Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/952

 

 

 

 

 

 

    2024           8             20                                       2024/ДШМ/952

 

 

М.Б, Б.Б, С.Н, Б.Т,

Б.Б, Ц.Ц, Г.С, Т.Ж,

Д.Э, Д.Э, Б.Б, Х.Лнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

            шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч С.Чинзориг,

            шүүгдэгч Ц.Ц,

            нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/365 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Ц, М.Б нарын гаргасан давж заалдах гомдлууд болон дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаар эсэргүүцлээр шүүгдэгч М.Б, Б.Б, С.Н, Б.Т, Б.Б, Ц.Ц, Г.С, Т.Ж, Д.Э, Д.Э, Б.Б, Х.Лнарт холбогдох эрүүгийн 2301000090126 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. Боржигон овгийн М.Б, 1979 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч
    мэргэжилтэй, “Шонхор тас” ХХК-д менежер ажилтай,
    ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн
    хамт ....................... тоотод оршин суух
    хаягийн бүртгэлтэй боловч одоо .................. түр оршин суух /РД:..................../,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 137
дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3, 155 дугаар зүйлийн 155.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57  дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 20
.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр
сарын 9-ний өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заас
наар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан,

  1. Хурь Ган Хуасай овгийн Ц.Ц, 1975 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт .............. оршин суух, ял шийтгэлгүй /РД:................/,
  2. Мэргэн овгийн Х.Л, 1993 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх дүүгийн хамт ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД.........................../,
  3. Боржигон овгийн Г.С, 1987 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт .................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч
    одоо .........................тоотод түр оршин суух, /РД:............./,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 29-ний
өдрийн 261 д
үгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 18 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 11
д
үгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 6-ны
өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 363
дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт
зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

  1. Улаалзай хөгдүүд овгийн Б.Б, 1978 оны 5 дугаар сарын                   17-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар багт оршин суух, /РД:ЖВ78051711/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 502 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018
оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/373 дугаар шийтгэх тогтоолоор
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж
буюу 450
.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,

6. Баруунхуацай овгийн С.Н, 1980 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт .................. оршин суух, ял шийтгэлгүй /РД:......................./,

7. Цагаангууд овгийн Д.Э, 1990 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................. тоотод оршин суух, /РД:...................../,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан.

8.  Сартуул овгийн Т.Ж, 1996 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ............... оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЖА96030711/,

9. Буянгууд овгийн Б.Б, 1989 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт ................. оршин суух, ял шийтгэлгүй /РД:.............../,

10. Нэвтээ овгийн Б.Т, 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................ оршин суух, ял шийтгэлгүй /РД:.................../,

11. Ашабгад овгийн Б.Б, 1985 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 38 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................ оршин суух, ял шийтгэлгүй /РД:............../,

12. Цагаангууд овгийн Д.Э, 1987 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 36 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ...................оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЖЕ87080676/,

Шүүгдэгч М.Б, Ц.Ц нар нь урьдчилсан үгсэн тохиролцож 2023
оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Дорнод
аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт байрлах “Ногоон толгой” гэх газарт тусгай
зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг
үйлдэхийг санаачилж, удирдан зохион байгуулсны улмаас байгаль экологид
775
.345.451 төгрөгийн хохирол учруулсан,

улмаар 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 28-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” үйлчилгээний төвд алт худалдан авах үйл ажиллагаа явуулдаг Ү.Золбаярт дээрх гэмт хэргийн улмаас олсон цэвэр жин нь нийт 3492,15 гр алтыг худалдан борлуулсан,

Шүүгдэгч Х.Л, Г.С, Б.Т, С.Н, Д.Э,
Т.Ж, Б.Б, Б.Б, Б.Б, Д.Э нар нь урьдчилан
үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, үргэлжилсэн үйлдлээр 2023
оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Дорнод
аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт байрлах “Ногоон толгой” гэх газарт тусгай
зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас
байгаль экологид 775.345.451 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус
холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: М.Б, Ц.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Х.Л, Г.С, Б.Б, С.Н, Д.Э, Т.Ж, Б.Б, Б.Т, Б.Б, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч М.Б, Ц.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

     шүүгдэгч М.Б, Ц.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
шүүгдэгч Х.Л, Г.С, Б.Б, С.Н, Д.Э, Т.Ж, Б.Б, Б.Т, Б.Б, Д.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, үргэлжилсэн үйлдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            шүүгдэгч М.Б, Ц.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1
дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан
мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 20
.000
нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20
.000.000 /хорин сая/ төгрөгөөр, шүүгдэгч Х.Л, Г.С, Б.Б, С.Н, Д.Э, Т.Ж, Б.Б, Б.Т, Б.Б, Д.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь зааснаар
шүүгдэгч М.Бцагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг торгох ялын арван таван
нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасаж 19
.895.000 төгрөг, шүүгдэгч Х.Лийн цагдан хоригдсон 82 /наян хоёр/ хоногийг хасаж 4.170.000 төгрөг, шүүгдэгч Г.Сын цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийн хасаж 4.830.000 төгрөгөөр торгох ялыг тус тус тогтоож, 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч нарын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн
төлөхөөр тогтоо
ж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх
биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг
хоногоор тооцож хорих ялаар солихыг сануул
ж,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Бас 274,992,726 төгрөг, шүүгдэгч Ц.Цээс 319.672.725 төгрөг, шүүгдэгч Г.Саас 12.100.000 төгрөг, шүүгдэгч Х.Лоос 12.100.000 төгрөг, шүүгдэгч Б.Таас 12.100.000 төгрөг, шүүгдэгч Б.Баас 12.100.000 төгрөг, шүүгдэгч Б.Баас 11.600.000 төгрөг, шүүгдэгч С.Нгээс 12.100.000 төгрөг, шүүгдэгч Т.Жөөс 11.000.000 төгрөг, шүүгдэгч Д.Эаас 12.100.000 төгрөг, шүүгдэгч Д.Эаас 12.100.000 төгрөг, шүүгдэгч Б.Боос 12.100.000 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлж, холбогдох ажиллагаа хийхийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

            шүүгдэгч Х.Лид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч М.Бд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

     Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд
хадгалагдаж байгаа 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 820 дугаартай прокурорын
зөвшөөрлөөр “Gold monster 1000” гэсэн бичигтэй, тавгийн ар хэсэг цагаан өнгөтэй,
хар өнгийн металл хайгч,
2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 819 дугаартай прокурорын зөвшөөрлөөр хажуу бөөр хэсэгт “Junji" гэх бичиглэлтэй улаан өнгийн цахилгаан хөдөлгүүр /мотор/1 ширхэг, бариул хэсэг нь ногоон өнгөтэй цохилттой өрөм /молдок/, хошууны хамт /2хх 208-211/ тус тус улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Монгол банкны Эрдэнэсийн сангийн өрөөнд хадгалагдаж байгаа 2023 оны 5
дугаар сарын 30-ны өдрийн 998 дугаар прокурорын зөвшөөрлөөр 2873 гулдмайн
дугаартай 3,771,4 гр, 2876 гулдмайн дугаартай 1,116,6 гр алтнуудыг Монгол банканд үлдээж,

Гар утсанд үзлэг хийсэн үеийн байдлыг бэхжүүлсэн 1 ширхэг дискийг хавтаст
хэрэгт хавсаргаж,
2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 12 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор шүүгдэгч Б.Бын эзэмшлийн 21-89 ДОА улсын дугаартай Тоёота филдер загварын тээврийн хэрэгсэл /2хх 159-160/, үнэлгээ 10.500.000 төгрөг /4хх 31/, 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 16 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор шүүгдэгч Түвшинжаргалын өмчлөлийн Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз 5 дугаар багт байх хувийн орон сууц, үнэлгээ 18,678,600 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 11 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор шүүгдэгч С.Нгийн эзэмшлийн                  39-96 ДОР улсын дугаартай Land criuser 80 загварын тээврийн хэрэгсэл, үнэлгээ 9.200.000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 6-ын өдрийн 15 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор шүүгдэгч Б.Бын өмчлөлийн Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз 5 дугаарт багт байрлах худалдаа үйлчилгээ явуулдаг объект, үнэлгээ 52.578.000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор шүүгдэгч Т.Жийн өмчлөлийн Дорнод аймгийн Баяндун сумын Наран 4 дүгээр баг, Сансарын 13 дугаар гудамж, 185 тоот гэр бүлийн хэрэгцээний газар, үнэлгээ 7.000.000 төгрөг  зэргийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлон ирүүлээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ “...Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “...Нийслэлийн прокуророос шүүгдэгч М.Б, Ц.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг шүүх “гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Мөнгө угаах гэмт хэрэг нь хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж аливаа этгээд түүний гарал, үүслийг нуун далдалж, уг эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулах өргөн хүрээтэй шат дамжлага бүхий үйл ажиллагаа юм.  Шүүгдэгч М.Б, Ц.Ц нар нь дээрх гэмт хэргийн улмаас олсон цэвэр жин нь нийт 3492,15 гр алтыг худалдан борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй байна гэж шүүх үзлээ. Иймд шүүгдэгч М.Б, Ц.Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв” гэж шийдвэрлэжээ.

