2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/04814

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 28

191/ШШ2025/04814

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.гэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ..дугаар хороо, ..дугаар хороолол, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ...тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо,...тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, ... тоот хаягт байрлах, гийн /регистрийн дугаар /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0025, 0026 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.*******,

Нэхэмжлэгч Б.*******, Ж.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.Ариунтуул,

Хариуцагч Б.,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нарыг оролцуулан иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.*******, Ж.*******, Ж.******* нар хариуцагч Б.д холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0025, 0026 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд болон Б.*******, Ж.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.*******тэй 2006 онд танилцан гэр бүл болсон бөгөөд гэрлэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлсэн, хамтдаа 16 жил амьдарсан. Тэдний дундаас 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин Ж.*******, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Ж.******* нар төрсөн. Нөхөр Д.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ гэнэтийн өвчнөөр нас барсан. Тухайн үед хүү Ж.******* төрөөд дөнгөж 5 сартай, охин Ж.******* 14 настай үлдсэн. Тэрээр нөхрийгөө зуурдаар алдсан, төрөөд удаагүй нялх биетэй байсан тул сэтгэл санааны гүн хямралд орж хэсэгтээ сэтгэл цочролын байдалд байсан. Одоо хүүхдүүдээ хараад гэртээ сууж байна. Өв нээгдсэнтэй холбоотой өвлөгдөх эд хөрөнгө хуваарилах талаар хадам аав Т., хадам ээж Т. болон тэдний хооронд өвийн маргаан үүссэн. 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өвийн маргаантай асуудлаа шийдвэрлүүлэхээр Т., Т. нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлийн тойргийн нотариатч Б. нь өвлүүлэгчийн эхнэр, хүүхэд нарыг нь оролцуулалгүй 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 0025 дугаар өвлөх эрхийн гэрчилгээр овогт гийн т Голомт банкны тоот төгрөгийн данс дахь 20,000,000 төгрөгийг хүүгийн хамт өвлүүлэхээр гэрчилгээ олгосон. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0026 дугаар өвлөх эрхийн гэрчилгээр овогт гийн т Худалдаа хөгжлийн банкны тоот ам.долларын данс дахь 10,513 америк доллар, хүүгийн хамт, Худалдаа хөгжлийн банкны тоот ам.долларын данс дахь 10,513 америк доллар, хүүгийн хамт, Худалдаа хөгжлийн банкны тоот ам.долларын данс дахь 10,513 америк доллар, хүүгийн хамт, Худалдаа хөгжлийн банкны тоот ам.долларын данс дахь 25,062.69 америк доллар, хүүгийн хамт, Худалдаа хөгжлийн банкны тоот ам.долларын данс дахь 11,139.89 америк доллар, хүүгийн хамт, Худалдаа хөгжлийн банкны тоот төгрөгийн данс дахь 11,075.39 төгрөг, хүүгийн хамт, Худалдаа хөгжлийн банкны тоот төгрөгийн данс дахь 15,094.06 төгрөг, хүүгийн хамт тус тус өвлүүлэгчийн эцэг болох Т.т өвлүүлэхээр гэрчилгээ олгосон байсан. Эхнэр Б.*******, охин Ж.*******, хүү Ж.******* нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгчид бөгөөд өвлүүлэгчийг нас барах хүртэл Сүхбаатар дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт байрлах орон сууцанд хамт амьдарч байсан. Бид өв хүлээн авахаас татгалзаагүй тул хууль ёсоор өв хүлээн авах эрхтэй болно. Гэтэл нотариатч Б. нь хууль ёсны өвлөгч нарыг оролцуулалгүй, мэдэгдэлгүйгээр өвлүүлэгчийн эцэг Т.т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж хохироосонд гомдолтой байгаа. Нотариатч Б. нь олон жилийн өмнөөс Д.*******д хууль зүйн зөвлөгөө өгдөг, бичиг баримтыг нь нотариатаар гэрчилдэг байсан. Сүүлд итгэмжлэл хийлгэхээр нотариатч Б. дээр очиход таниад чи талийгаач Д.*******гийн эхнэр байна шүү дээ, хадмууд чинь над дээр өвийн хүсэлт гаргасан, гэхдээ өвтэй холбоотой хүсэлт болон холбогдох баримтуудыг чамд үзүүлэх боломжгүй гэсэн байсан. Өөрөөр хэлбэл, нотариатч Б. нь түүний гэр бүлийг мэдэх бөгөөд өвлүүлэгчийн эд хөрөнгийг хууль ёсны дагуу өвлөх эрхтэй эхнэр, хоёр хүүхэд байгаа болон өвлөгчдийн хооронд өвийн маргаан байгаа гэдгийг мэдсээр байж биднийг оролцуулалгүй, бидэнд мэдэгдэхгүйгээр өвлүүлэгчийн эцэг Т.т өвлөх эрхийн гэрчилгээ олгож, түүнд мөнгөн хөрөнгийг дангаар өвлөн авах боломжийг олгосон байна. Нотариатч Б.гийн үйлдэл нь Нотариатын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд нотариатч нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврыг тус тус зөрчиж хууль ёсны өвлөгч болох өвлүүлэгчийн эхнэр Б.*******, насанд хүрээгүй хүүхдүүд болох охин Ж.*******, хүү Ж.******* нарыг оролцуулалгүй Т.т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус байна. Иймд Нийслэлийн тойргийн нотариатч Б.гийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Т.т олгосон 0025 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг болон 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Т.т олгосон 0026 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0025, 0026 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай аав, ээж 2 буюу Д.*******, Б.******* нар нь 2006 онд танилцан гэр бүл болсон бөгөөд гэрлэлтээ 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлсэн. Миний аав Д.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ гэнэтийн өвчнөөр нас барж бид бүхэнд ихээхэн уй гашуу тохиолдсон. Нотариатч Б. нь миний аавыг гэр бүлтэй гэдгийг тодруулсны дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгох ёстой байсан. Гэтэл үүнийг тодруулахгүйгээр өвөө, эмээ нарт өв залгамжлах гэрчилгээ олгосон. Би өөрийн авах ёстой хувь болох хадгаламжийн данс дахь 50 сая гаруй төгрөгийг авч чадаагүй. Нотариатч Б. нь өв залгамжлах хүсэлт гаргасан эсэхийг шалгахад хүсэлт ирээгүй байсан гэж хэлсэн. Ээж Б.*******, манай дүү нэг жилийн дотор өвлөх хүсэлт гараагүй боловч өвөөсөө татгалзаагүй. Аавыг нас барахад дүү 5 сартай, ээж маань сэтгэл санааны шоконд орсон. Иймд нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ гаргаж амжаагүй байсан гэв.

