хохиролгүй болгож өгнө үү. …” гэв.

            Шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Өмгөөлөгчийн зүгээс 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд “нотлох баримт тооцуулахгүй байх тухай” хүсэлтийг гаргасан. Шшинжээчийн дүгнэлт шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд эргэлзээгүй үнэн бодитой гарч чадаагүй. Тухайлбал, дүгнэлтэд “...УБТЗ-ын Барилга засвар ашиглалт үйлчилгээний ангийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер Ч.Бнь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, нийт ажилтны аюулгүй эрүүл орчинд ажиллах, соёл, зан үйлийг төлөвшүүлэх/ үүргээ биелүүлээгүй “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргын 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн журам батлах тухай А/555 тушаалын 1 дүгээр хавсралтаар “Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт, эдэлгээний хугацаа тогтоох захиалга, хангамжийн ажлыг зохион байгуулах, хяналт тавих журам”-ийн 6.1-д Ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслээр хангаж байгаа эсэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн алба хяналт тавьж ажиллана./-ийг мөн тушаалын 2-р хавсралтаар “Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн жагсаалт, эдэлгээний хугацаа”-ний 150 дугаартай хэсэгт “зуурмагийн операторч”-д хамгаалалтын дуулга малгайгаар хангахаар заасныг хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 /Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан шалгалт авч байна./-ийг, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8.д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох, сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтанд хамрагдаагүй,зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх гэж заасныг зөрчсөн байна...” гэж дүгнэлт гаргасан. Гэтэл хавтаст хэрэгт гэрчүүдийн мэдүүлгээр каск малгай байсан болох талаар, каск малгай хүлээлгэн өгсөн болох баримт /2хх 48-49/авагдсан. БЗАҮ ангийн 2023 оны үйл ажиллагааны сургалтын төлөвлөгөө болон сургалт явуулсан баримт байхад уг дүгнэлтээр гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон болно гэж илт худал дүгнэлт гаргасан байхад шүүх анхаарч үзэлгүй хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж гэм буруутайд тооцсон.

            Шүүгдэгч Ч.Бнь хэрэг болох цаг хугацаанд байгаагүй. Учир нь 2023 оны 6
дугаар сарын 9-ний өдөр Баянбуурал амралтын газар томилолтоор ажиллаж байсан. Уг томилолтой холбоотой баримт нь /3хх 189/-д авагдсан байдаг. Тухайн вагоноос элс буулгах ажил төлөвлөгөөт бус ажил байсан бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдөр инженер Т.Б, Р.Г, Ч.Мнар зохион байгуулсан байдаг. Энэ талаар Ч.Бад ямар ч мэдээлэл өгөөгүй байдаг. Эндээс үзэхэд Хөдөлмөр аюулгүй байдлын инженерийн эзгүйд инженер Т.Б, ажлын байрны сургалтын инженер Д.Ариунтунгалаг нар орлон ажиллах байсан байдаг. Энэ нь тухайн хэргийн субъектийн асуудал мөн эсэх эргэлзээтэй асуудал үүссэн шүүх анхаар ч үзээгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн гурван шатны хяналтын дэвтэр /3хх 29-33/авагдсан. Хөдөлмөр аюулгүй байдлын эрүүл ахуйн 3 шатны хяналт зохион байгуулагддаг бөгөөд Ч.Б Гуравдугаар шатлалын үүргийг хэрэгжүүлдэг. Тус журмын 4 дүгээр зүйлийн 4.1 “алба төв салбар нэгжид мөрдөгдөж буй тушаал шийдвэрийн дагуу харьяа үйлдвэрчний эвлэлийн байгууллага хороотой хамтран тухайн байгууллагын ХАБ-ийн зөвлөл, удирдах ажилтан нарын бүрэлдэхүүнтэй комисс томилон байгууллагынхаа нийт цех, тасаг хэсэгт ХАБЭХ ажилд сар тутамд хийх ажлыг гурван шатны хяналт гэнэ” гэж заасан бөгөөд уг хяналтыг хэрэгжүүлж ажилласан болох нь /Зхх 174-176/-д авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Амь хохирогч нь Ч.Баас урьдчилсан зааварчилгаа авсан болох ХАБЭАзааварчилгаа хяналтын хуудаст авагджээ.. Уг зааварчилгааг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүний нөөцийн менежер Баттөр, 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр урьдчилсан зааварчилгааг ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтан Ч.Б, 2023 оны 4 сарын 27 өдрийн ажлын байрны анхан шатны зааварчилгааг Р.Г өгөөд 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ангийн дарга Энхбаатар гарын үзэг зурсан баримт болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилсан зааварчилгааны бүртгэлийн дэвтрийн 200 дугаарт 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зааварчилгааг талийгаач П.Бөгч шалгалт авч 92 оноогоор тэнцсэн болох баримт /3хх 179/-д авагдсан баримтуудыг анхан шатны шүүх анхаар ч үзээгүйд гомдолтой байна.

