Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
Хэргийн индекс | 2009 02553 0067 |
Дугаар | 2024/ДШМ/953 |
Огноо | 2024-08-20 |
Зүйл хэсэг | 17.3.2.2., |
Улсын яллагч | Г.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2024/ДШМ/953
2024 8 20 2024/ДШМ/953
Ц.Эхолбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч Л.Батжав, М.Төмөрцэцэг, Ж.Баяржавхлан,
шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Б.Солонго, Б.Эрдэнэсувд,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/423 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Эын өмгөөлөгч Ж.Баяржавхлан, М.Төмөрцэцэг нарын тус тус гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Эхолбогдох эрүүгийн 2009 02553 0067 дугаартай хэргийг 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулга илтгэснээр хянан хэлэлцэв.
Дархан овгийн Ц.Э, 1989 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, нөхрийн хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.................../,
Ц.Энь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Д.Этай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “мөнгө зээлээч, банкнаас 3 дахин илүү ашиг өгнө, хамтарч ажиллая” гэж 10 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 39.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 6.000.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 160.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сард бэлнээр 5.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сард бэлнээр 7.991.000 төгрөгийг тус тус үргэлжилсэн үйлдлээр залилан авсан ба хохирогчоос хамгийн сүүлд 10.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АМТ-ээс шилжүүлж залилан авсан,
мөн хохирогч Д.Эын өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун урт сумын 1 дүгээр баг “Green town” байрны 49 тоот 56.3 м.кв 2 өрөө байрыг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “79.496.000 төгрөгөөр худалдаж авъя” хэмээн өөрийн өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн бусдад худалдаж, залилан авч, хохирогч Д.Эад нийт 108.496.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Эүйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Ц.Э үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “мөнгө зээлээч, банкнаас 3 дахин илүү ашиг өгнө, хамтарч ажиллая” гэж 10 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 39.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 20.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 6.000.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 160.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сард бэлнээр 5.000.000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сард бэлнээр 7.991.000 төгрөгийг тус тус үргэлжилсэн үйлдлээр залилан авсан ба хохирогчоос хамгийн сүүлд 10.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АМТ-ээс шилжүүлж залилан авсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Ц.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, шүүгдэгч Ц.Э “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 12.000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Эцагдан хоригдсон 38 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 570.000 төгрөгийг хасаж, эдлэх ялыг 11.430.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Эоногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Ц.Энь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Ц.Эавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Эын өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Ц.Эзарим үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн ийнхүү шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзээд ял оногдуулсан. Ц.Э үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж үйлдсэн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд авсан нийт 10 удаагийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэх боломжгүй. Учир нь, түүний дээрх хугацаанд мөнгө авсан 10 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж залилж байгаа бөгөөд ийнхүү субьектив санаа зорилгыг харгалзан үзэлгүй шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлах ёстой байтал ийнхүү шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээс өөр аргагүй юм. Анхан шатны шүүхээс хохирлын тооцоог гаргахдаа буруу бодож тооцоолсон байна. Энэ бүхнээс харахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нотолбол зохих байдлыг тогтоогоогүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Д.Эын өмгөөлөгч М.Төмөрцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Энь миний үйлчлүүлэгч Д.Эыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Ц.Э, Д.Э нар нь танилууд, 2017 оноос Ц.Энь хохирогчоос бага хэмжээний мөнгө зээлж буцааж өгдөг байсан. Хүү авдаггүй улмаар мөнгө авах зорилгоор дотносож, ойр ойрхон уулзалдаж, уулзахдаа Баянгол дүүрэг 10 дугаар хороололд эмийн сангийн обьект худалдаж авсан, хувийн эмийн сантай өөрөө эзэн нь, эм зүйч мэргэжилтэй хүн ажиллуулдаг, сар бүр 4.000.000 төгрөгийн орлоготой гэж хэдэн орлого, зарлагын баримт үзүүлж, өөрөө авто машин, алт мөнгө, үл хөдлөх хөрөнгө нийлсэн 500-600 сая төгрөгтэй гэж худал хэлсэн. Мөн түүнчлэн “шинэ салбар нээнэ, хөрөнгө оруулалт хийчих, банкнаас илүү ашиг олно” гэж 73.000.000 төгрөгийг хуурч, мэхэлж авсан ба улмаар залилан мэхлэх үйлдлээ иргэний эрх зүйн гэрээ мэтээр халхавчлан орон сууц өмчлөх эрхийг нь шилжүүлж авсан. Сүхбаатар, Баруун-Урт, 1 дүгээр баг green Гогот хотхон С1 блок 49 тоот 56,3 м.кв байр. Д.Э нь хэд хэдэн удаа мөнгөө бэлнээр өгөөд буцааж авахдаа дансаар авдаг байсан учраас бэлэн өгсөн мөнгийг нь аваагүй гэж маш ихээр хохироосон.