 

3.Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвлүүлэгчийн эцэг Т. өөрийн хүү Д.*******г 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан гээд өв хүсэх, өв хамгаалуулах, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан. Өвлөх эрхийн гэрчилгээ авах хуульд заасан хугацаа нь болсон даруй 2022 оны 4 сарын эхэнд өвлөгч Т. өвлөх эрхийн гэрчилгээгээ авахаар ирсэн. Нотариатч Б. би МНТ-аас өвийн лавлагаа авна өөр өвлөгч өв хүсч өргөдөл гаргасан эсэхийг шалгаж байж өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гээд өвийн лавлагаа авах хүсэлт бичээд хариуг хүлээж хэсэг хойшлуулсан. Монголын нотариатчдын танхимаас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өвийн лавлагааны 1752 дугаартай хариу нотариатч Б. миний албаны мэйл хаягаар ирсэн. *******гийн эцэг Т. дахин өвлөх эрхийн гэрчилгээ авах гээд ирэхэд нь би өөр өвлөгч байх магадлалтай гэрлэлтийн гэрчилгээг нь авчир танд өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй бусад өвлөгчидтэй тохиролцсны дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгох болно гээд хойшлуулж байсан. Гэвч Т. гуай Улсын бүртгэлээс надад Д.*******гийн гэрлэлтийн лавлагаа олгохгүй байна гэж байсан. Д.*******гийн эцэг Т. Би өвлүүлэгчийг нас барснаас хойш өв авах гэж нэг жил хүлээлээ. Би өвлүүлэгч хүүтэйгээ цуг амьдарч байсан, өвлөх эрхтэй болохоо нотлож хорооны тодорхойлолт, холбогдох бичиг баримтуудаа чамд үзүүлж өглөө. Биднээс өөр өвлөгч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаагүй гээд өвийн лавлагааны хариу чинь Монголын нотариатчдын танхимаас 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ирчихээд байхад хууль ёсны өвлөгч эцэг надад чи яагаад өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа юм гээд өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг шаардсан. Д.*******гийн банкин дахь мөнгө нь ер нь бол миний ажил хийж олсон мөнгө би нааш цаашаа банк явахаас төвөгшөөгөөд хүүгээрээ хэд хэдэн данс нээлгүүлж өөрийн мөнгөө хүүдээ өгч дансанд хийлгүүлдэг байсан. Би өвлөх эрхтэй өвлүүлэгчийн эцэг нь иймд банкин дахь мөнгөн хөрөнгүүдийг надад өвлүүлж өгнө. Удахгүй Д.*******гийн нэр дээрхи үл хөдлөх эд хөрөнгүүд бусад олон өв хөрөнгүүдээс хуульд заасан хувь хэмжээгээр бусад өвлөгчид бид тохиролцон хуваан авна. Би эдгээр олон хөрөнгүүдээс өөрт ногдох хэсгээ л авч баймаар байна надад ийм эрх байгаа шүү гэсэн. Нотариатч Б. би ирүүлсэн нотлох баримт материалуудыг дахин сайн нягталж шалгаж байгаад Д.******* нь эцэг Т.ийн хамт амьдарч байсан болохыг тогтоосон Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээн дээр бичигдсэн хаяг, Т., Д.