Прокуророос М.Б, Ц.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийн шинжтэй.  М.Б, Ц.Ц нарын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хэрэг нь газрын хэвлийд хор уршиг учруулсан буюу учруулахаар эрэл хайгуул хийсэн, олборлосон, боловсруулсан, ашигласан зэргээр газрын хэвлийд халдсанаар гэмт хэрэг төгсөнө. Шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Харин М.Б, Ц.Ц нарын дээрх гэмт хэргийн улмаас олсон 4кг орчим алтаа цэвэршүүлж, цэвэр жин 3492,15 гр алтыг бусдад зарж, ашиг орлого олсон үйлдлийг шүүхээс мөнгө угаах гэмт хэрэгт тооцохгүй гэж хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хор уршиг заавал учруулсан байхыг
шаардахгүй. Харин газрын хэвлийд халдаад олборлосон эд зүйлсээ мөнгө болгон
хувиргаж байгаа нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж
түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор цэвэршүүлж хайлуулан мөнгө болгосон, ингэснээр түүний бодит шинж чанарыг нуун далдалсан байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” гэж заасан шинжүүд уг гэмт хэрэгт байсаар байхад шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосныг буруу гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй, яллах талын нотлох баримтуудыг ямар ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй,
энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй байх тул М.Б, Ц.Ц нарт холбогдох мөнгө угаах гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Гэмт хэргийн үйл баримтыг бодитой тогтооход хэргийн сэдэлт санаа зорилгыг заавал тодруулах, гэмт хэрэг үйлдсэн гэх арга, гэм буруугийн хэлбэрийг, хөдөлбөргүй тогтоох зайлшгүй шаардлагатай атал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд үйл баримтын талаар хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь зөв гэж үзэж байна. Харин 2 дахь заалтад М.Бхамт намайг хууль бусаар алт олборлосон гэж үзсэн байгаа нь үндэслэлгүй юм. Бид хоёрыг хамтад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, надаас мэдүүлэг авахдаа өөрийгөө өмгөөлөх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлүүлэх, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг минь бүхэлд нь зөрчиж хууль зөрчин байж мэдүүлэг авсан, мэдүүлэг авахдаа тулгасан, хөтөлсөн, гүтгэсэн шинжтэй асуулт хариултуудыг мөрдөгч нь өөрөө зохиож бичиж байсан, мэдүүлэг авахдаа Зкг гарсан гэж өөрөө л бичээд байсан, уг нь Ногоон толгойгоос 1 кг гаран алт л гарсан юм. Гэтэл хүчээр 3кг гарсан гэж мэдүүлэг авсан. Ийм мэдүүлгүүдээр намайг буруутгаж 319.672.725 төгрөгийн гэм хор улсад учруулсан гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ингэж бодит байдлыг гуйвуулсан мэдүүлэг хүчээр авчихаад тэр өгсөн мэдүүлэгт үндэслэж буруутгаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд бусад шүүгдэгч нар болон бусад гэрч, оролцогч нарын зүгээс өгсөн мэдүүлэг, тайлбаруудаар буруу байсан гэдэг нь нотлогдож байна гэж үзэж байна. Учир нь манай сумын “Ногоон толгой" гэх газарт өмнө нь буюу 2022 оны намар 10-11 дүгээр сард гадна дотны нийлсэн 200-300 гаруй хүмүүс хууль бусаар алт олборлож байсан юм. 2023 оны 01 дүгээр сард Уул уурхайн компани нь харуул хамгаалалт аваад хуучин нүхнүүдээ өвлийн цагаар дутуу булсан юм. Энэнээс болж ард иргэд уг газарт нь байнга очиж хуучин нүх сэргээж ухдаг байсан юм. Уг дутуу булсан эвдэрсэн талбай дээр нь “Дун уянга” ХХК
нь хайгуул, олборлолт явуулж байсан бөгөөд уг талбайгаа бүрэн гүйцэд нөхөн
сэргээлт хийгээгүй орхигдуулснаас болж нутгийн иргэд, янз бүрийн хүмүүс хүрч ирж
нүх сэргээж малтдаг болсон. Ингэж малтах нүх сэргээх үйл ажиллагааг маш олон
хүмүүс бүгдээрээ л хийдэг байсан. Манай нутгийнхннас гадна гадна дотны энд
тэндхийн хүмүүс ирсээр талбай дээр 200-300 байнга хүн ажилладаг байсан юм.