            Барилга засварын ангийн 2023 оны сургалтын төлөвлөгөө /2хх 94-97/-д авагдсан бөгөөд уг төлөвлөгөөний 4 дахь хэсэгт нийт ажилчдын ХАБЭА сургалт 12 цагаар төлөвлөгдсөн бөгөөд 1, 2, 3, 4-р улиралд бүх ажилчдад сургалт орохоор төлөвлөгдөж 1 дүгээр улирлын сургалт 2023 оны 3 дугаар сарын 2-ны өдөр болж 2 дугаар улирлын бүх сургалт 2023 оны 7 дугаар сарын 5-нд болсон байна. Уг баримтад үзэхэд хууль заасан үүргээ төлөвлөгөөнд заасны дагуу хэрэгжүүлж байсан байна. Харин уг хөтөлбөр нь батлагдсан өдөр хуваарийн дагуу явдаг болохыг тодотгох нь зүйтэй. 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн Улаанбаатар төмөр замын даргын тушаал А-05 “ Төлөвлөгөө удирдамж батлах тухай ” тушаалын хавсралтын ХАБЭА-тухай сургалтыг 3, 6, 9, 12 дугаар саруудын эхний ажлын дөрүүдийн даваа гарагийн 08-17 хооронд явуулахаар баталсан байна. Энэ тушаалыг үндэслэн жилийн сургалтын төлөвлөгөө батлагддаг. Хуулиараа жилд 2 сургалт зохион байгуулахыг заасан бол Улаанбаатар төмөр замын газраас нэг жилд 4 байхаар төлөвлөсөн байна. Талийгаач 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 1 сар 9 хоног ажилласан байдаг. Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 04 дүгээр сарын 30 өдрийн А-199 дугаартай тушаалын хавсралтаар “Улаанбаатар төмөр замын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван шатны хяналтыг зохин байгуулах журам авагдсан байх бөгөөд уг журамд нэг дэх шатны хяналтын ажилтан өөрөө ажил эхлэхийн өмнө 15 минутаас багагүй хугацаанд, хоёр дахь шатны хяналтыг анги цехийн тасаг хэсгийн дарга 7 хоног бүр нэг удаа, гурав дахь шатны хяналтыг ХАБЭА ажилтан сард нэг удаа хянахаар зохицуулсан байгаа нь Бэхбат сард нэг удаа хяналт тавих эрх бүхий албан тушаалтан юм.  Ажлын байрны тодорхойлолтын 3 дахь хэсгийн 6. /Ажилтан бүрийг нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцсыг ажлын байранд хэрэглэж хэвшүүлэх/, 4 дэх хэсгийн 2. /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг цех, нэгжүүд, шат Дамжлага бүрд зохион байгуулах/, 4. /Ажиллагсдыг аюулгүй ажиллагаанд сургахын тулд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг явуулж, нийт хүмүүсийг хамруулах, урьдчилсан зааварчилгаа, дамжаа сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион явуулж, тэдний мэдлэгийг шалгах/ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Ч.Бнь 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр төмөр бетон эзлэхүүний цехэд ХАБЭА-н үзлэг шалгалт хийсэн үзлэгээр 4 зөрчил илрүүлсэн 1-рт “зиг заг хавтан дээр ажил гүйцэтгэж байгаа ажилчид хамгаалах хэрэгсэл каск малгай өмсөөгүй ажилд гарсан”. 2-рт “Ажилд удирдагч хяналт тавиагүй3-рт Д.Нямдаваа ажлын хувцас бүрэн өмсөөгүй ажилд гарсан, 4-рт ажлын байрны аюулгүй ажиллагаа өдөр тутмын зааварчилгаа бүрэн уншиж танилцуулж байх гэсэн зөрчил дутагдлыг илрүүлж чиглэл өгсөн. 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ангийн дарга Т.Э хамт мөн цехэд үзлэг шалгалт хийсэн үзлэгээр 5 зөрчил илрүүлсэн 1-рт “ажлын байрны эмх цэгц хангалтгүй”, 2-рт С.Баярмаа краны ажил гүйцэтгэх үед каск малгай өмсөөгүй,  3-ртОосор дохиочинд ханцуйвч захиалж авч өгөх, 4-рт А-442 тушаал А-275 тоот тушаалаар ажилчдад сургалтад үүрэг зохион байгуулах, 5-рт Мужаан Х.Болдбаатар ажлын хувцас бүрэн өмсөөгүй ингээд уг зөрчлийг арилгах хугацаад үүргийг мастер Р.Г болон Ч.