******* нарын иргэний үнэмлэх өөр өвлөгч өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргаагүй болохыг Т., Т. нараас өөр өвлөгч өв хүсч өргөдөл гаргаж байсан мэдээлэл байхгүй талаар Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1752 өвийн лавлагааны хариу, өв хүссэн, өвийн талаар гаргасан Т., Т. нарын гаргасан хүсэлтүүд болон холбогдох бусад бичиг бармтуудыг үндэслэн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3-р зүйлд заасны дагуу эцэг Т.т зөвхөн банкин дахь мөнгөн хөрөнгүүдийг нь өвлүүлэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Д.*******гийн эцэг эх түүний өмчлөл, эзэмшлийн 9 үл хөдлөх хөрөнгө, 1 өмчлүүлэх шийдвэртэй газар, 2 бусдаас авах авлага, 2 компани, 1 тээврийн хэрэгсэл, банкин дахь мөнгөн хөрөнгүүд зэргийг жагсаан бичсэн хөрөнгө, эрхүүдийг өвлөн авахаар хүсэлтээ бичгээр гаргаж байсан. Т.т банкин дахь мөнгөн хөрөнгүүдийг өвлүүлэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосноос хойш 2-3 сарын дараа Б.******* Чингэлтэй дүүрэг .. хороо, төв дэх миний ажлын байранд санамсаргүй ирж өвийн асуудлаар зөвлөгөө авахад нь Д.*******тэй гэрлэлтээ батлуулсан эхнэр нь болохыг нь мэдсэн. Энэ нь би Б.*******тэй амьдралдаа 2 дахь удаагаа уулзаж байгаа явдал юм. Би Б.*******т өвлүүлэгчийн эцэг эх өвийн хүсэлт гаргасан болохыг хэлсэн ба тэдний өвийн асуудлыг нэг мөр шийдэж өвлөх эрхийн гэрчилгээ олгох болж байгаадаа баяртай байсан. Би түүнд өвлүүлэгчийн эцэг эхтэй өв хөрөнгөөс хэрхэн яаж хуваан авах талаар тохиролцоод бичиг баримтуудаа авчираад өвлүүлэгчийн эцэг эхтэй хамт ирээд өвлөх эрхийн гэрчилгээгээ аваарай гэж зөвлөсөн. Нилээн хугацаа өнгөрсний дараа Т. гуай, Б.******* нар бид бид өв хөрөнгийг хуваан авахаар тохироцоонд хүрсэн Б.******* хэд хэдэн үл хөдлөх хөрөнгүүдийг авахаар болсны нь Т. гуайн Чехэд амьдардаг бага хүүгийнх нь нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгө байсан. Өв залгамжлалд бусдын өмч хөрөнгө өвлөхгүй. Харин хэлцэлдээ оруулж тохиролцож гэрээ байгуулан өмчлөх эрхээ шилжүүлж болох ч өмчлөгч нь өөрөө зөвшөөрсөн байх ёстой. Тэгээд өмчлөгч нь зөвшөөрсөн юм уу гэж тодруулахад зөвшөөрсөн гэсэн. Тэгээд итгэмжлэлийг нь асуутал итгэмжлэл нь хараахан ирээгүй байгаа гэхээр нь түр хойшлуулсан. Т. гуай итгэмжлэл нь ирсэн гээд надад авчирч үзүүлсэн. Би Б.******* рүү утасдаж чиний авах гэсэн байрны итгэмжлэл ирсэн байна. Чи хэзээ ирэх вэ гэтэл очихгүй гээд шууд утсаа тасалсан. Өнгөрсөн жил Б.******* энэ өвийн маргаантай асуудлаараа шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой Сүхбаатар дүүргийн шүүх миний архиваас Д.*******гийн өвтэй холбоотой бичиг баримтуудын хуулбарыг авсан. Нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлд заасан Иргэний хуулийн 528-р зүйлийн 528.1, 528.2 дах хэсэг, Нотариатын тухай хуулийн 21, 43 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн зүйл надад байхгүй гэв.