Тэндээс алт олсон хүмүүс их олон байсан болохоор бидний хувьд ч гэсэн байгалийн
хишгийг хэн нэгэн шуналтай хүмүүс нь түрүүлж ухан дуусгаж байхад бид /Бямбажав,
Наранхүү, Соль, Буянцог/
ч гэсэн зэрэгцээд ухаад үзье гэж ярилцаад тэнд очиж нүх
сэргээж ухахаар шийдсэн юм. Бидний хувьд нүх ухах асуудлыг хэн нэгнээс тэр
тусмаа М.Баас үүрэг даалгавар, чиглэл огт аваагүй юм. Биднийг тэнд нүх
сэргээх гэж байгааг М.Б анхнаасаа огт мэдээгүй байсан юм. Бид энийг
хэнээс ч асуулгүй өөрсдийнхөө дур зоргоор шийдвэрлэж с
анаа нийлэн хамт нүх
ухахаар болсон юм. Түүнээс биш бидний хэн нэг нь эсхүл би дангаараа
М.Бтай хамтарч ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй юм. Харин миний хувьд 2023 оны хавар 03 дугаар сарын 23-нд Бямбажав
, Наранхүү, Соль, Буянцог бид тав ланд круйзер 80 маркийн автомашинтай Дорнод аймгийн Баяндун сумын төвөөс гарч 30-аад км зайд байрлах “Ногоон толгой” гэх газар урьд өмнө нь хайгуул, олборлолт явуулж байсан уурхайн эвдэрч сүйдсэн газарт хуучин нүх сэргээх зорилготой явсан боловч цасан шуургатай маш хүйтэн байснаас болж зам хаагдаад хөдөө хээр хоноод өглөө нь Ногоон толгойд очиход өндөр Зоригоо гэх нөхөр Сугараа, Лхагваа гурав болон нутгийн иргэд 20-30 хүмүүс байцгааж байсан. Нүх онгойлгох гээд онгойлгож чадахгүй байсан юм. Бид тав тэнд очоод нүхээ олохгүй байгааг нь мэдээд өөр газарт хайсаар байгаад хуучин нүхний ам олсон бөгөөд тавуулаа шууд ухаж эхэлж байхад Өндөр Зоригоо, Сунгараа, Лхагваа гурав хүрч ирэн хамт ухалцъя гээд хамт ухалцсан. Бас бусад нутгийн иргэд болох Б, Б, Ж, Э, Энхбаяр нар нийлж бүгдээрээ нэг нүхийг цуг ухсан юм. Энэ нүхийг бид нар хоёр хоног малтсан юм. Сул шороог зайлуулж дуусгаад нүх рүүгээ ороод хайж үзэхэд 3 тал шуудай чулуу авсан юм. Ингэж чулуу авах үед дээр нэр дурдсан хүмүүс бүгд байлцаж оролцсон юм. 2023 оны 3 дугаар сарын 25-ны өглөө 3 шуудайтай чулуугаа аваад Бямбажав, Буянцог, миний бие, бид гурав чулуугаа аваад сум явж байхад Наранхүү утасдаад хамгаалалтад 5 хүнээ баригдсан гэдгийг сонссон юм. Ингээд тэр 5 хүнийг гаргаж авах арга чарга олохын тулд утсаар М.Бтай би таньдаг болохоороо холбогдож хамгаалалтын албанд баригдсан хүмүүсийнхээ талаар хэлж, таньж мэддэг хүн байвал хүрч ирээд суллаад аваад өгөөч гэж хэлсэн. М.Б бол нутаг орондоо нэр хүнд сайтай, танил найз нөхөд олонтой хүн учраас тус болооч, тэр таван хүнийг суллаад өгөөч гэж гуйсан юм. М.Б орой нь аймгаас хүрч ирээд харуул хамгаалалтын хүмүүстэй нь уулзаад нөгөө тавыг ахиж энд нүх ухахгүй гэж хэлээд саатуулсан байсныг нь суллаж явуулсан. Бид нар ер нь өөр өөрсдийн хүсэл зориг санал санаачилгаараа нүх сэргээсэн болохоос биш
М.Бас нүх ухахыг даалгасан зүйл огт байхгүй юм. Бидний хувьд хэн нь ч
Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт байрлах Ногоон толгой гэх газарт
тус
гай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт
хэрэг үйлдэхийг санаачилж, удирдан зохион байгуулсан зүйл байхгүй бөгөөд ер нь л
бусад хүмүүсийн нэгэн адил амь амьжиргаагаа жаахан ч гэсэн нэмэгдүүлье гэж
бодож л энэ “нүх сэргээх” ажлыг хийсэн юм. Бидний хувьд нүх сэргээх ажлыг хийхдээ Улаанбаатар хотод очиж М.Б гэх хүнээс үүрэг даалгавар авах , түүнтэй харилцан ярьж тохиролцох ямар ч шаардлага байхгүй юм. Бидний хувьд 2023 оны 3 дугаар сарын 22-25-ны өдрүүдийн хооронд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэр Ногоон толгой гэх газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосны улмаас байгаль экологид 775.345.451 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдээгүй юм. Анхнаасаа байгаль экологид хор хөнөөлтэй үйлдэл хийсэн нь Дун уянга ХХК юм. Энэхүү компаний хууль зөрчсөн үйл ажиллагаа дээр тулгуурлаж иргэд олноороо бөөнөөрөө нүх сэргээж ухаж байсан нь бол үнэн юм. Тиймээс биднийг дээрх 2 гэмт хэрэгт М.Бтай хамтад нь буруутгаж байгаа нь бол огтоос худлаа, хууль зүйн
үндэслэлгүй, буруу зүйл юм. Бид ухсан нүхнээсээ нийт 3 шуудайны талаар чулуу олж гаргаж ирсэн юм. Экологийн Цагдаагийн албаны нэр бүхий албан хаагч нар тухайлбал, мөрдөгч байцаагч Пүрэвжаргал, эрүүгийн мөрдөгч Билгүүн хоёр нь Баяндун сумын Цагдаагийн тасаг дээр ирж биднийг бүгдийг нь дуудаад мэдүүлэг авахдаа загнаж зандран айлгаж ичээн хорьж цагдана гэсээр байгаа өөрөө асууж өөрөө хариулаад мэдүүлэгтээ гарын үсгийг минь зуруулсан юм. Би анх болсон
асуудлыг үнэн зөвөөр ярихад түүнийг бичихийн оронд намайг чи М.Бтай
үгсэн тохиролцож зохион байгуулаа биз дээ гэж шал худал зүйлийг надад тулгаж
байцаалт мэдүүлэг авсан юм. Тэгээд өөрөө хариулаад бичээд чи тэгээ биздээ гэж
хэлээд загнасаар байгаад гарын үсэг зуруулсан юм. Би ямарч өмгөөлөгчгүй энэ
мэдүүлгийг өгсөн бөгөөд ингэж л мэдүүлэг авдаг юм байхдаа гэж гайхаж бодсоор
хоцорсон юм. Би өмгөөлөгч авъя гэхэд Пүрэвжаргал байцаагч
чи ямар баян юм,
чамайг өмгөөлөгчтэй өмгөөлөгчгүй явдаг газар чинь явуулна, чамайг одоо ингээд
цагдан хорино гэж айлгаж сүрдүүлсэн. Тухайн үед би юу нь ч ойлгохгүй байсаар
хоцорсон юм. Энэ мэдүүлгийг авсны дараа намайг явуулсан бөгөөд 2023 оны 05
дугаар сард яллагдагчаар татсан тогтоол
Улаанбаатар хотод дуудаж танилцуулсан юм. Би тэр үед нь Чингис нэртэй өмгөөлөгч авсан боловч нэг ч удаа өмгөөлөл хууль зүйн
туслалцаа үзүүлээгүй юм. Надаас мөнгө авсан дороо утсаа салгаад өнөөдрийг
хүртэл алга болсон хэвээрээ байна. Би энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр М
онголын Өмгөөлөгчдийн Холбоонд өгсөн боловч энэ асуудлаа та шүүхээр шийдүүл гэж зөвлөсөн. Миний өмгөөлөгчгүй өгсөн бүх мэдүүлгээр намайг мөн М.Б гэх найзыг минь
буруутгаж байгаад хамгийн их гомдолтой байна. Яагаад чухам М.Бэсрэг
мэдүүлэг бичиж гарын үсэг зуруулсныг эхлээд ойлгоогүй байсан юм. Сүүлд нь
М.Бэсрэг гүтгэлгээр түүнийг буруутгасан байна гэж ойлгож мэдсэн.
Түүнийг ямар ч гэмт хэрэг үйлдээгүй байхад нь байгаль экологид хор хөнөөл
учруулсан мэтээр нүх сэргээж ухсан мэтээр буруутгаж байгаа нь бол үндэслэлгүй
юм. Түүнийг болон намайг хууль бусаар буруутгаж байна гэж үзэж байна. Учир нь
прокурорын яллах дүгнэлтэд миний эсрэг чиглэсэн хэт нэг талыг барьсан, эрүүдэн
шүүсэн мэдүүлэгт үндэслэж намайг буруутгаж байх бөгөөд яг үнэндээ шүүх хэргийн
бодит байдлыг ялгаж салгаж тогтоож чадсангүй, хэдийгээр мөрдөгч прокурор
алдаатай үйл ажиллагаа явуулсан байсан ч энэхүү хүний эрх зөрчсөн, бусдыг зохион
байгуулалттайгаар гүтгэсэн, харлуулсан, улмаар хөдөлшгүй нотлогдоогүй гэмт
хэрэгт намайг буруутгаж байгаа нь хууль зөрчсөн,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зорилт зарчмуудыг зөрчсөн, нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцох зарчмыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Миний хувьд тэдгээр хүмүүстэй хамт нүх сэргээж ухсан бөгөөд тэр нүхнээс 3
шуу
дайны талаар чулуу гарсан бөгөөд уг 3 тал шуудайтай чулууг нунтаглаж нүдээд
элс шиг болгоод угааж хайлуулахад нийт 1кг гаран алт гарч ирсэн нь үнэн юм. Харин
үлдсэн алт нь бол миний өөрийн хүч хөдөлмөрөөр бий болсон зүйл бөгөөд
Ногоон
толгой
гэх газраас алт олборлосон хүмүүс чулуугаа нунтаглаж нүдээд алтаа аваад
хаясан нунтаг шороог би өөрөө 2 жилийн хугацаанд цуглуулж байсан юм. Тэрийгээ
нунтаглаж дахин угааж шүүхэд 2кг гаран алт болж байсан юм. Түүнийгээ нөгөө
олноороо хамт ухсан 1 кг гаран алттай хамт ченжүүдэд өгч 200
.000.000 төгрөг, 80.000 доллар авсан нь үнэн юм. Тэр чэнжүүдэд алтаа өгөхдөө бүгд хамт явсан бөгөөд
ганцхан Наранхүү л үлдсэн байсан юм. Бусад нь бүгд хамт явж М.Бас
тусламж хүсч таньж мэдэхгүй хүмүүст алтаа залилуулаад алдчих вий гэсэндээ хамт
яваад өгөөч гэж гуйсан нь үнэн юм. Тэгээд хамт яваад ченжүүдэд өгсөн бөгөөд
Ногоон толгойгоос гарсан 1 кг гаран алтны үнэ болох 200 сая төгрөгийг 20-иод хүнд
тараасан бөгөөд үүнээс 131 сая төгрөгийг 10 хүнд хувь тэнцүү 13.1
00.000 төгрөгөөр хувааж өгсөн юм. Энэ мөнгөнөөс М.Б бид хоёр нэг ч төгрөг аваагүй. Харин миний өөрийн энд тэндээс хүмүүсийн үлдээсэн шороог цуглуулсаар “шалам”/алтны хольцтой чулуулгийг буталж нунтаглаад алтыг нь аваад үлдсэн нунтаг шороо элс юм/-наас 2кг гаруй алт гарсан бөгөөд уг алтыг М.Б бид хоёр ченжүүдэд тусд нь өгсөн бөгөөд энэ нь нийтдээ 80 орчим мянган доллар болсон бөгөөд үүнээс миний бие 30.000.000 төгрөгийг 15, 15-аар нь хүүгийнхээ болон өөрийнхөө дансаар авсан. Өөр мөнгө бол аваагүй юм. Үлдэгдэл мөнгийг нутгийн хишиг гэж бусдад сайн сайхан зүйлд зарцуулсан бөгөөд хүүхдийн эмчилгээнд гээд Хандам авгайд 35.000.000 төгрөг, өндөр Зоригоо 20.000 доллар авсан бөгөөд гэх мэтээр бусад хүмүүст тарааж өгөөд дууссан даа. М.Б ч гэсэн тэр мөнгөнөөс тийм их мөнгө авч үлдээгүй, хэрэглээ ч үгүй юм. Өөрт нь байсан мөнгийг цагдаа нар нэгжлэг хийх явцдаа хурааж авсан гэсэн. Миний хувьд байгаль экологид хор хөнөөлтэй ямар нэгэн зүйл хийгээгүй бөгөөд шүүхээс ял өгөх гээд байна гэхээр нь 2 сая төгрөг хохирлын мөнгөнд төлсөн нь үнэн юм. Иймд намайг гэм буруутайд тооцсон шүүхийн дээрх шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт заалтад шүүгдэгч Ц.Ц бид хоёрыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй, зөв шийдвэр гарсан гэж үзэж байна. Харин 2 дахь заалтад Ц.Цийн хамт намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, намайг гүтгэсэн шинжтэй мэдүүлэгт үндэслэж буруутгаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар болон бусад оролцогч нарын зүгээс өгсөн мэдүүлэг тайлбаруудаар намайг хууль бусаар ял тулгаж ял сонсгосон нь маш тодорхой харагдаж байна. Учир нь нийт шүүгдэгч нар нь өөр өөрсдийн хүсэл зориг санал санаачилгаараа Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт байрлах “Ногоон толгой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдэхийг санаачилж. удирдан зохион байгуулсны улмаас 2023 оны 03 дугаар сарын 22-25-ны хооронд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэр “Ногоон толгой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосны улмаас байгаль экологид 775.345.451 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хууль бусаар буруутгаж байна. Учир прокурорын яллах дүгнэлтэд миний эсрэг чиглэсэн хэт нэг талыг барьсан, эрүүдэн шүүсэн мэдүүлэгт үндэслэж намайг бусдаар буруутгуулах гэсэн оролдлого гэж харж байна. Яг үнэндээ шүүх хэргийн бодит байдлыг ялгаж салгаж тогтоож чадсангүй. Хэдийгээ мөрдөгч прокурор алдаагүй үйл ажиллагаа явуулсан байсан энэхүү хүний эрх зөрчсөн, бусдыг зохион байгуулалтайгаар гүтгэсэн, харлуулсан, улмаар хөдөлшгүй нотлогдоогүй гэмт хэрэгт намайг буруутгаж байгаа нь хууль зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зорилт зарчмуудыг зөрчсөн. Нотлогдоогүй бол гэм буруугүй тооцох зарчмыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Намайг энэ хэрэгт ямар нэгэн байдлаар худлаа мэдүүлэгт ч хамаагүй тулгуурлаж буруутгах гэж оролдсон байгаа нь хэргээс харагдаж байна. Намайг гүтгэсэн асуудлаар би бүхий л хандах ёстой байгууллагад хандаж байгаа бөгөөд тухайлбал Хүний эрхийн үндэсний комиссоос эрүүдэн шүүсэн асуудлыг шалгахыг АТГ-т зөвлөсөн байдаг, мөн ХЗДХЯ-аас миний гомдлыг албаны шалгалт явуулж шалгах нь зүйтэй гэж үзэж албан бичгийг холбогдох байгууллагад илгээсэн байдаг. Гэтэл энэ бүх үйлдлийг бүрэн шалгаж тогтоолгүй намайг гэм буруутай гэж худлаа мэдүүлэгт үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд, намайг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Оролцогчдын гаргасан гомдолтой холбоотой дараах тайлбарыг хэлье. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр 2 шүүгдэгчийг энэ гэмт хэргийг удирдан зохион байгуулсан нь нотлох баримтаар тогтоогдсон. С, Лхагвадорж, Ц.Ц нарын мэдүүлгээр мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Дорнод аймгийн Баяндун суманд очиж хууль бус ашигт малтмал олборлолт, эрэл хайгуул явуулъя гэдэг үйл баримт тогтоогдсон. С, Лхагвадорж хоёрт М.Б, Ц.Ц гэдэг хүн тэр газарт байгаа шүү гэж явуулж байсан талаар мэдүүлэг хавтаст хэрэгт байдаг. Давж заалдах шатны шүүхийн гомдолд дурдагдаад байгаа мөрдөгч эрүүдэн шүүсэн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч нар ярьдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарыг дарамталсан үйл баримт тогтоогдоогүй, шүүгдэгч нар анхнаасаа өмгөөлөгчтэй оролцож байсан. Шинжээчийн дүгнэлтэй холбоотой 3 өөр сорьцын асуудал ярагдсан үнэн. Энэ асуудал мөрдөн шалгах ажиллагааны үед тодорхой болсон. Золбаяр гэх хүн Бат-Эрдэнэ гэх хүнээс алт худалдан авсан үйл баримт мөрдөн шалгах үйл ажиллагааны үед тогтоогдог. Алт тушаасан үйл баримтыг хооронд нь харьцуулаад гэмт хэргийн хохирлоос хасаж тооцсон. Ц, Батбаяр, Б нарын тушаасан алтны хэмжээгээр бол хэргийн хохирлын тооцоо гаргасан. Өндөр Зоригоо гэх хүнтэй холбоотой асуудал яригдаж байна. Өндөр Зоригоо гэх хүн анх шүүгдэгч М.Бтай Дорнод аймгийн Баяндун сум явах гэж байгаад больсон үйл баримт байдаг. Өндөр Зоригоог гэмт хэрэгт холбогдуулан шалгасан. Гэмт хэрэгт хамааралгүй гэдгийг тогтоогоод хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Цагдан хорих, таслан сэргийлэхтэй холбоотой асуудлыг шүүгдэгч М.Бгийн хувьд ярьж байна. Энэ талаар тухай бүр танилцуулж байсан. Шүүгдэгч нарын гаргаад байгаа гомдол нь Эрүүгийн тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, дээд шатны прокурорын эсэргүүцэлд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 шүүгдэгчтэй холбоотой хэргийг хэрэгсгэхгүй болгож шийдвэрлэсэн Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн зүйл тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсгэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материалтай танилцахад шүүхийн шийтгэх тогтоол, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт, шүүх хуралдааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг эдгээр баримтад тулгуурлаад өмгөөлөгчийн зүгээс 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор М.Б, Ц.Ц нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинж нь үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч нар нь мөнгө угаах шинжтэй үйлдэл үйлдээгүй байна. Тиймээс гэмт хэргийн шинжгүй гэдгийг зөв тодорхойлж өгсөн. Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй, тухайн эсэргүүцлийнхээ гол хууль зүйн үндэслэлийг 2 өөр янзаар тайлбарлаж байна. Тиймээс утга болон логикийн хууль зүйн алдаатай дүгнэлтийг прокурорын байгууллагын зүгээс гаргасан эсэргүүцэл нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шинжийг алдаж байна. Шүүгдэгч М.Б, Ц.Ц нарын гомдлыг илтгэж шүүгчээс уншиж тайлбарласан учраас товч тайлбар хэлнэ. Хэргийн материалд авагдсанаас Ц.Ц нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн. Мөн М.Бгийн эсрэг мэдүүлэг өгсөн ийм зүйл байна. Шүүгдэгч Ц.Ц хэлэлцүүлгийн шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эрүүдэн шүүсэн асуудлын тухай ярьсан. Энэ асуудлаар хүний эрхийн комисс, авлигатай тэмцэх газар, дотоод хэргийн яам, сайд дарга нарт хууль ёсны дагуу хандсан боловч энэ асуудлыг шалгаж байгаа асуудал байхгүй үүнд прокурор хууль зүйн дүгнэлт өгсөнгүй, хэн шалгаж байгаа ямар шийдвэр гарсан зэрэг нь тодорхойгүй, өнөөдөр хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гарсан байвал яах уу вэ, шүүгдэгч М.Б болсон үйл баримтын тухай тодорхой яриад гомдлоо гаргаад явж байна. Гомдлын талаар шалгагдаж байгаа асуудал байхгүй байна. Эрүүдэн шүүсэн гэх асуудал тодорхой болоод ирэхийн цагт маш олон асуудал сөхөгдөн. Энэ асуудлыг шударгаар шийдүүлэх шаардлага гарна. Тиймээс прокурорын байгууллагаас маш хайнга, хуулийг буруу ойлгож тайлбарлаж, хэргэлж гомдолд няцаалт өгч байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг үйлдсэн зүйл байна уу гэвэл байхгүй, гэмт хэрэг зохион байгуулан гэж байна. Ямар үндэслэлээр хэргийг зохион байгуулсан гэж үзэж байна гэхээр, өмгөөлөгчгүй өгсөн хэдэн хүний мэдүүлгээр тогтоогдсон гэдэг. Энэ хэрэг дотор өмгөөлөгчтэй өгсөн хүмүүсийн мэдүүлэг нэг өөр байна. Өмгөөлөгчгүй өгсөн хүний мэдүүлэг нэг өөр байна. Энэ хоёр мэдүүлэг маш их ялгаатай. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөөр ямар нэгэн дарамт шахалт байхгүй учраас асуусан асуултаа тулгахгүй, шаардахгүй хөтлөхгүйгээр асуугаад мөрдөн байцаалтыг дуусгаж байна. Харин өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн хүмүүсийн асуулт нь тулгасан, хөтөлсөн, шаардсан асуулт асуудаг. Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэг дээр хэлсэн. Мөрдөгч нар нь мөрдөн байцаалт “явуулахдаа өөрсдөө асуугаад тэгээ биз дээ гэж тулгаж мэдүүлэг авсан гэж байгаа”. Энэ үйлдэл нь маш хортой асуудал тэгээд хууль эрх зүйн мэдлэггүй хүмүүсээс, хууль эрх зүйгээр хангагдаж өмгөөлөгч аваагүй байх үед мэдүүлэг авчхаад үүнийгээ нотлох баримт, хөдөлшгүй үнэн гэж яриад байдаг. Гэтэл үнэн гэж яриад байгаа зүйлүүд нь бүгдээрээ хоорондоо эрс зөрүүтэй байдаг. Тухайлбал /1хх 237-241/-т Буянцог мэдүүлэг өгдөг. Буянцог нэг л зүйлийг үнэн яриад байдаг. “Ц.Ц гэдэг хүн утсаар 3 дугаар сарын 21 өглөөгүүр бид нар нутгийн иргэдтэй нийлээд алт ухах зорилгоор явж байна. Энд оролцъё гэдэг асуудлыг ярилцсан” гэдэг мөн гэтэл хавтаст хэрэгт Наранхүү, Лхагвадорж гэх мэтийн хүмүүсийн анхны мэдүүлгээр “ Б гэдэг хүнээс чиглэл аваад алт ухах ажилдаа явсан” гэх мэдүүлэг өгдөг. Гэтэл шүүх хурал дээр өөр мэдүүлэг өгөөд, эрүүдэн шүүсэн асуудлыг ярьдаг. Эргэлзээтэй нөхцөл байдлыг хэрхэн яаж үгүйсгэсэн, няцаасан талаарх үйл баримт байхгүй, Өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байж тун болзошгүй байна. Дуу дүрсний бичлэгтэй мэдүүлэг авах зориулалтын өрөөнд эдгээр хүмүүсээс мэдүүлэг авах ёстой байсан. Өмгөөлөгчтэй хууль сануулж мэдүүлэг авсан эсэх нь тодорхойгүй, зарим хөдөөгийн хүмүүсийг би гадарлаж байна. Эрүүлжүүлэгд орж үзээгүй хүмүүс байдаг. тэр хүмүүсээс мэдүүлэг авах болохоор юу хэлсэн юу ярьсан эсэхээ ч мэддэггүй байж байгаад шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгийг уншихад би ийм мэдүүлэг өгөөгүй, би ийм зүйл яриагүй гэх асуудлыг тайлбарладаг. Энэ хэргийг шударгаар үнэн зөв шийдсэн гэдэг нь эргэлзээтэй зөрүүтэй нөхцөл байдал байна. 2 дугаар хавтаст хэргийн 2-5 дугаар хуудсанд цонхиолтой молдок, өрөм эдгээр эд зүйлийг гэмт хэрэгт ямар байдлаар ашиглагдсан хэрхэн яаж тогтоосон тодорхойгүй байдаг. Гэтэл тэдгээр өрмүүд нь шинэ өрөм, молдокын зураг хэрэгт байдаг. Зургийг харахад ирэн мохсон ашигласан элэгдсэн хорогдсон зүйл байхгүй, молдок, өрмийг Сэлэнгэд байдаг хүнд өгөх гээд машийнхаа ар талд хийгээд аваад явж байсан талаар М.Б өөрийн мэдүүлэгтээ өгдөг. Мөн бор авдрын асуудал байна. Шүүгдэгч М.Бгийн эхнэрээс мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгтээ “ээжийн өөрийнхөн 3.960.000 төгрөг байсан” талаар мэдүүлдэг. Гэмт хэрэг үйлдээгүй хүний эд хөрөнгийг шалгаж тогтоохгүйгээр хурааж авсан байна. Дараан шалгаж тогтоогоод энэ хүний мөнгийг өгөх ёстой. Гэтэл энэ мөнгийг нотлох баримтаар хурааж хохирол төлбөрийн тооцоонд нь оруулаад явсан. Ийм алдаа гаргасан. Хэргийн үнэн зөв бодит байдлыг тогтоож чадаагүй, өндөр зоригоо гэх мэт энэ хэрэгт байсан хүмүүс ямар ч хамааралгүй болоод хувирсан. Энэ хүмүүсийг ямар үндэслэлээр хэргийг хэрэгсгэхгүй болгосон гэхээр хоол зөөсөн, бие муутай гэж тайлбарладаг. Прокурор хэргийн нөхцөл байдлыг ойлгоогүй байна. Сугараа, Лхагваа гэдэг хүмүүс М.Бтай ажиллаж байсан эсэхийг бодит байдал дээр шалгаж юу ярьсан талаар үйл баримт тогтоогоогүй байж гэмт хэрэг үйлдэхээр зохион байгуулсан гэж үзсэн. Ямар гэмт хэрэг үйлдэхээр зохион байгуулсан гэхээр газрын хэвлийд хууль бусаар халдсан, бусад хүмүүсийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан. Ийм асуудал ярьдаг. Гэтэл бодит байдал дээр ийм зүйл болоогүй байдаг. Тухайн нутагт хууль бусаар алт олборлохоор нутгийн иргэд, өөр бусад аймаг, сумын орон нутгаас ирсэн иргэд бүгдээрээ тэнд зохион байгуулалтад орсон, ороогүй янз бүрийн байдалтай алт олборлоод байж байсан. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай гэж байгаа. Үнэхээр ашиглалтын зөвшөөрөлтэй талбай юм бол прокурорын байгууллагаас үүнийг шалгаж тогтоох ёстой тиймээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоосон байх ёстой үүнийг тогтоогоогүй, тиймээс гэмт хэрэг үйлдсэн арга, хэлбэр, хэзээ ямар гэмт хэрэг үйлдсэн, сэдэл санаа, зорилго юу байсан. Ямар хэмжээний хохирол учруулсан зэргийг тогтоогоогүй, “шалам” нь ямар учиртай бэ гэхээр бусдын үлдээсэн алт буюу өөрсдөө олборлож чадахгүй болохоор үлдээгээд явсан шороонуудыг 2 жилийн дотор цуглуулж элсээ алт хайлуулдаг хүмүүс дээр очоод хайлуулаад түүнийгээ зарсан ийм асуудал ярьж байна. Энэ хууль бусаар алт олборлосон гэж үзэх үү, бусдын газрын хэвлийд халдаад үлдээгээд явсан зүйлийг цуглуулаад авсан үйлдлийг яг олборлолт хийсэн үү гэдгийг үйлдэл бүрээр тогтоох байсан. Үүнийг тогтоогоогүй байна. Шинжээчийн дүгнэлтийн асуудал байна. Прокурор хасаж тооцоод явсан гэж байна. Ямар байдлаар хэдийг нь яаж, ямар итгэлцүүрээр Монгол банкнаас тооцож гарсан алтны сорьцыг яаж тогтоосон зэргийг бүрэн гүйцэт тогтоож чадаагүй байна. Шинжээчийн дүгнэлтийн 3а хэсэг дээр 04 дугаар сарын 03 өдөр 854,4 гэх алтны сорьц тушаасан гэж дурдаг. Шилжүүлэхэд 196.51 гм болсон гээд үүнийг яаж тогтоосон нь тодорхойгүй байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хор уриг яг аль нь болж байгаа талаар зөв тооцоолоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохиох байдал бүрэн дүүрэн тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Хэргийг үнэн зөв шийдвэрлэж чадаагүй байна. Ийм анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож энэ хэргийг үнэн зөвөөр анхан шатнаас нь бодитой шийдвэрлэх нь зүйтэй байна. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад буцааж шалгуулах нөхцөл байдал тогтоосны дараа мухирлах саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлууд болон прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Г“...Баяндун сумын Ногоон толгой гэх газар нь “Алтан дорнод Монгол” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар юм. Энэ газар  2022 оноос алт гарч байгаа гээд хүмүүс ухаж байгаа талаар сонсогдож байсан. Би хяналт шалгалтаар удаа дараа олон очиж, ухагдсан байсан нүхнүүдийг булуулж байсан. ...” /2хх 236-237/,

иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г“...Тээврийн хөгжлийн банкнаас манай банканд тушаасан алтнууд дунд иргэн Ү.З2373 гулдмайн дугаартай 3.771.40 грамм алтыг 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тухайн өдрийн ханшаар худалдсан мөн 5 дугаар сарын 26-ны өдөр 2876 гулдмайн дугаартай 1.116.60 грамм алтнуудыг манайд тушаасан байдаг. Эдгээр алтны худалдан авсан ханшийг Монгол банкны сайтаас тухайн өдрийн ханшны мэдээллээс харж болно. Дээрх 2 гулдмай бүхий алтыг Экологийн цагдаагаас эд мөрийн баримтаар хурааж надад хадгалах хамгаалах үүргийг хүлээлгэж Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалуулсан байгаа. Тээвэр хөгжлийн банкнаас 2 удаагийн үйлдлээр худалдсан нийт 4888 грамм жинтэй алтны үнэ болох нийт 797.903.683,12 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /2хх 243-244/,

гэрч Б.Ч“...надад ярихдаа Баяндун суманд хэдэн хүнтэй хамт алт ухаж алтаа тушаагаад мөнгийг нь хувааж авсан. Тэр мөнгөөрөө бараа авч байгаа гэж хэлж байсан өөр зүйл надад хэлээгүй. ...”  /3хх 1/,

гэрч Ц.Б“...2023 оны 3 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед Ногоон толгой дээр очсон. Очиход өндөр Зоригоо гэж залуу 2 хүнтэй ирсэн байсан. Тэндхийн хамгаалагч нар ирээд бид нарын хамгаалж байгаа газар оруулахгүй гэж байсан. Өндөр Зоригоотой ирсэн 2 залуу надтай хамт очсон хэдтэй нийлээд тэнд шууд ухаж эхэлсэн. 3 дугаар сарын 23-ны өглөө би машинаар хоол хүргэж өгөхөөр очсон. Намайг очиход Б, Б, Ц, Бямбажав, Соль, Жавхаа, Энхбаяр нар ухаж байсан. Би хоолоо хүргэчхээд машиныг тэнд үлдээгээд Бямбажаваар дахиад сумын төв рүү хүргүүлсэн. Буцахдаа Наранхүүгийн машинтай Бямбажав, Ц нартай тэндээс 3 шуудай чулуу аваад сумын төв орсон. М.Б ах ирээд баригдсан байсан таван хүнийг суллаж өгсөн тэрнээс цааш яасныг нь мэдэхгүй байна. ...Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар гэж сонсож байсан, хэнийх нь гэдгийг мэдэхгүй, бид нарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байгаагүй. ...” /3хх 10-12/,

гэрч Б.З“...Тэр нүх ухаж байсан хүмүүс дээр нэг машинтай хүн хоол зөөж яваад байсан санагдаж байна. Намайг Баяндун сумын төв рүү явахад ойролцоогоор 1 метр урттай өргөн 70 орчим см хэмжээтэй, дөрвөлжин хэлбэртэй нүх харагдаж байсан, доош гүнзгийг нь хараагүй, тэр хүмүүсийг хоорондоо ярьж байхыг сонсоход 5, 6 метр орчим болсон байна гэж ярьж байсан. Намайг явах үед нэг шуудай чулуу шороо гаргаж ил машиныхаа ард хажууд тавьсан байсан, яг хэдэн шуудай шороо чулуу авсан талаар мэдэхгүй байна. ...” /3хх 31-32/,

гэрч Б.Б“...2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 23-ны өдөр хүртэл хууль бусаар газар ухаж байхдаа дээрх нутгийн гээд байгаа иргэд 5-6 шуудай шороо зөөгөөд машиндаа ачиж байсан. 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байх манай “Өндөр сонор” харуул хамгаалалтын албаны дарга З.Бодьхүү захирал хуулийн зөвлөхтэй хамт ирсэн. Захирал ирээд тухайн хууль бусаар гар аргаар алт эрэн хайж байсан иргэдийн багаж болох мотор, молдок, олстой хувин, тайл гэх зэрэг багажийг хурааж авсан. ...” /3хх 48-49/,

гэрч Б.Л“...Үлдсэн хүмүүс нь нэг нүхээ 3 хоног өдөр шөнөгүй ухаж байсан. Миний харснаар бол 2 ногоон шуудай шороо харагдсан. Дараа нь манай “Өндөр сонор” харуул хамгаалалтын захирал З.Бодьхүү ирж тухайн иргэдийг тараасан. ...” /3хх 52-53/,

гэрч Б.Б“...2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тал хүмүүс нь яваад 5 залуу үлдсэн байсныг манай хамгаалалтын албаны дарга З.Бодьхүү бид нартай нийлж ухаж байгааг нь болиулаад баривчилж харуулын гэрт авчирсан. Орой хар өнгийн “Land Criuser” 200 маркийн машинтай 3 хүн ирээд З.Бодьхүү захиралтай уулзаж,  тэд нар хамт машинтай явцгаасан. Би тэр орой эрт амарсан, өглөө босоход нөгөө 5 хүн явсан, ухаж байсан нүхэн дээр нэг ч хүн байхгүй байсан. ...” /3хх 57-58/,

гэрч З.Б“...Би Ногоон толгойд 3 дугаар сарын 24-ний өдөр очиход “Subaru” маркийн машинтай 5 хүн газар ухаж байсан. Очоод та нар наад ажлаа боль компанийн хайгуулын лицензтэй талбайд ингэж болохгүй гэдгийг хэлж шаардлага тавихад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй, тоохгүй ухаад байхаар нь хамгаалагч
нартайгаа нийлж тэр 5 хүнийг барьж аваад цагдаад өгье гэж бодоод харуул хамгаалалтынхаа гэрт байлгаж байсан. ...Тэгээд нэг залууг нь хүмүүсээ дууд гээд утсаар яриулсны дараа М.Б ирээд манай хүмүүс хаана байна, хэн зодоод байгаа юм, хүмүүсээ  харъя гэхээр нь нүх ухсан хүмүүсийг М.Бхүмүүс гэж мэдсэн. 03 дугаар сарын 24-ний өдөр М.Б нь бөх Батхуяг, бас нэг залуугийн хамт
гурвуулаа ирээд надтай уулзаж баригдсан хүмүүсийг авъя гэхээр нь би
өгөхгүй, тийм зүйл байхгүй, бид нар цагдаад дуудлага өгсөн, ирэхээр нь хүлээлгэж
өгнө гэж хэлээд өгөөгүй. М.Б орой харанхуй болох гэж байхад
дахиж ирж наад баригдсан 5 залуу чинь миний хүмүүс байгаа юм,
наадуулаа явуулчих гээд гуйгаад байсан. Мөн танай компани чинь эндээс хоосон
хоцорно бид хэдийг энэ газар руу оруулчих манай ажилчид муу
геологичоос сайн хаана, хаана алт байгааг мэднэ гээд гуйгаад байхаар нь би
зөвшөөрөөгүй, мөн оруулаагүй. М.Б баригдсан 5 хүнээ авчихвал дахиж энэ нүх рүү
хэзээ ч орохгүй гээд байхаар нь би ажилтан Батбаатартайгаа ярилцаж байгаад суллаж явуулсан. ...” /3хх 132-133/,

гэрч А.Б“...2023 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 16-17 цагийн хооронд нэг эрэгтэй хүн над руу залгаад алт авч байна уу гэхээр нь хэр хэмжээтэй алт байгаа юм гэхэд 300-400 сая төгрөгийн алт тушаамаар байна гэсэн. Надад тэр алтыг авах мөнгө байхгүй байсан тул Золбаяртай уулзаж энэ талаар хэлэхэд тийм их мөнгө байхгүй, өнөөдөр амралтын өдөр банк амарч байгаа доллароор мөнгийг өгч болох талаар асуучих гэхээр нь би буцаж залгаад бэлнээр мөнгө гарахгүй юм байна, доллароор мөнгийг нь өгөх боломжтой гэхэд болно гэсэн. Ингэж ярихдаа надад М.Б байна гэж хэлсэн. Тэгээд өрөөндөө сууж байсан чинь М.Б орж ирээд Номунбаяр, Ганзориг нартай хойд алт хайлуулдаг өрөө рүү орсон. М.Б алтыг 4 тасалж оруулж ирж хайлуулсан, хайлуулсан алт нь 3 кг гаран санагдаж байна. Үүнээс хойш М.Б 2 удаа алт тушаасан талаар би Номунбаяр Ганзориг нараас сонссон. 03 дугаар сарын 26-ны өдөр 500.000.0000 төгрөгийн 3-4 кг хооронд алт тушаасан, алтны хэмжээ болон мөнгөний хэмжээг нарийн сайн мэдэхгүй байна. Энэ талаар би мэдэхгүй, олуулаа явж байгаа, мөнгөө хүмүүст хуваана гэж ярьж байснаас хаанаас олборлосон талаараа хэлээгүй. Би алт авахдаа хаанаас олборлосон талаар нь асуудаггүй, асуухаар хүмүүс дахиж ирэхээ больчихдог болохоор асуугаагүй, хууль бусаар олборлосон эсэх талаар мэдэхгүй. ...” /3хх 136-137/,