Мнарт өгсөн арилгах хугацааг 06 дугаар сарын 9-ний дотор арилгахаар өгсөн.. Эндээс үзэхэд Бэхбат нь ажлаа зохих журмын дагуу гүйцэтгэсэн байна Мөн Улаанбаатар төмөр замын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван шатны зохион байгуулах журмын хяналтын 3-р шатны хяналтыг байгууллагын даргын тушаалаар томилогдсон комисс /Комисс инженер техникийн ажилтан ХАБЭА-н зөвлөлийн гишүүн, ХАБЭА-н ажлыг хариуцагч болон тухайн байгууллагын удирдах зөвлөлийн төлөөллийг оролцуулна/, Гурав дахь шатны хяналт 4.1 “Алба, төв, хэлтэс, салбар нэгжид мөрдөж буй тушаал, шийдвэрийн дагуу харья үйлдвэрчний эвлэл, тухайн байгууллагын ХАБЭА-н зөвлөл хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилд сар тутамд хийх шалгалтыг хийнэ гэсний дагуу дээрх шалгалтыг хийсэн байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн гэмт хэргийн обьектив тал нь Монгол улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй улмаас хүний амь нас хохирсон байна. Энэхүү үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд хүний амь насыг хохироосон гэмт үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хоёрын хооронд шууд болон шууд бус шалтгаант холбоо байна. Шүүгдэгч Ч.Бнь хууль буюу гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн болох нь өмгөөлөгчийн хавтаст хэрэгт судалсан баримтууд болон дүгнэлтэд дурдсан баримтуудаар нотлогдож байна. Хэдийгээр шүүгдэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг барьж буруутгаж байгаа боловч уг шинжээчийн дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтад хуульчлан заасан байхад уг эрхийг аваагүй шинжээч нараар дүгнэлт гаргасан хуульд заасан журмыг зөрчсөн нөгөө талаас шинжээч нарт явуулсан баримтууд нь Ч.Бын хийсэн ажлын бүртгэлийн дэвтрүүд биш, харин хавтсыг нь хуулбарлан явуулж дүгнэлт гаргасан баримтаар буруутгаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх цагаатгасан нотлох баримтыг анхаарч үзэлгүй гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Иймд шүүгдэгч Ч.Быг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ч.Бтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Р.Гын өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг гэмт хэрэг нь 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр болсон байдаг. Шүүх шинжилгээний тухай хуульд заасан сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг үнэлэх уг заалт нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Огийн зүгээс сэтгэцэд учирсан хохиролд 99.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч уг гэмт хэрэг ньнэхэмжилж байгаа нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх асуудал учир нэхэмжлэх боломжгүй гэж шүүх үзэж байна. Хохирогч Ч.Огийн хувьд Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ хэрэгжүүлж байгаа гэж ойлгож байна. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг иргэний хариуцагчаас гаргуулах боломжтой гэж үзэж байна. Тиймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж байгаа гомдол хууль ёсны үндэслэлгүй байна. Шүүгдэгч Р.Гын хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны болсон гэж үзэж цаашид гэм буруу, ял шийтгэлийн  талаар маргахгүй гэж үзээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй, Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Р.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Огийн өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ч.О нь давж заалдах шатны шүүхэд хохирол, хор уршигтай холбоотой гомдол гаргасан. Өмгөөлөгчийн хувьд гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Өнөөдөр Н.Бамь насаа алдсанаар Ч.О болон хүүхдүүдэд нь хүнд хэцүү байдал үүссэн. Ч.Огийн хүүхдүүд сэтгэл санаагаар унаад хэцүү нөхцөл байдалтай байсан тул  өмгөөлөгчийн зүгээс сэтгэл зүйчтэй холбож өгсөн байдаг. Иргэний тухай хуулийн 228.1, 497.1, 497.3, 505.1 зааснаар бол сэтгэл санааны хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй, Тухайн хэрэг хууль батлагдахаас өмнө болсон хэдий ч эдгээр хүмүүс сэтгэл санаагаар хохироод байна. Хохирогч Ч.О гомдолдоо зөвхөн эрүүгийн хариуцлага хүлээлгээд өнгөрөхтөдийгүй эдийн засгийн хариуцлагыг байгууллага, гэм буруутай этгээдэд хүлээлгэх ёстой гэдэг агуулгаар гомдлоо гаргасан. Ч.Огийн зүгээс сэтгэцэд учирсан хохиролд 99.000.000 төгрөгийг нэхэмжилснийг дэмжиж байна.. Ч.