4.Нэхэмжлэгч нотлох баримтаар Иргэний үнэмлэх, Гэрлэлтийн гэрчилгээ, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Нас барсны гэрчилгээ, лавлагаа, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Т.т олгосон Өвлөх эрхийн гэрчилгээ, Монголын нотариатчдын танхимын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 873 тоот албан бичиг,

Хариуцагч нотлох баримтаар Монголын нотариатчдын танхим Бүртгэлийн дэвтэр, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Т.т олгосон 0025, 0026 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, Өв хүсэх, Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт, Өвөөс татгалзан, өвлөх эрхийн гэрчилгээ Т.т олгуулах тухай зөвшөөрөл, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Өвийн лавлагаа авах тухай, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкинд лавлагаа хуулга авах тухай, дансны хуулга, гарын үсэг гэрчилсэн үйлдэл бүртгэлийн дугаар 0076, Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолтууд, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y- дугаар, Y- дугаар, Y- дугаар, Y- дугаар, Y- дугаар, Y- дугаар, Y- дугаар, Y- дугаар, Y- дугаар гэрчилгээ, Газар өмчлүүлэх тухай шийдвэр, Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2024/00940 дугаар шүүгчийн захирамж, хариу тайлбөр шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч Б.*******, Ж.*******, Ж.******* нар хариуцагч Б.д холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0025, 0026 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Эхнэр Б.*******, охин Ж.*******, хүү Ж.******* нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгчид бөгөөд өвлүүлэгчийг нас барах хүртэл Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 16 байр, 22 тоот хаягт байрлах орон сууцанд хамт амьдарч байсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтуудыг зөрчсөн. Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

6.Хариуцагч Б. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, Нотариатын тухай хуулийн 21, 43 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн зүйл байхгүй гэж маргасан.

