Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/954

 

       

 

 

    2024           8            20                                        2024/ДШМ/954

 

М.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Р.Булган,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/394 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Р.Булган  нарын гаргасан давж заалдах гомдлуудаар М.Бхолбогдох эрүүгийн 2305036532159 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулга илтгэснээр хянан хэлэлцэв.

Багануурын бэрх овгийн М.Б, 1969 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нэхмэлийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ...................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .................../,

Шүүгдэгч М.Б нь Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр үйл
ажиллагаа явуулах “Хишиг дэлгэрэх” ХХК-ийн д
эд захирлаар ажиллаж байхдаа “Хишиг" төвийн В1 давхарт байрлах караокег түрээслэгч иргэн Б.Х“энэ талбайг түрээслэх гэж байгаа бол надад 8.000.000 төгрөг өг, энэ мөнгийг надад өгөх юм бол 5 жилийн хугацаанд манай байгууллага түрээс нэмэхгүй, 5 жилийн хугацаанд өөр хүнд түрээслэхгүй” гэж хуурч, “Хишиг дэлгэрэх” ХХК-ийн өмнөөс шийдвэр гаргах эрхгүй атлаа бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд 8.000.000 төгрөгийг “Төрийн” банкны 101300053270 дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: М.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд  оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч М.Боногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин
төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 6 сарын хугацаанд хэсэгчлэн
төлүүлэхээр тогтоо
ж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд
биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруул
ж, хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б гомдол давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт хохирогч болон 2 гэрч мэдүүлэг өгч миний үйлдсэн гэх гэмт хэргийн талаар гэрчилсэн байдаг. Хохирогч Б.Х нь мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй, миний хэлээгүй зүйлүүдийг хэлсэн болгож, өөрийнхөө төсөөлсөн зүйлийг амласан гэх мэтээр худлаа мэдүүлэг өгснийг шүүх анхаарч үзээгүй болно. гэрч Г.Н“Хишигдэлгэрэх” ХХК-ийн үүсгэн байгуулагч цор ганц хувьцаа эзэмшигч бөгөөд “ХИШИГ” төвийг түрээслэн ашиг орлого олдог этгээд. Тэрээр уг төвийг бүхэлд нь өөр этгээдэд түрээслэхийн тулд тэнд 20 орчим жил ажилласан намайг тэр газраас зайлуулах шаардлагатай гарсан. Энэ асуудлаас болоод Г.Нболон бидний хооронд үл ойлголцол, таарамжгүй харилцаа үүссэн байсан. Энэ үеэр тодруулбал, Г.Ннь “Хишиг ”төвийг бүхэлд нь нэг этгээдэд түрээсэлснээс болоод түрээсийн үнэ эрс өссөн бөгөөд үүнтэй санал нийлээгүйгээс хуучин жижиг түрээслэгч болон шинээр түрээсэлсэн этгээдийн хооронд маргаан үүссэн байсан. Энэ байдлыг далимдуулан гэрч Г.Ннь гэрчээр “Манай байгууллага барьцаа авдаггүй, мөн түрээсээ нэмээгүй, Батцэнгэл нь барьцаа мөнгө гэж хэлээд түрээслэгч нараас илүү мөнгө өөрийн данс руугаа авсан байна лээ, тухайн мөнгийг би аваагүй, энэ талаар мэдээгүй байж байгаад саяхан мэдээд түүнийг халсан” хэмээн худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байна.

гэрч Г.Ннь мөрдөн байцаалтын явцад анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйгээ мэдлээ.” гэж хэлээд мэдүүлэг өгсөн байдаг. Гэрч Г.Ннь мөрдөн байцаалтын явцад хоёр дахь удаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөн л Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйгээ мэдлээ” гэж хэлээд мэдүүлэг өгсөн байдаг. Дээрх мэдүүлгүүд дээр Г.Ннь бусдаас барьцаа болгож авсан 8.000.000 төгрөгийг өгөхгүй гэсэндээ “би мөнгө аваагүй, түүнд гэрээ хийх эрх, мэдэл байхгүй” гэх мэтээр санаатайгаар худал мэдүүлэг өгсөн байдаг.

