Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/939

 

  

 

 

 

 

  2024            8             20                                          2024/ДШМ/939           

 

 

Г.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Г.Баярбат,

            нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ууганбаатар даргалж, ерөнхий шүүгч Б.Халиун, шүүгч П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/475 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бгаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2411006220565 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Боржигон ургийн овгийн Г.Б, 1989 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Булган аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, ...................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 24-6 тоотод түр оршин суух, /РД: .................../;

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 78
дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн
145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж
, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил
6 сарын хугацаагаар хойшлуулсан,

     Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02
дугаар сарын 08-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 2 сарын хорих ял
шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 433 дугаар захирамжаар Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.9.3 дахь хэсэгт зааснаар биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар тогтоож, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 3 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон. 

     Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5
дугаар сарын 19-ний өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу
600.000 төгрөгөөр торгох ял
аар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Г.Б цагдан хоригдсон 7 хоногийг тооцон эдлэх ялыг 495.000 төгрөгөөр торгохоор тогтоож, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

Шүүгдэгч Г.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны
2 дугаар сарын 14-ний өдөр 00:05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо
,
Нуурын 15 дугаар гудамжны 323 тоот хашаанд байрлах нийтийн байрны 105 тоотод
Б.Гыг ямарч шалтгаангүйгээр зэвсэг болох хутгаар хэвлийн тус
газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт
холбогджээ.
        

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Бүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн
гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Б6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Боногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бурьд цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Бурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт урт нь 27 см урт, ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 12 см урттай хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б6,134,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь “100900020080” дугаар дансанд олгож, хохирогч Б.Г нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд Г.Бжич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, хураан авсан хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Биргэний бичиг баримт шүүхэд шилжин ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Бдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б.Гын биед хүнд гэмтэл учруулсандаа маш их гэмшиж, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Өөрийн хийсэн гэмт үйлдлийнхээ гэм бурууг ухамсарлаж хохирогчийг эмнэлгээс гарч ирэхэд нь хуулийн байгууллагаас надад оногдох гэм буруугийн хохирол тогтоогоогүй байхад би өөрийн сайн дурын үндсэнд хохирогчид эд материалын болон эм тарианы мөнгөөр удаа дараа тусалж байсан. Мөн хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар хохирол, гомдол санал байхгүй гэсэн. Миний бие хохирогчид өгөх нөхөн төлбөр байхгүй боловч Б.Гт эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхэд улсын эмнэлгээс зарцуулагдсан зардал болох 6.134.000 төгрөгийг миний бие төлөх шүүхийн шийтгэх тогтоол гарсан. Уг мөнгийг төлж эхэлсэн, үлдсэн хохирлыг хорих ангид байхдаа ажил хөдөлмөр хийж бүрэн төлж барагдуулах болно.  Иймд миний гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгааг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

            Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Бнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны
2 дугаар сарын 14-ний шөнө 00:05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо
,
Нуурын 15 дугаар гудамжны 323 тоот хашаанд байрлах нийтийн байрны 105 тоотод
Б.Гыг ямар нэгэн шалтгаангүйгээр зэвсэг болох хутгаар хэвлийн тус
газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Б.Гын "...Би 2023 оны 12 дугаар сараас хойш Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 15-323 тоот нийтийн байрны 105 дугаартай өрөөг эхнэр Буянжаргал, Г.Бнарын хамт түрээсэлж амьдардаг юм. Тухайн өдөр орой 20 цагийн үед Г.Ббид хоёр хамт архи уугаад сууж байтал яг юунаас болсныг санахгүй байна. Маргалдаагүй байж байтал гэнэт Г.Бямар нэгэн шалтгаангүйгээр миний гэдэс хэвлийн зүүн тал руу хар өнгийн иштэй мах идэж байсан хутгаараа нэг удаа дүрчхээд чи
яасан маягтай гөлөг вэ
бос гээд байсан. Тэр үед манай эхнэр хутгыг
нь түүний гараас салгаж авсан
. Г.Будалгүй сууж байснаа 103 түргэний
машин ирэхтэй зэрэгцээд гадагш гараад явчихсан
. Манайд өөр гадны хүн
байгаагүй
Г.Бөөр хэн нэгэн надад тухайн гэмтлийг учруулаагүй. Би Г.Бмаш их гомдолтой байна. ..."/хх 17-18/,