Шийтгэх тогтоолын 5 дахь хуудас буюу тодорхойлох хэсэгт Ковид гарснаар түүний үйл ажиллагаа доголдолд орж, цаашид мөнгийг төлж чадахгүй нь түүний санаа зоригоос үл хамаарах нөхцөл, шалтгаанаас үүссэн гэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буруу дүгнэлт болсон. Учир нь, Ковид 19 цар тахлын үед эмийн сан огт хаагдаагүй, үйл ажиллагаа нь тогтмол явж ирсэн хамгийн их орлого олсон нь эмийн сангийн салбарууд юм. Ц.Эхувьд 2020-2023 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд нэг ч төгрөг өгөхгүй цагдаа дээр шалгагдаж байхдаа “133.000.000 төгрөг өгөх нь үнэн” гэж өөрийн гараар бичиж шүүх дээр шилжиж ирэх хүртэл огт хохирол төлөөгүй, “өгнө” гээд залилж, хууран мэхэлж шүүх хурлыг хуурамч бичиг баримт бүрдүүлж таньдаг эмнэлгийн ажилтнаараа магадалгаа хийлгэж, өмгөөлөгч нь зөвхөн Нэгдүгээр эмнэлгээс магадалгаа авч байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Шүүх хурлыг 1 жил орчим хойшлуулсан. Ингэж заль хэрэглэж. миний үйлчлүүлэгчид “133.000.000 төгрөгийг чинь төлнө” гэж өөрийн гараар бичиж өгч, цаг хугацаа хожиж залилсан байхад зарим хэсэг нь иргэний эрх зүйн харилцаа гэж дүгнэж, тухайн бэлэн мөнгө сүүлд зээлсэн хүүгүй 73.000.000 төгрөг болох хохирлын мөнгийг залилан биш гэж үзэж, хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл хохирлыг хасаж тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нийт 133.000.000 төгрөгөөс 2023 оны 11 дүгээр сарын 13-наас 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 90.757.000 төгрөгийг өгсөн. Хохирогч Д.Эын хувьд орон байргүй, мөнгө төгрөггүй болж, гудамд гарч, ковидын үед болон өнөөдрийг хүртэл хамгийн их хохирсон ганц бие эмэгтэй хүн юм. Анхнаасаа хоёр үйлдэл байсан бөгөөд нэг нь байр залилсан асуудал хоёр дахь нь бэлэн мөнгө авч залилсан. Гэтэл Ц.Эбэлэн мөнгө залилсан асуудлыг шүүхээс хэрэгсэхгүй болгож, хохиролгүй гэж тооцсныг буруу гэж үзэж байна. Яагаад гэвэл залилж авсан бодитой байдаг. Шүүхээс бэлэн мөнгө авсныг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож өгнө үү. Энэ хоёр үйлдэл нийлэх ёстой. Энэ хоёр үйлдэл нийлснээр үлдэгдэл тооцоо 32.948.000 төгрөг өөрийнх нь тооцооноос гарч ирэх ёстой ба хохирол бүрэн төлөгдөх боломжтой болно. Дээрх 32.948.000 төгрөг төлөгдөөгүй байгаа асуудал нь ял шийтгэл оногдуулахад хохирлоо төлөөгүй учраас ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй. Анхан шатны шүүхээс байр залилан авсан, бэлэн мөнгө залилж аваагүй гэж үзсэн. Гэтэл залилуулсан хүүтэй гэж үзсэн мөнгө өмнөх асуудал, сүүлд өгсөн 73.000.000 төгрөг нь хүүгүй мөнгө байсан. Өгч авсан бүх мөнгө нь хүүгүй, хүү гэж өгсөн мөнгийг оруулаад тооцсон мөнгө байсан. Ц.Эөөрийнх нь хэлснээр 185.425.000 төгрөг өгсөн, үүнээс 152.477.000 төгрөгийг авсан боловч одоо 32.948.000 төгрөгийн хохирол дутуу авч чадаагүй. Д.Э шүүхэд мэдүүлснээр 133.000.000 төгрөг гэдэг нь авах ёстой бодсон үлдэгдэл хохирлын мөнгийг нэхсэн болохоос анх учруулсан хохирол биш юм. Прокурор хохирлыг дутуу тооцоолж, буруу ялласан. 108.000.000 төгрөгийн хохиролтой гэсэн. 