| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/04784/И |
| Дугаар | 191/ШШ2025/06691 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/06691
| 2025 08 04 | 191/ШШ2025/06691 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: К ХК хүсэлттэй,
Ц.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарангэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Ц.******* нь ******* *******тай байгуулсан 2024 оны 5 дугаар 27-ны өдрийн 3055-2024 тоот ******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу МИ840030003095016111 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 12,270,000 төгрөгийн зээл авсан. Гэвч зээлдэгч Ц.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Тус ******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч Ц.*******т мэдэгдэж, сануулах, шаардлага хүргүүлэх гэсэн боловч зээл хүсэгчийн анкет дээрх мэдээлэлд тусгасан гар утаснуудаа авдаггүй, холбогдох боломжгүй зэрэг асуудлаас болж зээлээ төлүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Тус ******* нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Ц.*******оос үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 12,762,559 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 320/Ш32025/01768 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д Хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Иймд зээлдэгч Ц.*******ийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн MN840030003095016111 дугаартай цахим цалингийн зээлийн гэрээ, мөн өдрийн ******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ, харилцагчийн анкет, Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 320/ШЗ2025/01768 дугаартай захирамжийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 9/8457 дугаартай албан бичиг, мөн өдрийн CVL2511990001019819 дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа, CVL2511990001019818 дугаартай иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Монгол шуудангийн Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас бүртгэл зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Ц.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. ******* ******* ХК болон Ц.******* нарын хооронд 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр MN840030003095016111 дугаартай цахим цалингийн зээлийн гэрээ байгуулагджээ.
3. Дээрх гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч нь Ц.*******ийн оршин суух Хөвсгөл аймаг, Улаан-Уул сум, Шивлэг 1 дүгээр баг хаягийн дагуу шүүхэд хандсан ба Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 320/ШЗ2025/01768 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.*******ийн оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн лавлагаагаар дээр дурдсан хаяг гарч ирсний дагуу дахин тус шүүхээс мэдэгдэх хуудас баталгаат шуудангаар хүргүүлэхэд буцаагдсан төлөвтэй буюу шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн аваагүй болох нь Монгол шуудангийн Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас бүртгэлээр тогтоогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн цахим цалингийн зээлийн гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлд Ц.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ц.*******ийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.*******ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ******* ******* ХК /утас: 9905-9289/-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