гэрч Ү.З“...Би Урт цагаанд хувиараа алтны ченж хийдэг. Би хамгийн сүүлд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Зоригоо, Батнасан, Баяраа нараас 1 кг гаран алт худалдаж авсан бөгөөд уг алтыг М.Б гэгч Зоригоо, Батнасан, Баяраа нарт тушаасан юм шиг байсан. Намайг худалдан авч байхад хажууд байж байсан. Уг алт нь сорьц байсан бөгөөд алтны мөнгө болох 100.000.000 төгрөгийг М.Б гэгч авахдаа 3 хүний данс руу хувааж авсан. Мөн бэлэн 20.000.000-30.000.000 төгрөг авсан. 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Батнасан ах намайг хойд өрөөнд сууж байхад уулзаад ахын дүү 3 килограмм гаран алтны мөнгө бэлдчих гэж хэлэхээр нь 500 гаран сая төгрөгийг бэлнээр бэлдсэн. Тухайн үед Зоригоо, Батнасан, Баяраа нар М.Бас 3 кг гаран алт авч
байгаа гэж хоорондоо ярьж байсан. Би бэлэн 500.000.000 төгрөгийг өрөөндөө
үлдээчхээд түлхүүрээ Батнасан ахад өгчхөөд явсан. Тэгээд Зоригоо, Батнасан,
Баяраа ах нар манай өрөөнд алтаа сорьцлоод надад өгсөн. Би алтыг аваад
маргааш нь Монгол банканд тушаасан. М.Б гэж хүнтэй яг харилцдаг хүмүүс нь Зоригоо, Батнасан, Баяраа нар байгаа юм. Надад алтаа өгч Монгол банканд тушаалгадаг болохоор зөвшөөрөлгүй байх гэж бодож байна. ...” /3хх 140-141, 145/,

гэрч Б.Н“...М.Б гэх хүнийг мэднэ. Энэ хүн 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн үед бохироор 4 кг алт авчраад 220 грамм орчмыг нь өөрөө халаасандаа хийсэн. Тэгээд 3,780 грамм алтыг манай өрөөний Ганзоригтой хамт найз нь гээд хамт явж байсан нэг хүний хамт хайлуулсан. Энэ хэдийг алт хайлуулж байхад найзууд нь гээд 3-4 хүн орж, гарж алт хайлуулахыг харж байсан. Энэ хүмүүс урт цагаан дээр 2
тээврийн хэрэгсэлтэй 8-9 хүн ирсэн байсан. Тэгээд 3,780 граммыг нь хайлуулахад 3,335
гэж санаж байна. 03 дугаар сарын 27-ны өдрийн 19:30 минутын үед авчирсан алтыг хайлуулахад 1,092 грамм болсон. 03 дугаар сарын 28-ны өдөр авчирсан алтыг хайлуулахад 220 грамм болсон. Өмнө нь халаасандаа хийсэн байсан алтаа авч ирж тушаасан байх. 03 дугаар  сарын 26-ны өдөр 3,335 грамм алтны төлбөрийг 50.000.000 төгрөгөөр 2 удаа, бэлнээр 100.000.000 төгрөг, 88.000 орчим долларыг бэлнээр буюу нийт 509.000.000 төгрөг өгсөн. 3 дугаар сарын 27-ны өдөр 1,092 грамм алтны төлбөр болох 150.000.000 төгрөгийг 3 өөр дансанд найзтайгаа хувааж шилжүүлж авсан. Тэр найз нь нэг хүүхдийнхээ дансыг өгөөд байсан. 3 дугаар сарын 28-ны өдрийн 220 грамм алтны төлбөр болох 29.800.000 төгрөгийг бэлнээр аваад явсан. Дээр хэлсэн мөнгөн дүнг яг нарийн сайн санахгүй байна. Манай өрөөнд хамт ажилладаг Батнасан, Ганзориг бид гуравт их хэмжээний алт авах мөнгө байхгүй болохоор Ү.Золбаярт грамм тус бүр дээр 2000-3000 төгрөг, сорьцыг нь олон удаа хайлуулж байж өсгөөд тушааж голоос нь ашиг олдог. Ү.Золбаяр гэх ченж нь М.Б гэх хүнийг бол мэднэ. Бид нар хайлуулсан алтаа М.Б гэх хүнтэй үнээ тохироод, гулдмайгаар нь Ү.Золбаярт М.Б гээд хүнтэй хамт оруулж өгдөг. ...” /3хх 154-155/,

гэрч Э.Г“...2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр М.Б өмнө дагуулж ирсэн 2 хүнээс өөр өөрийнх нь үеийн насны гэмээр эрэгтэй хүний хамт 230-240 орчим гр алттай ирж Номунбаяртай тооцоо хийж 20.000.000 төгрөг аваад явсан. Энэ мөнгийг мөн л Ү.Золбаяраас гаргуулан Номунбаяр тооцоог хийсэн. Түүнээс хойш М.Б манайд ирээгүй байсан. ...”/3хх 159-160/,

шинжээч А.Ц“...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А/156 дугаартай Байгаль орчны хохирлын үнэлгээ нөхөн төлбөр тооцох аргачлалаар хохирлын үнэлгээг тооцож гаргасан. Монгол банканд тушаасан нийт алтны хэмжээнээс хэрэгт хамаарахгүй алтыг хасахад 4763.55 грамм хэмжээтэй болсон. Монгол банканд тушаасан алтнуудын сорьц нь 731, 711, 854 гэх мэт өөр өөр сорьцтой байсан, энэ
сорьцын мэдээллийг банкнаас гаргаж өгсөн материалд тусгасан байсан. Монгол
банканд тушаах алтыг 999.9 хувийн сорьцоор хүлээж авч үнэлдэг. Энэ өөр өөр
сорьцтой алтнуудыг 999.9 сорьц руу шилжүүлэхэд цэвэр алтны жин нь 3492.15 грамм
болж багассан юм. Монгол банкны сайт дээрх алтны өдөр тутмын ханшийн мэдээлэл
999.9 хувийн сорьцтой алтны үнэлгээ юм. Алт олборлосон 03 дугаар сарын 22-наас 24-ний
өдрүүдийн алтны үнэлгээний дунджаар дээрх цэвэр алтны жинтэй жишиж нийт алтны
үнэлгээ буюу байгаль орчинд учирсан хохирлыг тооцож гаргасан юм. Мөн алт
тушаасан иргэний алтны жин Монгол банканд тушаасан алтны жингээс бутархай
тоогоор зөрүүтэй байсныг Монгол банкнаас гаргаж өгсөн жингийн мэдээллийг
үндэслэн тооцоолж гаргасан. ...” /3хх 225/,

шүүгдэгч М.Бяллагдагчаар өгсөн: “...Чулууг боловсруулахад 4 кг гаран алт гарсан, гарсан алтыг худалдан борлуулахаар бүгд Улаанбаатар хот руу явцгаасан. Хотод ирээд Урт цагаан дээр нэг ченжид бүгдийг нь худалдсан, алтыг Урт цагааны худалдан авсан ченж нь хайлуулаад 3 кг гаран алт болсон. Тухайн алт сорьц муутай байсан тул үнэлгээ бага байсан. 80.000 доллар буюу бэлнээр 97.000.000 төгрөг авсан. Тэндээсээ “Тайж” зочид буудалд ирсэн хэдийг цуглуулаад бөөндөө орж хоол идэнгээ мөнгийг хуваарилж
өгсөн. Нэг хүнд 13.100.000 төгрөг тарааж өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь Ц.Ц бид хоёр
хувааж авсан. Ц.Цийн 3 бондгор шламнаас гайгүй гарсан болохоор бид хоёр илүү
мөнгө авсан юм. Тэр өдрийнхөө орой нь Баяндунд угаасан чулууныхаа үлдэгдэл
шламыг Ц.Ц, Бямбажав хоёртой Төв аймгийн Борнуур суманд байдаг тээрэм дээр
очиж угаалгасан, тэндээс 30 орчим грамм алт гарсан. ..." /4хх 203-204/,

шүүгдэгч Б.Тын яллагдагчаар өгсөн: “...Би 03 дугаар сарын 23-ны орой Баяндун сумын төв орж хоноод маргааш өглөө нь ирээд үргэлжлүүлж ухахаар Лхагваа, Сугараа, Э, Наранхүү бид 5 үлдээд бусад нь Баяндун сум руу гаргаж авсан чулуугаа аваад явцгаасан. Гэтэл хамгаалалтын албаны дарга гэж хүн хамгаалагч нартайгаа ирээд бид нарыг барьж хамгаалагч нарынхаа гэрт байлгасан. Тэр өдөржин тэнд байсан, орой нь М.Б гэж хүн ирж хамгаалалтын албаны дарга нартай уулзаад шөнө нь бид нарыг гаргаж авсан. Маргааш  орой Эын гражид чулуугаа бутална гээд цуглаад гаргаж авсан чулуугаа уур нүдүүрээр буталж угааж алтаа гаргаж авсан. Чулууг өглөөний 04 цаг болтол буталж угаасан байх, чулуугаа буталж угааж дуусаад 03 дугаар сарын 26-ны өглөө
Буянцог Наранхүү хоёроос бусад нь алтаа тушааж мөнгөө авахаар Улаанбаатар хот руу
хөдөлцгөөсөн. Хот руу орж ирээд алтаа урт цагаан дээр тушаагаад орой нь 21
цагийн үед Тайж зочид буудалд цуглаж М.Б ах бид нарт мөнгийг хуваарилж өгсөн. Би 13.100.000 төгрөг бэлнээр аваад тэнд хоол идчихээд тарцгаасан. Бид нарт ашигт
малтмалын тусгай зөвшөөрөл байгаагүй, тэр ухсан талбайг хэний талбай гэдгийг мэдээгүй, бид нарыг очиход хамгаалагч нараар хамгаалуулсан талбайбайсан. Мотор, молдок, хайгч, тайл зэрэг зүйл ашиглан Ц, Б, Б, Лхагваа, Сугараа, Бямбажав, Энхбаяр, Э, Наранхүү, Жзэрэг хүмүүс газар ухахад оролцсон. М.Б гэж хүн бид нарыг баригдсан байхад ирж суллаж авсан, алтыг бид нараар угаалгаж Улаанбаатар хотод авч ирэн тушааж мөнгийг нь хуваарилж тарааж өгөх ажлыг зохион байгуулсан. ...” /4хх 207-208/,