О нь нөхрөө ослоор алдсанаас үүдэн өмгөөлөгч авч түүгээрээ дамжуулан хууль зүйн туслалцаа авсан. Хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шүүхээснэхэмжилсэн боловч анхан шатны шүүх нотлох баримт хангагдаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй юм. Нотлох баримтыг хуульд заасан хүрээнд хохирогчийн зүгээс гаргаж өгсөн. Хохирогч шүүх хуралдаанд хохирол хор уршигтай холбоотой асуудлыг хохирол төлбөрийг шийдүүлэх хүсэлтэй байгаа. өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдолд тайлбар хэлэхэд Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, шинжээч Гантөмөрийн тайлбар мэдүүлэг зэргээртухайн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Ч.Б, Р.Г нарын буруутай үйл ажиллагааны улмаас гарсан гэж дүгнэсэн.  Амь хохирогч Батбаатар нь тус байгууллагад хөдөлмөрийн гэрээ, туршилтын хугацаанд ажилд ороод нэг сар 4 хоногийн дараа уг осол гарч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Шүүгдэгч Ч.Б, Р.Г нар хохирогчийн нэхэмжилсэн мөнгөнөөс анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд огт мөнгө төлөөгүй, тиймээс хохирлыг бүрэн гаргуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Монгол Улсын дээд шүүхийн нийт хуралдааны шүүгчийн тогтоол 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан. Осол 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн учраас хуулийг буцаан хэрэглэхгүй гэж прокурорын зүгээс үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий гарсан, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын үндсэн дүрмийн 4.1 дэх хэсэгт үйлдвэр, аж ахуй нэгж байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг зааварчилгаа өгөх хэлбэрээр зохион байгуулан уг зааварчилгаа нь Урьдчилсан зааварчилгаа, ажлын байранд дахь анхан шатны зааварчилгаа, давтан зааварчилгаа гэсэн 3 хэлбэртэй байна. Шүүгдэгч Ч.Бын гаргасан зөрчил нь ажлын байранд дэх анхан шатны зааварчилгаа явуулаагүй гэж тогтоосон, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг журмын зүйл заалтад сургалт явуулсны дараа бие даан ажиллах зөвшөөрөл олгон гэж заасан. Туршилтын журмаар ажиллаж байсан амь хохирогчдод ажлын байрны анхан шатны зааварчилгааг биечлэн өгөөгүй, биет байдлаар үзүүлээд шалгалт авсан нөхцөлд тухайн ажилдаа гарах ёстой байдаг. Үүнийг зөрчсөн гэж тогтоосон. Ажлын байрны тодорхойлолтод заасан шалгалт авах, ажилчдын мэдлэгийг шалгах, талаар ажлын байрны тодорхойлолтод заасан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй боловч хамгаалах малгай олгоогүй, 27.3 дугаар зүйлийн 27.3.5 дэх хэсэгт ажлын нөхцөл, мэргэжлийн хамгаалах хэрэгслийн ажилтанд олгох нором, чанар хяналт тавих үүргээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуулийг дагж мөрдүүлээгүй, хэвшүүлээгүй гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн үүний дагуу шүүх шийдвэрээ гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны  бөгөөд үндэслэлтэй гарсан.Иймд шийтгэх тогтоолыг хэвээр хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ч.Бын хувьд анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр каск малгай байсан болох талаар, каск малгай хүлээлгэн өгсөн болох баримт /2хх 48-49/авагдсан, БЗАҮ ангийн 2023 оны үйл ажиллагааны сургалтын төлөвлөгөө болон сургалт явуулсан баримт байсаар атал шинжээчийн дүгнэлтээр ...гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон болно... гэж зөрүүтэй дүгнэлт гаргасан...” байхад шүүх анхаарч үзэлгүй хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэггүй бөгөөд шинжээчийн дүгнэлтийн Ч.Бад холбогдох хэсэг нь дараах байдлаар хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Үүнд, Ч.Бхохирогч Н.Бт урьдчилсан зааварчилгаа өгч байсан болох нь ХАБЭАзааварчилгаа хяналтын хуудсаар нотлогдож байна /2хх 40/. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн урьдчилсан зааварчилгааны бүртгэлийн дэвтрийн 200 дугаарт 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зааварчилгааг өгсөн байдал харагдана. Мөн хохирогч Н..Батбаатар шалгалт өгч 92 оноогоор тэнцсэн болох баримт /3хх 179/ тус тус авагдсан байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй дүгнэсэн нь буруу болжээ.