гэрч Л.Бнь шүүгдэгч М.Б миний эхнэр бөгөөд болсон үйл
явдлын талаар үнэн зөвөөр мөрдөн байцаалтын явцад 2023 оны 10 дугаар сарын 23-
ны өдөр дээрх барьцааны 8
.000.000 төгрөгийг 2 хувааж буюу бэлнээр 4.000.000 төгрөгийг эгч Г.Нхүргэн хүү Ууганаагаар дамжуулж өгсөн, үлдэгдэл 4 сая төгрөгийг дансаар нь өгөх байсан мөнгөн дээр нь нэмээд өгсөн талаараа мэдүүлэг өгсөн бөгөөд үүнийгээ нотолж шүүхэд дансны хуулга бүхий нотлох баримтыг гаргаж өгсөн. Энэ гэрчийн мэдүүлэг болон түүний мэдүүлэгтэй холбогдолтой нотлох баримтыг шүүх хэрхэн яаж үнэлсэн, үнэлээгүй талаар ямар ч дүгнэлтийг хийгээгүйгээс харахад зөвхөн нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Уг нь эдгээр нотлох
баримтууд нь намайг гэм буруугүй болохыг нотлох миний хамгийн гол, чухал нотлох баримтууд
байсан билээ. Үүнийг шүүх тоож хараагүйд, учир начрыг нь олж харах гэж огтхон ч хичээгээгүйд маш их гомдолтой байна. Миний хувь хүнийхээ хувьд эрхэмлэн баримталдаг үзэл баримтлал бол бусдад өөрийнхөө чадах хэмжээгээр туслах, бусдыг хууран мэхлэхгүй, гомдоохгүй, бусдад муу зүйл хийхгүй байх, үнэн шударгаар амьдарч үр хүүхэд, ач зээ нартаа үлгэр жишээ байж тэднийгээ шударга сайн иргэн болгон хүмүүжүүлэх явдал байдаг. Би бүх зүйлд ийм л хандлагаар ханддаг, надад бусдыг залилан мэхэлж, ашиг хонжоо олох гэсэн ямар ч санаа зорилго, хүсэл шаардлага, хэрэгцээ ч байдаггүй. Би Б.Хээс анхнаасаа л барьцаа мөнгө гэж хэлж уг мөнгийг аваад Г.Нзахиралд үг дуугүй л нэг ч төгрөг үлдээлгүйгээр дамжуулж өгчхөөд өнөөдөр гэмт хэрэгтэн болж амьдралдаа хар толботой болж байгаадаа туйлын их гомдолтой, харамсалтай байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Б намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Р.Булган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн “...Ц.Бгэх хүн орж ирээд надад хандаж “чи энэ талбайг түрээслэх гэж байгаа бол надад 15.000.000 төгрөг өг, энэ мөнгийг надад өгөх юм бол 5 жилийн хугацаанд манай байгууллага түрээс нэмэхгүй, 5 жилийн хугацаанд өөр хүнд түрээслэхгүй гэх мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддоггүй бөгөөд үүнийг шүүгдэгч мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээрээ тогтвортойгоор няцааж өөрийн зүгээс нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Үүнийг шүүхээс огтхон ч дурдаагүй, уг нотлох баримтуудад шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Гэрч Г.Н"...Түрээслэгч Хонгорцэцэг нь ...