108.000.000 төгрөг авах ёстой мөнгөний үлдэгдлийг 133.000.000 төгрөгөөс хасаад 108.000.000 төгрөг гэж тооцсон болохоос биш анх залилсан мөнгө нь 188.425.000 төгрөг. Иймд эхний мөнгө өгсөн асуудлыг гэм буруутайд тооцож өгнө үү. Ингэж тооцсон тохиолдолд хохирол 32.948.000 төгрөг дутуу байгаа болно. Иймд үлдэгдэл хохирол болох 32.948.000 төгрөгийг гэм буруутай этгээд Ц.Эээс гаргуулж өгч, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хорих ялаар тооцож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Д.Эын өмгөөлөгч Л.Батжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд өмгөөлөгч М.Төмөрцэцэгийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Хэргийн 2 үйлдэл байсан, 1 үйлдлийг гэм буруутайд тооцсон, нөгөө үйлдэл 10 удаагийн үйлдлийг гэмт хэрэг биш гэж үзсэн. Гэхдээ шүүх, шүүхийн шийдвэр дээрээ, бусад зүйл болон гэм буруугийн асуудлыг тогтоох хэсэг дээрээ энэ 10 үйлдлийг “3 дахин илүү ашиг өгнө гэж өгсөн үйлдэл” гэж тодорхойлсон байж гэмт хэрэгт тооцоогүй, үүний учир шалтгааныг тайлбарлахдаа гэмт хэрэг гэм буруутайд тооцохын тулд хохирлыг зөв тооцох ёстой, өөрөөр хэлбэл учруулсан хохирол, үлдэгдэл авах ёстой хохирол гэсэн хоёр тоо эргэлзээтэй зүйлийг хохирогчийн хувьд эрх зүйн байдал дутмагийн улмаас анхан шатны шүүхэд дээр буруу ойлголт өгч тайлбарласны улмаас хохирол тодорхой бус гэх үндэслэлээр энэ үйлдлүүдийг хэрэгсгэхгүй болгосон. Анхан шатны шүүх, шүүхийн шийдвэр дээр бичсэн байдаг. Тийм учраас хохирлын асуудлыг шүүхэд, тэр дундаа давж заалдах шатны шүүх зөв тооцоо гаргах боломжтой учраас 10 удаагийн үйлдлийг гэм буруутайд тооцож өгөхийг хүсэж энэхүү давж заалдах гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр хэсэг дээр тухайлбал бичсэн байгаа анхан шатны шүүх тогтоох хэсэг дээр “3 дахин илүү ашиг өгье, хамтран ажиллах талаар санал тавьж 10 удаагийн үйлдлээр авсан мөнгө” гэх мэтээр шүүгч өөрөө дүгнэсэн байна. Хавтаст хэрэгт цугласан нотлох баримтаар 10 удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн тогтоогдож байна. Үүнийг гэм буруутайгаар тогтоож өгнө үү. Гэм буруутайд тооцсон тохиолдолд ял шийтгэл оногдуулахад хохирлоо төлсөн гэдэг үндэслэлээр торгуулийн ял сонгосон байдаг. Хохирол нь төлөгдөөгүй гэж үзэж байгаа учраас гэм буруутай гэж үзвэл Эрүүгийн хуулийн ялын бодлогыг зөв зүйтэй хэрэглэх үүднээс хорих ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 09 дугаар сарын 17-ний өдөр аав бурхан болоод би ганцаараа үлдсэн. Нөхөр, хүүхэдгүй ганцаараа амьдардаг намайг хамгаалах хүн байхгүй, Ц.Эолон удаагийн давтамжтай мөнгө авч өгөөд олон удаагийн үйлдлээр явсан. Миний итгэлийг олсон, би ч энэ хүнд итгэсэн дотон харилцаатай болсон. Шүүгдэгч Ц.Эхөрөнгө оруулалт хийгээч би эмийн сан ажиллуулна хоёулаа хамтарч хажилъя, 25 дугаар эмийн сангийн объектыг худалдаж авсан хувийн эмийн сантай, эм зүйч мэргэжилтэй, машинтай өөрийн хөрөнгөтэй гэж хэлээд таны мөнгийг эрсдэлд оруулахгүй гэж намайг залилж удаа дараа мөнгө авсан. 100.000.000 гаруй сая төгрөг авсны дараа надтай уулзахгүй, ажил дээр нь очихоор түрээсийн объект байж тараад, амьдарч байгаа орчин түрээс байгаад бүх зүйл худал байсан. Тэгээд би энэ хүнд залилуулсан гэж ойлгож гомдсон. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Энэ хүн миний хохирлыг бүрэн гүйцэт төлөөгүй, анхан таны шүүх дээр удаа дараа эмчийн магадалга аваад шүүх хурлыг удаа дараа хойшлуулж байсан. Сүүлд тэр талаар нь судлахад таньдаг эмчээсээ магадалгаа аваад шүүх байгууллагыг хүртэл залилаад явж байна. Хохирлоо барагдуулах саналтай байна. торгуулийн ялыг хорих ял болгохыг хүсэж байна. Над шиг олон хүн битгий зовоосой, хамгийн сүүлийн хүн би байгаасай гэж чинь сэтгэлээсээ хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Этус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Э нь миний нөхрийн үеэл буюу ах, дүү, хамаатан садан хүмүүс юм. 2018 оны 04 сарын 06-ны өдөр би байрыг нь 20.000.000 төгрөг шилжүүлээд Д.Этай тохиролцсоны үүднээс гэрээ хийгээд, хувь лизингээр худалдаж авсан байдаг. Анхны зээлийн харилцаа 2018 оны 06 дугаар сарын 13 өдөр 39.000.000 төгрөг зээлж авснаар эхэлсэн. 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нийт 88.160.000 төгрөгийг зээлж авсан. 2018 оны 04 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл 76.699.000 төгрөгийг буцаан төлсөн. Цагдаа дээр байгаа гэрээний асуудал нь намайг 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдөр би хадам ээжтэйгээ муудалцсаны болж цагдаад өгсөн. Би тухайн үед хэлсэн бид ах дүү хүмүүс цагдаа шүүхдээ тулмааргүй байна. Гомдол саналаа авна уу танд бодит өгөх ёстой мөнгө 88.000.000 төгрөг байна. Гэтэл Д.Э хүү тооцож авна нийт 133.000.0000 төгрөг авна гэсэн, тэгье та надад хугацаа өгчихөө би энэ мөнгийг ямар байсан ч төлж барагдуулъя гээд мөнгөө буцааж төлсөн байдаг. 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 04 дугаар сарын 19 өдөр хүртэл би 90.957.000 төгрөгийг буцаан төлсөн. Үндсэндээ байрыг нь 79.496.000 төгрөгөөр худалдаж аваад, бэлэн мөнгө 88.160.000 төгрөг аваад 167.656.000 төгрөгийг заасан хугацаандаа 2018-2022 он хүртэл 76.000.000 төгрөг, 2023-2024 оны 04 дугаар сарын 19 өдөр хүртэл 90.957.000 төгрөгийг төлөөд нийт 167.656.000 төгрөг буцаан төлсөн байдаг. Хохирол тооцоо бүрэн дууссан. Д.Э нь оюутан цагаасаа эхлээд хүүтэй мөнгө зээлүүлдэг байсан. Бэлэн мөнгө өгсөн тухай асуудал ярьдаг 5.000.000, 7.900.000 төгрөг, 10.000.000 төгрөг бэлэн өгсөн гэж ярьдаг. Би хэзээ ч Д.Эаас бэлэн мөнгө авч байгаагүй, бид хоёрын мөнгөний харилцааны асуудал дансаар шилжүүлээд, буцаагаад дансаар төлдөг байсан. Ковидын үед эмийн сан ашигтай ажилласан гэж ярьж байна. Ковид гарсан үед эхний 2 сард маск, дархлаа дэмждэг эм гэх мэт зүйлүүд сайн борлогдог байсан боловч сүүлдээ тэг зогсолт хийсэн, өрхийн эмнэлгүүд үнэгүй эм тарааж эхэлсэн учраас эмийн сан ажиллуулах боломжгүй болсон. Залилуулсан мөнгөн дүнгийн талаар би сайн ойлгохгүй байна. Анхан шатны шүүх дээр урьдчилсан хэлэлцүүлэг хийж хохирлын дүнг тооцуулж авъя гэж санал тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй, энэ мөнгийг төлөхгүй байх санаа байгаагүй би төлөөд явж байсан, сүүлд яагаад төлөхгүй болсон гэхээр надаас хэт их мөнгө нэхэж байсан. Үндсэндээ 80.000.000 төгрөг өгөх ёстой байхад 133.000.000 төгрөг заавал авна гэдэг байсан. Үнийн дүн дээр маргаантай асуудал гараад энэ талаар тохиролцож чадахгүй байсан учраас шүүхээр шийдүүлж байна. Миний хувьд залуу хүн ял шийтгэл, заавал шүүхийн танхимд орж ирэхээс яг үнэн дээ айж байсан. Мөн ах дүү хүмүүс хэцүү та шүүхээс гомдлоо авчхаач би таны хэлээд байгаа дүнгээр төлье гэж тайлбарлаж байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, хохирогчийн давж заалдах шүүхэд гаргасан гомдлыг хүчингүй болгуулах саналтай байна. