2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/07092

 

 

 

 

 

 

2025 09 11

192/ШШ2025/07092

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

85,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:*** ХХК нь 2022 оны 8-р сарын 7-ны өдөр **** ХХК-тай бетон зуурмагийн нэмэлт бодис худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу MZ-01 буюу зуны нэмэлт, Mz-02 буюу өвлийн нэмэлт, Mz/05 ус тусгаарлах нэмэлтийг нийлүүлж ажилласан. Гэрээний дагуу 2022 оны 8-р сарын 23-ны өдрөөс 2022 оны 10-р сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд 92,100,000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд уг хугацаанд 35,000,000 төгрөгийн төлбөрийг хариуцагчийн зүгээс төлсөн. Үлдэгдэл төлбөр 57,100,000 төгрөг, алданги 28,550,000 төгрөг, нийт 85,650,000 төгрөг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч хариуцагч компанийн зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч ****ХХК-иас бетон зуурмагийн нэмэлт бодис худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 85,650,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 57,100,000 төгрөг, алданги 28,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн үндсэн төлбөр 57,100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Алданги болох 28,550,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Зохигчид шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 23,550,000 төгрөгөөс татгалзаж, 2,100,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,000,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 11-р сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 01-р сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 3-р сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 4-р сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 5-р сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ** ХХК нь хариуцагч**** * ХХК-д холбогдуулан 85,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 23,550,000 төгрөгөөс татгалзаж, 2,100,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,000,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 11-р сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 01-р сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 3-р сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 4-р сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 5-р сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. **** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ****ХХК-д холбогдох 85,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 23,550,000 төгрөгөөс татгалзаж, 2,100,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60,000,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 11-р сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 12-р сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 01-р сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 02-р сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 3-р сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 4-р сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2026 оны 5-р сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцож эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 586,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