            Ч.Бнь "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4. “Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна.” гэж заасан үүргийг хэрэгжүүлж Барилга засварын ангийн 2023 оны сургалтын төлөвлөгөө /2хх 94-97/ батлуулсан. 1 дүгээр улирлын сургалт 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2 дугаар улирлын сургалт 2023 оны 07 дугаар сарын 05-нд тус тус болсон байна. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсний дагуу ХАБЭА-н зааварчилгаа хяналтын хуудас бөглүүлсэн /2хх 40/.

2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр авч 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ХАБЭА-ийн 30 асуулт бүхий шалгалтыг Ч.Баас авч 92 оноотой дүгнэгдсэн /2хх 89/.

Барилга засвар, ашиглалт үйлчилгээний ангийн хүний нөөц сонгон шалгаруулалтын шалгалтын асуултаар шалгалт өгөөд 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар төмөр замын барилга засвар, ашиглалт, үйлчилгээний ангийн даргын Б/184 дугаартай тушаалаар туршилтын хугацаагаар ажилд орсон байна /2хх 21/.

            Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 04 дүгээр сарын 30 өдрийн А-199 дугаартай тушаалын хавсралтаар “Улаанбаатар төмөр замын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван шатны хяналтыг зохин байгуулах журам” авагдсан байх бөгөөд /Зхх 30-33/ уг журамд нэг дэх шатны хяналтыг ажилтан өөрөө ажил эхлэхийн өмнө 15 минутаас багагүй хугацаанд, хоёр дахь шатны хяналтыг анги цехийн тасаг хэсгийн дарга 7 хоног бүр нэг удаа, гурав дахь шатны хяналтыг ХАБЭА ажилтан сард нэг удаа хянахаар зохицуулснаас үзэхэд Ч.Бнь сард нэг удаа хяналт тавих эрх бүхий албан тушаалтан байна.

            Уг журамд заасны дагуу Ч.Бнь 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Төмөр бетон эзлэхүүний цехэд ХАБЭА-н хийсэн үзлэг, шалгалтаар хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Ингээд уг зөрчлийг 6 дугаар сарын 9-ний дотор арилгах хугацаат үүргийг мастер Р.Г болон Ч.Мнарт өгч байжээ /3хх 172-176/.

            Дээрх байдлуудаас дүгнэхэд Ч.Бнь Барилга засвар, ашиглалт үйлчилгээний цехэд Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн албан үүрэг, ажлын байрны тодорхойлолтод “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, нийт ажилтны аюулгүй эрүүл орчинд ажиллах, соёл, зан үйлийг төлөвшүүлэх” /1хх 187-191/  гэж заасан үүрэгт ажлаа зохих журмын дагуу хийж гүйцэтгэж байсан нь тогтоогдож байна.

            Мөн шүүгдэгч Ч.Бнь хэрэг болох цаг хугацаанд тухайн газар байгаагүй. 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр УБТЗ-ын харъяа Баянбуурал амралтын газар хийгдэх их завсарын ажилд эрсдлийн үнэлгээ хийхээр томилолтоор ажиллаж байсан. Уг томилолттой холбоотой баримт нь /3хх 189/-д авагдсан байна.

            Тухайн вагоноос элс буулгах ажил төлөвлөгөөт бус ажил байсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын сарын 09-ний өдөр вагон буулгах ажлыг инженер Т.Б, Р.Г, Ч.Мнар зохион байгуулсан байдаг. Энэ ажлын талаар шүүгдэгч Ч.Бад ямар ч мэдээлэл, үүрэг дааглавар өгөөгүй байжээ.

 

            Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтаас үзэхэд Барилга засвар, ашиглалт үйлчилгээний цехийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн эзгүйд тус Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий инженер Т.Б, ажлын байрны сургалтын инженер Д.Ариунтунгалаг нар орлон ажиллахаар байжээ.

Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэвэл ХАБЭА-ын инженерийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Ч.Бад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Р.Г нь “Улаанбаатар төмөр зам” Барилга засвар ашиглалт,
үйлчилгээний ангийн мастераар ажиллаж байхдаа Н.Бын сургагч багшаар ажиллах үүрэг хүлээсэн атлаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй “Сургалтын зохион байгуулалт” Үндсэн дүрэм М
NS4969:2000 стандартын “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө” гэснийг хэрэгжүүлээгүй, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан“Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих” үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Барилга засвар,
ашиглалт, үйлчилгээний ангийн элс, хайрга буулгах 2
дугаар зам дээр элс буулгах ажлыг хийж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар, Улаанбаатар төмөр замын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван шатны хяналтыг зохион байгуулах журмыг бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас тус ангид операторч ажилтай Н.Бнь туршилтын 3 сарын хугацаагаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үедээ вагоны люкэнд цохигдож хүнд гэмтэл авч амь нас нь хохирсон болох нь хэрэгт цугларч, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

гэрч Т.Э: “...Талийгаачийн сургагч багшаар Р.Гыг томилсон бөгөөд өдөр тутамд хийж байгаа ажилд Р.Г нь биечлэн хяналт
тавьж, хамгаалалтын хувцсыг өмсүүлэх тал дээр хяналт тавих үүрэгтэй.2023 оны 06
дугаар сарын 09-ний өдөр ерөнхий инженер нь 15 цагт Ч.М, Д, Р.Г нарыг өрөөндөө дуудаж 5 вагон угаасан элс ирэх талаар мэдэгдэж элсийг буулгах үүрэг
даалгаврыг өгсөн байсан.
...” /1хх 70-72/,

гэрч Т.Бийн...Өдөр тутмын ажил үүрэг, аюулгүй ажиллагааны зааварчилгааг цехийн мастер Гэрэлтзул нь өгөх үүрэгтэй. Ослыг судлан бүртгэхэд талийгаач нь аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаад гарын үсэг зураад ажилд гарсан байсан. Туршилтын хугацаанд чиглүүлж дасан зохицожхөтөлбөрийн гэрээ хийгддэг, энэ гэрээнд ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлуудыг сурган дадлагажуулах талаар заасан байдаг. Ослын акт дотор холбогдох материалууд нь орсон байгаа. Вагоноос элс, хайрга, нүүрс буулгах ажилд технологийн картад нарийн заасан байдаг ба талийгаач нь технологийн карттай сар бүр буюу 2 удаа танилцаж гарын үсэг зурсан байсан. Талийгаачийг туршилтын хугацаанд мастер Р.Г нь хариуцан ажиллаж сургах үүрэгтэй байсан. Мөн хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн бүтэн хэрэглэсэн байдалд мастер Гэрэлтзул хяналт тавих ёстой. Би бол ерөнхийд нь хянаж, сард 1 удаа үзлэг шалгалт хийдэг Өдөр тутмын ажил үүрэг гүйцэтгэх тал дээр Р.Г нь хяналт тавих ёстой. ...” /1хх 84-86/,

гэрч А.Д“...Би Гомбосүрэнгийн хамт вагон дээр элсээ хүрздэж байсан. Тэгээд өөрийн хамт байсан Гомбоод Батаа ахыгаа хараадах гэж хэлсэн. Тэгсэн манай Гомбоо дүү доор ухаан алдаад унасан байна гээд доороос хашхирсан. Би дарга, мастерыг дуудаарай гэж хэлэн очиж хараад нэрийг дуудан хашхирахад миний өөдөөс хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэгээд мастер Р.Гын машинаар гэмтлийн эмнэлэг авч явсан. ...Тухайн өдөр А, Г, талийгаач бид 4 зааварчилгааны дэвтэртэй танилцаад гарын үсэгзураад ажилдаа гарсан. Тухайн өдөр зааварчилгааг мастер Гэрэлтзул, Ч.Мнар өгсөн байх. ...” /1хх 105-106, 109-111/,

гэрч М.О“...Тухайн өдөр ажил хийж байх үед мастер Р.Г, технологич Ч.Мнар ирж хяналтыг байнга тавьсан. Гэхдээ вагон дотор орсон ажилтан хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөж хэрэглэсэн эсэх нь харагдах боломжгүй байдаг ба надад ч харагддаггүй. Зөвхөн элс буулгаж цацагдаж байгаа нь  харагддаг. ...” /1хх 124-125/,

гэрч Х.Б“...Талийгаач Н.Бнь 2023 оны 05 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн манай Барилга засвар, ашиглалт, үйлчилгээний ангид төмөр бетон эдлэхүүний цехэд операторын туслахаар ажиллаж байсан. Ажил удирдагч нар нь ажил үүргийг хуваарилж тохирсон зааварчилгааг өдөр бүр өгч ажиллах ёстой. Мастер Р.Г, цехийн дарга Ч.Мнар нь өдөр бүр ажлыг нарийвчлан хуваарилж ажил үүргийн онцлогт тохирсон зааварчилгааг өдөр бүр өгдөг. Өдөр тутмын зааварчилгааг мастер Р.Г өгөх үүрэгтэй. Миний зүгээс талийгаачийг анх ажилд орох үед би хөдөлмөрийн тухай хуулиас ажилтны ажил амралтын цаг, дэглэмийн талаар болон хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн хамтын гэрээ, ажлын байрны
тодорхойлолтыг уншуулж танилцуулан гарын үсэг зуруулж байсан
. ...” /1хх 112-114/,