гэрч Т.Б"...20 цагийн Г.Бнь мах идэж байсан хар иштэй хутгаар маргалдаагүй хэр нь ямарч шалтгаангүйгээр гэнэт манай нөхрийн гэдэс хэсэгт нь 1 удаа хутгалчихсан. Тэгснээ баашиллаа муу гөлөг бос гээд байсан. Би Г.Бгараас хутгыг нь булааж авсан. Манай нөхрийн гэдэснээс цус гараад байсан учир би гарч байрны жижүүр эмэгтэйтэй очиж уулзаж цагдаа, түргэн тусламж дуудсан. Түргэн ирэх үед Г.Баярбат
нь гараад явчихсан юм
. ..." /хх 28/,

гэрч Б.Ө“...Тухайн өдөр 22 цагийн үед над руу цагдаагийн газраас ярьсан. Танай дүү хутгалуулсан байна, түргэн тусламж аваад явсан. Намайг гэрт нь ороход газар дэвссэн хөнжил нь их цус болчихсон харагдаж байсан. Хэн нэгэн байгаагүй, би буцаад
цоожлоод гарсан юм. Тухайн нийтийн байранд манай төрсөн дүү Б.Г 2023
оны 12 дугаар сарын 27-нд нүүж орсон. Нүүж ороход нь хамт байсан найз нь гэх

Г.Бхамт байсан. Г.Бнь манай дүүг хутгалчхаад зугтаасан гэж эхнэр нь
надад хэлсэн. ..." /хх 30/ гэх мэдүүлгүүд,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2601 дүгээр "...Б.Гын биед хэвлийн зүүн талд хэвлий рүү нэвтэрч бүдүүн гэдэсний уруудах хэсгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа /1500мл/, доод уруулын зүүн хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” /хх 37-39/,

хохирогч Б.Гын 2024 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 2
дугаар сарын 22-ны өдрийн хооронд Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн
өвчний түүх /хх 103-151/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-13/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 52/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тусгасан.

Үүнд заасан, “Хүйтэн зэвсэг” гэж ир үзүүр бүхий хурц хатуу биетийг гарын хүч ашиглан исгэх, тасдах, бүлэх үйлдэл хийх зорилгоор тусгайлан гараар эсхүл үйлдвэрийн аргаар бүтээсэн ахуйн эд хэрэгслээс зориулалтаараа илтэд ялгагдах хэрэгслийг ойлгодог.    

Монгол хэлний их тайлбар тольд “чанар” гэх үгийг аливаа юмны дотоод шинж гэж тайлбарласан бөгөөд зэвсгийн чанартай зүйл гэдэг нь зэвсэг, түүнтэй дүйцэхүйц хэмжээний хүчин чадал, зориулалттай бүтээцийг багтаах агуулгатай утга нийцэхээр байна. 

Үүнээс үзвэл, “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэх ойлголтын үндсэн шинжийг нэгтгэн тайлбарлаж  зэвсэг, түүнд хамаарах төрөл зүйлсийг дурдсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Бгэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга нь иж бүрдэл, бүтцийн хувьд хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох эд зүйл тул түүнийг “зэвсэг” гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаар нэг мөр тогтсон ойлголтод хүрсэн билээ.

             Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Бгэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэргийг зүйлчилсэн байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн тохиолдолд 5-12 жил хүртэл хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүгдэгч Г.Банхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ял нь үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б“…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

          Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

             Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

             Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

             Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилжээ. 

             Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.

Дээрх хууль тогтоомжийн үйлчлэлд 2024 оны 02 дугаар сарын 14-нд үйлдэгдсэн гэмт хэргийн цаг хугацаа хамаарч байх ба хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх талаарх ажиллагааг огт хийгээгүй бөгөөд хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хуульд зааснаар гаргуулах шаардлагатай байжээ.

Өөрөөр  хэлбэл хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тогтоох ажиллагааг явуулж энэ талаарх нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлэх ажиллагаа мөрдөн шалгах болон прокурорын шатанд огт хийгдээгүй байгаа талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдаж байна.

Дээрх үндэслэлээр хохирогч нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, мөн хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн мөнгийг Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсэн үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хийлээ.

Иймд шүүгдэгч Г.Б“Ял хөнгөрүүлэх” тухай гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Г.Бнь 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 63 /жаран гурав/хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/475 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Бнь 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

  

ЕРӨНХИЙ

ШҮҮГЧ                                               Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                               Ц.МӨНХТУЛГА