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Эөмгөөлөгч Б.Эрдэнэсувд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.Эын өмгөөлөгч болох Ж.Баяржавхлан, М.Төмөрцэцэг нараас давж заалдах гомдол гаргасан байна. Хохирогч талын өмгөөлөгч хохирлыг буруу тооцсон эсвэл бага ял оногдуулсан гэж байна. Мөн Ж:.Баяржавхлан өмгөөлөгч гомдолдоо хохирлыг буруу тооцсон гэх үндэслэлийг тавьж байна. Өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий нотлох ёстой бүх баримтууд нотолсон гэж үзэж байна. Нийт 10 удаагийн үйлдлээр үйлдсэн гэж байгаа энэ үйлдэл нь Иргэний хуулийн зээлийн гэрээний шинжтэй, гэмт хэргийн шинжгүй юм. Залилах гэмт хэрэг бол өвчлөх эрхэнд хуурч мэхлэх итгэл эвдэх үйлдлээр илэрдэг. Ашиглан, шамшигдуулах буцаан өгөхгүй байх гол шинжийг агуулдаг. Гэтэл Ц.Энь Д.Эаас 2018 оны 06 дугаар сараас эхлээд 2020 оны 05 дугаар сарын хугацаанд нийт дээ 88.160.000 төгрөгийг авсан байгаа. Мөн 2018 оны 04 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 сар хүртэлх хугацаанд нийт 76.999.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон шүүгдэгчийн дансны хулгад хийсэн үзлэгийн баримтаар тогтоогдож байна. Буцааж өгөхгүй байх гэсэн үйлдлээр үгүйсэгдэж байна гэж үзэж байгаа учраас өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсгэхгүй болгуулах саналтай байна. Анхан шатны шүүхийн тухайд нотлогдвол зохих бүх асуудал нотолсон гэж үзэж байна. Хохирогч Д.Э нийтдээ шүүх болон цагдаад 14 удаагийн мэдүүлэг, тайлбар өгсөн байдаг. Мэдүүлэг дээрээ дансаар нотлогдсон зүйлийг зөрүүтэй яйрдаг өнөдөөр шүүх хурал дээр хүртэл өмгөөлөгч нь дахин хохирлын тооцоо зөрүүтэй тайлбарлаж байна. Миний үйлчлүүлэгчийн тухайд өөрөө саяа хэлсэн байрны тухайд 20.000.000 төгрөгийг Д.Эаас зээлж аваад зээлсэн мөнгөөрөө байр худалдаж авсан гэх асуудал яригдаж байна. 2018 он 06 дугаар сарын 13 өдөр дансанд хийсэн үзлэгийн баримтаар нотлогдож байна. Мөн 39.000.000 төгрөг шилжүүлсэн байгаа гэтэл 2018 оны 04 дугаар сарын 16 өдөр Д.Эрдэнэчимэг нь 20.000.000 төгрөгийг зээлийн харьцаа үүсэхээс өмнө урьдчилгаа мөнгө шилжүүлсэн асуудлыг харагдаж байна. Энэ үйлдэл нь нотлох баримтаар нотлогдож байна. Иймд өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсгэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Эөмгөөлөгч Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгч нарын хүсээд байгаа зүйл нь торгуулийн ялыг хорих ял болгох саналтай байна. Хорих ял оногдуулах талаар гаргаж байгаа гомдол нь үндэслэлгүй гэдгээ нотолж байна. Хохирлын асуудал ярьж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоол дээр хэрвээ хохирлын талаар зөвшөөрөхгүй байвал иргэний журмаар шийдэх бололцоо