 

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Гэрлэлтийн гэрчилгээ, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Нас барсны гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Т.т олгосон Өвлөх эрхийн гэрчилгээ, Монголын нотариатчдын танхимын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 873 тоот албан бичиг, Монголын нотариатчдын танхимын Бүртгэлийн дэвтэр, 2022 оны 04 дүгэр сарын 28-ны өдөр Т.т олгосон 0025, 0026 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, Өв хүсэх, Өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт, Өвөөс татгалзан, өвлөх эрхийн гэрчилгээ Т.т олгуулах тухай зөвшөөрөл, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Өвийн лавлагаа авах тухай, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкинд лавлагаа хуулга авах тухай, дансны хуулга, гарын үсэг гэрчилсэн үйлдэл бүртгэлийн дугаар 0076, Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолтууд, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, Газар өмчлүүлэх тухай шийдвэр, Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2024/00940 дугаар шүүгчийн захирамж, зохигчдын тайлбар зэргээр дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

8.Нэхэмжлэгч Б.******* нь Д.*******тэй 2006 онд танилцаж, 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болсныг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон байна. Тэд дундаасаа 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдөр охин Ж.*******, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүү Ж.******* нарыг төрүүлсэн болох нь Хүүхдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ зэргээр, Д.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Нас барсны бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7-10 тал/

 

9.Нэхэмжлэгч Б.*******, Ж.*******, Ж.******* нар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгч байх бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заасан.

 

10.Хариуцагч Б. нь өвлүүлэгч Д.******* нь өвлөгч Т. /эцэг/-ийн хамт амьдарч байсан болохыг тогтоосон Нийслэлийн Баянгол дүүргийн 4 хорооны Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 11, 2022 оны 04 дүгээр сарын 28 өдрийн тодорхойлолт, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээн дээр бичигдсэн хаяг, Т., Д.******* нарын иргэний үнэмлэх өөр өвлөгч өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргаагүй болохыг Т., Т. нараас өөр өвлөгч өв хүсч өргөдөл гаргаж байсан мэдээлэл байхгүй талаар Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1752 өвийн лавлагааны хариу, өв хүссэн, өвийн талаар гаргасан Т., Т. нарын гаргасан хүсэлтүүд болон холбогдох бусад бичиг баритуудыг үндэслэн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсэгт заасны дагуу эцэг Т.т зөвхөн банкин дахь мөнгөн хөрөнгүүдийг нь өвлүүлэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдсон байна.

 

11.Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана, 531.2 дахь хэсэгт Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж зохицуулжээ.

 

12.Монголын нотариатчдын танхимаас Нийслэлийн тойргийн нотариатч Б.д Таны ирүүлсэн хүсэлттэй танилцлаа. 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан ийн ******* //-гийн өмчлөлийн Өвлүүлэгчийн нэр дээрх бүх хөрөнгө, эрхүүдийг гийн //, ийн // нар нь өв хүлээн авах хүсэлт гаргасныг Нийслэлийн тойргийн нотариатч Б. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Гарын үсгийн 232 дугаарт бүртгэсэн байна. Дээрх өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөхтэй холбоотой бусад мэдээлэл түүний хууль ёсны өв залгамжлагчдаас өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна. Дээрх эд хөрөнгө гэрээслэгдсэн эсэхийг 2007 оноос хойшхи Танхимын гэрээслэлийн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдсэн мэдээлэл олдоогүй болно гэх 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1752 дугаар Өвийн лавлагааны хариуг ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 67 тал/

 

13.Нэхэмжлэгч Б.*******, Ж.*******, Ж.******* нар нь дээрх хуульд заасан хугацаанд Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргаагүй болох нь Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн Өвийн лавлагааны 1752 дугаар хариу, нэхэмжлэгч Ж.*******гийн шүүх хуралдаанд ...Ээж Б.*******, манай дүү нэг жилийн дотор өвлөх хүсэлт гараагүй боловч өвөөсөө татгалзаагүй. Аавыг нас барахад дүү 5 сартай, ээж маань сэтгэл санааны шоконд орсон. Иймд нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ гаргаж амжаагүй байсан гэх тайлбар зэргээр тогтоогдсон гэж үзнэ.