Батцэнгэл 3-5 жилийн хугацаанд түрээс нэмэхгүй энэ түрээсийн талбай өөр хүнд түрээслэхгүй гэж хэлээд 8.000.000 төгрөг авсан энэ мөнгөө авах хэрэгтэй байна” гэхээр нь би түүнд хандаж “Манай байгууллага барьцаа авдаггүй, мөн түрээсээ нэмээгүй, Батцэнгэл нь барьцаа мөнгө гэж хэлээд түрээслэгч нараас илүү мөнгө өөрийн данс руугаа авсан байна лээ ” тухайн мөнгийг би аваагүй. Энэ талаар мэдээгүй байж байгаад саяхан мэдээд түүнийг халсан... ” гэх илт худал мэдүүлгийг шүүх үнэн зөв хэмээн үзэж шүүгдэгчийг уг мэдүүлгээр буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. шүүгдэгчийн зүгээс Г.Ннь түрээсийн төлбөрөө нэмдэг, түрээслүүлэхдээ барьцаа мөнгө авдаг талаар түрээслэгч нарын шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолт бичиг, барьцаа 8.000.000 төгрөгийг Л.Бдүү нь түүнд 4.000.000 төгрөгийг бэлнээр хүргэн хүү Ууганаагаар нь дамжуулж өгсөн, үлдэх 4.000.000 төгрөгийг өөрийн шилжүүлсэн мөнгөндөө оруулаад өгсөн талаар мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон банкны хуулга зэрэг нотолсон атал үүнд шүүх дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэг талыг барьж нэг талд шийдвэр гаргасанд гомдолтой байна. Зүй нь шүүх шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох уг нөхцөл байдлыг тодруулбал, хэрэгт авагдсан нэг ч нотлох баримтыг орхигдуулж үлдээлгүй анхаарч үзэх байсан болно. Шүүгдэгч М.Б нь гэрч Г.Ндүүгийнх нь нөхөр бөгөөд шүүгчийн үзэж байгаар тэд төрөл садны хүмүүс байна. Гэрч Г.Ннь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр 2 удаа зөрүүтэй мэдүүлгийг өгсөн байдаг бөгөөд тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр буюу шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Ннь “...Төрөл садны холбоотой хүмүүс байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэсний дагуу шүүх түүнээс мэдүүлэг аваагүй бөгөөд түүний энэ үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төрөл садныхаа эсрэг өгсөн мэдүүлгээс мөн адил татгалзаж байгаатай агаар нэгэн гэж ойлгогдож байна. Гэтэл шүүх түүний төрөл садны эсрэг өгсөн мэдүүлгээр хууль бус мэдүүлгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий гэрч Г.Нмэдүүлэг нотлох баримт харилцан зөрүүтэй байхад төрөл садныхаа холбоотой хүнийхээ эсрэг өгсөн мэдүүлгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Л.Бүрэнцэнгэлээс мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлэг нотлох баримт нь шүүгдэгчийг гэм буруугүй талаарх гол нотлох баримт байсан атал шүүх мэдүүлгийг үгүйсгэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоолдоо заагаагүй хууль зөрчсөн байна. ...” гэв.

Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Учир нь М.Бийн хувьд дээрх түрээсийг авах, нэмэх, хасах, өөрчлөх, барьцаа хөрөнгө авах эрх бүхий албан тушаалтан бол биш гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Дээрх 8.000.000 төгрөгийг 5 жилийн хугацаанд өөр хүнд түрээслэхгүй, түрээсийн төлбөрийг ямар нэгэн байдлаар нэмэхгүй гэж хуурч хохирогчоос авсан байдаг. Дээрх авсан үйлдэл нь төрийн банкны дансны хуулгаар тогтоогдож байгаа. 8.000.000 төгрөгийн түрээсийн төлбөрт барьцаа хөрөнгө авахгүй гэдэг талаар гэрч Г.Нмэдүүлсэн байдаг. Яагаад гэвэл түрээсийн төлбөрийг нэмэх, хасах, барьцаа хөрөнгө авах эсэх асуудал зөвхөн Г.Ншийдвэрээр явагддаг асуудал байгаа. Г.Ншийдвэрээр явагддаг асуудлыг ямар нэгэн байдлаар М.Б дээрх 8.000.000 төгрөгийн түрээсийн төлбөрийг нэмсэн, барьцаа хөрөнгө авсан гэдэг асуудлыг Г.Нмэдээгүй гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог бөгөөд гэрчийн мэдүүлгээр дээрх 8.000.000 төгрөгийг түрээслэгч нараас хуурч авсан асуудлыг мэдсэн учраас М.Бийг ажлаас халсан талаар мэдүүлсэн. Шүүх М.Бийг бол түрээсийн төлбөрийг нэмэх, хасах, барьцаа хөрөнгө авах эрхгүй, бусдаас 8.000.000 төгрөгийг авсан асуудал дээр гэрчийн мэдүүлгийг үнэлсэн гэж үзэж байгаа. Г.Бүрэнцэнгэлийн хувьд М.Бийн хамаарал бүхий болох эхнэр нь учраас дээрх мэдүүлгийг үнэлэхгүйгээр шийдвэрлэсэн гэж прокурорын зүгээс үзсэн. Дээрх асуудал нь М.Б, Б.Х 2 хооронд болсон үйл явдал бөгөөд  дээрх мөнгийг хуурч, мэхлэн өөрийнхөө дансаар шилжүүлсэн авсан нь тогтоогддог учир хохирогч Б.Х, түрээслэгч Г.Нбуюу тухайн “Хишиг төв”-ийн захирал Г.Наранцэцэгээс мэдүүлэг авсан. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос М.Бийг “Хишиг дэлгэрэх” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа “Хишиг" төвийн В1 давхарт байрлах караокег түрээслэгч иргэн Б.Хийг
“энэ талбайг түрээслэх гэж байгаа бол надад 8.000.000 төгрөг өг, энэ мөнгийг надад
өгөх юм бол 5 жилийн хугацаанд манай байгууллага түрээс нэмэхгүй, 5 жилийн
хугацаанд өөр хүнд түрээслэхгүй” гэж хуурч, “Хишиг дэлгэрэх” ХХК-ийн өмнөөс
шийдвэр гаргах эрхгүй атлаа бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022
оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд 8.000.000 төгрөгийг “Төрийн” банкны 101300053270 дугаартай дансаар шилжүүлэн авсан буюу “хуурч, зохиомол
байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд  оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч Б.Хийн “...дэд захирал М.Б надад хандаж “чи энэ талбайг түрээслэх гэж байгаа бол надад 15.000.000 төгрөг өг, энэ мөнгийг надад өгөх юм бол 5 жилийн хугацаанд манай байгууллага түрээс нэмэхгүй, өөр хүнд түрээслэхгүй” гэхээр нь би түүнээс гуйсаар байгаад 8.000.000 төгрөг өгөхөөр болж 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, 10 дугаар сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөг, 10 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг буюу нийт 8.000.000 төгрөгийг Төрийн банкны данснаас М.Б рүү шилжүүлсэн. ...” /хх 15-17/, Л.Бүрэнцэнгэлийн “...2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дээрх барьцааны 8.000.000 төгрөгийг 2 хувааж буюу бэлнээр 4.000.000 төгрөгийг эгч Г.Нхүргэн хүү Ууганаагаар дамжуулж өгсөн, үлдэгдэл 4 сая төгрөгийг дансаар нь өгөх байсан мөнгөн дээр нь нэмээд өгсөн талаараа мэдүүлэг өгсөн бөгөөд үүнийгээ нотолж шүүхэд дансны хуулга бүхий нотлох баримтыг гаргаж өгсөн. ...” /хх 19-20/, гэрч Г.Н“...Хишигдэлгэрэх ХХК-ийн үүсгэн байгуулагч цор ганц хувьцаа эзэмшигч бөгөөд Хишиг төвийг түрээслэн ашиг орлого олдог ажилдаа өөрийн төрөл садны хүн болох Л.Бүрэнцэнгэл, М.Б нарыг туслуулан ажиллуулж түрээслэгч нартай гэрээ хийх, түрээсийн төлбөрийг хураан авах ажиллагааг хийлгэдэг. ...” /хх 22-23/ гэсэн мэдүүлгүүд,