гэрч Д.А“...Мастер Р.Г, цехийн дарга Ч.Мнар надад амаар чи өнөөдрийн вагоны люкнүүдийг бүгдийг нь цохино шүү гэж зааварчилгаа өгсөн.
Тэгээд Н.Гомбосүрэн, А.Даваа ах, талийгаач Н.Бнарын хамт вагондоо гарсан
юм. Р.Г, цехийн дарга Ч.Мнар надад амаар чи өнөөдрийн вагоны люкнүүдийг бүгдийг нь цохино шүү зааварчилгаа өгсөн. /1хх 95-97, 4хх 62-64/,

гэрч Д.А: “...Ажилтан маань тухайн шалгалтад тэнцсэн тохиолдолд ажлын байран дээрх ажил удирдагч нь анхан шатны бүх зааварчилгааг өгөх ёстой. Ажил удирдагч нь ангийн мастер буюу Гэрэлтзул гэдэг хүн байдаг. Талийгаач нь урьдчилсан зааварчилгааг ХАБ-ын инженерээс, анхан шатны зааварчилгааг мастераас авсан байсан. /1хх 119-121/,

гэрч Ч.Мийн “...Р.Г бид 2 дэлгүүр орж ус ундаа авч ирж өгөхөөр гараад 11 цаг 50 минутын үед иртэл ажилчид маань бүгд цайны өрөөнд цугларсан байсан. Тэгээд би ундаа тарааж өгөөд лаборант Дгийн хамт хоолоо идэх гээд өрөөндөө
орсон. Араас
Р.Г орж ирсэн, удалгүй Р.Гын утас дуугараад Н.Б
люкэнд цохигдсон гэж
байна, хоёулаа очъё гэж хэлсэн. Бид 2 гараад очтол 2 вагоны
голд зам төмрийн хооронд толгой цээж хэсэг, овор тал руугаа хөл нь унжсан байсан.
...Хамгаалалтын малгайгүй, хантаазгүй байсан. Тухайн өдөр люк цохих үүргийг
Д.Аөгсөн байсан. Талийгаачийн багшаар Р.Г нь томилогдон
хариуцан ажиллаж байсан. ...
/1хх 89-92, 4хх 75/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1642 дугаар “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр духны зүүн хэсэг, зүүн
чамархайн хуйхны дотор гадаргуу, чамархайн булчингийн цус хуралт, дух ясны зүүн
хэсэг, зүүн чамархайн урд хэсэгт олон тооны сэлтэрхий үүсгэсэн, дух ясны зүүн
хэсгээс титэм заадас дагуу салж духны баруун хэсэг хүрсэн, уг хэсгээс доош зүүн
урд хонхор. тахиан залаа яс, баруун урд хонхор дайрч салсан, зүүн чамархайгаас
доош зүүн дунд хонхор, зүүн пирамид яс, турк эмээл, баруун пирамид ясыг дайрч
баруун чамархай яс хүрсэн салсан, зүүн чамархайн урд хэсгээс пирамид ясны урд
хэсэг дайрч дагзны ясны зүүн арын хонхор хүрсэн хугарал, зүүн хацар, хоншоор,
хамар, эрүүний ясны хугарал, зүүн духны дэлбэнгийн дээд хэсэг хоёр тал
бөмбөлгийн дух. чамархайн суурийн хэсэг, дагзны хэсэг, бага тархины орой, суурь
хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн чамархайн суурийн хэсэп
тархины эдэд няцрал, гүүрний тархины эдийн цэгчилсэн цус харвалт, баруун 1-10-р
хавирганы хугарал, баруун уушгины цус хуралт, дух, баруун шанаа, баруун чихний
дэлбэнгийн шарх, зүүн хацар, шанаа, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.5.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаач нь гавал
тархи, цээжний битүү гэмтлийн улмаас нас баржээ, дээрх гэмтэл нь учирсан даруйд
нас барна. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг, хууч
өвчин тогтоогдсонгүй.
Талийгаачийн цусанд спиртийн агууламж, мансууруулах,
сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Талийгаачийн цогцост үзлэг хийсэн 2023.06.10-
ны 22 цаг 40 минутын байдлаар нас бараад 6-8 цаг болсон байна
. ...”/1хх 175-179/ гэсэн дүгнэлт,

Шүүгдэгч Р.Гын ажлын байрны тодорхойлолт, /2хх 196-200/, Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1хх 237-238/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журам нь дээрх гэмт хэргийн иш татсан диспозиц шинжид хамаарах бөгөөд эдгээрийг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, үүний улмаас хүний амь нас хохирсон үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.