 

14.Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Нотариатын үйлдэл дараахь төрөлтэй байна, 25.1.10-т баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх, 25.2-т Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 3-ын 3.2-т Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын дараахь үйлдэл тус бүрээр бүртгэлийн дэвтэр хөтөлнө. Үүнд: 3.2.6-д гэрээслэл гэрчлэх, өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах хүсэлтийг гэрчлэх гэж заажээ.

 

15.Хариуцагч Б. нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 21, 43 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2 дугаар зүйлд зааснаар Өв хүлээн авах тухай хүсэлтийг бүртгэх нотариатын үйлдэл хийсэн байх ба 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан ийн ******* //-гийн өмчлөлийн Өвлүүлэгчийн нэр дээрх бүх хөрөнгө, эрхүүдийг гийн //, ийн // нар нь өв хүлээн авах хүсэлт гаргасныг Нийслэлийн тойргийн нотариатч Б. 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Гарын үсгийн 232 дугаарт бүртгэсэн байх ба 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 0025, 0026 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

 

16.Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Нотариатын үйлдэл дараахь төрөлтэй байна, 25.1.10-т баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх, 25.2-т Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 3-ын 3.2-т Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь нотариатын дараахь үйлдэл тус бүрээр бүртгэлийн дэвтэр хөтөлнө. Үүнд: 3.2.6-д гэрээслэл гэрчлэх, өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах хүсэлтийг гэрчлэх гэж заажээ.

 

17.Нотариатч Б. нь өвлүүлэгч Д.******* нь эцэг Т.ийн хамт амьдарч байсан болохыг тогтоосон Нийслэлийн Баянгол дүүргийн 4 хорооны Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолт, өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээн дээр бичигдсэн хаяг, Т., Д.******* нарын иргэний үнэмлэх өөр өвлөгч өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргаагүй болохыг Т., Т. нараас өөр өвлөгч өв хүсч өргөдөл гаргаж байсан мэдээлэл байхгүй талаар Монголын нотариатчдын танхимаас ирүүлсэн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 1752 өвийн лавлагааны хариу, өв хүссэн, өвийн талаар гаргасан Т., Т. нарын гаргасан хүсэлтүүд болон холбогдох бусад бичиг бармтуудыг үндэслэн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дугаар зүйлд заасны дагуу эцэг Т.т зөвхөн банкин дахь мөнгөн хөрөнгүүдийг нь өвлүүлэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хэрэгт авагдсан өвлүүлэгч Д.*******гийн иргэний үнэмлэхэнд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .. дүгээр хороо, ...тоот гэж, өвлөгч Т.ийн иргэний үнэмлэхэнд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,.. дүгээр хороо, ... тоот гэж тэмдэглэлгээ хийгдсэн /хавтаст хэргийн 102 тал/ Монголын нотариатчдын танхимын Гарын үсгийн үнэ зөв гэрчилсэн Бүртгэлийн дэвтэрт

Т. Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,.. дүгээр хороо, ... тоот гэж бичиж Т. гарын үсэг зурсан /хавтаст хэргийн 104 тал/, өвлүүлэгчийн Нас барсны гэрчилгээнд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, .. дүгээр хороо, .. гэж /хавтаст хэргийн 10 тал/, бичигдсэн байх ба Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын оршин суух хаягын тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

18.Иймд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, мөн хуулийн 528.2 дахь хэсэгт Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан хуулийн зохицуулалттай нийцсэн байх ба Нотариатын тухай хуулийн 31.3 дэх хэсэгт Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.д холбогдох 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 0025, 0026 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.*******, Ж.*******, Ж.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй

 

19.Нэхэмжлэгч Б.******* Ж.*******, Ж.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528 дугаар зүйлийн 528.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.д холбогдох 2022 оны 04 сарын 28-ны өдрийн 0025, 0026 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.*******, Ж.*******, Ж.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