байгаа. Хэрэгсгэхгүй болсон үйлдэл дээр гомдол гаргаад байна. Энэ үйлдэл яагаад субьектив санаа болон үйлдэлдээ хандаж байгаа хандлага нь иргэний эрх зүйн харилцаа байгаа нь эхний 10 харилцаа байдаг. Хавтаст хэргийн 84 дугаар талд зээл авсан тухай баримт байдаг. Энэ баримт 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн баримт 26.000.000 төгрөг 3 хувийн хүүтэй гэж байгаа, хавтаст хэргийн 90 дугаар талд 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хохирогчоос авсан мэдүүлэгт “Ц.Этэй уулзах болгондоо шаардаад бичиг бичүүлж авдаг” гэж мэдүүлдэг. 14 мэдүүлэг удаа дараа өгөхдөө 14 өөр үнийн дүнтэй мэдүүлэг өгдөг. Хавтаст хэргийн 82 дугаар талд 87.267.000 төгрөг хүүгийн хамт нэхэмжилж байна. Тиймээс 10 удаагийн үйлдлээр төлсөн мөнгө хүүтэйгээ бүгд төлөгдсөн байна. Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлд заасан мэдүүлэгтэй холбоотой асуудал үүсэж байна. Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, 14 удаа хууль сануулаад мэдүүлэг авахад 14 өөр зүйл ярьж байна. Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх заалтад шүүх хавтаст хэргийн материал тусгагдсан мэдүүлгийн шүүх хуралдаанд тусгагдсан мэдүүлэгтэй харьцуулж үзсэний үндсэн дээр шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон тиймээс үүнийг буруутгах аргүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Бэлнээр авсныг оруулсангүй гэдэг нь үндэслэлгүй, шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрээ гарна. Хохирогч анхнаасаа шүүхийн шатанд өмгөөлөгчтэй байгаагүй анх гомдол өгөхдөө өмгөөлөгчтэй байсан 2-3 удаа энэ хэрэг үндэслэлгүй болж байсан. Ганц гомдол гаргаж байсан үйлдэл нь хүүгийнхээ хамтаар мөнгө авъя гэдэг. Шүүхээр шийдэж байгаа эрүүгийн хэрэг болбол бодит хохирлын хүрэнд явах боломжтой, хүү тооцсон 133.000.000 төгрөг үндэслэлгүй байна. Хохирогч өөрөө яг хохирогч мөн үү гэх асуудал яригдана. Байр залилж авсан үйлдэл дээр зээлсэн мөнгөнөөсөө байрны урьдчилгаа авсан талаар өмчлөгч өөрийнхөө өмчлөлийг бусдад зарах ёстой гэтэл хохирогч гээд байгаа этгээд нь яг байрны урьдчилгаа мөнгө авч байх үедээ өмчлөгч биш байсан. Анхан шатны шүүх болон үндэслэл бүхий байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол хангагдах хууль зүйн үндэслэлгүй байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Ц.Энь хохирогч Д.Эын өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун урт сумын 1 дүгээр баг “Green town” байрны 49 тоот 56.3 м.кв 2 өрөө байрыг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “79.496.000 төгрөгөөр худалдаж авъя” хэмээн өөрийн өмчлөлд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн бусдад худалдаж, залилан авч, хохирогч Д.Эад нийт 108.496.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Эын “...2018 оны 05 дугаар сард Ц.Энь
миний Сүхбаатар аймаг дахь 2 өрөө байрыг авъя. Манай банканд ажилладаг найз
2 өрөө байрны чинь гэрчилгээг тавиулаад зээл аваад өгье гэсэн. Тэгээд би