М.Б болон Б.Х нарын хооронд байгуулсан түрээсийн гэрээ /хх 7-9/, Б.Хонгорзулын Төрийн банкны 104500882602 дугаартай дансны хуулга /хх 6/ зэрэг бичгийн нотлох баримтууд авагджээ.

Дээрхээс дүгнэвэл М.Бийн хувьд компаниас олгогдсон эрхийн хүрээнд хохирогчтой хэлцэл хийж “Хишиг төв”-д байрлах 203м² талбайтай караокег Б.Хтэй 1 жилийн хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулсан буюу иргэний эрх зүйн маргаан гэж үзэх үйлдэл, үйл баримт тогтоогдож байна.

Залилах гэмт хэрэг нь “бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг зайлшгүй шаарддаг бөгөөд дээрх шинжүүдийг хангаагүй бол залилах гэмт хэрэгт тооцохгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Гэрч Г.Н Хишигдэлгэрэх ХХК-ийн үүсгэн байгуулагч цор ганц хувьцаа эзэмшигч бөгөөд Хишиг төвийг түрээслэн ашиг орлого олдог ажилдаа өөрийн төрөл садны хүн болох Л.Бүрэнцэнгэл, М.Б нарыг туслуулан ажиллуулж түрээслэгч нартай гэрээ хийх, түрээсийн төлбөрийг хураан авах ажиллагааг хийлгэдэг байжээ. Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны үед 2 удаа мэдүүлэг өгсөн боловч анхан шатны шүүх хуралдаанд төрөл садныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлнэ гэх үндэслэлээр гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна. Ингэснээр хохирогч Б.Хийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдох байдал үгүй болж байна.

Гэрч Л.Б нь болсон үйл явдлын талаар 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дээрх барьцааны 8.000.000 төгрөгийг 2 хувааж буюу бэлнээр 4.000.000 төгрөгийг эгч Г.Нхүргэн хүү Ууганаагаар дамжуулж өгсөн, үлдэгдэл 4 сая төгрөгийг дансаар нь өгөх байсан мөнгөн дээр нь нэмээд өгсөн талаараа мэдүүлэг өгсөн бөгөөд үүнийгээ нотолж шүүхэд дансны хуулга бүхий нотлох баримтыг гаргаж өгсөн. Энэ гэрчийн мэдүүлэг болон түүний мэдүүлэгтэй холбогдолтой нотлох баримтыг шүүх хэрхэн яаж үнэлсэн, үнэлээгүй талаар дүгнэлтийг хийгээгүй. Гэрч Г.Нхүргэн хүү Ууганаа гэгчийг асуугаагүй. Хэрэгт түрээсийн гэрээ байгуулахад барьцаа авдаг, авдаггүй талаар бусад шаардлагатай гэрч нарыг асуух ажиллагааг хангалттай хийгээгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар М.Бийг  залилах гэмт хэрэг үйлдсэн гэж эргэлзээгүйгээр нотлоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу прокуророос М.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.Бийн хувьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШТ/790 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авч, 8.000.000 төгрөгийн хохирлыг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б.Хонгорзулын Төрийн банкны 104500882602 дугаартай данс руу шилжүүлсэн үйл баримт авагджээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлд “Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг”-ийн талаар заажээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч хохирогчтой түрээсийн харилцаа үүсгэсэн асуудал нь хориглосон харилцаа биш боловч барьцаа хэмээн түүнээс 8.000.000 төгрөгийг хохирогчоос авсан, уг авсан мөнгөө өмчийн эзэн Г.Наранцэцэгт өгөөгүй асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, харин Иргэний хуульд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нөхцөл байдал байх тул түүний хохирогчид төлсөн гэх 8.000.000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Бхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, М.Б, түүний өмгөөлөгч Р.Булган нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээж авч шийдвэрлэлээ.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны 05 дугаар сарын                 15-ны өдрийн 2024/ШЦТ/394 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Бхолбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Бийг цагаатгасугай.

2. М.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ЗОРИГ 

                               

                                  ШҮҮГЧ                                                       Г.ГАНБААТАР

 

 

                                  ШҮҮГЧ                                                      Ц.МӨНХТУЛГА