Хууль тогтоомжоор, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцсан ажилтан энэ гэмт хэргийн субъект болох ба түүний “... хүлээсэн үүргээ биелүүлээгүй ...” гэдэгт албан үүргээ огт биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн аль аль нь хамаарна.  

Шүүгдэгч Р.Г нь “Улаанбаатар төмөр зам” Барилга засвар ашиглалт,
үйлчилгээний ангийн мастераар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй
ажиллагаа, эрүүл ахуй “Сургалтын зохион байгуулалт” Үндсэн дүрэм М
NS4969:2000 стандартын “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн  ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх
журмаар өгнө” гэснийг хэрэгжүүлээгүй, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан
“Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих” үүргээ зохих ёсоор
биелүүлээгүйн улмаас 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 24
дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Барилга засвар,
ашиглалт, үйлчилгээний ангийн элс, хайрга буулгах 2
дугаар зам дээр тус ангид
операторч ажилтай Н.Бнь вагоны люкэнд цохигдож
амь насаа алдах шалтгаан болжээ.

Иймд шүүгдэгч Р.Г нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гыг 1 жил 2 сарын хугацаагаар "эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийнхувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Гд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, хязгаарлалтын бүсийг хэт өргөн буюу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэв.

Шүүх 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр болж өнгөрсөн үйл явдлын үр дагаврыг шийдвэрлэхдээ 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших харилцаанд хэрэглэгдэх эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэж “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэсэн үндэслэлээр түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох аргачлалыг ашиглах, нөхөн төлбөрийг гэм буруутай этгээд, иргэний хариуцагчаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хуулийн буруу хэрэглээ болно. 

Энэхүү хуулийн үйлчлэлийг Шүүх шинжилгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлахдаа сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгайлан зааж шилжилтийн үеийг зохицуулсан болохыг дурдах нь зүйтэй.

            Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.” гэж заасан учир эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн нэмэлтийг Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн нэгэн адил 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд оруулсан “Эдийн бус гэм хорыг арилгах” тухай нэмэлт нь мөн үеэс хуулийн хүчинтэй болж үйлчилж байгаа болно. 

            Амь хохирогч Н.Бын сарын дундаж цалингийн хэмжээг тогтоохтой холбоотойгоор хөдөлмөрийн гэрээнээс өөр баримт хангалттай авагдаагүй. Хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалин, хоол, унааны хөнгөлөлтийн талаар л тусгасан байх бөгөөд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, хүн амын орлогын албан татварын суутгал зэргийн дараа түүний гар дээрээ авч байсан цалингийн хэмжээг тодорхойлох боломжгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах шаардлага гарсныг үгүйсгэхгүй боловч үйлчилгээний төлбөрийн хэмжээ нь хэдий хэмжээтэй, хэдэн өмгөөлөгч сонгон авах, эсхүл хууль зүйн туслалцаа авахгүй байх нь түүний эрхийн асуудал юм. Түүний өмгөөлөгчтэй байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” байдаг тул энэ зарчмын хүрээнд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, үйлчилгээний хөлс, зардал төлөгдсөн байна. Үүнийг гэмт хэргийн улмаас шууд болон шууд бусаар учирсан хохирол, хор уршигт хамааруулан авч үзэх үндэслэлгүй юм.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 99.549.561 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл алга байна.

Иймд шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Б.Дашдоржийн “...Ч.Бад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Огийн “...нийт 102.549.561,6 төгрөгийг буруутай этгээд болон иргэний хариуцагчаас гаргаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бад холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, Ч.Быг цагаатгасугай.

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/487 дугаар шийтгэх тогтоолын:

Тогтоох хэсгийн Ч.Бад холбогдох бүх заалтыг хүчингүй болгож,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Улаанбаатар хотоос ...” гэснийг “... Баянгол дүүргээс ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Огийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ШҮҮГЧ                                                   Ц.ОЧ  

                                ЕРӨНХИЙ

                                ШҮҮГЧ                                                    Б.ЗОРИГ 

 

 

                                ШҮҮГЧ                                                   Ц.МӨНХТУЛГА