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хөдөө бяруугаа хайгаад явж байсан чинь Ногоон толгойд хүмүүс харагдахаар нь сонирхоод очсон юм. Очиход таньдгаас Ц, Жавхаа, Б, Наранхүү нар газар ухаж чулуу гаргаж байсан. Тэгээд би тэд нартай нийлж хамт ухахаар болоод нүхнээс чулуу шороо татаж өгсөн. Ц.Ц ахаас надад хувь хүртээх юм уу гэж асуухад болно гэхээр нь би тэнд маргааш өглөө болтол ажилласан. 03 дугаар сарын 24-ний өглөө гэртээ харьж амраад маргааш үдээс хойш над руу Ц утсаар холбогдоод сум руу хүрээд ир, чулуугаа янзалъя гэхээр нь би Жавхаагийн хамт сумын төв орсон. Сумын төв дээр Эын хашаанд байх гражид ухаж гаргасан чулуугаа уур нүдүүрт буталж угааж байсан. Би тэд нартай хамт чулууг буталж өгсөн, чулуу буталж угаах ажил шөнө дунд болтол хийгдээд дууссан. Дуусаад Наранхүү, Буянцог хоёроос бусад нь Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод орой болсон хойно ирсэн. Орой харанхуй болсон байхад Тайж нэртэй зочид буудалд бүгдийг нь цуглуулаад хоол идэх зуураа нэг хүнд 13.000.000 төгрөг ноогдож байна гээд М.Б, Ц.Ц нар надад бэлнээр өгсөн. М.Б гэж хүн чулуу нүдэхэд байсан алтыг тушааж мөнгийг хувааж өгсөн. ...” /4хх 210-211/,

шүүгдэгч Д.Эын яллагдагчаар өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 24-ний өглөө гэртээ унтаж байхад Буянцог ах орж ирээд хоёулаа  чиний машинаар “Ногоон толгой”-д хоол хүргээд өгье гэхээр нь хамт явсан. Ногоон толгой дээр очиход Б, Наранхүү, Энхбаяр, Соль, Лхагваа, Сугараа, Жавхаа, Бямбажав, Ц нар газар ухсан бололтой шуудайтай чулуу гаргасан байдалтай амарч байсан. Тэгээд хоол ундаа идээд Лхагваа, Сугараа, Соль, Наранхүү бид тав үргэлжлүүлж ухахаар үлдсэн. Бусад нь гаргасан чулуугаа аваад сумын төв рүү явсан. Бид нар дөнгөж ухаж эхэлж байтал хамгаалалтын албаны дарга нь гэж хүн хамгаалагч нартайгаа ирээд бид нарыг баривчилж, хамгаалалтынхаа гэрт
оруулж гавлаад тэндээ байлгаад тэр өдрөө тэндээ өнжсөн юм. Орой нар жаргахын өмнө М.Б ирээд хамгаалалтын албаны дарга нартай уулзаж, бид нарыг шөнө болсон хойно сулласан. Тэр шөнөдөө гэртээ очиж амраад 03 дугаар сарын 25-ны өдөр М.Б, Ц.Ц 2 манайд ирээд танай гражид чулуугаа янзалъя гэхээр нь би зөвшөөрсөн. Манай гражид бид хэд Ногоон толгойгоос ухаж авсан чулуугаа уур нүдүүрт хийж нүдэж, угааж алтаа ялгаж авсан юм. 03 дугаар сарын 26-ны өглөө эрт Буянцог, Наранхүү хоёроос бусад нь алтаа тушааж мөнгөө авахаар Улаанбаатар хот руу явцгаасан. Орой нь 21 цагийн үед байх Тайж зочид буудалд хүрээд ир гээд бид нар очсон. Бид нарт хоол захиалчихсан, голдоо хайрцагтай мөнгө тавьчихсан, нэг хүний 13.100.000 төгрөг болсон гэж хэлээд Ц.Ц, М.Б нар мөнгийг тарааж өгсөн. ...” /4хх 214-215/,

шүүгдэгч Д.Эын яллагдагчаар өгсөн: “...Буянцог, Ц нар дэлгүүрийн гадаа Эын машинтай ирээд намайг авч явсан. Бид гурав Ногоон толгой гэх газарт очиход таньдгаас Б, Б, Жавхаа, Наранхүү нар газар ухаж чулуу гаргаж
байсан. Би очоод “
Howo” маркийн машинаар чулуу татаж гаргах ажлыг хийж өгч тэнд нэг хоносон. 03 дугаар сарын 25-ны өдрийн орой Эын гражид гаргаж авсан чулуугаа нүдэж буталсан. Чулуу бутлах угаах ажил өглөө үүр цайх гэж байхад дуусаад тэр өглөө Наранхүү, Буянцог нар үлдээд бусад нь Улаанбаатар хот руу явцгаасан. 03 дугаар сарын 26-ны орой хотод ирээд 21 цагийн үед байх нэг зочид буудалд цуглараад М.Б, Ц.Ц нар хүн бүрд 13.100.000 төгрөг бэлнээр өгсөн. ...” /4хх 218-219/,

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Тухайн газар харуул хамгаалалтай байсан бөгөөд хамгаалагч нар нь ирээд ухаж болохгүй гэсэн шаардлагыг тавьсан боловч бид нар үгэнд нь оролгүй шууд ухаж эхэлсэн. Эхний өдөр Наранхүү, Буянцог, Ц, Түвшинжаргал бид хэд очсон, нэмэгдэж Лхагваа, Сугараа нар ирсэн. Бид нар нүхийг 03 дугаар сарын 24-ний өглөө хүртэл ухсан. Бид гаргаж авсан чулуугаа аваад Баяндун сумын төв явсан. Бид нарыг явсны дараа үлдсэн 5 хүн хамгаалалтын  албаны хүмүүст баригдсан байсныг орой нь М.Б ирж гаргаж авсан гэсэн. 03 дугаар сарын 25-ны орой Эын гражид цугларч гаргаж авсан чулуугаа нүдэж бутлаад, угааж өглөө болтол алтаа ялгаж авсан. Маргааш өглөө нь үүрээр Улаанбаатар хот руу Буянцог, Наранхүү хоёроос
бусад нь алтаа борлуулж мөнгөө авахаар явцгаасан. 17 цагийн үед байх хотод ирээд
алтаа урт цагаан дотор ченжид тушаасан. Нэг хүний 13.100.000 төгрөгийг авсан. ...” /4хх 222-223/,

шүүгдэгч Т.Жийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үдээс хойш би малаа туугаад явж байхад Ногоон толгойд хүмүүс харагдаад байхаар нь сонирхоод яваад очсон. Очиход манай сумын Б, Б, Ц.Ц нар хүмүүстэй газар ухаж байсан. Тэгэхээр нь би та намайг багтаа авахгүй биз гэж Ц.Ц ахаас асуусан чинь зөвшөөрсөн. Би тэд нартай 3 дугаар сарын 24-ний өглөө болтол газар
ухалцчихаад гэр лүүгээ явсан юм. 3 дугаар сарын 25-ны орой сумын төв дээр хүрээд
ир гэж Б над руу ярихаар нь очиход Эын гражид ухаж авсан
чулуугаа нүдэж буталж алтаа гаргаж авч байсан. Би хамт чулуу буталж угаалцсан, энэ
ажил өглөө үүр цайхаас өмнө дуусаад 3 дугаар сарын 26-ны өглөө Наранхүү, Буянцог хоёроос бусад нь алтаа тушааж мөнгөө авахаар Улаанбаатар хот руу явцгаасан. Тэр өдрөө
хотод ирээд орой 21 цагийн үед Тайж нэртэй буудалд дуудахаар нь очиход М.Б, Ц.Ц нар бид нартай хоол идэх зуураа нэг хүнд 13.100.000 төгрөг
ноогдож байна гээд надад бэлнээр өгсөн юм. Би маргааш өглөө нь замын унаанд сууж
сум руу буцсан. ...” /4хх 226-227/,

шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байх би малдаа явж байхад “Ногоон толгой” дээр хүмүүс харагдаад сонирхоод ирсэн чинь манай сумын Ц.Э, Жгээд хүмүүс газар ухаж байсан. Тэгэхээр нь ярилцаад хамт ухалцахаар болсон. Тэр шөнөө ухалцаад маргааш нь өглөө нь гэр лүүгээ явсан. Гэртээ очоод унтаж байгаад орой нь Ногоон толгой дээр буцаж
очиход манай хамт газар ухсан хэд байхгүй харуулынханд баригдсан гэж байсан,
Тэгээд байж байтал харуулын дарга нь гээд хүн ирээд хөөгөөд миний машины толь
руу юмаар цохихоор нь би айгаад зугтаагаад гэртээ харьсан. Маргааш өдөр гэртээ байж байсан чинь Ц утсаар залгаад сумын төв дээр хүрээд ир авсан чулуугаа янзалъя гэсэн. Намайг сумын төв дээр очиход хамт газар ухсан хэд Эын гражид авсан чулуугаа уур нүдүүрээр буталж байхаар нь хамт бутлалцаж алтаа ялгаж аваад, өглөө үүр цайхын өмнө дуусаад гаргаж авсан алтаа тушааж мөнгөө авахаар Наранхүү, Буянцог хоёроос бусад нь Улаанбаатар хот руу ирсэн. Орой 3 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед байх Тайж зочид буудалд хүрээд ир гэхээр нь очиход тэнд хоол идэцгээх зуураа бид нарт мөнгийг Ц.Ц, М.Б нар нэг хүнд 13.100.000 төгрөг ноогдож байна гээд бэлнээр нь өгсөн. ...” /4хх 230-231/,

шүүгдэгч С.Нгийн яллагдагчаар өгсөн: “...Тэр өдөр цасаар шуураад цааш явж чадахаа байгаад хээр машин дотроо хоносон. Маргааш өглөө нь Ногоон толгой дээр очсон. Бид нар очоод ухах татах гэтэл харуулын ажилтнууд ухуулахгүй боль гэсэн шаардлагыг тавьсан боловч бид нар үгэнд оролгүй хуучин ухаад булагдсан байсан нэг нүх олоод ухаж эхэлсэн. Бид хэд дээр нэмэгдэж Лхагваа, Сугараа гэж 2 залуу нэмэгдэж ухсан. 03 дугаар сарын 25-ны оройхон Эын гражид цуглаад чулууг нүдүүрт нүдэж нунтаглаад өглөө болтол угаасан. Өглөө нь Улаанбаатар явж алтаа тушааж мөнгөө авъя явах уу гэхээр нь би явахгүй гээд үлдсэн юм. Буянцог бид хоёроос бусад нь Улаанбаатар хот руу ухаж авсан алтаа тушаахаар явцгаасан юм. 03 дугаар сарын 26-ны өдрийн орой миний данс руу 13.100.000 төгрөг орж ирсэн. Ногоон толгой гэх газарт мотор, молдок хайгч зэрэг багаж ашиглан Бямбажав, Түвшинжаргал, Жавхаа, Ц.Ц, Э, Энхбаяр, Б, Б, Сугараа, Лхагваа бид нар гардаж ухсан, Буянцог надтай анх уулзахдаа Ногоон толгой руу явъя арын асуудлыг М.Б даана асуудалгүй явъя гэж хэлээд авч явсан. Өөрөө бие муутай учир хоол цай зөөж өгч тусалж байсан. М.Б бид нарыг баригдсан байхад ирж авсан. Алтыг бид нараар угаалгаж, гарсан алтыг тушааж мөнгө тараах ажлыг зохион байгуулсан. ...” /4хх 234-235/,

шүүгдэгч Ц.Цийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Бямбажав, Соль, Наранхүү, Буянцог бид тав Наранхүүгийн машинтай, Сугараа Лхагваа 2 өөрсдийнхөө машинтай “Ногоон толгой” гэдэг газар луу алт ухахаар явсан юм. Бид нарыг очиход бас цасаар шуурч байсан. Бид нар хуучин ухаад булсан байсан нүх хайж байгаад олоод ухаж эхэлсэн, тэр үед хамгаалагч нар гээд хүмүүс ирээд ухуулахгүй гэсэн боловч бид нар үл тоож шууд ухаж эхэлсэн. 3 дугаар сарын 24-ний өдөр
гаргасан чулуугаа аваад Э, Соль, Наранхүү, Сугараа, Лхагваа нар үлдээд бусад
сум төв рүү явсан. Бид нарыг сум руу орох гэж явахад үлдсэн хэд хамгаалалтын албаныханд баригдчихлаа гэж ярьсан юм. М.Б 3 дугаар сарын 24-ний өдөр ирээд хамгаалалтынхантай уулзаж байгаад баригдсан тавыг суллаж авсан. 03 дугаар сарын 25-ны орой Батлай буюу Эын гражид цуглаад гаргаж авсан чулуугаа нүдэж алтыг гаргаж авсан. 3 дугаар сарын 26-ны өглөө Наранхүү, Буянцог нар сумандаа үлдээд бусад нь М.Бхамт гаргаж авсан алтаа тушааж мөнгөө авахаар Улаанбаатар хот руу явцгаасан юм. Тэр өдрөө Улаанбаатар хотод ирээд урт цагаан дээр алтаа тушаасан. Маргааш орой Тайж зочид буудалд цуглаад М.Б намайг хүмүүстээ мөнгөө тараа гэсний дагуу би хүн бүрт 13.100.000 төгрөг дансаар болон бэлнээр тарааж өгсөн. 3 дугаар сарын 27-ны өдөр байх М.Б надад 30.000.000 төгрөг өгснийг би өөрийн дансаар 15.000.000 төгрөгийг, хүү Энхболдын дансаар 15.000.000 төгрөгийг авсан. ...” /4хх 238-239/,

шүүгдэгч Х.Лийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн газар очоод Ц ах энэ нүхийг гэж зааж өгсний дагуу нутгийн иргэд болон С бид 2 тэр нүхийг ухаж эхэлсэн. С бид 2 нүхний наборыг татаж, нүхийг нь цэвэрлэж өгсний дараа бид нартай хамт ирсэн нутгийн иргэд нүхийг ухсан. 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл тухайн нүхнээсээ шороо, чулуу гаргаж ирцгээж байсан. С бид хоёр нутгийн гурван хүнтэй тавуулаа тухайн газрын хамгаалалтын албаны дарга, хамгаалагч нарт баригдаж хамгаалалтын албаны ажилчдын гэрт байсан. Орой М.Б ах Улаанбаатар хотоос ирж хамгаалалтын албаны даргатай уулзаад бид нарыг авч явсан. 03 дугаар сарын 25-ны өдрийн орой М.Б болон бусад хүмүүс цуглаж шороо, чулуу нунтаглаж, алтаа угааж авсан гэсэн. С бид 2 айлд амраад үлдсэн. 03 дугаар сарын 26-ны өглөө бид нар Улаанбаатар хот руу алтаа тушаах гэж явсан. Улаанбаатар хотод ирээд Урт цагаан дээр очиж М.Б, Ц.Ц нар алтаа тушаах гээд явсан. М.Б ах хамт газар ухсан хүмүүст мөнгө тарааж, хүн тус бүр 13.000.000 төгрөг бэлнээр авсан. ...” /4хх 249-250/ гэсэн мэдүүлгүүд,

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны
өдрийн 1/63 дугаартай дүгнэлт /3хх 218-219/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 45-49, 57-62, 64-69, 70-75, 77-83/,

эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх 34/,  М.Бгар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 35-39/,

Ү.Зэзэмшлийн Хаан банкны 5077478299 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 84-96/,

2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ХА023032701 дугаартай үнэт металл
худалдан авах арилжааны урьдчилсан хэлцлийн хуулбар /2хх 97/, “Тээвэр хөгжлийн банк”-ны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /2хх 98/, “Тээвэр хөгжлийн банк”-ны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн
шилжүүлгийн баримтын хуулбар /2хх 100/, 2023 оны 3 дугаар сарын 27, 28-ны өдөр сорьцгүй үнэт металл хүлээн авсан тухай Тээвэр хөгжлийн банкны актын хуулбар /2хх 102-103/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн
10/1533 дугаар “...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.22 дахь
заалтыг үндэслэн уул уурхайн кадастрын бүртгэлийн системд 2023 оны 3 дугаар
сарын 31-ний өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд М.Б нь ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигч, захирлаар бүртгэлгүй байна. ...” /2хх 111/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн
10/2710 дугаартай “...111°24'24.24НЕ 49°2836.36НЫ солбицлын цэгийг уул уурхайн
кадастрын бүртгэлийн системд 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар
шүүлт хийж үзэхэд “Алтан дун дорнод монгол” ХХК-ийн эзэмшлийн хүчин төгөлдөр
ашигт малтмалын хайгуулын Х\/-021181 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай
давхцалтай байна. ...” /2ххх 113/

Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2023 оны 5 дугаар сарын 22-
ны өдрийн 3/2161 дүгээр “...тус хорооны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн
407 дугаар тогтоолоор иргэн Ү.Золбаярт, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 711
дүгээр тогтоолоор иргэн Б.Номунбаярт үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр
хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг
олгосон байна. ...” /2хх 117/ гэсэн албан бичгүүд,

Тээвэр хөгжлийн банкны 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04/01-295
дугаартай албан бичиг, түүний хавсралтууд /2хх 127-129/, дансны лавлагаануудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /6хх 196-199/ зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

Шүүгдэгч М.Б, Ц.Ц нар нь урьдчилсан үгсэн тохиролцож 2023
оны 3 дугаар сарын 22-ноос 25-ны өдрийн хооронд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт байрлах “Ногоон толгой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, удирдан зохион байгуулсны улмаас байгаль экологид 775
.345.451 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Х.Л, Г.С, Б.Т, С.Н, Д.Э,
Т.Ж, Б.Б, Б.Б, Б.Б, Д.Э нар нь урьдчилан
үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, үргэлжилсэн үйлдлээр 2023
оны 3 дугаар сарын 22-ноос 24-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт байрлах “Ногоон толгой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 775.345.451 төгрөгийн хохирол учруулсан
гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.    

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

     Анхан шатны шүүх прокуророос М.Б, Ц.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

     шүүгдэгч М.Б, Ц.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Х.Л, Г.С, Б.Б, С.Н, Д.Э, Т.Ж, Б.Б, Б.Т, Б.Б, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, үргэлжилсэн үйлдлээр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн байна.

     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн, олборлолт, боловсруулалт явуулсан, ашигласан үйлдлүүд нь тухайн гэмт хэргийн бүрдлүүдийн гол шинж болно. Өөрөөр хэлбэл гэмт этгээд ашигт малтмалыг хайж олборлосноор эцсийн дүндээ түүнийг ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал буюу санхүүгийн чадавхи нэмэгдүүлэх юм. Үүний тулд хайж олборлосон ашигт малтмалаа боловсруулж ашиглах боломжийг бүрдүүлэх буюу санхүүгийн гүйлгээ хийх боломжтой байдалд оруулах юм.

Шүүгдэгч нар нь Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт байрлах “Ногоон толгой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайн олборлож, тус сумын төвд айлын хашаанд байх гражид бутлан гарч ирсэн алтыг “Урт цагаан” үйлчилгээний төвд алт худалдан авах үйл ажиллагаа явуулдаг Ү.Золбаярт өгч хайлуулах зэргээр боловсруулснаар цэвэр жин нь нийт 3492,15 гр алтыг төгрөг болон америк доллар буюу мөнгөөр арилжсан үйлдэл нь нэг гэмт хэргийн шинж буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжийг хангаж байх тул мөнгө угаах гэмт хэргээр давхар зүйлчлэх шаардлагагүй байна.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Б, Ц.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаасан” гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

     Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Ц.Ц нарыг тус бүр 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр, шүүгдэгч Х.Л, Г.С, Б.Б, С.Н, Д.Э, Т.Ж, Б.Б, Б.Т, Б.Б, Д.Э нарыг тус бүр 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

     Харин шийтгэх тогтоолын 9 дэх заалтад шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон, Монгол банкны Эрдэнэсийн сангийн өрөөнд хадгалагдаж байгаа алтыг Монгол банканд үлдээж гэж бичсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасан байх тул шийтгэх тогтоолын 9 дэх заалтыг өөрчлөн зөвтгөх нь зүйтэй гэж үзэв.

Мөн шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан атлаа тэдгээрийн хөрөнгийн битүүмжлэлийг цуцлахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго хангагдахгүйд хүрэх эрсдэлтэй тул торгох ялын биелэлт хангагдтал эд хөрөнгийн битүүмжлэлийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иймд шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Б, Ц.Ц нарын гаргасан давж заалдах гомдлууд болон дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 2024/ШЦТ/365 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

9 дэх заалтын “...Монгол банкны Эрдэнэсийн сангийн өрөөнд хадгалагдаж байгаа 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 998 дугаар прокурорын зөвшөөрлөөр 2873 гулдмайн дугаартай 3,771,4 гр, 2876 гулдмайн дугаартай 1,116,6 гр алтнуудыг Монгол банканд үлдээсүгэй. ... “ гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 998 дугаар прокурорын зөвшөөрлөөр Монгол банкны Эрдэнэсийн сангийн өрөөнд хадгалагдаж байгаа 2873 гулдмайн дугаартай 3,771,4 гр, 2876 гулдмайн дугаартай 1,116,6 гр алтнуудыг улсын орлого болгосугай. ...”,

2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 12 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. ...” гэснийг “...2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 12 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг торгох ял биелэгдтэл хэвээр үлдээсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ц.Ц, М.Б нарын давж заалдах гомдлууд болон дээд шатны прокурор А.Энхжаргалын бичсэн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 68 дугаар эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

                               

                                ШҮҮГЧ                                                          Г.ГАНБААТАР

 

                                ШҮҮГЧ                                                          Ц.МӨНХТУЛГА