танай байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваад банканд тавиад зээл аваад мөнгийг нь танд өгье. Та маш хурдан миний нэр дээр шилжүүлчих. Манай найз ээлжийн амралтаа авах гээд байна. 5 хоногийн дотор зээл аваад өгье” гээд намайг шавдуулаад нэр дээрээ шилжүүлж авсан. Дараа нь байрны мөнгөө өгөхгүй болохоор нь яасан бэ гэж асуухад “хөдөөний байр зээлд тавьж болохгүй байна. Би өөрөө Зайсанд 3 өрөө байр захиалчихсан. Удахгүй ашиглалтад орох гэж байгаа байрны ордер нь гарахаар барьцаанд тавиад таны байрыг чөлөөлөөд өгье” гэж хэлсэн. Ингэж хэлснээс нь хойш удаад байхаар нь таньдаг хүнээрээ хувийн шугамаар байраа асуулгахад миний нэр дээрээс өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсны дараа цаашаа өөр хүний нэр дээр шилжүүлээд тэр хүн нь
банкны барьцаанд тавиад зээл авсныг мэдсэн. ...” / 1хх 90/,
гэрч “...Ц.Э, Д.Э нар нь тухайн байрыг Сүхбаатар аймгийнхаа нотариат дээр худалдах, худалдан авах гэрээ хийгээд Ц.Энэр дээр уг байрыг шилжүүлсэн. Үүний дараа Ц.Энь уг байрыг миний багын найз Ч.Чад 60.000.000 орчим төгрөгт зарсан байсан. Мөн Ч.Ч нь тухайн байрыг банкны зээлээр авч байсан ба сүүлдээ ажлаа хийхээ больсноос болоод зээлийг төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Ч.Ч нь хөдөө ажилтай байдаг учраас Сүхбаатар аймаг руу байнга яваад хүмүүст уг байрыг үзүүлээд байж чадахгүй болохоор намайг зараад өгөөч гээд миний нэр дээр
итгэмжлэл хийж өгсөн. Үүний дараа би тухайн байрыг Анхнытуяа гэх хүнд
79.000.000 төгрөгт зарж борлуулаад би тухайн мөнгөнөөс Ч.Чын
банкны зээлийн үлдэгдэл 59.000.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгийг нь Ч.Чын надад 20.000.000 төгрөгийн өрөнд суутгаад дууссан. ...” /1хх 115-116/,
гэрч Ч.Чын “...Миний багын найз Э.Чинболд Сүхбаатар
аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Сгееn town хотхоны ё-1 блокийн 49 тоот 2 өрөө
байрыг зах зээлийн үнэ нь 80.000.000 төгрөг гэж хэлсэн бөгөөд надад 60.000.000
төгрөгөөр зарах санал тавьсан. Би 2019 оны 09 дүгээр сарын 25-ны
өдөр 12.000.000 төгрөгийн урьдчилгаа мөнгө гэж шилжүүлсэн. Сүхбаатар аймаг
дахь уг 2 өрөө байрыг өөрийн нэр дээр шилжүүлээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах байгалийн түүхийн музейн баруун талын “Хаан” банкнаас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны орчим дээрх байрыг барьцаанд тавиад орон сууцны зээл гэж 48.000.000 төгрөгийг Ц.Э“Хаан” банкны 5021191890 тоот данс руу шилжүүлж, нийт 60.000.000 төгрөгөөр уг 2 өрөө байрыг худалдан авсан. Миний бие “Оюутолгой” ХХК-д ажиллаж байгаад 2020 оны 09 дүгээр сард биеийн байдал муудсанаас болоод ажлаасаа гарсан. Тэгээд зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Үүний дараа Э.Чинболдод 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тухайн байр дээр итгэмжлэл хийж өгөөд миний байрыг зараад өг гэж хэлсэн. Үүний дараа Э.Чинболд нь Анхнытуяа гэх хүнд 2021 оны 05
сард 70.000.000 төгрөгт зарсан. Байр зарсан мөнгөнөөс Э.Чинболд миний зээлийг
төлөөд үлдсэн мөнгийг би Э.Чинболдод өртэй байсан ба тухайн мөнгөнд нь явсан. ...” /1хх 207-208/ гэсэн мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “...Сүхбаатар дүүргийн Баруун урт сум, Green town, 56.3м² орон сууц нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар тооцсоноор 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 56.190.217 төгрөгөөр үнэлэв. ...” /1хх 118-126/,
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 575 дугаар “2018 оны байдлаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 1 дүгээр баг, Green town хотхон С1 блок, 49 тоотод байрлалтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ 79.469.000 төгрөг болохыг тодорхойлов. …” /2хх 139-164/ гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Ц.Э нэр дээрх Хаан банкны 5021191890 дугаартай дансны
дэлгэрэнгүй хуулга /1хх 238-239/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Эгэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ц.Э үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж “мөнгө зээлээч, банкнаас 3 дахин илүү ашиг өгнө, хамтарч ажиллая” гэж 10 удаагийн үйлдлээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс шилжүүлж залилан авсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Ц.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, шүүгдэгч Ц.Э “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Д.Эын “2019 оны 09 дүгээр сарын дундуур Ц.Энь миний Хаан банкны данс руу 13.000.000 төгрөгийг надад буцаан шилжүүлсэн байсан. ...Ц.Энь над руу зээлийн төлбөр гэж 2018 оноос хойш 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд 71.866.000 төгрөгийг миний Хаан банкны 5750373562 дугаарын данс руу бага багаар шилжүүлж байсан” /1хх 90-92/, шүүгдэгч Ц.Э“...2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 10.781.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 20.000.000 төгрөг, 5 дугаар сарын 25-ны өдрийн өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 9.000.000 төгрөг, нийт 29.000.000 төгрөгийг тус тус Д.Э руу шилжүүлж байсан. /1хх 109-112, 2хх 202-203/ гэсэн мэдүүлгүүд, мөн хохирогч Д.Эын Хаан банкны 5750373562 дугаар, шүүгдэгч Ц.ЭХаан банкны 5021191890 дугаар дансны хуулга /1хх 138-162, 215-250, 2хх 1-104/ зэрэг баримтуудаас үзэхэд хохирогчийн өмгөөлөгч нарын “хохирлын тооцоог буруу гаргасан, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай” давж заалдах гомдол няцаагдаж байх бөгөөд шүүгдэгч Ц.Эоногдуулсан торгох ялыг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Эгэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс гадна тухайн зүйл заалтад зааснаар 12.000 нэгж буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Харин шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэг болон тогтоох хэсгийн 1 дэх заалтад 10.000.000 төгрөгийн хохирол давхардаж орсон мэт прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд бичигдсэн байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зохих өөрчлөлтийг оруулж, хохирогчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, М.Төмөрцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/423 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...прокуророос шүүгдэгч Ц.Э 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Д.Эын мөнгийг залилан авсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Д.Эын өмгөөлөгч Ж.Баяржавхлан, М.Төмөрцэцэг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА